| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/0207/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/416 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/416
2025 02 07 2025/ШЦТ/416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Б.Оргилболд,
шүүгдэгч А.Т*************, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Бага Монгол овогт А************гийн Т*************д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2409000000326 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 31-51 тоотод оршин суудаг, урьд:
-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 633 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
-Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 жил, 06 хоног хорих ялаар,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 420 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 01 сар, 91 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
Б*******овогт А************гийн Т*************. /*******/.
Шүүгдэгч А.Т************* нь Б.Т********тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Воззолла" дэлгүүрийн урд явж байсан иргэн А.Х************гийн халааснаас "Айфоне икс" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Х************д 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан,
2.А.Т************* нь М.Д************той бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах "Ургамал Эрдэнэ" ХХК-ийн эмийн сангийн орлогын мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Д.Х************д 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Яллагдагч А.Т************* нь ганцаараа 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн замын зүүн талд хохирогч О. Зөөлөн-Эгшигийн гадуур хувцасны халааснаас "Айфоне икс ар" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О. З************1,050,000 төгрөгийн хохирол учруулсан,
4.А.Т************* нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо "Мөнгөн завьяа" худалдааны төвийн орчимд хохирогч М.Н**********гийн "Айфоне 11" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч М.Н**********д 1,450,000 төгрөгийн хохирол учруулсан,
5.А.Т************* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугааp хороо "Номин их дэлгүүр"-н ойролцоо явж байсан хохирогч Н.Б*********ын гадуур хувцасны халааснаас "Айфоне 12" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Б*********д 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан,
6.А.Т************* нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын автобусны буудлын орчимд хохирогч Ц.М*********гийн гадуур хувцасны халааснаас "Айфоне 8" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ц.М*********д 515,000 төгрөгийн хохирол учруулсан,
7.А.Т************* нь 2021 оны 09 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хороолол"-ын "Номин" худалдааны төвийн орчим хохирогч Ш.С*********ын гадуур хувцасны халааснаас "Айфоне 8 плас" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.С*********д 725,000 төгрөгийн хохирол учруулсан,
8.А.Т************* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Наадам центр"-н хажуу талд байх "Шөлөндөө" хоолны газарт хохирогч Э.Х*********гийн "Айфоне 12" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.Х*********д 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан,
9.А.Т************* нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээ хороо 120 мянгатын автобусны буудлын орчим хохирогч Д.У********гийн "Айфоне 11 про" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.У********д 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан, 10.А.Т************* нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 21-н автобусны буудлын орчимд хохирогч Э. Б*****ын гадуур хувцасны халааснаас "Айфоне икс" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.Бадамд 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
11.А Т************* нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо "Төмөр замын арктай байрны орчим насанд хүрээгүй хохирогч Б.Ц*******ийн гадуур хувцасны халааснаас "Айфоне 8 плас" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, насанд хүрээгүй хохирогч Б.Ц*******т 800,000 төгрөгийн хохирол учруулсан,
12. А.Т************* нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Чингис зочид буудлын орчим хохирогч Н.У*********ын халааснаас "Айфоне 13 про" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.У********д 1,775,000 төгрөгийн хохирол учруулсан,
13.А.Т************* нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шангрилла" худалдааны төвийн орчим хохирогч О.А******ийн эзэмшлийн "Айфоне 12" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.А******т 850,000 төгрөгийн хохирол учруулсан,
14.А.Т************* нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Пийс Молл" дэлгүүрийн орчим явган хүний гарцаар гарч байсан насанд хүрээгүй хохирогч Б.М******ын халааснаас "Айфоне 12" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, насанд хүрээгүй хохирогч Б.М******д 925,000 төгрөгийн хохирол учруулсан,
15.А.Т************* нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, "Ачлал" их дэлгүүрийн урд алхаж явж байсан хохирогч Б.Б******гийн халааснаас "Айфоне 11" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Б******д 775,000 төгрөгийн хохирол учруулсан,
16.А.Т************* нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бозолло дэлгүүрийн орчим явж байсан хохирогч Н.О******ийн эзэмшлийн "Айфоне 14" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.О******т 1,725,000 төгрөгийн хохирол учруулсан,
17. А.Т************* нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хорооллын эцсийн "Дүүхээ" худалдааны төвийн автобусны буудал дээрээс хохирогч Ц.Э********гийн "Айфоне 12 про макс" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ц. Э************д 1,475,000 төгрөгийн хохирол учруулсан,
18.А.Т************* нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "UB STREET" талбай дээр хохирогч С.Н**********ийн өмчлөлийн "Айфоне-11" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч С.Н******************д 775,000 төгрөгийн хохирол учруулсан,
19.А.Т************* нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "KFC" түргэн хоолны орчимд хохирогч А.С***********гийн эзэмшлийн "Самсунг А-72" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.С*********д 1,259,100 төгрөгийн хохирол учруулсан,
20.А.Т************* нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төвийн явган хүний гарцаар гарч байсан хохирогч Х.З***************гийн эзэмшлийн "Айфоне 12 про макс" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Х.З***************д 1,475,000 төгрөгийн хохирол учруулсан,
21.А.Т************* нь 2024 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүүхдийн 100 орчимд хохирогч Б.А*************г явган хүний зам дагуу зогсож байх үед түүний эзэмшлийн "Айфоне 15 про" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.А*************д 3,082,500 төгрөгийн хохирол учруулсан,
22.А.Т************* нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн урд талын явган хүний гарцаар гарч байсан хохирогч М.Ш**********ын эзэмшлийн "Айфоне 12 про" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч М.Ш***********од 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан,
23.А.Т************* нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний шөнийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн автобусны буудлын орчимд хохирогч Д.Д***********гийн хувцасны халааснаас "Айфоне 13" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.Д***********д 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан,
24.А.Т************* нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хохирогч О.У***********ийн хувцасны халааснаас "Самсунг Галакси эс-24 ультра" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.У***********ид 3,119,960 төгрөгийн хохирол учруулсан,
25.А.Т************* нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний хойд талын явган хүний замаар алхаад явж байсан хохирогч Б.А********ы өмчлөлийн "Айфоне 15" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.А*********д 2,252,500 төгрөгийн хохирол учруулсан,
26.А.Т************* нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, "Пийс Молл" худалдааны төвийн автобусны буудал ойролцоо явж байсан хохирогч Б.Б***********ийн өмчлөлийн "Айфоне 11" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Б***********т 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан буюу 26 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 37,104,060 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
27. Яллагдагч А.Т************* нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо "Шинэ хотхон"-ны 4 дүгээр байрны гадаа насанд хүрээгүй хохирогч Н.Д**********той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, архины шилийг хагалан зэвсгийн чанартай хэрэглэж, Н.Д**************ны зүүн гарын ядам хурууг зүсэж зүүн ядам хурууны өндгөнд зүсэгдсэн шарх, зүүн мөрөнд зулгаралт зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т*************: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч А.Х************гийн "... Би 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Терранов цагийн хувцасны дэлгүүрээр орчхоод тэндээсээ Возолла дэлгүүр лүү явсан юм. Тухайн үед би өөрийн гар утсаа гартаа бариад явж байсан бөгөөд ажлын хүнээс маань "данс хараад өг" гэсэн мессеж ирэхээр нь тэмдэглэлийн дэвтрээсээ дансаа харахаар гар утсаа өмсөж явсан пальтоныхоо халаасанд хийгээд цүнхнээсээ тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирсэн. Тэгээд тэмдэглэлийн дэвтрээсээ дансаа харчхаад гар утсаа авахаар халаасандаа үзтэл алга болчихсон байсан. Би 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гар утас худалдааны төвийн Тэди төвөөс Айфоне икс маркийн гар утсыг 1,750,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утсаа алдсан газрын ойр орчимд Воззолла төвийн хяналтын камерын бичлэг байсан" гэсэн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал/
Гэрч Э.Б*************гийн "... Боззолла дэлгүүрийн орчимд би Д************ийн хамт Т*************, Тэмүүлэн хоёрын хойно алхаад явж байтал А.Т************* нь хоёр эмэгтэйн араас дагаж явж байгаад махлагдуу нэгэн эмэгтэйн халааснаас гар утсыг нь хулгайлчихсан. Тэр үед би хараагүй юм шиг урагшаа чигээрээ гандангийн автобусны буудал руу Д************ийн хамт алхсан ба миний өмнө Т************* алхаад Тэмүүлэн Воззолла дэлгүүр лүү орсон. Би түүний гар утас хулгайлахыг харсан дараа нь Т************* надад Айфоне икс маркийн гар утас байсан талаар хэлсэн. Энэхүү хэрэгт Д************ бид хоёр огт оролцоогүй" гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал/
Гэрч Б.Т************гийн "... Би тухайн өдөр Бөмбөг буюу Т************* гээд найзтайгаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хорооллын эцэст уулзалдсан. Тэгэхэд бөмбөг хэдэн танихгүй найзуудтайгаа явж байсан. Тэгээд бид 2 тэндээсээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Возолла бэлэн хувцасны дэлгүүрийн гадаа явж байгаад надад бөмбөг нэг гар утас өгөөд нуу гээд хэлэхэд нь би гар утсыг нь аваад Возолла төвийн дотор талд нь ороод гар утсыг нь унтраасан юм. Тэндээсээ гараад Т************* найзуудаас салаад бид 2 цаашаагаа цуг яваад Монтел гар утас худалдааны төв ороод намайг автобусны буудал дээр зогсож бай гэж хэлээд Т************* өөрөө 30 гаран минут болоод буцаж гарч ирээд надад 200,000 төгрөг бэлэнгээр өгсөн. Тэгээд Т************* би явлаа, найзуудтайгаа уулзлаа гэж хэлээд яваад өгсөн" гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал/
"Ашид билгүүн" ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн "...Айфоне икс загварын гар утсыг 1,700,000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 32-34 дэх тал/
Хохирогч Д.Х************ын "... 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бадруун төвд байрлах "Ургамал Эрдэнэ" эмийн санд дүү Д.Бямбасүрэн ажиллаж байтал өсвөр насны 2 хүүхэд орж ирээд эм асууж байгаад гарч явсан гэсэн. Тэгтэл орлогын мөнгө болох 600,000 гаруй төгрөг хулгайд алдагдсан байсан" гэсэн мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 45 дахь тал/,
Гэрч М Д************ийн "... Өөрийн найз А.Т*************гийн хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 17-н автобусны буудлаас дээшээ өгсөөд нэг эмийн сан руу ороод худалдагчийг нь арын өрөө рүүгээ орсон хойгуур нь Т************* лангууны ард байсан хайрцагтай мөнгийг аваад надад өгсөн. Бид хоёр мөнгөө үрж дуусгасан. Тухайн хайрцагт 600,000 гаран төгрөг байсан" гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
Хохирогч О.З*************ийн "...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цаг 40-өөс 50 минутын орчим найз Чинсанаагийн хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр сургуулийн замын зүүн талын урагшаагаа Наран плаза чиглээд явган алхаж явсан.... хоолны газар орох гээд явж байх үедээ өмсөж явсан цувныхаа баруун халаасанд хийсэн байсан гар утсаа үзэхэд байхгүй байсан. Алхаж явахад миний ард талд үл таних эрэгтэй хүн явж байсан. утсыг 1,050,000 төгрөгөөр үнэлсэнтэй санал нийлж байна" гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал/,
"Дамно" ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн "...алдагдсан эд зүйлийг 1,050,000 төгрөгөөр үнэлсэн" хөрөнгийн үнэлгээний тайлан, /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
Хохирогч М.Н**********гийн "...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сургууль болох МУБИС-аас найзын хамт гараад явсан бөгөөд 17 цагийн орчимд байхаа Цэцэг төвийн замын эсрэг рэг талд байх CU нэртэй дэлгүүрээс гараад зам дагуу алхаад Мөнгөн завьяаны зүүн талд байх CU нэртэй дэлгүүр орох үед өөрийн гар утсаа алга болгосон тухайн үед миний гар утсаа хамгийн сүлд би төрийн банкны урд байх CU нэртэй дэлгүүр орж юм авах гэж байгаад аваагүй гараад явсан бөгөөд тухайн үед миний гар утсаа миний халаасанд байсан байсан гэдгийг би өөрөө мэдэж байгаа яагаад гэвэл өөрийн гар утсаа би гаргаж ирээд халаасандаа хийсэн гэдгийг мэдэж байгаа тэр дэлгүүрээс гараад урагш буюу "Ариг" банкны зүүн талаар алхаад булан тойроод Мөнгөн завьяа автобусны буудал чигт явж байсан бөгөөд замд байх CU нэртэй дэлгүүрээр дахин орж гар утсаа үзэхэд миний гар утсаа байхгүй байсан" гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал/,
"Дамно" ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "... Айфоне 11 маркийн гар утсыг 1,450,000 төгрөгөөр үнэлсэн" хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 140-143 дахь тал/,
Хохирогч Н.Б*********ын "...2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед найз залуугийн хамт Баянгол дүүрэг 20 дугаар хороо 43 дугаар байранд байх гэрээсээ гараад "Номин" дэлгүүр орсон. Тэгээд буцаж гараад гэр лүүгээ орох гээд явж байхад 2 залуу таарсан тэр 2 сэжиг бүхий дагаж байгаад буцаад явчихсан. Тэгээд би гэртээ ороод гар утсаа хулгайд алдсан гэдгээ мэдээд шууд залгахад миний утас холбогдох боломжгүй байсан. Гар утсаа алдаад 2-3 хоносны дараа миний араас дагаад байсан залуу надтай автобусанд таарсан би тэр залууг харвал шууд танина. "Айфоне 12" загварын дээд буландаа бага зэрэг сэвтэй гар утас байсан" гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал/,
"Тэнцвэр эстимейт" ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "... Айфоне 12 гар утсыг 2,300,000 төгрөгөөр үнэлсэн" хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дэх тал/,
Хохирогчоор таньж олох ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч Ц.М*********гийн "...2021 оны 09 дүгээр сарын 28- ны өдөр хичээлээ тараад гэртээ харихаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар Хорооллын автобусны буудал дээр найз А***********тай хамт явж байгаад гар утсаа шалгатал байхгүй болсон байсан. "Айфоне 8" загварын улаан өнгөтэй гар утас 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр "Мобиком"-с ээж Н**************** 550,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн, 35606081091********** гэсэн имей кодтой...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтатст хэргийн 217-218 дахь тал/,
"Дамно" ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн "... Айфоне 8 маркийн гар утсыг 515,000 төгрөгөөр үнэлсэн" хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх тал/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 203-205 дахь тал/,
Хохирогч Ш. С*********ын "...2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн үед Анагаах ухааны их сургуулиас такси бариад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буугаад гэр лүүгээ явган явах замдаа халаасандаа утсаа хийсэн. 80б байрны хажууд ирээд гар утсаа оролдох гэтэл халаасанд байхгүй байсан "Айфоне 8 плас" загварын шар өнгөтэй гар утас, 2021 оны 06 дугаар сард "Монтел"-с 910,000 төгрөгөөр худалдаж авсан" гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
"Дамно" ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн "... Айфоне 8 плас маркийн гар утсыг 725,000 төгрөгөөр үнэлсэн" хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Х*********гийн "... Наадам центрийн "Тернова" дэлгүүр орж хувцас харчхаад гарч ирээд 120 мянгатын автобусны буудал дпээр ирээд гар утсаараа хүнтэй ярих гэсэн чинь бахгүй болчихсон байсан, миний гар утас миний зуртикний хармаанд байсан... Миний алдсан гар утас нь Айфоне 12 про макс" маркийн 256 гегабайт багтаамжтай, цагаан өнгөтэй, цэнхэр өнгийн кейстэй Мобикомоос 2021 оны 06 дугаар 17- ны өдөр худалдаж авч байсан..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 78-79 дэх тал/,
"Дамно" ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн "... Айфоне 12 маркийн гар утсыг 1,950,000 төгрөгөөр үнэлсэн" хөрөнгийн үнэлгээний тайлан/2 дугаар хавтаст хэргийн 88-89 дэх тал/,
Хохирогч Д.У********гийн "...2021 оны 11 сарын 09-ний өдөр 12 цаг 10 минутын үед би 3, 4 дүгээр хорооллоос 4-58 автобусанд суугаад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын автобусны буудал дээр буугаад нүхэн гарцаар гараад доош шатаар буугаад Режис гэдэг байгууллагын урд явж байхдаа гар утсаа алга болгосноо мэдсэн. Би бол гар утсаа алдсан гэж бодож байна. Би утсаа блүүтүүд чихэвчээр сонсоод явж байтал чихэвч тасалдаад эхэлсэн. Тэгээд миний цүнхний цахилгаан нээгдсэн байсан бөгөөд цахилгаанаа татаж хаагаад халаасандаа гараа хийтэл алга болсон байсан..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 113-114 дэх тал/,
Гэрч Н.Д***************ийн "...нэг эмэгтэй утсаар чинь ганц ярьчихъя гэсэн тэгээд би өөрийн гар утсаа тэр эмэгтэйд өгөхөд нэг хүнтэй яриад би утсаа алдчихлаа гэж яриад дахиад дараа нь өөрийнхөө утас руу залгаад тэгээд холбогдохгүй байна гээд явсан" гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 118 дахь тал/,
"Дамно" ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн "...Айфоне 11 про маркийн гар утсыг 1,650,000 төгрөгөөр үнэлсэн" хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 126-127 дахь тал/,
Хохирогч Э.Б*************ын "... Би өнөөдөр 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 20 минутын үед сургуулиасаа гараад 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр явж байгаад эгчтэйгээ утсаар яриад баруун талынхаа халаасанд утсаа хийгээд чихэвчээр дуу сонсоод явж байтал чихэвч салж нийлээд байхаар нь халаасандаа утсаа үзэхэд алга болчихсон байсан. Тэгээд би эргээд харахад миний ойр орчимд ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд тэнд явж байсан хүүхдийн утсаар утас руу гаа залгахад дуудаад авахгүй байсан. Миний алдсан гар утас "Айфоне икс" загварын ягаан өнгийн гэртэй хар өнгийн корпустай 64 гв багтаамжтай гар утас байсан. Би гар утсаа 2021 оны 6 дугаар сард "Тэди" төвөөс 1,050,000 төгрөгөөр худалдаж авсан одоо тэр үнээр үнэлнэ" гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал/,
"Тэнцвэр Эстимэйт" ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1249 Дугаартай "... Айфоне Икс маркийн гар утсыг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн" хөрөнгийн үнэлгээний тайлан. /2 дугаар хавтаст хэргийн 175-176 дахь тал/,
Хохирогчид эд зүйл /Айфоне Икс/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /2 дугаар хавтаст хэргийн 212 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Ц*******ийн "...2021 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр хичээлээ тараад гэрлүүгээ явж байгаад Баянгол дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СИ Ю дэлгүүрийн ойролцоо өөрийн гар утасны цагийг харах гэсэн боловч байхгүй байсан. Тэгээд Э********* гэх найзтайгаа таараад өөрийн гар утас руу залгасан чинь миний гар утас холбогдохгүй байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Хамгийн сүүлд гар утсаа Ганзам 20 дугаар сургууль дотор байхдаа ашиглаад гадуур хувцасны баруун халаасанд хийсэн." гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 227-228 дахь тал/,
"Ашид билгүүн" ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ- 921/2113 дугаартай "...Айфоне 8 плас маркийн гар утсыг 800,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 241-243 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 224-225 дахь тал/,
Хохирогч Н.У**********ын "... Би 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед өөрийн төрсөн эгч Золзаяа, ээж Батжаргал нарын хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төв орж хүнсээ цуглуулсан. Тэгээд и март худалдааны төвөөс гараад Чингис хаан зочид буудлын автомашины зогсоол хэсэгт ачаагаа хийгээд гэр лүгээ явсан. Тэгээд гэртээ ирээд хартал миний гар утас байхгүй болчихсон байсан. Би өөрийн гар утсаа өмднийхөө ар талын кармад хийчихсэн явж байсан. Хамгийн сүүлд Чингис хаан зочид буудлын зогсоолд байхдаа гар утсаа шалгасан, тэгээд машиндаа суугаад гэртээ иртэл миний гар утас байхгүй болчихсон байсан. Би бодохдоо Чингис хаан зочид буудлын зогсоолд ачаа бараагаа автомашиндаа хийгээд янзалж байхад алга болчихсон гэж бодож байна" гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/,
"Дамно" ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн НЦУГ-24-517 дугаартай *...Айфоне 13 про маркийн гар утсыг 1,775,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал/
Хохирогч О. А******ийн "... Би өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангри-Ла молл худалдааны төвөөс найз залуу Шинэхүүгийн хамтаар гарж явахдаа өөрийн халааснаасаа гар утсаа алдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний алдагдсан гар утас нь Iphone 12 загварын хар өнгийн гадуураа нил ягаан өнгийн силкон кэйстэй байсан бөгөөд би гар утсаа 2024 оны 01-р сарын 17-ны өдөр "Тэди" худалдааны төвөөс 1,250,000 төгрөгөөр худалдаж авч байсан... Би гар утсаа хамгийн сүүлд Шангри-Ла молл худалдааны төвий давхарт Могжоохон нэртэй тасагт оролдож байсан. Миний гадуур хувцсанд халаас байхгүй тул өөрийн найз залуу болох Шинэхүүгийн халаасанд гар утсаа хийж хөтлөлцөөд явж байсан... Би гар утсаа анх худалдаж авч байсан 1,250,000 төгрөгөөр үнэлж байна" гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал/,
Камерын бичлэгт 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ний 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн НЦУГ-24-550 дугаартай ".. хулгайд алдагдсан Айфоне 12 маркийн гар утсыг 850,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 114-117 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч Б.М******ын "... Өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 07-ны 17:40 цагийн орчим Пийс молл дэлгүүрийн баруун талд байдаг сургалтын төвөөсөө гараад Пийс молл дэлгүүрийн талынх нь автобусны буудал дээр ирээд утсаа шалгахад утас маань байсан бөгөөд урагшаагаа зам гараад улсын их дэлгүүрийн автобусны зам дагуу алхаад явж байгаад гар утсаа шалгахад утас байхгүй болсон байсан... Би цамцныхаа зүүх талын халаасанд хийсэн байсан... Би 2022 оны 07-08 сарын үед л Солонгосоос авч байсан, тухайн үедээ монгол мөнгөөр 2,000,000 төгрөгөөр авч байсан... Айфоне 12 загварын гаднах гэр нь сансрын нисгэгчийн зурагтай ардаа автобусны карт хийсэн, цэнхэр хөх өнгийн, шилэн наалт нь хагарсан байгаа" гэсэн мэдүүлэг/4 дүгээр хавтаст хэргийн 151 дэх тал/,
Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 144-146 дахь тал/,
"Дамно" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн "...Айфоне 12 загварын гар утсыг 925,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 154-157 дахь тал/,
Хохирогч Б.Б******гийн "... Би 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчимд ах эгчийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ачлал их дэлгүүрийн урд байрлах шатан дээр алхаж байхад 3 эрэгтэй хүн дагаад байх шиг байсан. Намайг алхаж байхад тухайн шатан дээр нэг нь миний хөл дээр гишгээд өнгөрсөн чинь миний Айфоне 11 маркийн гар утас алга болсон байхаар нь би Цагдаагийн байгуулагад хандсан.... Миний алдсан гар утас нь Айфоне-11 маркийн хар өнгөтэй, 28 гб багтаамжтай, ягаан өнгийн ар хэсэг нь саатай кэйстэй, дэлгэц нь ямар нэгэн сэв зураас байхгүй гар утас байсан. Би тухайн гар утсаа 2023 оны 11 сард лизэнгээр PC Mall худалдааны төвөөс 2,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан" гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 189-190 дэх тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 182-184 дэх тал/
"Дамно" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "... Айфоне 11 маркийн гар утсыг 775,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 197-200 дахь тал/,
Хохирогч Н.О***********ийн "...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Номин худалдааны төвийн орчим явж байхдаа өөрийн эзэмшлийн Айфоне 14 маркийн гар утсаа хулгайд алдсан" гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 233 дахь тал/,
"Дамно" ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн "...Айфоне 14 маркийн гар утсыг 1,725,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 239-244 дэх тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 226 дахь тал/,
Хохирогч Ц.Э**************ийн "... Би 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дүүхээ" худалдааны төвийн автобусны буудал дээрээс автобус хүлээгээд зогсож байхдаа халааснаасаа өөрийн өмчлөлийн Айфоне 12 про макс загварын гар утсаа алдсанаа мэдээд найз Хулангийн утсаар өөрийн дугаарт залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд "Дүүхээ" төвийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд миний халааснаас гар утсыг маань нэг эрэгтэй хүн авч байгаа бичлэг байсан" гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/
"Дамно" ХХК-ний 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "... Айфоне 12 про макс загварын гар утсыг 1,475,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 39-42 дахь тал/
Ц. Э************* нь гар утсаа хүлээн авсан тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал/,
Хохирогч С.Н************ийн "... Би 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбайн буудал дээр байрлах "UB Syreet"-ийн орчим үүргэвчнийхээ урд талд хийсэн байсан гар утсаа хулгайд алдсан. Би "Айфоне-11" загварын гар утсаа хулгайд алдсан" гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "... Бичлэгийг цааш тоглуулахад, цагаан өнгийн цамц, хөх мэт өнгийн өмд, цагаан өнгийн пүүзтэй эмэгтэйн зүүн талдаа үүрч байсан цүнхнээс нь хар өнгийн цагаан бичиглэлтэй малгайтай, хар мэт өнгийн хантааз, цагаан өнгийн цамцтай, цагаан судалтай хар өмдтэй, цагаан алаг пүүзтэй эрэгтэй хүн гараараа нэг зүйл аваад өөрийн өмдний баруун талын халаасанд хийж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв" тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 99 дэх тал/
"Дамно" ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн НЦУГ-24-470 дугаартай "...Айфоне 11 загварын гар утсыг 775,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 116-119 дэх тал/,
Хохирогч А.С************ийн ийн "....2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, KFC орж хоол идчихээд гараад явах замдаа "Самсунг А-72" загварын гар утсаа алдсан....2021 оны 09 дүгээр сарын эхээр 1,499,000 төгрөгөөр анх худалдаж авч байсан" гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 169 дэх тал/
Гэрч Э.М*************ын "...2021 оны 11 дүгээр сарын 02-ны 18:00 цагийн үед найз А**********, найз Т************* болон түүний 2 найзынх нь хамт бид дөрөв Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газрын хажуугаар явж байтал Т************* 3 охины араас дагаад алхаад байхаар нь би Т*************г дагаад гар утсаа оролдоод явж байтал Т************* тухайн 3 охины халааснаас нь 1 ширхэг гар утас хулгайлж аваад өөрөө аваад халаасандаа хийсэн. Тэр үед нь би харчхаад Т*************г гар утсыг нь буцаагаад өгчих гэтэл, Т************* юм дуугарахгүй цаашаа яваад байхаар нь наадах асуудал дээр чинь би хамаагүй шүү гэж хэлж байсан" гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал/,
Гэрч Э.А***********ын "...Т************* хүний Самсунг А-72 загварын гар утсыг хулгайлсан байсан. Намайг ирэхээс өмнө хулгай хийсэн байсан болохоор би сайн мэдэхгүй байна" гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 182-183 дахь тал/
"Дамно" ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн "... Самсунг А72 маркийн гар утсыг 1,259,100 төгрөгөөр үнэлсэн" хөрөнгийн үнэлгээний тайлан /5 дугаар хавтаст хэргийн 218- 219 дэх тал/
Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн /Самсунг А-72 загварын гар утас/ тэмдэглэл. /5 дугаар хавтаст хэргийн 191 дэх тал/,
Хохирогч Х.З***************гийн "... Би 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайгаас 22 цаг 40 минут орчимд гараад Мөнгөн завьяа орох гээд цэцэг төвийн уулзварын явган хүний гарц дээр гэрлэн дохио хүлээгээд зогсож байгаад хөдлөх гэтэл миний баруун халаасанд хийсэн байсан гар утас байхгүй болсон байсан... Би цэнхэр өнгийн Айфоне 12 про макс загварын гар утас байсан. Миний гар утсанд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй" гэсэн мэдүүлэг. /6 дугаар хавтаст хэргийн 103-104 дэх тал/
Эрүүгийн мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "... Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр цэцэг төвийн явган хүний гарцаар гарч байхдаа Айфоне 12 про макс загварын гар утсаа алдсан гэх гомдлын дагуу хохирогч Х.З***************гийн явсан маршрутын дагуу хяналтын камер шүүж ажиллахад хохирогчийн араас алхаж буй эрэгтэй хүнийг А************ Т************* /РД: ****/ нь үйлдсэн байж болохыг эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив" гэх тэмдэглэл. /6 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал/
Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 96-97 дахь тал/
"Дамно" ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн НЦУГ-24-409 дугаартай "..."I Phone 12 pгo тах" загварын гар утсыг 1,475,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 110-113 дахь тал/,
Хохирогч Б.А*************гийн "...2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний шилжих шөнө 03 цаг орчим Zu баарнаас гарч нэг найзтайгаа таксинд суулгахад зураг дарж, гар утсаа цамцны халаасандаа хийсэн. Тэгээд замын урд талд явган хүний зам дээр нэг найзыгаа хүлээж байгаад зам хөндлөн гарч "Хаан банк"-ны урд хэсгээс такси барьж суутал миний гар утас байхгүй болсон байсан. Би Айфоне 15 про загварын гар утсаа алдсан" гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 191-192 дахь тал/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 183-185 дахь тал/
"Дамно үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн НЦУГ-24-468 дугаартай "... Айфоне 15 про маркийн гар утсыг 3,082,500 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 198-201 дэх тал/,
Хохирогч М.Ш***********ын "... Би 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 50 минутын орчим Улсын их дэлгүүр орох гээд явж байсан бөгөөд замынхаа урд талаас буюу Пантам талаасаа явган хүний гарцаар хойш алхаж явсан. Ингээд УИД-н 1 давхарт ороод гар утсаа шалгах үед миний гар утас байхгүй байсан. Би өөрийн гар утсыг хамгийн сүүлд Пантамын зүүн талд нь алхаж явж байх үедээ бороо ороод гар утсаа барьж явахаар нороод байсан учир өөрийн гадуур хувцасны зүүн талын халаасанд хийсэн" гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 226 дахь тал/
"Дамно" ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн НЦУГ-24-547 дугаартай "...Айфоне 12 про маркийн гар утсыг 1,125,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 235-238 дахь тал/,
Хохирогч Д.Д***********гийн "... Би 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр очиход миний куртикний баруун халаасанд байсан Айфоне 13 загварын гар утас байхгүй байсан. Бүдэг ягаан өнгийн Айфоне 13 загварын гар утас байсан. Миний гар утсанд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Миний гар утасны имей дугаар 357329383041011 байсан" гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 46-47 дахь тал/
Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн 38-40 дэх тал/ 23.3. "Дамно" ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн НЦУГ-24-469 дугаартай "...Айфоне 13 маркийн гар утсыг 1,375,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 53-56 дахь тал/,
Хохирогч О. У***********ийн "... Би 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Чоно паб руу Сарны хамт орсон. Удалгүй гарч ирээд 10-р хорооллын автобусны буудал дээрээс найз Саранг таксинд суулгах гээд явж байгаад хармаанд байсан гар утсаараа хүнтэй ярих гэсэн чинь миний гар утас алга болсон байсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр НЦУГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст очиж өргөдөл гомдлоо өгч мэдүүлэг өгч байна. Саарал өнгийн Самсунг галакси эс-21 ультра загварын гар утас" гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал/
Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн сэжигтэй этгээд нь "цагаан цув өмссөн бөгөөд цагаан өнгийн пүүзтэй явж байгааг дүрс бичлэгт өнгөөр дүрслэв. Сэжигтэй этгээдийг улаан өнгөөр дүрслэв....дүрс бичлэгийн 00:47 00:47 секундэд хохирогч хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй явж байна. ..хохирогчийн араас дагаж байгаад халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг харуулав" мөрдөгчийн тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн 91-94 дэх тал/
Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал/,
"Дамно" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн НЦУГ-24-587 дугаартай "... Самсунг галакси эс-24 ультра маркийн гар утсыг 3,119,960 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт. /7 дугаар хавтаст хэргийн 103-108 дахь тал/,
Хохирогч Б.А***ы "... Би найз Болор-Эрдэнэ, Алтангүл нарын хамт 2024 оны 08 дугаар сарын 22-ны орой 22 цаг 20 минутын үед Арслантай гүүрнээс ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй алхаж байгаад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Tse пабын урд ирээд гар утсаа үзтэл байгаагүй. Тэгээд утас руугаа найзынхаа утсаар залгаж үзтэл холбогдох боломжгүй болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна" гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 145 дахь тал/,
Гэрч Ж.Б********ийн ". Улаанбаатар зочид буудлын ертөнцийн зүгээр урд талын төв замын гэрлэн дохионы орчимд очиход манай найз Б.А******** өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд М.А****** бид хоёрт бичлэг үзүүлчхээд цамцныхаа баруун талын халаасандаа гар утсаа хийгээд бид гурав ертөнцийн зүгээр урагшаа зам гараад би зүүн талд нь М.А*********** дунд талд нь Б.А******** баруун талд нь алхаж явсаар байгаад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний ертөнцийн зүгээр зүүн талд үйл ажиллагаа явуулж байгаа "Цэ" нэртэй пабын үүдэнд очоод орох гэсэн чинь Б.А****** миний гар утас алга байна гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 152 дахь тал/,
"Дамно" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн НЦУГ-24-667 дугаартай "...Айфоне 15 маркийн гар утсыг 2,252,500 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 154-158 дахь тал/
Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн "Айфоне 15 маркийн гар утас" тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн 168 дахь тал/,
Хохирогч Б.Б***********ийн “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо "Пийс Молл" худалдааны төвийн орчимд явган хүний зам дагуу найзтайгаа сугадалцаж алхаж байх үедээ өмсөж явсан куртикнийхээ зүүн талын халааснаасаа "Айфоне 11" загварын гар утсаа хулгайд алдсан. Миний гар утас үзмэн ягаан өнгийн гадаргуутай, "Айфоне 11" загварын утас бөгөөд имей код нь 354003103084436” гэсэн мэдүүлэг. /8 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал/,
Гэрч Б.А***********ийн “.. Пийс Молл худалдааны төвийн ойролцоо ирээд би урд нь гараад түрүүлж яваад эргэж харахад Б*********** болон манай найзууд бөөгнөрөөд зогсчихсон байхаар нь "яагаад зогсчихсон юм бэ?" гэж асуухад "утсаа алга болгочихсон байна" гээд зогсоцгоож байсан тэгээд шууд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг. /8 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/
Гэрч Ө.Ш************ийн “... Би 354003103084436 имей кодтой "Айфоне 11" загварын гар утсыг ашигладаг. Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүкээр "**** *" гэх хаягаас "Айфоне 11 загварын гар утас зарна" гэсэн зарыг олж хараад чатаар холбогдоод тус "гар утасны зургийг нь харъя, үнэ хэд вэ?" гэж асуухад "1,200,000 төгрөгөөр зарна" гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол орчим аваар ир гэж хэлэхэд удалгүй 21:50 цагийн үед тус гар утсыг аваад ирсэн. Тэр хүн миний дугаар луу ** гэсэн дугаарын утсаар залгаад ирсэн талаараа хэлсэн. Тэр хүнтэй уулзахад 20-22 орчим настай эмэгтэй байсан. ... Би 16 дугаар хорооллын Батлан хамгаалахын их сургуулийн хажуу талын АТМ-ээс өөрийн ашигладаг *** дугаарын данснаас 22:18 цагт 700,000 төгрөг, 22:18 цагт 500,000 төгрөг тус тус зарлагаар авч тус эмэгтэйд өгсөн. Би уг гар утсыг худалдан авсан учир надад зарсан хүнийг олтол уг гар утсыг хүлээлгэж өгмөөргүй байна. Намайг хохиролгүй болговол уг гар утсыг өгч болно...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/,
"Дамно" ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ЧД1-22-208 дугаартай “...Айфоне 11 маркийн гар утсыг 1,375,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт 18-р хх- н 20-21 дэх тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /8 дугаар хавтаст хэргийн 7-9 дэх тал/,
Насанд хүрээгүй хохирогч Н.Д******ы "...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ хотхон 4, 6 дугаар байрны гол хэсэгт найз Төгөлдөр, миний ихэр Дөлгөөн нар болон бусад байрны хүүхдүүдтэй байсан. Гэтэл үл таних хоёр хүн тамхи татах гээд асаах гэж байхаар нь би энд тамхи татаж болохгүй гэж хэлсэн. Гэтэл үл таних хоёр хүн тамхи татах гээд асаах гэж байхаар нь би энд тамхи татаж болохгүй гэж хэлсэн. Гэтэл хар өнгийн бэлтгэлийн өмд цамцтай, амны хаалтзүүсэн, цагаан пүүзтэй нь ахын дүү чи яасан том дуутай юм бэ, ингэж ярьж болохгүй гэсэн. Тэгэхээр нь би чи миний ах юм уу гэж хэлэхэд уурлаад халааснаасаа шилтэй архи гаргаж ирсэн. Тэгэхээр нь би чи наадахаараа яах гэж байгаа юм гэхэд маргаан үүссэн. Тэр хар биеийн тамирын хувцастай байсан хүн шууд архины шилээ хагалаад одоо үзэх юм уу яах юм. Тан ар яасан олуулаа юм гээд дайраад байсан. Дайрах үедээ миний зүүн гарын ядам хурууг шилээрээ зүссэн" гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 242 дахь тал/,
Гэрч Ц.Н*********ийн "...2021 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед гэртээ байж байхад байрны гадаа хүүхдүүд орилолдоод байсан. Тэгэхээр нь би хоёр ихэр хүү рүүгээ залгасан чинь утсаа авахгүй байгаад байсан. Тэгэхээр нь санаа зовоод гараад иртэл манай хүү Д*********ыг тус байранд байр түрээслэгчийн найз гэх залуу нь архины шил хагалаад манай хүүгийн зүүн гарын ядам хурууг эсгэж гэмтээсэн байсан. Тэгэхээр нь би тухайн залуучуудыг барьж авах гэж байсан чинь цагдаа нар ирээд барьж авсан. Манай хүүгийн гарыг эсгэсэн залуу ахиад хоёр гурван залуу дуудсан гэсэн. Тухайн залуучууд хутгатай гарч ирсэн гэж манай хүү надад хэлсэн" гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 245 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Н.Д***********ий "...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн ихэр Д******** болон Т********* нарын хамт байрныхаа орчим байсан бид нарын ойролцоо бусад байрны хүүхдүүд байсан. Гэтэл танихгүй хоёр хүн тамхи татах гэж байхад Д********* энд тамхи татаж болохгүй гэтэл хар биеийн тамирын өмд цамцтай, амны хаалт зүүсэн, цагаан өнгийн пүүзтэй хүн байсан. Долгион руу дээрэнгүй харьцаж байснаа шилтэй архи гаргаж ирээд та нар яах юм. Одоо үзэлцэх үү гэж хэлээд архины шилээ хагалаад дайрч эхэлсэн ба Долгион руу дайрсан. Тэгээд өөдөөс нь шилтэй гараа савж дайрч байхдаа. Д**********ы зүүн гарын долоовор хурааг зүссэн бас цамцыг нь сийчээд хаясан байсан. Тэрэнтэй хамт явж байсан хүн нь хараад байж байсан" гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 246-247 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Ж. Т************ийн "...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 19 цаг 20 цагийн хооронд Долгионтой маргалдаж байсан хүн гэнэт архи гаргаж ирээд шилийг нь хагалаад та нар яасан олуулаа юм. Одоо үзэх үү айлгасан ба Дөлгөөн бид хоёр шилийг нь авах гэж байхад Д************ы гарыг зүссэн. Тухайн үед зүүн гарын долоовор хурууг нь зүссэн байсан" гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 248-249 дэх тал/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9926 дугаартай дүгнэлт:
“...1.Н.Д***********ы биед зүүн ядам хурууны өндгөнд зүсэгдсэн шарх, зүүн мөрөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.4.5.Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
3.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 6./Н.Долгионы биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7./Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргийн үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч А.Т************* нь гудамжаар явж буй иргэнийг зөрж өнгөрөх хооронд халаасанд гараа хийж гар утсыг нь авч мөн кассын орлого болох бэлэн мөнгийг хохирогч нарт мэдэгдэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар гэмт хэрэг төгссөн, түүний бусдын өмчлөх эрхэд халдсан энэхүү үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн хохирогч Б.Д*********ы эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл нь “... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуль бусаар авсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Энэхүү гэмт хэрэг нь бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, нууц, далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн, захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн хохирогч Б.Долгионы эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Т************* нь хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч нарт 37,104,060 төгрөгийн хохирол учруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Э********, Э.Бадам, Н.У********, Н.О**********г, А.С********, Б.А***************** нарт гар утсыг нь буцаан олгосон байх ба эдгээр 6 хохирогчид хохирол барагдуулсан байна.
Харин хохирогч А.Х************д 850,000 төгрөг, хохирогч Д.Х************д 300,000 төгрөг, хохирогч О.З************1,050,000 төгрөг, хохирогч М.Н**********д 1,450,000 төгрөг, хохирогч Н.Б*********д 2,300,000 төгрөг, хохирогч Ц.М*********д 515,000 төгрөг, хохирогч Ш.С*********д 725,000 төгрөг, хохирогч Э.Х*********д 1,950,000 төгрөг, хохирогч Д.У********д 1,650,000 төгрөг, хохирогч Б.Ц*******т 800,000 төгрөг, хохирогч О.А******т 850,000 төгрөг, хохирогч Б.М******д 925,000 төгрөг, хохирогч Б.Б******д 775,000 төгрөг, хохирогч хохирогч С.Н******************д 775,000 төгрөг, хохирогч Х.З***************д 1,475,000 төгрөг, хохирогч Б.А*************д 3,082,500 төгрөг, хохирогч М.Ш***********од 1,125,000 төгрөг, хохирогч Д.Д***********д 1,375,000 төгрөг, хохирогч О.У***********ид 3,119,960 төгрөг, хохирогч Б.Б***********т 1,375,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч А.Т*************гээс гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас “ ... шүүгдэгч А.Т*************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 2 сараар тогтоох саналтай байна ...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ ...2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү ...” гэсэн санал дүгнэлт гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Т*************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 30 хоног буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар А.Т*************д 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 158 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б************овогт А************гийн Т*************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Т*************г 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т*************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 30 хоног буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 жил, 1 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар А.Т*************д оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар А.Т*************ий цагдан хоригдсон 158 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 13 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Т*************гээс хохирогч А.Х************д 850,000 төгрөг, хохирогч Д.Х************д 300,000 төгрөг, хохирогч О.З************1,050,000 төгрөг, хохирогч М.Н**********д 1,450,000 төгрөг, хохирогч Н.Б*********д 2,300,000 төгрөг, хохирогч Ц.М*********д 515,000 төгрөг, хохирогч Ш.С*********д 725,000 төгрөг, хохирогч Э.Х*********д 1,950,000 төгрөг, хохирогч Д.У********д 1,650,000 төгрөг, хохирогч Б.Ц*******т 800,000 төгрөг, хохирогч О.А******т 850,000 төгрөг, хохирогч Б.М******д 925,000 төгрөг, хохирогч Б.Б******д 775,000 төгрөг, хохирогч хохирогч С.Н******************д 775,000 төгрөг, хохирогч Х.З***************д 1,475,000 төгрөг, хохирогч Б.А*************д 3,082,500 төгрөг, хохирогч М.Ш***********од 1,125,000 төгрөг, хохирогч Д.Д***********д 1,375,000 төгрөг, хохирогч О.У***********ид 3,119,960 төгрөг, хохирогч Б.Б***********т 1,375,000 төгрөгийг гаргуулж олгосугай
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Т*************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ