Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

иргэдийн төлөөлөгч Ю.Батцоож,

улсын яллагч Д.Дашмаа,

шүүгдэгч Э.Баасанжаргал, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч С.Энхтуяа, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Н.Намжилцогт,

шүүгдэгч Г.Ганболор, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Б.Тамир, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт  Эрдэнэчимэгийн Баасанжаргал, мөн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1, мөн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Саранхүүгийн Энхтуяа, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Ганхуягийн Ганболор, мөн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 230 дугаар зүйлийн 230.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Бат-Эрдэнийн Тамир  нарт холбогдох эрүүгийн 201601000176 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овгийн Эрдэнэчимэгийн Баасанжаргал, 1980 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа гар утас засварладаг, ам бүл 1, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Баруунзуун мод 10 дугаар гудамжны 12 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдөж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НЭ80090571;

2. Тайж овгийн Саранхүүгийн Энхтуяа, 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 15 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ТЕ87031860;

3. Боржигин овгийн Ганхуягийн Ганболор, 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Этүгэн их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 70 дугаар байрны 11 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УШ97081520;

4. Олхонууд овгийн Бат-Эрдэнийн Тамир, 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, хүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21-р хороолол 8-58 дугаар байрны 21 тоотод оршин суудаг,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УП93102059;

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/;

1. Шүүгдэгч Э.Баасанжаргал нь 2016 оны 9 дүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодис 4.7 грамм, делта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх бодис 3.2 грамм, МDМА-ын агууламж бүхий бодис 0.7 граммыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Ардын эрх сонины байрны авто зогсоол дээр 70-77 УНЯ улсын дугаартай “Бенз Е320” маркийн автомашинд болон биедээ хадгалж, мөн өдөр яллагдагч С.Энхтуяа, Г.Ганболор, Б.Тамир нарт метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг бэлэглэх хэлбэрээр давтан үйлдлээр борлуулсан,

2. Шүүгдэгч С.Энхтуяа нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72/А дугаар байрны 12 тоотод түр оршин сууж байхдаа БНСУ-ын иргэн Ким гэгчийн орхиж явсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодис 19 грамм, МDМА /экстаз/-ын агууламж бүхий бодис 0.7 граммыг завших аргаар хууль бусаар олж авч, 2015 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72/А дугаар байрны 12 тоотод, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 04-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хорооллын 430 дугаар байрны 93 тоотод болон өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Ардын эрх сонины байрны авто зогсоол дээр яллагдагч Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 60-08 УНК улсын дугаартай “Тоёота Королла Аксио” маркийн автомашинд давтан үйлдлээр хадгалсан,

3. Шүүгдэгч Г.Ганболор нь яллагдагч Б.Тамиртай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд хадгалсан,

4. Шүүгдэгч Б.Тамир нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа давтан үйлдлээр яллагдагч Г.Ганболортой бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд хадгалсан,

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Гансүхийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, өөрийн жолоодон явсан 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаараа мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Хишигбаярын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа унаж явсан 53-30 УНД улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг өөрийн жолоодож явсан 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаар санаатайгаар мөргөж гэмтээн 204.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Баасанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Энхтуяатай утсаар яриад Энхтуяагийн компьютерийг өгөх гэж очсон. Энхтуяа надад компьютераа засуулахаар өгсөн байсан. С.Энхтуяатай уулзахад танд бонго байна уу? Танд байвал надад жаахан мөс байна гэхээр нь би байгаа гэж хэлээд С.Энхтуяагийн машинд орж суусан. С.Энхтуяа, н.Оюунсүрэн бид 3 хамт хэрэглэсэн. н.Мөнхсайхан гэх залуу унтаж байгаа гээд хэрэглээгүй. Тэгээд байж байгаад цагдаа нарт баригдсан. Хэрэглээгүй үлдсэн байсныг би халаасандаа 500 төгрөгөнд хуйлаад хийсэн. Мөрдөн байцаалтын явцад миний халааснаас гарсан болохоор би минийх гэж мөрдөн байцаагчид хэлсэн. Би өөрөө хэрэглэх гэж авсан. Тамир болон Жанцангүнпэн гэх хүмүүсийг огт харж байгаагүй. Баригдаад цагдаа дээр очиход Г.Ганболортой байж байсан. Тэгээд яасан гэсэн чинь Г.Ганболор хэрэглэж байгаад баригдсан гэсэн. Тэгэхээр нь би наадах чинь чамд хамаагүй надаас авсан гээд хэлчих гэсэн. Г.Ганболорыг тэр өдөр хорино гээд байсан болохоор би Г.Ганболор ямар ч хамаагүй наадахыг чинь би өгсөн гэж мөрдөн байцаагчид хэлсэн...” гэв. 

 

Шүүгдэгч С.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Балжир гэдэг хүүхдээс 100.000 төгрөгөөр өөрөө хэрэглэх гэж худалдаж авсан. Бааска ахын машинд хэрэглэж байгаад баригдсан. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Кимтэй танилцсан. Анх надад уг бодисыг тураадаг зүйл гэж хэрэглүүлсэн. Түүнийгээ надад 400.000 төгрөгөөр худалдаж зарсан. Тэрийг хэрэглэсний дараа хоол идэх сонирхолгүй болсон. Ким явахдаа манайд цүнхтэй юмаа үлдээсэн байсныг би нүүхдээ ухаж үзсэн. Бүх зүйл байсан. Тэгээд 4-ний өдөр цагдаад баригдсан. Миний хувьд бухимдахаараа хоолонд дуршилтай болдог учраас надад маш хүнд байдаг. Би маш их иддэг болдог. Энэ асуудлаасаа болоод мөс гэх бодисыг хэрэглэдэг болсон. Одоо ийм байдалд орсон доо маш их харамсаж байна...” гэв.

 

Шүүгдэгч Г.Ганболор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Тамираа над руу мессэж бичсэн. Орой уулзаад дуулъя гэж ярьсан. Караокед орохоос өмнө машинд цагдаа нарт баригдсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Тамир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 15-ны орой Ганболортой уулзахаар болсон. Караокед орох гэж байхдаа машиндаа хүлээж байсан. Тэгээд цагдаа нарт баригдсан. Анх цагдаа гэж мэдээгүй, энгийн хувцастай хүмүүс гэнэт цонх хагалаад дайраад баривчилсан...” гэв.

 

Мөн шүүхийн хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

    Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Хишигбаяр мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хадгалсан байж болзошгүй Б.Тамир нарыг дайчлан баривчлахаар тасгийн алба хаагч нарын хамт ажилласан. Тухайн үед Б.Тамир нь Приус-20 маркийн автомашинтай Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ЭЛБА төвийн хойд талын байран дунд байх авто зогсоол дээр зогсож байсан бөгөөд би өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн машиныг жолоодон зогсоолын гарцан дээр буюу Б.Тамирын машины хойд талд зогсож байтал Б.Тамир нь машинаа ухраагаад огцом хурдтайгаар миний машины урд хэсгийг мөргөөд дахин урагш хөдлөөд зугтах үед манай алба хаагч нар зогсоон баривчилсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин миний эзэмшлийн 5330 УНД улсын дугаартай автомашины урд гупер хагарч, подкрилон хугарч унасан. Би машинаа авто тээврийн үнэлгээний газраар албан ёсоор үнэлүүлэхэд 204.500 төгрөг болсон. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэжээ /2-р хх-139-142/.

Хохирогч Ц.Хишигбаярын унаж явсан 5330 УНД улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-92-95/.

Хохирогч Ц.Хишигбаярын эзэмшлийн 5330 УНД улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашинд хийсэн техникийн үнэлгээний 16/781 дугаартай тайлан /2-р хх-201-202/.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Гансүх мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хадгалсан байж болзошгүй Б.Тамир нарыг дайчлан баривчлахаар Б.Тамир нарын тухайн үед байсан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ЭЛБА төвийн хойд талын байран дунд байх авто зогсоол дээр очиж Б.Тамир, Г.Ганболор нарын сууж байгаа гэх цагаан өнгийн Приус-20 маркийн автомашины хойд талын хаалгаар очиж цагдаа байна хаалгаа онгойлго гэж хэлэхэд хаалгаа онгойлголгүйгээр цонхоо бага зэрэг онгойлгоод машинаа хойш огцом хөдөлгөж зугтах гэж оролдоход би машины цонхоор гараа оруулан хаалгыг онгойлгох гэтэл хурд нэмж намайг сагсны шийдний торон хашаатай хавсран мөргөж зугтсан. Тэр үед Б.Тамир нь жолооны ард сууж байсан бөгөөд Г.Ганболор нь хажуу талд нь сууж байсан. Хойд талд нь нэг эрэгтэй хүн сууж байсан. Би мөргүүлчхээд босож ирэн араас нь гүйж очиход урд талд нь хашаад зогссон байсан төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Хишигбаярын унаж явсан Приус-20 маркийн автомашиныг эрчээрээ мөргөж зогсоод буцаж ухраад дахин зугтах гэж байхад нь зогсоож дайчлан баривчилсан. Тухайн үед миний хөл гар халцарч цус гарсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгосон...” гэжээ /2-р хх-143-146/.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №13097 дугаар дүгнэлт:

“1. С.Гансүхийн биед зүүн сарвуу, гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” /2-р хх-196/,

 

Гэрч Б.Сайнзаяа мэдүүлэхдээ: “...С.Энхтуяа урьд нь Шинэ Монгол сургуулийн ойролцоо байр хөлслөн ганцаараа амьдардаг байсан. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Энхтуяа над руу утсаар залгаад миний хөлсөлж байгаа байр зарагдаж байгаа хөлслөх байр хайлцаад өгөөч гэсэн. Тэгээд би Шинэ Монгол сургуулийн хажууд байх гэрт нь очоод хамт интернетээс зар харж байгаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хорооллын 430 дугаар байрны 93 тоот байрыг олсон. Тэр байрны эзэнтэй холбогдоод хөлслөхөөр болж гэрээ хийхээр болсон. Уг байр нь сарын 700.000 төгрөг гэж байсан. Гэрээ хийх гэтэл Энхтуяа миний биед иргэний үнэмлэх бичиг баримт байхгүй байна. Чамд иргэний үнэмлэх чинь байгаа бол чи миний өмнөөс гэрээ хийгээч гэсэн. Тэгээд би гэрээг нь байрны эзэнтэй хийсэн ба 4 сарын мөнгө болох 2.800.000 төгрөг дээрээс нь барьцааны мөнгө гээд нийт 3.500.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр өдрийнхөө орой Энхтуяа уг байрандаа нүүж орсон. Гэрээ нүүлгэхэд нь Мөнхцэцэг бид 2 тусалсан юм. ...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хорооллын 430 дугаар байрны 93 тоот байрандаа Энхтуяа ганцаараа амьдардаг. Дээрх эд зүйл нь Энхтуяагийн л эд зүйл байх. Хааяа Баяраа гэх найз залуу нь ирж очдог. Би дээрх эд зүйлийг уг байранд өмнө харж байгаагүй. Би 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрийг нь нүүлгэхэд очсон дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр буюу өнөөдөр 14 цаг өнгөрч байхад гэрт нь очсон. Өнөөдөр Энхтуяа надруу залгаад шинэ орсон байрандаа хийх юм байна. Хөшиг хувцас хатаагч тогтоох гэсэн юм туслаач гэхээр нь би явж очсон. Намайг гэрт нь очиход Мөнхцэцэг, Бадамцэцэг, Баяраа нар байсан. Удалгүй Баяраа нь гараад явчихсан. Мөнхцэцэг Энхтуяагийн гэрт хоносон гэж ярьж байсан. Бадамцэцэг өчигдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Дарханаас Энхтуяагийн ээжийн хамт ирээд Энхтуяагийн гэрт хоносон гэж ярьсан...Би гэрт нь ороод дунд талынх нь өрөөнд утсаа цэнэглээд утсаараа интернэт ороод байж байсан. Баяраа Энхтуяа хоёр зочны өрөөнд сууж байсан бөгөөд Мөнхцэцэг унтаж байсан. Бадамцэцэг шал угаагаад сууж байсан. Намайг зочны өрөөнд ороход орон дээр нь шаргал өнгийн соруултай, шилэн гаанстай тунгалаг сав байсан. Би зочных нь өрөө рүү шагайчихаад буцаад гараад явсан юм... С.Энхтуяа нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг. Яг хэзээнээс эхлэн хэрэглэж байгааг нь мэдэхгүй байна. Удаж байгаа байх. Энхтуяа мөс гэх л бодис хэрэглэдэг. Энхтуяа мөс гэх бодисыг зарж борлуулж  байхыг  харж  байгаагүй. ...Тэгээд 11 дүгээр сарын 4-ний өдөр Энхтуяагийн гэрт байж байгаад цагдаад баригдсан...” гэжээ /5-р хх-72-74/.

Гэрч С.Бадамцэцэг мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгаас 19 цагийн үед Энхтуяагийн төрсөн эх Саранхүү эгчийн хамт орсон. Энхтуяагийнд ороход Баяраа, Туяа, Мөөгий гээд эмэгтэй энэ гурав бид хоёрыг ирж байгаа гээд сүүтэй цай чаначихсан сууж байсан. Ирсэн зорилго Саранхүү эгч Дарханд цөсний хагалгаанд ороод түүнийг хүргэж ирсэн... Саранхүү эгч тэднийд 20-30 минут болсон байх хүйтэн байна харьж гал хөсөө түлнэ гээд Амгаланд байх гэр рүүгээ яваад тэднийд Баяраа, Туяа, Мөөгий бид 4 үлдсэн ба тэднийд намайг унтах үед дөрвүүлээ байсан. Өглөө сэрэхэд Баяраа байгаагүй. Хоносон үгүйг нь мэдэхгүй байна. Тэднийх 3 өрөө байртай бөгөөд би нэг жижиг өрөөнд нь Мөөгийтэй хоносон намайг унтах үед Мөөгий юм угааж байсан. Баяраа, Туяа хоёр том өрөөнд зурагтан дээр тоглоом тоглочихсон сууж байсан. Өглөө сэрээд цай унд уучихаад Туяагийн гэрт байдаг нохойтой тоглож байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг сэрээд 00 орох гээд явж байхад цагдаагийн алба хаагч нар ороод ирсэн. Тэд нарыг орж ирэхэд Туяа, Туул, Мөөгий бид 4 байсан. Туул цагдаа нар орж ирэхээс өмнө цагийн өмнө орж ирээд байж байсан... Намайг өдөр унтаад босоод ирэхэд ганга өвс асаачихсан байсан юу үнэртээд байгаа юм гэсэн чинь шинэ байранд орсон ганга үнэртүүлж байгаа юм аа л гэсэн. Ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдаагүй...” гэжээ /5-р хх-75-77/.

 

Гэрч Б.Саранхүү мэдүүлэхдээ: “...Энхтуяа нь 2015 оны 6 дугаар сард би найзуудтайгаа нийлээд байр хөлсөллөө гээд тусдаа гарсан. Тэгэхэд Сансар гэх газарт байр хөлсөлж байсан. Гэхдээ гэрээрээ ирэн очин байдаг байсан. 2015 оны 8 дугаар сард Шинэ Монгол гэх сургуулийн хажууд бас байр хөлсөлдөг байсан. Би гэрт нь бараг очоод байдаггүй хааяа усанд орох гэж л очдог юм. Гэрт нь очихоор ганц нэг охидууд л гэрт нь харагдаж байдаг. Надад ерөөсөө нарийн ширийн юм аа ярьдаггүй юм. Намайг Дархан хотод эмнэлэгт хэвтэж байхад Энхтуяа нь Шинэ Монголын байр зарагдаж байгаа юм байна би байр хайж байгаа гээд Олимп хотхонд байр түрээсэлсэн байсан. Би эмнэлгийнхээ хоногийг гүйцээгээгүй гарч Улаанбаатар хотод ирсэн юм. Намайг Дархан хотоос Бадамцэцэг хүргэж ирсэн. Бадамцэцэг бид хоёр ирээд Бадамцэцэг Энхтуяагийн гэрт усанд орж хоночхоод маргааш буцна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь утсаар холбогдохгүй байсан ийм хэрэг гарсныг мэдлээ...” гэжээ /5-р хх-79-80/.

 

Гэрч Д.Мөнхцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр өглөө 11-12 цагийн үед Энхтуяа гээд танил эгчийндээ очсон. Энхтуяа эгч над руу утсаар яриад манай гэрт хүрээд ирээч шинэ байранд орсон чинь юмаа эмхэлж цэгцлэх гэсэн юм. Туслаад өгөөч гэсэн. Тэгээд би гэрт нь очсон. Тэр өдрөө гэрийнх нь эд зүйлийг янзалж байгаад би гэрт нь хоносон. Орой 22 цаг өнгөрч байхад Энхтуяа эгчийн ээж нь Бадамцэцэг гээд хамаатных нь хүнтэй гэрт нь ирээд ээж нь өөр газар хононо гээд явсан нөгөө Бадамцэцэг гэх эгч нь гэрт хоносон юм. Бадамцэцэг эгч нь Дарханаас ирсэн гээд ядраад жижиг өрөөнд нь унтаад өгсөн. Тэр үед Энхтуяа эгч өрөөнөөсөө гаргаж ирсэн байх яг хаанаас гаргаж ирсэн гэдгийг нь хараагүй цагаан өнгийн дээр нь цорго гаргасан хуванцар савны дээрээс нь гуурс, шилэн гаанс зүйл зоосон дотроо цагаан өнгийн талстлаг мөс шиг зүйл хийчихсэн байсан. Тэгээд үүнээс сорж үзэх үү гэхээр нь сонирхоод 4-5 удаа сорж үзсэн. Энхтуяа эгч тэр хуванцар савтай эд зүйлсийг өмнө нь хэрэглэж байсан юм уу бэлдчихсэн байсан. Тэгээд Энхтуяа эгч бид хоёр орой 01 цагийн үед унтаж амарсан. Маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын04-ний өдөр 13 цагийн үед сэрсэн. Тэгсэн чинь Энхтуяа эгч Бадамцэцэг эгч нар босчихсон манай найз Заяа ирчихсэн байж байсан. Заяа бид хоёр 25-р эмийн сангийн тэнд хамт байр хөлсөлдөг юм. Тэгээд бид нар хоол унд хийж идээд байж байгаад би 14 цагийн үед Энхтуяа эгчийн гэрээс нь явах гээд байж байтал цагдаа нар орж ирж бид нарыг баривчилсан юм... Тэр үед өөрийнхөө амьдардаг өрөөнөөсөө л тэр хуванцар савтай зүйлсийг гаргаж ирсэн... Миний харснаар хуванцар дөрвөлжин хэлбэртэй савны дээр зоосон шилэн гаанс нь битүү цагаарсан харагдсан ёроол хэсэгтээ хэр их хэмжээтэй байсан гэдгийг мэдэхгүй. Энхтуяа эгч бид хоёр тэр хуванцар савтай зүйлийг сорж хэрэглээд дахин нэмж хэрэглээгүй...” гэжээ /5-р хх-128-130/.

 

Шүүгдэгч Э.Баасанжаргалын унаж явсан 7077 УНЯ улсын дугаартай, Бенз Е320 маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-11-24/.

7077 УНЯ улсын дугаартай Бенз Е320 маркийн автомашинд үзлэг хийж хурааж авсан UМЕ гэсэн бичиглэлтэй, цэнхэр өнгийн цахилгаантай үзэгний саванд үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх 29-34/,

Шүүгдэгч С.Энхтуяагийн унаж явсан 6008 УНК улсын дугаартай “Тоёота Королла Аксио” маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 35-45/,

Шүүгдэгч Б.Тамирын унаж явсан 3755 УБМ улсын дугаартай “Тоёота Приус20” маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 49-57/,

Шүүгдэгч Э.Баасанжаргалын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх 60-61/,

Шүүгдэгч Б.Тамирын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх70-717/,

Шүүгдэгч Г.Ганболорын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 85-89/,

Шүүгдэгч С.Энхтуяагийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 91-96/,

Шүүгдэгч Э.Баасанжаргалын оршин суух Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Максын 31 дүгээр байрны 44 тоот байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 99-103/,

Шүүгдэгч Г.Ганболорын ашиглаж байсан Самсунг Эс-3 загварын гар утас,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 35-48/,

 

Шүүгдэгч Э.Баасанжаргалын биед хийсэн үзлэгээр хураагдсан зүйлсэд  шинжилгээ хийсэн шинжээчийн 8384 дугаартай, 80 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /mеthamphetamine/-ы агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно. АР0667533 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй...” гэжээ /2-р хх 207-209/,

Шүүгдэгч Э.Баасанжаргалын унаж явсан 7077 УНЯ улсын дугаартай “Бенз Е320” маркийн автомашинд хийсэн үзлэгээр хураагдсан зүйлсэд шинжилгээ хийсэн шинжээчийн 8144 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 33 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, 44 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, 55 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, 6 гэж хаягласан дотор талдаа цайвар өнгийн үртэс мэт зүйлтэй гялгар уут, 10 гэж хаягласан ягаан өнгийн хуванцар гуурс зэргээс метамфетамин /mеthamphetamine/-ы агуулга илэрч байна. 77 гэж хаягласан хар бор өнгийн баримлын шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannadinol/, "88" гэж хаягласан гурвалжин хэлбэртэй голдоо 3 гэсэн дардастай, цэнхэр өнгийн зүйлээс МОМА илэрч байна. Метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannadinol/, МDМА нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. 9 гэж хаягласан цэнхэр өнгийн хуванцар гуурс, 11 гэж хаягласан 2 ширхэг тарианы зүү, 12 гэж хаягласан 2 ширхэг тугалган цаас, 13 гэж хаягласан тугалган цаас, 14 гэж хаягласан 14001 2016.09.14 гэсэн бичиглэлтэй саарал өнгийн дотроо шаргал өнгийн нимгэн зүйлтэй гялгар уут, 15 гэж хаягласан хоёр талдаа цагаан өнгийн хөвөн мэт зүйлтэй мод, 21 гэж хаягласан 21 ширхэг гялгар уут, UМЕ гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн цахилгаантай хар өнгийн үзэгний сав зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэжээ /2 дугаар хх 213-218/,

 

Шүүгдэгч Э.Баасанжаргалын унаж явсан 7077 УНЯ улсын дугаартай
"Бенз Е320" маркийн автомашинд хийсэн үзлэгээр хураагдсан зүйлсэд шинжилгээ
хийсэн шинжээчийн 8143 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 1 гэж хаягласан гялгар ууттай цайвар өнгийн талстлаг зүйлээс Метамфетамин /mеthamphetamine/-ы агуулга илэрч байна. Метамфетамин /mеthamphetamine/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. 2 гэж дугаарласан Монгол улсын А05675509 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэжээ /2-р хх 221-222/,

 

Шүүгдэгч Э.Баасанжаргалын оршин суух Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Максын 31 дүгээр байрны 44 тоот байранд хийсэн нэгжлэгээр хураагдсан зүйлсэд шинжилгээ хийсэн шинжээчийн 8145 дугаартай  дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 49 гэсэн хаягтай 12.5 см өндөртэй дээрээ хоёр цорготой, жижиг цоргоноос нь 26 см урттай цайвар өнгийн резинэн гуурс залгасан шилэн сав мэт зүйл, 38 гэсэн хаягтай цэнхэр өнгийн суурьтай 8 см урттай хуванцар зүйл, 48 гэсэн хаягтай дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, 29 гэсэн хаягтай ногоон өнгийн хуванцар гуурс мэт зүйл, 31 гэсэн хаягтай ногоон өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурс мэт зүйл зэргээс Метамфетамин /mеthamphetamine/-ы агууламж илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно...” гэжээ /2-р хх 226-234/,

 

Яллагдагч С.Энхтуяагийн унаж явсан 6008 УНК улсын дугаартай "Тоёота Королла Аксио" маркийн автомашинд хийсэн үзлэгээр хураагдсан зүйлсэд шинжилгээ хийсэн шинжээчийн 8146 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 25 гэсэн хаягтай, дотроо ногоон өнгийн хуванцар гуурстай ногоон өнгийн хуванцар сав, 20 гэсэн хаягтай шилэн гаанс мэт зүйл, ногоон өнгийн гуурстай 21 гэсэн хаягтай тарианы шил, улаан өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурстай 23 гэсэн хаягтай хөх өнгийн хуванцар бөглөө зэргээс Метамфетамин /mеthamphetamine/-ы агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно. 24 гэсэн хаягтай ВИТА цэвэр ус гэсэн бичиглэлтэй хуванцар сав, 22 гэсэн хаягтай 15.5 см урттай ягаан өнгийн гуурс, гялгар уутанд ороосон 19 гэсэн хаягтай 10.5 см урттай ягаан өнгийн гуурс зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй...” гэжээ /2-р хх 240-244/,

Шүүгдэгч Э.Баасанжаргал, Б.Тамир, С.Энхтуяа, Г.Ганболор нарын шээсэнд шинжилгээ хийсэн шинжээчийн 8140 дугаартай дүгнэлтэд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн Э.Баасанжаргал, С.Энхтуяа, Д.Оюунсүрэн, Д.Мөнхсайхан, Г.Ганболор, Б.Тамир, Г.Жанцангүнпэн нарын гэх шээс шинжилгээнд тэнцэнэ. 2. Э.Баасанжаргал, С.Энхтуяа, Д.Оюунсүрэн, Д.Мөнхсайхан, Г.Ганболор нарын гэх шээсэнд метамфетамин /МАМР/, Г.Жанцангүнпэнгийн гэх шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, Б.Тамирын гэх шээсэнд метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. 3. Метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэжээ /2-р хх 250, 3-р хх 1-2/,

Шүүгдэгч Б.Тамирын унаж явсан 3755 УБМ улсын дугаартай “Тоёота Приус20” маркийн автомашинд хийсэн үзлэгээр хураагдсан зүйлсэд шинжилгээ хийсэн шинжээчийн 8142 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 16 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан зүйлээр бохирлогдсон тарианы шил, 17 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 4.5 см урттай цэнхэр өнгийн хуванцар гуурс, 18 гэсэн хаягтай 12.5 см урттай ногоон өнгийн судалтай цагаан өнгийн гуурс зэргээс метамфетамин /mеthamphetamine/-ны  агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно...” гэжээ /3-р хх 11-13/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн 1016, 1007, 974 дугаартай дүгнэлтүүд /3-р хх 39-41, 48-49, 56-57/,

Шүүгдэгч С.Энхтуяагийн оршин сууж байсан гэх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хорооллын 430 дугаар байрны 93 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх 17-29/,

Шүүгдэгч С.Энхтуяагийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх 38-42/,

Шүүгдэгч С.Энхтуяагаас хураагдсан эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх 53-57/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2-р хх 132-138/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /5-р хх 70-71/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9895 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн С.Энхтуяа, Б.Сайнзаяа, Д.Мөнхцэцэг, С.Бадамцэцэг нарын биеэс авсан гэх шээсний дээж шинжилгээнд тэнцэж байна, ...С.Энхтуяа, Б.Сайнзаяа, Д.Мөнхцэцэг нарын биеэс авсан гэх шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамины /МАМР/ агууламж илэрсэн байна. С.Бадамцэцэгийн биеэс авсан гэх шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй,...Сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамины /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны нэгдсэн конвенцын хэрэглээг нь хориглосон бодисын 2-р жагсаалтад багтдаг...” гэжээ /5-р хх 83/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 9894 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн дээд хэсгийн нэг талд нь улбар шар өнгийн хуванцар гуурс шургуулсан, нөгөө талд нь шилэн гаанс мэт зүйл суурьлуулсан хуванцар саванд метамфетамин /mеthamphetamine/ илэрсэн, ...Метамфетамин /mеthamphetamine/ нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2-р жагсаалтад багтдаг болно...” гэжээ /5-р хх 85/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 9893 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн Эрүүгийн Цагдаагийн Газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс шинжилгээнд хүргүүлсэн эд зүйлс:

“…а/д С.Батзориг №6 гэж дугаарласан дээд хэсгийн нэг талд нь улбар шар өнгийн хуванцар гуурс шургуулсан, нөгөө талд шилэн гаанс мэт зүйл суурьлуулсан, дотроо өнгөгүй шингэнтэй, тунгалаг хуванцар №1, №2, №3 гэж дээжлэн хураан авсан цагаан талстлаг мөс мэт зүйл, №4, №5 гэж дээжлэн хураан авсан ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан ягаан өнгийн дугуй хэлбэртэй зүйл…” гэж хаягласан дугтуйн дотор байсан 1 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.7539 грамм, 2 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.9188 грамм, 3 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 1.0130 грамм, 4 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл 8.1011 грамм, 5 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл 12.3527 грамм, ягаан өнгийн эм мэт зүйл 1 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. ...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлүүдэд метамфетамин /тетатрНетагтнпе/ илэрсэн, ...Метамфетамин /mеthamphetamine/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2-р жагсаалтад багтдаг болно. ...Шинжилгээнд ирүүлсэн 7 гэж дугаарласан ягаан өнгийн мэт зүйлд МDМА /экстаз/ илэрсэн. ...МDМА /экстаз/ нь 1971 оны НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2-р жагсаалтад багтдаг болно...” гэжээ /5-р хх 87-90/.

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /4-р хх-223-225/.

Шүүгдэгч Б.Тамирын унаж явсан Тоёота приус-20 маркийн 3755 УБМ улсын дугаартай Автомашин, техникийн үнэлгээний тайлан /6-р хх 185-186/.

Шүүгдэгч Э.Баасанжаргалын унаж явсан Бенз Е320 маркийн 7077 УНЯ улсын дугаартай Автомашины техникийн үнэлгээний тайлан /7-р хх 35/.

Шүүгдэгч С.Энхтуяагийн унаж явсан Тоёота Аксио маркийн 6008 УНК улсын дугаартай Автомашины техникийн үнэлгээний тайлан /7-р хх 34/.

 

Шүүгдэгч С.Энхтуяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5-р хх-143/, Г.Ганболор урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх 149/, Б.Тамирын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх 156/,  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан шийтгэх тогтоолын хуулбар,

Шүүгдэгч Э.Баасанжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-46/, Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 135 дугаартай Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан шийтгэх тогтоолын, 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 214 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан шийтгэх тогтоолын,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 525 дугаартай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

1. Шүүгдэгч Э.Баасанжаргал нь 2016 оны 9 дүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодис 4.7 грамм, делта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх бодис 3.2 грамм, МDМА-ын агууламж бүхий бодис 0.7 граммыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Ардын эрх сонины байрны авто зогсоол дээр 70-77 УНЯ улсын дугаартай “Бенз Е320” маркийн автомашинд болон биедээ хадгалж, мөн өдөр яллагдагч С.Энхтуяа, Г.Ганболор, Б.Тамир нарт метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг бэлэглэх хэлбэрээр давтан үйлдлээр борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

2. Шүүгдэгч С.Энхтуяа нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72/А дугаар байрны 12 тоотод түр оршин сууж байхдаа БНСУ-ын иргэн Ким гэгчийн орхиж явсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодис 19 грамм, МDМА /экстаз/-ын агууламж бүхий бодис 0.7 граммыг завших аргаар хууль бусаар олж авч, 2015 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72/А дугаар байрны 12 тоотод, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 04-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хорооллын 430 дугаар байрны 93 тоотод болон өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Ардын эрх сонины байрны авто зогсоол дээр яллагдагч Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 60-08 УНК улсын дугаартай “Тоёота Королла Аксио” маркийн автомашинд давтан үйлдлээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

3. Шүүгдэгч Г.Ганболор нь яллагдагч Б.Тамиртай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

4. Шүүгдэгч Б.Тамир нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа давтан үйлдлээр яллагдагч Г.Ганболортой бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Гансүхийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, өөрийн жолоодон явсан 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаараа мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Хишигбаярын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа унаж явсан 53-30 УНД улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг өөрийн жолоодож явсан 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаар санаатайгаар мөргөж гэмтээн 204.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь авто машинд үзлэг хийсэн, орон байранд үзлэг хийсэн, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлсэд хийсэн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар Э.Баасанжаргал, мөн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1, мөн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар С.Энхтуяа, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганболор, мөн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 230 дугаар зүйлийн 230.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Б.Тамир нарт тус тус тохирох ял шийтгэх нь зүйтэй, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэхдээ шүүгдэгч нарын хувийн байдал болон дээрх гэмт хэргийг үйлдэхэд оролцсон оролцоо, урьд ял шийтгэлтэй эсэхийг ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болгон авч үзлээ.

Харин шүүгдэгч Г.Ганболорыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал  зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, тэнсэж, хянан харгалзахаар тогтоов.

Түүнчлэн шүүгдэгч Б.Тамир нь 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Б.Тамирын эзэмшлийн буюу хэрэг үйлдэх үедээ унаж явсан Тоёота приус-20 маркийн 3755 УБМ улсын дугаартай автомашиныг хурааж, шүүгдэгч Э.Баасанжаргалаас Бенз Е320 маркийн 7077 УНЯ улсын дугаартай автомашины үнэ болох 15.000.000 төгрөгийг, шүүгдэгч С.Энхтуяагаас Тоёота Аксио маркийн 6008 УНК улсын дугаартай автомашины үнэ болох 8.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 5 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээх, мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлж, шүүгдэгч Э.Баасанжаргал, С.Энхтуяа, Б.Тамир нарын цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэчимэгийн Баасанжаргалыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, давтан үйлдлээр борлуулсан;

-шүүгдэгч Тайж овгийн Саранхүүгийн Энхтуяаг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг завших аргаар олж авсан, мөн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, давтан үйлдлээр хадгалсан;

-шүүгдэгч Боржигин овгийн Ганхуягийн Ганболорыг бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан;

-шүүгдэгч Олхонууд овгийн Бат-Эрдэнийн Тамирыг бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан;

Мөн төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Баасанжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих;

-шүүгдэгч С.Энхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих,

мөн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих;

-шүүгдэгч Г.Ганболорт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих,

-шүүгдэгч Б.Тамирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Энхтуяад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 /зургаа/ сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Тамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг бүхэлд нь багтааж, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 01 /нэг/ жилийг нэмж нэгтгэн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Тамирт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 01 /нэг/ жилийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.       

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баасанжаргалд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тамирт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй, шүүгдэгч С.Энхтуяа, Г.Ганболор нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баасанжаргалын цагдан хоригдсон 114 хоног, шүүгдэгч С.Энхтуяагийн цагдан хоригдсон 208 хоног, шүүгдэгч Б.Тамирын цагдан хоригдсон 99 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Б.Тамирын эзэмшлийн буюу хэрэг үйлдэх үедээ унаж явсан Тоёота приус-20 маркийн 3755 УБМ улсын дугаартай автомашиныг хурааж, шүүгдэгч Э.Баасанжаргалаас Бенз Е320 маркийн 7077 УНЯ улсын дугаартай автомашины үнэ болох 15.000.000 төгрөгийг, шүүгдэгч С.Энхтуяагаас Тоёота Аксио маркийн 6008 УНК улсын дугаартай автомашины үнэ болох 8.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу шүүгдэгч С.Энхтуяагийн оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430-93 тоотод хийсэн үзлэгээр хураагдсан: №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай метамфетамины агууламж бүхий мөс уутны хамт 4,7 грамм, №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай метамфетамины агууламж бүхий мөс уутны хамт 10,2 грамм, №7 гэж дугаарласан дугуй хэлбэртэй ягаан өнгийн МDМА /экстаз/ уутны хамт 0,7 грамм, №6 гэж дугаарласан орой хэсгийн нэг талд шаргал өнгийн соруул, гуурс шургуулсан, харалдаа хажууд нь шилэн гаанс суурьлуулсан, тунгалаг хавтгай хэлбэртэй хуванцар сав, №8 гэж дугаарласан Inside out гэсэн бичиглэлтэй хар өнгийн даавуун зөөлөн материалтай уут мэт зүйл, №9 гэж дугаарласан нүүр хэсэгтээ ямар нэгэн бичиглэлгүй саарал өнгийн жин хэмжүүр, №10 гэж дугаарласан нүүр хэсэгтээ Zhigao pocket, scale гэсэн бичиглэлтэй жин хэмжүүр, №11 гэж дугаарласан хамгийн сайн асаагуур гэсэн бичиглэл бүхий асаах товчлуургүй эвдэрхий асаагуур 2 ширхэг, №12 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутнууд 13x9 см хэмжээтэй, уутан дотор 6x4 см хэмжээтэй 40 ширхэг зиплок түгжээ бүхий уут,

Шүүгдэгч С.Энхтуяагийн өмсөж явсан цамцны халааснаас хураагдсан: №3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай метамфетамины агууламж
бүхий мөс уутны хамт 3.3 грамм, С.Энхтуяа, Б.Сайнзаяа, С.Бадамцэцэг, Д.Мөнхцэцэг нарын шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгасан Multi drug screen test cup тестийн үр дүн савны хамт 4 ширхэг,

Шүүгдэгч Э.Баасанжаргалын унаж явсан 7077 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд болон биед хийсэн үзлэгээр хураагдсан: 1 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.5 грамм /1 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар уутыг онгойлгох цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлээс гадна 5x4 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар уутны тасархай байлаа. Уг тасархайг авч жин дээр жинлэхэд 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.3 грамм болно, шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, Хар өнгийн 4 ширхэг товчлууртай цахилгаан жин, 80 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт 0.3 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 33 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 2.4 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 44 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.5 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 55 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.7 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 77 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай шавар мэт зүйл 3.1 грамм /шинжээчийн дүгнэлтээр дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 88 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай голдоо S гэсэн дардастай эм мэт зүйл 0.7 грамм /шинжээчийн дүгнэлтээр МDМА агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 9 гэж дугаарласан 7 см урттай нэг үзүүрийг нь түлсэн байдалтай цэнхэр өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, 10 гэж дугаарласан 6.5 см урттай, нэг үзүүрийг нь түлсэн байдалтай ягаан өнгийн хуванцар гуурс /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламж илэрсэн/, 11 гэж дугаарласан хоёр ширхэг тариан зүү, 12 гэж дугаарласан 20x2.5 см харьцаатай тугалган цаас хоёр ширхэг /зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн/, 13 гэж дугаарласан 12x2 см харьцаатай тугалган цаас 1 ширхэг, 14 гэж дугаарласан 4x5 см харьцаатай 14001 2016.09.14 гэсэн бичиглэлтэй саарал өнгийн дотроо шаргал өнгийн нимгэн зүйлтэй гялгар уут, 15 гэж дугаарласан 7 см урттай хоёр талдаа цагаан өнгийн хөвөн мэт зүйлтэй 1 ширхэг мод, 21 гэж дугаарласан 4.6x7.5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар уут 21 ширхэг, UME гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн цахилгаантай хар өнгийн үзэгний сав,

Шүүгдэгч Э.Баасанжаргалын түр оршин сууж байсан Хан Уул дүүргийн 3 дугаар хороо, 31-44 тоотод хийсэн нэгжлэгээр хураагдсан: 27 гэж дугаарласан 20 см урттай, ногоон өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурс, 28 гэж дугаарласан 20 см урттай, ногоон өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурс, 29 гэж дугаарласан 17.5 см урттай, ногоон өнгийн хуванцар гуурс, /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 30 гэж дугаарласан 14.7 см урттай голдоо ногоон өнгөтэй, хоёр талдаа цайвар өнгөтэй соруул мэт зүйл, 31 гэж дугаарласан 20 см урттай нэг амсраар нь түлэгдэж наалдсан байдалтай, ногоон өнгийн судалтай, цагаан өнгийн хуванцар гуурс /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 32 гэж дугаарласан 20 см урттай, улаан өнгийн судалтай, цагаан өнгийн хуванцар гуурс, 34 гэж дугаарласан 19.5 см урттай, шар өнгийн судалтай, цагаан өнгийн хуванцар гуурс, 35 гэж дугаарласан 21.5 см урттай, бүдэг ногоон өнгийн хуванцар гуурс, 36 гэж дугаарласан 20 см урттай, улаан өнгийн судалтай, хуванцар гуурс, 37 гэж дугаарласан гаанс мэт зүйл /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 38 гэж дугаарласан цэнхэр өнгийн суурьтай, 8 см урттай, бонго мэт зүйл, 39 гэж дугаарласан 2 см урттай цайвар өнгийн резинэн гуурс, 40 гэж дугаарласан үзүүр хэсэгт нь цайвар өнгийн резинэн гуурс залгасан байдалтай гаанс мэт зүйл, /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 41 гэж дугаарласан цайвар өнгийн резинэн гуурс, 42 гэж дугаарласан улаан өнгийн 1.8 см урттай резинэн гуурс, 43 гэж дугаарласан ногоон өнгийн 6 см урттай, хуванцар гуурс, 45 хоёр талдаа хөвөн мэт зүйлтэй, 7 см урттай, мод, 46 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уутанд эвхэж хийсэн 5x3.3 см харьцаатай зиплок түгжээ бүхий 19 ширхэг гялгар уут, 47 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уутанд эвхэж хийсэн 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар уут 10 ширхэг, 5x3.3 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар уут 5 ширхэг, 48 гэж дугаарласан дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гаанс мэт зүйл, дотроо цагаан өнгийн талстлаг зүйлтэй /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 49 гэж дугаарласан 12.5 см өндөртэй, дээрээ хоёр цорготой, жижиг цоргоноос нь 26 см урттай цайвар өнгийн резинэн гуурс залгасан байдалтай бонго мэт зүйл /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 50 гэж дугаарласан 8 см урттай, цайвар өнгийн суурьтай, бонго гэх зүйл, 51 гэж дугаарласан 7 см урттай, улаан өнгийн эвдэрхий асаагуурын тал мэт зүйл, ГАМБА НОВОКАИН 0.25% 2 МЛ 150311 гэсэн бичиглэлтэй тарилгын ус 3 ширхэг, Item no: ҮНS-01, Digital Scale 100gх0.01g, 1*СR2032 Ваttегу, Маdе in сhina гэсэн бичиглэлтэй жин 1 ширхэг, Хар өнгийн цахилгаантай жижиг цүнх 1 ширхэг,

Шүүгдэгч С.Энхтуяагийн унаж явсан 6008УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураагдсан: 25 гэж дугаарласан дотроо ногоон өнгийн хуванцар гуурстай ногоон өнгийн хуванцар сав /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 24 гэж дугаарласан ВИТА цэвэр ус гэсэн бичиглэлтэй хуванцар сав, 20 гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 21 гэж дугаарласан дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы байж болох шил, ногоон өнгийн хуванцар гуурсны хамт /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 23 гэж дугаарласан хөх өнгийн бөглөө, улаан өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурс /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 22 гэж дугаарласан 15.5 см урттай ягаан өнгийн гуурс, 19 гэж дугаарласан 10.5 см урттай ягаан өнгийн гуурс,

Шүүгдэгч Б.Тамирын жолоодож явсан 3755 УБМ улсын дугаартай "Тоёота Приус20" маркийн автомашинд хийсэн үзлэгээр хураагдсан: 16 гэж дугаарласан дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы байж болзошгүй шил, /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 17 гэж дугаарласан дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон 4.5 см урттай цэнхэр өнгийн хуванцар гуурс мэт зүйл /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 18 гэж дугаарласан ногоон өнгийн судалтай цагаан өнгийн 12.5 см урт хуванцар гуурс /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/ зэргийг устгаж, мөн хэргийг хамт ирүүлсэн 5 ширхэг сиди /CD/-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Баасанжаргалаас хураагдсан AJ5675509 сери дугаартай Монгол улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АР0667533 сери дугаартай Монгол Улсын 500 төгрөгийн мөнгөн дэвсгэр 1 ширхэгийг Монгол банкинд хүргүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ганболорт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Шүүгдэгч Э.Баасанжаргал, С.Энхтуяа, Б.Тамир нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганболорт авсан бусдын батлан даалтад өгөх, шүүгдэгч Э.Баасанжаргал, С.Энхтуяа, Б.Тамир нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ХАЛИУН

 

                          ШҮҮГЧИД                                  С.БАТГЭРЭЛ

 

                                             Н.БАЯРМАА