Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/43    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Х.Ууганбат,

Өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000356 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар  сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын ********-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЛА91062811 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гудамжнаас “*******” дэлгүүрийн зүүн талын авто зам хүртэлх зайд Портер загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3,49 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   - Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би сум руу явах гэж байсан хоёр найзыгаа гаргаж өгсөн. Хөдөө гэр рүүгээ явах гээд ******* сум руу ороход цагдаа зогсоосон. Би өмнөх өдөр нь архи уусан байсан. Тухайн үед 0.75 литрийн Хараа нэртэй архийг найзуудтайгаа хувааж уусан байсан. Одоо хөдөө мал маллаж амьдардаг. Би аав, ээжтэйгээ амьдардаг. 800 толгой малтай...гэв.

 

Эрүүгийн 2430000000356 дугаартай хэргээс:

 

  - Яллагдагч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн үед найз , эхнэр нар манай гэр болох Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг сумын төвөөс зүүн тийш 8 километрт байдаг гэх газарт ирсэн. Манайд 2 найз хоноод 11 дүгээр сарын 23-ны өглөө 08 цагийн үед би өөрийн "Портер" маркийн улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодон, 2 найз өөрсдийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр ******* сумын төв рүү орсон. Тэгээд би 2 найзыгаа гаргаж өгөхөөр "" нэртэй дэлгүүрээс "Хараа" нэртэй 0.75 литрийн архи худалдаж аваад сум руу явдаг зам дээр машинтайгаа зогсоод “Хараа” нэртэй 0.75 литрийн архийг найз тай хамт ууж дуусгасан. Тэр 2 найз руу яваад би "Портер" маркийн улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодон ******* сум руу ороод 12 цагийн үед "*******" дэлгүүрийн зүүн талын шороон зам дээр цагдаад баригдсан” гэх мэдүүлэг / хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

- Гэрч : Миний бие олон нийтийн цагдаа хамт 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Өдөр 12 цаг 00 минутын үед ******* сумын 3 дугаар баг ******* дэлгүүрийн зүүн талын шороон замд Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Сүхбаатар аймгийн ******* сумын 1-р баг гэх газар оршин суух хаягтай ******* ******* /ЛА91062811/ нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, ******* согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 3.49 хувьтай гарсан юм. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр надад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад журамлагдан, шалгагдаад шүүхээр орж эрхээ хасуулж байсан юм. ******* ******* нь ******* сумын 3 дугаар багаас ******* дэлгүүр ойролцоогоор 800 орчим метр газар газар жолоо барьсан байсан...гэх мэдүүлэг тэмдэглэл /хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

- Гэрч : Миний бие замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч хамт 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Өдөр 12 цаг 00 минутын үед ******* сумын 3 дугаар баг ******* дэлгүүрийн зүүн талын шороон замд зогсож байсан Портер маркийн сүз улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдлөөд тус багийн 4 дүгээр баг ын гудамж руу ороход нь араас нь очиж уг тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад, Сүхбаатар аймгийн ******* сумын 1-р баг гэх газар оршин суух хаягтай ******* ******* /ЛА91062811/ нь жолоодох эрхээ хасуулсан үеэ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, ******* согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 3.49 хувьтай гарсан юм. ...******* ******* нь ******* сумын 3 дугаар багаас ******* дэлгүүрийн зүүн талаас хөдлөөд ******* сумын 4 дүгээр баг ын 8 дугаар гудамж руу орсон ойролцоогоор 800 орчим метр газар газар жолоо барьсан байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дугаар хуудас/,

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл / хэргийн 02 дугаар хуудас/,

 

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 3,49 хувийн согтолтой гэрэл зургийн үзүүлэлт тэмдэглэл / хэргийн 03-04 дугаар хуудас/,

 

- ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл тэмдэглэл / хэргийн 05-10 дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЗШ/348 дугаартай шийтгэврийн хуулбар / хэргийн 35-38 дугаар хуудас/,

 

              - Цагдаагийн Ерөнхий газрын Захиргааны зөрчлийн хайлтын системийн лавлагаа// хэргийн 39-47 дугаар хуудас

 

            - Цагдаагийн Ерөнхий газрын 2024.12.10-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” /хэргийн 56 дугаар хуудас/,

 

            - Эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хэргийн 24 дүгээр хуудас/,

 

            - иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 54 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн ******* гудамжнаас “*******” дэлгүүрийн зүүн талын авто зам хүртэлх зайд Хьюндай Портор загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 3,49 промилл согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найз , эхнэр нар ******* сумын 1 дүгээр баг гэх газарт манай гэрт ирсэн. Маргааш нь 11 дүгээр сарын 23-ны 08 цагийн үед би өөрийн "Портер" маркийн улсын дугаартай машиныг, 2 найз өөрсдийн Приус-20 маркийн машиныг жолоодон тээврийн ******* сумын төв рүү орсон. Би 2 найзыгаа гаргаж өгөхөөр "" нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн "Хараа" архи худалдаж аваад сум руу явдаг зам дээр бид нар машинтайгаа зогсоод найз тай уг архийг хамт ууж дуусгасан. 2 найз руу яваад, өөрийн машиныг жолоодон ******* сум ороод 12 цагийн үед "*******" дэлгүүрийн зүүн талын шороон зам дээр цагдаад баригдсан ” гэх,

гэрч “Миний бие олон нийтийн цагдаа хамт 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 12.00 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж ******* сумын 3 дугаар баг ******* дэлгүүрийн зүүн талын шороон замд Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ******* ******* /ЛА91062811/ нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, Б. согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 3.49 хувьтай гарсан юм. ******* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр надад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад журамлагдан, шалгагдаад шүүхээр орж эрхээ хасуулж байсан юм” гэх,

гэрч “...2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч хамт ******* сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 12.00 цагийн 3 дугаар баг ******* дэлгүүрийн зүүн талын шороон замд зогсож байсан Портер маркийн сүэ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдлөөд 4 дүгээр баг ын гудамж руу ороход нь араас нь очиж уг шалгахад ******* /ЛА91062811/ нь жолоодох эрхээ хасуулсан үеэ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, ******* согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 3.49 хувьтай гарсан юм” гэх мэдүүлгүүд,

2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,

2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 3,49 хувийн согтолтой гэрэл зургийн үзүүлэлт тэмдэглэл,

ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон Драгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл тэмдэглэл,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЗШ/348 дугаартай шийтгэврийн хуулбар,

Цагдаагийн Ерөнхий газрын 2024.12.10-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”,

Цагдаагийн Ерөнхий газрын Захиргааны зөрчлийн хайлтын системийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

  2. Прокуророос шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

3. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хасуулсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэдгээ мэдсээр байж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлт гаргасныг,

шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Зулаагаас “ Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж маргаагүй байна.

 

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн  үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 

 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” ,

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

6. Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т “Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 204.12.10-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЗШ/348 дугаар шийтгэврийн хуулбар зэргээр,

тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 3,49 промиль байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 001642 дугаарын гэрчилгээтэй Alcotest-7510 загварын зориулалтын Драгер багажаар шалган тогтоож, гэрэл зургаар хэрэгт баталгаажуулсан буюу Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдоно.

 

7. Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, уг хугацаа дуусаагүй байх үедээ 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хьюндай Портер загварын 4992 улсын дугаартай тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 3,49 промилл согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

8. Шүүх шүүгдэгч Б.Гантулгыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу  өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

9. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч Б. үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх,

түүний өмгөөлөгчөөс “ Шүүгдэгч ******* нь бичиг, үсэг мэдэхгүй учир өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. ******* нь бусдад төлөх төлбөр байхгүй.  Улсын яллагч 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Улсын яллагчийн гаргасан торгох ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдсэн хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хоёр сарын хугацаагаар хасаж, 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт 12 тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ас торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 44 секундын бичлэг бүхий “******* согтуу” гэх бичвэртэй цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг болохыг тус тус дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хоёр сарын хугацаагаар хасаж, 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хоёр сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 44 секундын бичлэг бүхий “******* согтуу” гэх бичвэртэй цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН