| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/0200/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/271 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/271
2025 01 27 2024/ШЦТ/271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал ,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч М.******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ******** овогт ********ийн ********т холбогдох эрүүгийн ********дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 770 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 596 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. ******** овогт ********ийн ******** /РД:******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********ын хуучин эцсийн автобусны буудлын орчимд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч А.********той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар уурандаа түүний эзэмшлийн Тоёота акуа П-10 маркийн ********-******** ****дугаартай автомашиныг гар болон хөлөөрөө олон удаа өшиглөн баруун болон зүүн талын хоёр толь хагалсан, багажны хаалга хонхойлгосон, багажны бариул хугалсан, хойд талын бөгсний гэрэл хагалсан, зүүн хойд талын хаалга хонхойлгож хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1.293.000 /нэг сая хоёр зуун ерэн гурав/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч М.******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч М.********: “...Мэдүүлэг гаргахгүй. Хохирогчид биет байдлаар машины эд зүйлсийг нь авч өгсөн мөн дансаар үлдэгдэл 350.000 төгрөгийг шилжүүлсэн..” гэв.
Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч А.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг 10 минутад ****************8 дугаараас залгаад батарейгаа үзүүлье гэж залгаад 22 цаг 46 минутад ********ын эцэст ирчихлээ гэсэн би очоод за батарейг чинь үзэх үү гэхэд за машины гэрлээ асаачих гэсэн. Тэгээд миний машиныг тойрч зогсоод намайг ямар хөдөлгөөнгүй болгож тойроод миний тоёота акуа маркийн ********-******** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажийг онгойлгоод дотор нь байсан хайрцагтай багаж сэлбэг гэх мэт эд зүйлс болон түлхүүр авсан. Надтай хамт Кума гэх авто машины клубт байсан ******** гэх залуу надтай маргалдаад чи батарей хувиараа явж заслаа гэж хэлээд дайраад байсан. Тэр дунд надтай хамт засварын газар ажиллуулж байсан ******** гэх залуу бас байсан. ******** гэх залуу намайг боож аваад цохисон. Тэгэхээр нь ********ыг өөр рүүгээ түлхэж татаж нүүрийн доош дарахад хэдэн талаас хэн цохиж байгаа нь мэдэгдэхгүй нийлж зодож миний машиныг эвдэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 25 дахь тал),
Гэрч Л.********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай гараашнаас приус 20 машины хуучин 6 ширхэг, приус 30 машины хуучин 3 ширхэг батарей хулгайд алдагдаад би гараашныхаа ар талын хашааны манаач нэг ахаас тодруулан асуусан чинь 2024 оны 10 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед манай гарааш дотор хүн гэрэл тусгаад яваад байхаар нь очиж үзэхэд ******** өөрийнхөө юмыг авч байна гээд явж байсан гэхээр нь уг алдагдсан эд зүйлийг ******** авсан байгаа гээд холбоо барих гэсэн чинь утас болон фейсбүүкээрээ намайг блок хийгээд алга болсон байсан. Тэгээд би энэ талаар өөрийн найз ********т хэлсэн чинь 2024 оны 10 дугаар сарын 24-ний орой ****************8 гэсэн дугаараас ********ийн ******** дугаарт залгаад хайбрид машины батарей янзлуулъя гээд ********ын эцэс дээр дуудсан чинь ******** ирэхээр нь би манай эхнэр ******** болон манай клубт тухайн үед байсан зүс таних хоёр залуугийн хамт уулзаад би ********оос яагаад гарааш руу зөвшөөрөлгүй орж батарей авсан бэ гэхэд ******** үнэнээ хэлэхгүй томроод байхаар нь би машинаас нь онгойлгоод ********ийн машины түлхүүр болон багажаас нь хайрцагтай багаж хэрэгслийг нь авсан ба манай найз ******** уурлаад ********той зууралдаад ноцолдсон чинь ******** гарыг нь тавиулаад машинаа орхиод гүйгээд явчихсан. Тэгэхээр нь ********ийг хүрээд ир гэсэн чинь ирэхгүй болохоор нь ******** ********ийн араас гүйгээд дэлгүүрийн хажууд очсон чинь ******** хогийн шүүрээр ********ын нүүрийг цохисон. Тэр үед ******** ********ид цохиулсан уурандаа ********ийн машины хоёр толийг өшиглөж хугалаад арын багаж баас баруун хойд талын бөгсний гэрэл, зүүн хойд талын хаалга зэргийг нь хөлөөрөө олон удаа өшиглөөд гэрлийг нь хагалаад багажийн хөмсөг хагарч багажийн хөмсөгний дотор хэсгийг хөлөөрөө жийгээд хонхойлгосон. Ингээд бид нар ********ийг дуудаад ирэхгүй болохоор нь машиныг орхиод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
Гэрч Г.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 24-ний орой өөрийн нөхөр Л.********ийн хамт гэр рүүгээ явж байгаад ********ын түрээсэлдэг машин угаалга дээр очоод манай нөхөр ********тай уулзаад бид хоёр дээр ******** найз хүүхнийхээ хамт тусдаа машинтай ******** орсон. Тэгээд ******** болохоор ********ийг огт утсаа авахгүй байна гэсэн чинь ******** хүний утсаар батарей дуудлагаар засуулъя гээд ********ийг худлаа ярьж дуудсан. Тэгтэл удалгүй ******** ирэхээр нь бид нар машинтай очиж уулзаад ******** түрүүлээд ********ийг “чи яахаараа ********ийн гараашнаас батарей хулгайлдаг юм бэ” гэхэд ******** би хулгай хийгээгүй өөрийнхөө юмыг очиж авсан гээд тэр хоёр хэрэлдээд тэр хоёр харилцан заамдалцаад ноцолдож байхад ******** бууж ********ийн машины багажийг онгойлгоод хайрцагтай багаж хэрэгслийг аваад машиныхаа ард хийгээд хаасан. Тэр үед ******** тэр хоёрыг зууралдаад ноцолдоод байхаар нь тэр хоёрыг салгасан чинь ******** зугтахаар нь ******** ********ийн машины толийг нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд ********ийн араас нь ******** очоод дахин зууралдаж байхаар нь ******** очоод ******** ******** хоёрыг салгаад эргээд машин дээрээ ирээд зодоон дуусаад бид нар явчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******** эхнэрийнхээ хамт ажил дээр ирэхээр нь бид нар ******** руу хамт явсан. Тэгээд бид нар уулзаад ********ийн утас руу залгасан чинь бид нарыг бүгдийн блок хийгээд утсаа авахгүй байхаар нь ******** хүний утсаар ******** руу залгаад батарей үзүүлэх гэсэн юм машины чек асчихлаа, дуудлагаар ирэх үү гээд бид нар байсан газрынхаа хаягийг хэлсэн чинь би сая наанаас чинь хөдлөөд явчихсан гэхээр нь байгаа газар чинь яваад очиж болох уу гэхэд ********од хүрээд ир гэхээр нь бид нар яваад очсон. Тэгээд уулзаад бид нар машиных нь хажууд очиж зогсоод ********, ******** хоёр машинаас буугаад ********той уулзахад ******** “батарей хаана байна, гарааш руу яах гэж зөвшөөрөлгүй орж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгтэл ******** “чамд хамаагүй” гээд ********ыг түлхсэн ба тэр үед ******** ********ийн машины багажийг онгойлгож харснаа “өө энд миний юмнууд байж байна шүү дээ” гээд хайрцагтай багаж бололтой юмыг ******** аваад өөрийнхөө машины багаажинд хийчхээд ******** ********ийн машины дугуй руу өшиглөсөн чинь ******** “тэгвэл өрөндөө наад машинаа эвдээд авахгүй юу яах гэж ийм олуулаа ирдэг юм бэ” гээд уурлаад орилохоор нь ******** ******** хоёр бие биеэ харилцан заамдалцаад хэрэлдээд эхэлсэн чинь ******** дундуур нь орж салгатал ******** шууд зам гараад зугтаагаад явсан чинь ******** араас нь очоод дэлгүүрийн үүдэн дээр гүйцээд очсон чинь ******** цэнхэр иштэй шүүр бариад орилоод байсан. Түүний дараа ******** дэлгүүрт зугтаж ороод гарч ирэхгүй байхаар нь бид нар эргээд машин дээр нь очиход ******** уурандаа ********гийн машины хоёр толь багаажны гэрэл хойд том гэрэл, хажуу хаалгыг нь хөлөөрөө өшиглөж байгаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дахь тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11-14 дэх тал),
Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 0731 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 44-47 дахь тал),
Сэжигтнээр М.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 24-ний орой дэнжийн 1000 гарааш дээрээ байсан чинь манай найз ******** над руу залгаад нөгөө гаршаас алдсан батарейг ********оос олж авмаар байна чи хамт яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд хамт ********ын эцэс дээр ирээд ******** гээд найзынхаа ****************8 гэсэн дугаараас ********ийн утас руу машины батарей дуудлагаар оношлуулъя гэж ярьсан чинь ********ын эцэс дээр уулзахаар болоод 23 цаг болох гэж байхад ******** ирчихлээ гэхээр нь би найз Данил хочтой У.******** ******** машинд суугаад ********ын эцэс дээр ********ийн машиныг машинаар нь хаалгаад урд нь гарч зогсоод ******** түрүүлээд машинаас буугаад уулзсан ба ******** ********той маргалдаж машинаас нь хайрцагтай багаж аваад машины багаж руу ачсан. Энэ үед би араас нь буугаад ********той “чи ********ийн гараашнаас хулгай хийж авсан батарейгаа яг одоо гаргаад өг” гэхэд ******** тэр чинь миний батарей та нарт хамаагүй гээд уурлаад байхаар нь би тухайн үед согтуу архи уусан байсан уурандаа ********ийг цамцнаас нь хоёр гараараа зуурсан чинь ******** зөрүүлж бариад бид хоёр харилцан зууралдаад ноцолдсон чинь ******** хажуугаас бид хоёрыг салгаад зууралдаж байсан чинь ******** зам гараад зугтахаар нь би араас нь гүйгээд очсон чинь миний дэлгүүрийн гаднаас хогийн шүүр аваад намайг баруун хацар руу цохисноо дэлгүүр рүү зугтаад орчихоор нь би буцаад машин дээр нь ирээд цохиулсан уурандаа ********ийн машины арын гэрэл, багаажны гэрэл, хоёр толь, жолоочийн эсрэг талын арын хаалгыг хөлөөрөө жийсэн. Тэгээд ********ийг дуудаад ирэхгүй байхаар нь яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) гэсэн,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал),
Шүүгдэгч М.********ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 77-81 дэх тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.********т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч М.******** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********ын хуучин эцсийн автобусны буудлын орчимд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч А.********той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар уурандаа түүний эзэмшлийн Тоёота акуа П-10 маркийн ********-******** УНБ дугаартай автомашиныг гар болон хөлөөрөө олон удаа өшиглөн баруун болон зүүн талын хоёр толь хагалсан, багаажны хаалга хонхойлгосон, багаажны бариул хугалсан, хойд талын бөгсний гэрэл хагалсан, зүүн хойд талын хаалга хонхойлгож хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1.293.000 /нэг сая хоёр зуун ерэн гурав/ төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.********ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), гэрч Л.********ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), гэрч Г.********гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал), гэрч н.********ын мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал), 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн баримт (хавтаст хэргийн 4-5 дахь тал),
Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 0731 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 44-47 дахь тал), зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.******** нь хохирогч А.********ид 1.293.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирогчийн хувьд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтийг хэрэгт ирүүлсэн байсан. Тиймээс шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэсэн саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч М.********ыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын гаргасан санал зэргийг харгалзан 280 /хоёр зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.******** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.********ид 1.293.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан баримттай байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хохирогч А.******** нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гараагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэж хэрэгт авагдсан түүний ******** дугаарын утсанд залгахад холбогдохгүй байсан тул утсаа аваагүй учир мессеж үлдээсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч М.********аас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. Шүүгдэгч ******** овогт ********ийн ********ыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.********т 280 (хоёр зуун наян) цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчид оногдуулсан 280 (хоёр зуун наян) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ