Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2017/01248

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2017/01248

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******/ холбогдох

3,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр т зээлийн гэрээ байгуулалгүй 4,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн ба тус өдрөө зээлдүүлэгч миний бие уг мөнгийг бэлнээр нь хүлээлгэн гч мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн болно. Гэтэл зээлдэгч нь 2 сарын дотор зээлээ төлөх үүргээ биелүүлэхгүй өдийг хүрсэн юм. Уг хугацаанд 2016 оны 09 дүгээр сард 400,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 500,000 төгрөг тус бүр өгч байсан боловч үлдэгдэл мөнгөө өгөхгүй байгаа тул зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие ******* нь т холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь хариу тайлбартаа намайг 1,000,000 төгрөгний ногоо авсан гэж тайлбар гаргасан байна. Нэхэмжлэлд дурьдсанаар 2016 оны 09 дүгээр сард 400,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 500,000 төгрөг тус бүр авсан бөгөөд ямар нэгэн байдлаар 1,000,000 төгрөгийн ногоо аваагүй юм. Хариуцагч нь ямар ч үндэслэлгүй хариу тайлбарыг гаргасан байна. Мөн хариуцагч нь 200,000 төгрөгийг надад өгсөн мэтээр бичсэн байна. 2017 оны 06 дугаар сард 300,000 төгрөгөөр 99033728 дугаарыг зарж 200,000 төгрөгийг т дахин зээлүүлсэн байтал өөрөө надад өгсөн мэтээр ор үндэслэлгүй зүйл бичсэн байна. Дээр дурьдсан 200,000 төгрөг нь энэхүү зээлийн гэрээтэй ямар ч холбоогүй мөнгө юм. Энэ мэтээр хариуцагч нь ямар үндэслэлгүй хариу тайлбар гаргасан байна. Иймээс зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Мөнхцэцэг нь хоёр удаа 500 гаруй мянган төгрөгийн хүү авсан, нэг удаа 200,000 төгрөгийг тэр дор нь өгсөн боловч 2 сарын дараа авсангүй гэж гүтгэж дахин авсан. Хэл амаар балай, тэнэг, мангар болсон гэх мэтчилэнгээр байнга доромжилж хүн болгон, намайг таньдаг болгонд наадах чинь балай болчихсон гэх мэтчилэн доромжилж хүнээс мөнгө авах гэж байсан чинь надад өртэй гэж янз янзаар хэлж өгүүлээгүй. Би гэмтсэн нь үнэн. Одоо хүртэл шийдээгүй. Тагтнаас унасан гэсэн хуурамчаар гаргаж байгаад би арга барагдаад ахиж бичиж өгөөд хорьж шийтгэхийг шаардаж байгаа. Иймэрхүү хүний амьдралд садаа учруулж доромжилж байгаа элий балай гэсэн олон үг цацдаг худал хуурмагаар амьдарч байгаа хүнд мөнгө өгөх шаардлагагүй гэж бодож байна. Энэ хүн эхлээд зөв байж сур. 4,000,000 төгрөг авсан. Хоёр удаа 550,000 төгрөгний хүү төлж, өгсөн 1 сая төгрөгөнд бэлнээр зарах ногоо авч бэлэн мөнгө авсан. 200,000 төгрөг авангуут аваагүй гэж хүн гэмтсэнээр далимдуулж худлаа ярьж ахин авсан. Ахиад 100,000 төгрөгийн ногоо авсан. Ийм учир хүнийг хэл амаар доромжилж, худал, үнэн юм ярьдаг, хүнтэй харьцах чадваргүй худал хуурмагаар дүүрэн, хүнийг гүтгэдэг хүнд надад өглөг байхгүй гэж бодож байна. Доромжлуулж нэр төрөө сэргээнэ. Ийм учир ямар ч мөнгө төлөхгүй гэж бодож байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3,100,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.

Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч нь хариуцагчид 4,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна.

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөг зээлж авсан талаар маргахгүй байна.

Харин 2 удаа зээлийн хүү гэж 500,000 төгрөг өгсөн, 1 сая төгрөгөнд ногоо авсан 200,000 төгрөг авангуут аваагүй гэсэн, ахиад 100,000 төгрөгний ногоо авсан, мөн хүүхдэдээ мөнгө явуулмаар байна хэцүү байна гэхээр нь мөнгө өгч байсан, зээлийг төлж барагдуулсан гэж байна.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид 1 сая төгрөгний ногоо өгсөн болон зээлийг төлж барагдуулсан тухайгаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч түүнээс ногоо аваагүй, 200,000 төгрөг энэ зээлийн гэрээнээс тусдаа зүйл бөгөөд тэр мөнгийг эргүүлж өгсөн, харин хүүхэддээ мөнгө явуулна гээд 40,000 төгрөг, 20,000 төгрөг нийт 60,000 төгрөг авсныг хасуулахад татгалзахгүй гэж тайлбарлаж байна. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу 3,100,000 төгрөг нэхэмжилсэнээс 60,000 төгрөгийг хасаж хариуцагчаас нийт 3.040.000 төгрөг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч ээс 3.040.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,550 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ээс 63,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН