2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/159

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Бат-Орших, хохирогч Н.**************, Г.**************, шүүгдэгч О.**************, О.**************, тэдний өмгөөлөгч Н.Баярсайхан, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ************** овогт **************ийн **************, ************** овогт **************хуягийн ************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410015791709 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ************** овогт **************ийн ************** /РД: **************/.

 

2. Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**************” ХХК-д технологич ажилтай, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд ээж, дүүгийн хамт ************** дүүргийн 08 дугаар хороо, ************** 40 гудамж, 245 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ************** овогт **************хуягийн ************** /РД: **************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч О.************** нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бродерс рестораны гадаа 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Н.**************г рестораны гадаа шээлээ гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар гараараа цохин биед нь халдаж зүүн нүдний дотор булан, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, эрүү, зүүн, даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч О.************** нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бродерс рестораны гадаа 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Г.**************г рестораны гадаа шээлээ гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар гараараа цохин биед нь халдаж баруун дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Хохирогч Н.**************: “…Тухайн өдөр би найз Г.**************тэй ************** /brothers/ ресторанаар үйлчлүүлсэн, гадаа гараад дуудлагын жолоочийг хүлээж байхад миний шээс хүрсэн учир машиныхаа араар ороод бие зассан. Намайг бие засаж байхад тухайн рестораны залуучууд гарч ирээд намайг бие засаж болохгүй гэх шаардлагыг тавьсан, шаардлагыг тавихдаа мэдүүлэгтээ ярьсан шиг эелдгээр тавиагүй, намайг ёс бус үг хэллэгээр хэлж байсан. Би хариуд нь шаардлагатай бол маргааш ажилчдаа авч ирээд цэвэрлэе, торгууль тавьдаг бол торгуулъя гэсэн, шүүгдэгч мэдүүлэгтээ намайг түрүүлж цохисон гэж байгаа ч цагдаа дээр очиход мэдүүлэг аваад тухайн хэргийн газрын камерын бичлэгийг үзэх гэтэл бродерс ресторанаас бичлэгийг гаргаж өгөөгүй, хэн түрүүлж цохисон талаар тодорхой тодруулж чадаагүй. Би шүүгдэгчид цохиулсны дараа хэд хоног эмнэлгээр явсан. Надад нотлох хадгалсан баримт байхгүй учир төлбөр мөнгө нэхэмжлэхгүй. Мөн би гомдолтой байна, тухайн өдөр намайг бүлэглэж зодсон учир хуулийн дагуу шийдвэрлэж арга хэмжээ авч өгнө үү…” гэв.

 

Хохирогч Г.**************: “...Тухайн өдөр би рестораны гадаа бие засаагүй, машиндаа дуудлагын жолоочийг хүлээж байхад Н.************** орилохоор нь гараад очтол манай найзыг хүмүүс зодож байсан. Би яаж байна гээд найзыгаа авах гээд доошоо тонгойтол нэг гар орж ирээд намайг цохичихсон, цохиулаад би манараад доошоо хараад 5 минут орчим суусан, эргээд хартал Н.**************г дахиад хүмүүс зодож байсан болохоор би гүйж очоод салгасан. Би гомдолтой байгаа учир баримтаа гаргаж өгөөд хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхийг хүсэж байна...” гэв.

          Шүүгдэгч О.**************: “…Манай гэр манай рестораны 3 давхарт байдаг. Тухайн хэрэг гарсан орой намайг хажуугийн дэлгүүрт байхад манай эхнэр доор байгаа хүмүүс пивоны шил хагалаад чимээ гаргаад байна, чи гараад зохицуулчих гэсний дагуу би гараад очсон. Намайг очиход хохирогч нар болох Н.**************, Г.************** нар рестоны гадаа бие засаж байсан. Би тэнд бие засаж болохгүй талаар хэлэхэд хохирогч Н.************** ажилтнуудаа авч ирээд цэвэрлүүлчихье гэсэн, би хариуд нь за тэгвэл машинаа гарга, манайх байрны голд байдаг учир оршин суугчид хэл ам хийгээд байдаг талаар хэлэхэд намайг Н.************** цохиход нь би зөрүүлээд хоёр удаа нүүрэнд нь цохисон. Тухайн үед нилээн барьцалдсан, дараа нь цагдаа ирсэн…” гэв.

 

          Шүүгдэгч О.**************: “...Би **************той хамт асуудлыг зохицуулах гээд гарсан. Хохирогч нар бие засаж байхаар нь болиоч гэхэд мөнгийг нь өгчихье, эсхүл цэвэрлүүлчихье гээд манай ахтай маргалдаж байгаад ахыг шууд цохичихсон. Би тэднийг салгах гэж байхад Г.************** дундуур орж ирэхээр нь би  тохиогоороо санаатай цохичихсон. Би энэ цохисон үйлдэлдээ гэмшиж байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Г.************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаг ************** ресторанд найз **************гийн хамтаар 21 цагийн орчимд орж үйлчлүүлсэн. Тэгээд бид хоёр ************** ресторанд 1 шил Жак Даниелс виски, хэдэн лааз пиво худалдан авсан хэдэн лаазыг авснаа сайн санахгүй байна. Ингээд бид хоёр үйлчлүүлж байгаад ресторан хаана гэхээр нь гараад ...дуудлагын жолооч дуудаад хүлээгээд байж байсан. ...************** машинаас буугаад ...буцаж ирэхгүй байхаар нь хаашаа явсан юм бол гээд ...очиход 6-7 хүн дундаа хийсэн зодож байсан. Би болиоч гээд гүйж очоод салгах гэхэд бор өнгийн савхитай, урт үстэй залуу миний нүд рүү гараараа цохисон. ...**************г бор савхитай залуу араас нь тэврээд нэг цагаан өнгийн майк өмссөн залуу урдаас нь нүүр рүү нь гараараа цохиж байсан, ...би салгах гээд очиход нэг залуу миний баруун нүд рүү цохисон. ....************** намайг цохисон, ...**************г ************** тэвэрсэн зогсож байсан. ************** гэх залуу цохиж байсан...” /хавтас хэргийн 38-39 дэх тал/ гэсэн, 

 

Хохирогч Н.************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 00 цаг 15 минутын үед намайг бие засаж байх үед ************** рестораны зөөгч болох залуу гарч ирээд надад энд шээж болохгүй шүү гэж хэлсэн. Би тухайн зөөгч залууд яах аргагүй бие засчихлаа, уучлаарай, шаардлагатай бол торгуулийг нь төлье гэж хэлсэн. Ингэж тухайн зөөгч залуутай ярилцаж байх үед тухайн ************** рестораны арын хаалгаар 5-6 залуу гарч ирсэн бөгөөд зөөгч залуу тухайн рестораны арын хаалгаар гарч ирсэн залуучуудтай юм ярьж байгаад над дээр бүгдээрээ ирсэн.  ...1 залуу надад пизда минь энд чи шээлээ гэж хэлсэн. Харин би тухайн залуучуудад хандаж чи надтай яаж яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл тухайн залуу пизда минь чи энд чи шээлээ гэж хэлсэн залуу миний зүүн талын нүд рүү баруун гараараа огцом маш хүчтэй цохисон. ...Гэмтлийг ************** учруулсан...” /хавтас хэргийн 43-45 дахь тал/ гэсэн, 

 

Гэрч И.************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайхаар үйлчлүүлсэн хоёр эрэгтэй хашаа руу шээсэн, авч гарсан пивоны шилээ хагалсан байсан. Тэгэхээр нь би та ингэж болохгүй ээ гэхэд торгуулийг төлчихнө гэсэн. Тэгэхээр нь таны мөнгөөр яах вэ, шээсийг хэн цэвэрлэх вэ гэхэд би маргааш ажилтнаа явуулаад цэвэрлүүлчихнэ гэсэн. ...************** ах энийг сонсоод чиний шээсийг яахаараа танай ажилчид цэвэрлэдэг юм гээд шаардлага тавьсан. Тэгээд тэр хүнтэй ************** ах яриад тулж зогсож байхад тэр хүн ************** ахыг алгадсан. Тэгсэн ************** ах зөрүүлээд нүүрэнд нь 1-2 удаа цохисон...” /хавтас хэргийн 48 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч О.************** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Үйлчлүүлсэн хоёр залуу яваагүй, манай ажилчид руу томроод дээрэнгүй харьцсан байдалтай байсан. Тэгэхээр нь би тэр хоёр залуу дээр очоод энд чанга, чанга хашгирч болохгүй ээ, манайх оршин суугчидтай ойрхон  байдаг гэдгийг тайлбарлаж хэлсэн, шээж, шил хагалж болохгүй гэдгийг хэлсэн. ..Бүдүүн биетэй залуу намайг шууд хацар руу алгадсан, тэгэхээр нь би тэр залуутай зууралдаад нүүр рүү нь 1-2 удаа цохисон. Тэгээд манай ажилчид бужигнаад зууралдаж байхад намайг салгасан....” /хавтас хэргийн 87, 93-94 дахь  тал/ гэсэн,

 

Шүүгдэгч О.************** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...************** ахын хамт гэрээс нь гарч ирэхэд рестораны хашаанд хоёр залуу шээсэн, пивоны шилээ хагалаад шидсэн байдалтай байсан. Тэгээд ************** ах тэр залууд яаж байгаа юм, хашаанд шээлээ, дотор нойл байхад гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр залуугийн арай том биетэй залуу нь сүртэй юм бэ, би ажилчдаа авчраад цэвэрлүүлчихнэ, тэгээд чи яах юм гэж хэлсэн. Тэгэхээр нь ах юу хэлээд байгаа юм чи, ингэж болдог юм уу гээд хоорондоо үг сөрсөн. Тэгтэл тэр том биетэй залуу ахын урдаас ирээд өөд өөдөөсөө нүүр тулаад чи яахын гээд маргаж хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл тэр биерхүү залуу ************** ахыг шууд алгадаад авсан, ...зөрүүлээд тэр залуугийн нүүрэнд нь хоёр удаа гараараа цохисон. Тэгээд тэр бүдүүн залуу агсраад ах руу зодолдох гэж дайраад байхаар нь араас нь тэвэрсэн. Намайг тэвэрч байхад ноцолдож байгаад салснаа ************** ахтай дахин барилцаж авсан. Ингээд байж байхад нөгөө хамт явсан залуу нь ирэхээр нь нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон....” /хавтас хэргийн 89, 99 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, 

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №5970 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.**************гийн биед баруун дээд, доод, зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. 6 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээ хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. 8 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 56-57 дахь тал/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №5971 шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.**************гийн биед зүүн нүдний дотор булан, зүүн доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, эрүү, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. 6 Дээрх мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрчийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.8  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 66-67 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагаа хуудас /хавтаст хэргийн 19 дэх тал/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтас хэргийн 157-158, 161 дэх тал

- Шүүгдэгч О.**************, О.************** нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 104, 111 дэх тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 105, 112дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 102, 109 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч О.************** нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************** рестораны гадаа 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Н.**************г рестораны гадаа шээлээ гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар гараараа цохин биед нь халдаж, зүүн нүдний дотор булан, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, эрүү, зүүн, даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.************** нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************** рестораны гадаа 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Г.**************г рестораны гадаа шээлээ гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар гараараа цохин биед нь халдаж баруун дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.**************гийн: “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаг ************** ресторанд найз **************гийн хамт 21 цагийн орчимд орж үйлчлүүлсэн. Бид хоёр үйлчлүүлж байгаад ресторан хаана гэхээр нь гараад ...дуудлагын жолооч дуудаад хүлээгээд байж байсан. ...************** машинаас буугаад ...буцаж ирэхгүй байхаар нь хаашаа явсан юм бол гээд ...очиход 6-7 хүн дундаа хийсэн зодож байсан. Би болиоч гээд гүйж очоод салгах гэхэд бор өнгийн савхитай урт үстэй залуу миний нүд рүү гараараа цохисон. ...**************г бор савхитай залуу араас нь тэврээд нэг цагаан өнгийн майк өмссөн залуу урдаас нь нүүр рүү нь гараараа цохиж байсан. ...Би салгах гээд очиход нэг залуу миний баруун нүд рүү цохисон. ....************** намайг цохисон. ...**************г ************** тэвэрсэн зогсож байсан. ************** гэх залуу цохиж байсан...” /хавтас хэргийн 38-39 дэх тал/ гэсэн, 

Хохирогч Н.**************гийн: “...2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 00 цаг 15 минутын үед намайг рестораны гадаа бие засаж байх үед ************** рестораны зөөгч болох залуу гарч ирээд надад энд шээж болохгүй шүү гэж хэлсэн. Би тухайн зөөгч залууд яах аргагүй бие засчихлаа уучлаарай, шаардлагатай бол торгуулийг нь төлье гэж хэлсэн. Ингэж тухайн зөөгч залуутай ярилцаж байх үед тухайн ************** рестораны арын хаалгаар 5-6 залуу гарч ирсэн бөгөөд зөөгч залуу тухайн рестораны арын хаалгаар гарч ирсэн залуучуудтай юм ярьж байгаад над дээр бүгдээрээ ирсэн.  ...1 залуу надад пизда минь энд чи шээлээ гэж хэлсэн. Харин би тухайн залуучуудад чи надтай яаж яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл пизда минь чи энд чи шээлээ гэж хэлсэн залуу миний зүүн талын нүд рүү баруун гараараа огцом маш хүчтэй цохисон. ...Гэмтлийг ...************** учруулсан...” /хавтас хэргийн 43-45 дахь тал/ гэсэн, 

Гэрч И.**************н: “...Манайхаар үйлчлүүлсэн хоёр эрэгтэй хашаа руу шээсэн, авч гарсан пивоны шилээ хагалсан байсан. Тэгэхээр нь би та ингэж болохгүй ээ гэхэд торгуулийг төлчихнө гэсэн. Тэгэхээр нь таны мөнгөөр яах вэ шээсийг хэн цэвэрлэх вэ гэхэд би маргааш ажилтнаа явуулаад цэвэрлүүлчихнэ гэсэн. ...************** ах энийг сонсоод чиний шээсийг яахаараа танай ажилчид цэвэрлэдэг юм гээд шаардлага тавьсан. Тэгээд тэр хүнтэй ************** ах яриад тулж зогсож байхад тэр хүн ************** ахыг алгадсан. Тэгсэн ************** ах зөрүүлээд нүүрэнд нь 1-2 удаа цохисон...” /хавтас хэргийн 48 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч О.**************ийн: “...Үйлчлүүлсэн хоёр залуу яваагүй, манай ажилчид руу томроод дээрэнгүй харьцсан байдалтай байсан. Тэгэхээр нь би тэр хоёр залуу дээр очоод энд чанга, чанга орилж болохгүй, манайх оршин суугчидтай ойрхон  байдаг гэдгийг тайлбарлаж хэлсэн, шээж, шил хагалж болохгүй гэдгийг хэлсэн. ..Бүдүүн биетэй залуу намайг шууд хацар руу алгадсан, тэгэхээр нь би тэ залуутай зууралдаад нүүр рүү нь 1-2 удаа цохисон. Тэгээд манай ажилчид бужигнаад зууралдаж байхад намайг салгасан....” /хавтас хэргийн 87, 93-94 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч О.**************ын: “...Намайг тэвэрч байхад ноцолдож байгаад салснаа ************** ахтай дахин барилцаж авсан. Ингээд байж байхад нөгөө хамт явсан залуу нь ирэхээр нь нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон....” /хавтас хэргийн 89, 99 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны №5970 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.**************гийн биед баруун дээд, доод, зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээ хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 56-57 дахь тал/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны №5971 шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.**************гийн биед зүүн нүдний дотор булан, зүүн доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, эрүү, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрчийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 66-67 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Г.**************гийн эрүүл мэндэд учирсан баруун дээд, доод, зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.**************ийн түүнийг цохисон, санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Хохирогч Н.**************гийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний дотор булан, зүүн доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, эрүү, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.**************ийн түүнийг цохисон санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.**************, О.************** нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  О.**************, О.************** нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч О.**************, О.************** нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогч Н.**************гийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

 Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.**************ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.**************ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүгдэгч нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.**************гийн эрүүл мэндэд учирсан баруун дээд, доод, зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн, хохирогч Н.**************гийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний дотор булан, зүүн доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, эрүү, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилнэ гэсэн хүсэлт гаргасан байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.**************, Г.************** нарын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч нар зөвшөөрсөн байх тухайн хохирлыг нэхэмжилнэ гэсэн тул шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд зааснаар гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн буюу 3,300,000 төгрөгөөр төгрөгийг гэм буруутай этгээдүүд болох О.**************, О.************** нараас гаргуулж хохирогч Г.**************, Н.************** нарт олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн 2410015791709 дугаартай хэрэгт ирүүлсэн хоёр ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.**************, О.************** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************** овогт **************ийн **************, ************** овогт **************хуягийн **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ийн **************ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч **************хуягийн **************ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.**************ид шийтгэсэн 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.**************т шийтгэсэн  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.**************, О.************** нар нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.**************оос 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Н.**************д, шүүгдэгч О.**************аас 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Г.**************д тус тус олгож, хохирогч Н.**************, Г.************** нар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2410015791709 дугаартай хэрэгт ирүүлсэн хоёр ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.**************, О.************** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.**************, Н.************** нар гомдолтой гэснийг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.**************, А.************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.**************, О.************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР