| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/0060/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/237 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/237
2025 01 21 2025/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Э.Хилчинбаатар,
шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *ургийн овогт * Н холбогдох эрүүгийн “*****” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*ургийн овогт **/РД:*/,
Монгол Улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт *дүүргийн *дугаар хороо, ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.*нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ *дүүргийн *дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘*” дэлгүүрийн гадна асаалттай үлдээсэн байсан иргэн А.*эзэмшлийн “*-*” ***улсын дугаартай “**-*” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны *дугаар сарын *-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.*нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ *дүүргийн *дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘*” дэлгүүрийн гадна асаалттай үлдээсэн байсан иргэн А.*эзэмшлийн “*-*” *улсын дугаартай “**-**” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч явсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
Хохирогч А.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх, гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Манай эхнэр бид хоёр ээлжилж хэрэглэдэг. Тухайн өдөр манай эхнэр *унаж явсан байсан. Тэгээд дэлгүүр ороод гараад ирэх хооронд нь согтуу хүн зөвшөөрөлгүйгээр унаад явсан байсан. Манай эхнэр машинаа асаалттай орхисон байдаг. Би тэр хүнийг танихгүй. Тухайн үед их согтуу байсан гэж эхнэр хэлсэн. Манхай эхнэр ч бас танихгүй, ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Зүүн урд талын гуфр дотогш хонхойж хагарсан, зүүн урд талын гэрэл хагарсан, зүүн урд талын кырлон будаг нь халцарсан, урд талын салхины шил цуурсан байсан. Миний машиныг хулгайлж унаж явсан хүн машин засварын газарт /нэрийг нь мэдэхгүй байна/ очиж миний машиныг янзлуулж өгсөн ба нийт 950,000 төгрөгийн засвар хийгдсэн. Уг зардлыг машин хулгайлсан хүн төлсөн. Одоо машин эвдрэлгүй хэвийн байгаа. Тухайн үед нь машины үнэлгээ гаргуулах гэсэн боловч яаралтай янзлуулах шаардлагатай байсан болохоор янзлуулчихсан. Харин янзалсан машин засварын газраасаа засагдсан эд зүйлийн баримт авсан байгаа. Машины хохирол бүрэн барагдуулсан тул одоо надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/
Гэрч Ц.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2024 оны 04 дүгээр сарын 08-ны орой 20 цаг өнгөрч байх үед *дүүргийн *дүгээр хороо "*" хүнсний дэлгүүрийн гадна “*-*” **улсын дугаартай “**-**” маркийн тээврийн хэрэгсэлд 8 настай зээ хүүгээ суулгаж үлдээчхээд асаалттай нь орхичхоод дэлгүүр ороод гараад ирэх хооронд үл таних согтуу эрэгтэй хүн машины жолооны хэсэгт суусан тэгтэл манай хүү сандраад машинаас маш хурдан буусан байсан. Тэгээд нөгөө согтуу хүн манай машиныг унаад замын хажууд хураалттай байсан модыг дайраад хойшоо засмал дагаж урсгал сөрж зугтаж байгаад машинтай мөргөлдсөн. Тэгээд би араас нь очиж цагдаа дуудсан. Огт танихгүй хүн ба нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
2024 оны *дүгээр сарын *-ны өдрийн “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” /хавтаст хэргийн 29-32 дугаар тал/
Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт : “...Тухайн өдөр найз нартайгаа уулзаад согтууруулах ундаа хэрэглэсэн юм. Би нэлээн согтсон байсан учраас гэртээ харих гээд гарсан. Хашаанаас гарч ирээд би машинаа хайгаад явж байсан учраас согтуудаа хүний машин унаад явсан байсан...” гэх,
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, гэрчийн мэдүүлэг агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Л.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
“Хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Л.Н нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хавтаст хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *ургийн овогт **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД