2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/279

 

 

 

 

 

 

 

 

  2025        01         23                                    2025/ШЦТ/279

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,  

улсын яллагч П.Итгэл /томилолтоор/,

шүүгдэгч Т.Т , түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан 2411 02240 0908 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т.Т  /РД:.................. /, Монгол Улсын иргэн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч ажилтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн ....................  тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т  нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 9 дүгээр сарын 10- ны өдөр 12 цаг 56 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо “Шонхор” захын замд “Toyota Prius” маркийн 00-00 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7- д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэсэн заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Тээврийн цагдаагийн аланы Замын агдаагийн газрын Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Адъяабазарын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлтийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Т.Т ийн жолоодох эрхийн лавлагаа, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Билгүүний 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоох эрхийг хасаж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны хуулбар, iүүгдэгч Т.Т  яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигтай холбоотой баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүгдэгч Т.Т  нь шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн байр суурийг нь дэмжиж оролцсон байна.

Шүүгдэгч Т.Т  нь урьд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Билгүүний 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хасаж шийдвэрлэсэн хугацаанд буюу 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 12 цаг 56 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо “Шонхор” захын замд “Toyota Prius” маркийн 00-00 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ (ДР:1.78%) жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Тээврийн цагдаагийн аланы Замын агдаагийн газрын Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Адъяабазарын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлтийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, драгер багажийн үр дүнг илтгэсэн хэвлэмэл хуудсаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо “Шонхор” захын замд “Toyota Prius” маркийн 00-00 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Төмөрбаатар овогтой Т  согтолтын зэргийг №33391 драгер багаж ашиглан шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 1.78% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогджээ” (хавтаст хэргийн 1-2, 9, 17 дахь тал),

Шүүгдэгч Т.Т ийн жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 3 дахь тал),

Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Билгүүний 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №0238608 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хасаж шийдвэрлэсэн 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан шийтгэвэрийн хуулбар (хавтаст хэргийн 67 дахь тал),

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал),

Шүүгдэгч Т.Т  яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2024 оны 9 дүгээр сарын 10-ний өдөр Хүчит шонхор зах дээр ажлынхаа нэг хүнтэй хамт 2 уулаа хүний 4 лааз пиво уучихаад тэгээд ажлын хүнийг гэрт нь хүргэж өгөх гээд Шонхор захын арын замаар Тоёота Приүс маркийн 00-00 УАР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхад цагдаа таараад зогсоогоод дарайгер багажаар намайг үлээлгэж шалгахад 1.78% согтолттой гарсан. ...Би драйгер багаж үлээхэд 1.78% согтолттой байсан. ...Би жолоо барих эрхээ 2023 оны 11 сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооч барьж яваад 1 жилээр эрхээ хасуулсан байсан. 2015 онд жолооч болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Т  нь Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Билгүүний 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №0238608 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 1 жилийн хугацаагаар хасуулж шийтгүүлсэн байна.  

Шүүгдэгч Т.Т  нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно гэсний а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэж заасныг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн тайлбараар согтуурсан гэдэг ойлголтыг “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тайлбарлажээ.

Эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд шүүгдэгч Т.Т ийн согтуурлыг 91.......... сериал дугаар бүхий драггер багаж ашиглан шалгахад 1.78% гэсэн тоон үзүүлэлтийг илтгэсэн нь амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промилл (%) гэснээс өндөр буюу согтуурсан болохыг нотолжээ.

Шүүгдэгч Т.Т  нь урьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд зааснаар торгуулийн шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь илэрхий ойлгомжтой, мөн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг бүрэн ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэрээс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тээврийн хэрэгслийн жолооч нь хохирол, хор уршиг бий болгохыг хүсээгүй, харин тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж буй үйлдлээ ухамсарлан мэдэж үйлддэг буюу болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдлийн улмаас хохирол, хор уршиг бий болсон байхыг шаардахгүй тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна. Иймээс шүүгдэгч Т.Т ийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

Шүүгдэгч Т.Т ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй байх тул шүүгдэгч Т.Т  нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь согтуурсан хүн тээврийн хэрэгсэл жолоодох нь орчны баримжаа алдагдах, жолоочийн самбаачлах чадвар, хугацааг эрс бууруулах, тийм чадваргүй болгох зэргээр зам тээврийн ноцтой осол гарах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах үндэслэл болдог байдлаар тодорхойлогдоно.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Т.Т  нь урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй (хавтаст хэргийн 70 дахь тал) боловч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон болох нь хэнд ч тэр илэрхий ойлгомжтой боловч цагдаагийн албан хаагч илрүүлж, үйлдлийг таслан зогсоох хүртэл удааширсан үйлдлээр гэмт хэргээ үргэлжлүүлж байгаа нь тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд шүүгдэгчийн үйлдэлдэ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Т.Т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Т.Т ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч Т.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтов.

            Шүүгдэгч Т.Т  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, 5-10 насны бага насны хоёр хүүхэдтэй, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгчийн эрх чөлөөг хязгаарлах, нийгмээс тусгаарлаж зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ. Харин шүүгдэгч Т.Т  нь урьд шүүхийн шийдвэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ торгох шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан боловч энэхүү хууль зөрчсөн үйлдлээ ухамсарлахгүйгээр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгааг харгалзан торгох ялын хэмжээг дээр дурьдсанаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Т.Т  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Т  /РД:.................. /-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Т.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т т оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Т т сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

7. Шүүгдэгч Т.Т  нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болтол шүүгдэгч Т.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР