2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/299

 

 

 

 

 

 

 

 

  2025           01           29                                         2025/ШЦТ/299                                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал,

Улсын яллагч Н.Ундрах,

Шүүгдэгч Э.********, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал

Шүүгдэгч А.********г, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүгдэгч Г.********, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

Шүүгдэгч М.********, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Э.********, А.********г, г.********, М.******** нарт холбогдох эрүүгийн ******** хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр ******** аймгийн ******** суманд төрсөн, ******** настай, эрэгтэй, бага боловсролтой, хүн машин механизмын оператор мэргэжилтэй, “********-********” ХХК-д оператор ажилтай, ам бүл 1, ганцаараа ******** аймгийн ******** сумын ******** дүгээр баг, ******** ******** гэх газар байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овогт ********ы ******** /РД:ДР ********/,

2. Монгол Улсын иргэн, ******** аймгийн ******** суманд **** оны **** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ******** аймгийн зах дээр түүхий эд худалдан борлуулах ажил хийдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ******** аймгийн ******** сумын 06 дугаар баг, **** дугаар гудамжны *** тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овогт ********ийн ********, /РД:********/,

3. Монгол Улсын иргэн, *****оны *** дугаар сарын ***-ны өдөр ******** аймгийн ******** суманд төрсөн, ****настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ******** аймгийн зах дээр түүхий эд худалдан борлуулах ажил хийдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ******** аймгийн ******** сумын ******** дүгээр баг, ********ийн ******** дүгээр гудамжны ******** тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овогт ********ы ********г, /РД:***********/,

4. Монгол Улсын иргэн, ******* оны ****дугаар сарын ****-ны өдөр ******** аймагт төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “******** ********” ХХК-д менежер ажилтай, ам бүл 1, ганцаараа, ******** дүүргийн ******** дүгээр хороо, ******** дугаар хороолол, ********гийн гудамжны ******** дугаар байрны **************** тоотод оршин суух хаягтай, ******** дүүргийн ******** дугаар хороо, ********ын ******** дугаар гудамжны ******** тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, ******** ******** овогт ********-********ын ********, /РД:****************6********/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.******** нь 2024 оны ******** дүгээр сарын ********-ний өдөр ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2********2 оны ******** дүгээр сарын ********-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “ховор амьтны” жагсаалтад багтсан 3 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдөр ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт Г.********ид худалдсан,

Шүүгдэгч Г.******** нь 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдөр ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 2********2 оны ******** дүгээр сарын ********-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “ховор амьтны” жагсаалтад багтсан 3 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдөр ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт А.********гт худалдсан,

Шүүгдэгч А.********г нь 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдөр ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 2********2 оны ******** дүгээр сарын ********-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “ховор амьтны” жагсаалтад багтсан 3 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр ********тийн хяналтын цэг хүртэл ********-******** ******** улсын дугаартай “Toyota Alphard” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт М.********д худалдахыг завдсан,

Шүүгдэгч М.******** нь 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдөр ******** дүүргийн ******** дугаар хороо, ********ын ******** дугаар гудамжны ******** тоот гэртээ байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2********2 оны ******** дүгээр сарын ********-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “ховор амьтны” жагсаалтад багтсан 3 ширхэг Алтайн хойлог гэх шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авахаар ******** аймгийн ******** сумын 9 дүгээр багт оршин суух А.********гийн эзэмшлийн ******** дугаарын утас руу холбогдон захиалж, 2024 оны ******** дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт худалдан авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

   Шүүгдэгч нар: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэцгээв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал),

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 8-15 дахь тал),

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 19-21 дэх тал),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2********9 оны ******** дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олгосон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн ******** дугаар зүйлийн ********.1.5-д ‘байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого’, ********.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 10********00********3********0 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. ‘Байгаль орчныг хамгаалах тухай’ хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухай амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тийм болохоор дүгнэлтэд тулгасан мөнгөн дүнг нэхэмжилж байна...Алтайн хойлог шувуу нь Монгол оны Алтайн нурууны өндөр уулс, Хангай, Хөвсгөлийн өндөр уулсын ар, хунх, өндөр цавчим хад асганы оройг даган нутагладаг. Өвөлдөө уулсын нам хэсэг рүү бууж нутагладаг...Өөр нэмж ярих зүйлгүй, шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дах заалтад заасны дагуу экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 48-49 дэх тал),

 

Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдөр ******** аймгийн вокзал дээр байсан ба Улаанбаатар хот руу явах гээд өөрийн ********-******** ******** улсын дугаартай машинтайгаа байж байсан юм. Би Улаанбаатар хот руу явахдаа хүний дайвар авч явдаг ба орой 18 цагийн үед нэгэн эмэгтэй хүн ирсэн ба ‘Хот руу дайвар өгөх гэсэн юм’ гээд надад бор өнгийн хайрцагтай зүйл өгсөн бөгөөд хөлс болох 10.000 мянган төгрөгөө авах гэхэд тухайн эмэгтэй ‘Улаанбаатар хотод авах хүн мөнгөө өгнө’ гэж надад хэлсэн ба тухайн авах хүний дугаар болох 90**************** дугаар өгсөн юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тухайн хайрцгийг шалгаагүй машиндаа хийсэн ба 2021 оны ******** дүгээр сарын ********-ны орой 21 цагийн үед Улаанбаатар хот руу гарсан ба маргааш нь буюу 2024 оны ******** дүгээр сарын 13-ны өглөө ********тийн постоор 08 цагийн үед орж ирсэн бөгөөд пост дээр цагдаагийн алба хаагч манай машиныг зогсоож үзлэг хийхэд тухайн эмэгтэйн өгсөн хайрцгийг задлахад 3 ширхэг шувуу гарч ирсэн. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм.

...Надад шувуу өгсөн эмэгтэйг би танихгүй бөгөөд дугаарыг нь мэдэхгүй. Тухайн эмэгтэй надад хэлэхдээ ‘дайвар бүтээгдэхүүн байгаа юм Улаанбаатар хот руу ороод 90**************** гэсэн дугаар луу залгаарай’ гэж хэлсэн. Би хэн гэдэг хүн авах ёстой талаар мэдэхгүй.

...Би тухайн хайрцагтай зүйлийг авахдаа задалж үзээгүй.

...Би тухайн эмэгтэйг дахиж харвал танина...Тухайн эмэгтэй надад ‘Улаанбаатар хот руу дайвар өгөх юм хүн нь тосоод авна’ гэж хэлсэн. Хайрцаг нь дотор юу байгаа талаар надад хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал),

 

Гэрч Н.********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Э.********ыг танина. ******** бол манай нагац ахын хүүхэд.

...Миний галт зэвсэг мөн би уг галт зэвсгийг ******** аймгийн төвөөс одоогоос 3 жилийн өмнө буюу 2020 онд Б.******** гэх хүнээс авч байсан. Тухайн галт зэвсэг нь бүртгэл байхгүй намайг худалдан авахад ямар нэгэн бичиг баримтгүй ирсэн.

...Миний буу хэвийн ажиллагаатай хөдөө гэрт байдаг байсан. ******** манай хөдөө байдаг гэрээс надад хэлэлгүй миний бууг 2024 оны ******** дүгээр сарын ********-ний өдөр авч яваад буцааж авч өгөхдөө ховхын хугалсан байсан тэгээд би ******** руу утсаар залгаад чи энэ буу авч явсан юм уу? гэж асуусан чинь тийм гэсэн.

...Би тэр талаар мэдэхгүй байсан цагдаагаас над руу утсаар ярихаар нь би ан агнасан талаар мэдсэн...Би ямар нэгэн сургалтад хамрагдаж байгаагүй. Надад галт зэвсэг эзэмших эрх байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дэх тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны ******** дүгээр сарын 18-ны өдрийн 388 дугаартай: “…1.Шинжилгээнд ирүүлсэн 3 бодгаль шувуу нь нэг төрөл, зүйл, эм хүйстэй, бие гүйцсэн Алтайн хойлог- Tetraogallus altaicus, (Gebler, 1836) байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн 3 бодгаль шувуунуудын биед үзлэг хийхэд: бүх шувууны ********, хошуу, цээж далавч, нуруу хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон “1” гэж дугаарласан баруун талын далавчны доор цээжний хэсэгт 1см голчтой нүх үүссэн, “2” гэж дугаарласан шувууны баруун талд ********ний уг хэсэгт 1см голчтой нүх үүссэн, “3” гэж дугаарласан шувууны нурууны хэсэгт 0,5 см голчтой нүх үүссэн байх тул галт зэвсгээр агнагдсан байж болзошгүй. Агнагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй.

3.Алтайн хойлог- Tetraogallus altaicus, (Gebler, 1836) нь Ховор амьтны жагсаалт, Монгол Улсын улаан номд орсон зүйл.

4.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ан амьтны экологи –эдийн засгийн үйлчилгээ”-ээр Алтайн хойлог Tetraogallus altaicus, (Gebler, 1836)-н эр, эм хүйс хамаарахгүйгээр нэг ********д 217,000 төгрөгөөр үнэлсэн байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-р заалтад зааснаар амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 217,000х3х2=1,302,000 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 81-83 дахь тал),

 

Яллагдагчаар Г.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Болсон асуудлын хувьд 2024 оны 1 дүгээр сарын эхэнд ******** аймгийн зах дээр мөн надтай адил арьс түүхий эд худалдан борлуулдаг ********г надаас хойлог шувуу олдох уу, Улаанбаатар хотоос хүн асууж байна гэсэн. Тэгэхээр нь би ********гт надад хойлог шувуу байхгүй гэж хэлээд орхисон ба түүний дараа 2024 оны 1 дүгээр сарын ********-ны өдөр намайг ******** аймгийн худалдааны зах дээр түүхий эд худалдан борлуулдаг цэг дээрээ зогсож байтал 30 орчим насны үл таних залуу над дээр ирээд хойлог шувуу зарна гэхээр нь би нэгийг нь 90.000 төгрөгөөр нийт 270.000 төгрөгөөр 3 ширхэг хойлог шувуу худалдан аваад ********гийг дуудаад нэг ширхгийг 135.000 төгрөгөөр буюу нийт 405.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Хойлог шувууг тухайн залуугаас худалдан авахдаа 270.000 төгрөгийг бэлнээр өгсөн мөн ********гт зарахдаа мөнгөө бэлнээр авсан... “ гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 2********-210 дахь тал),

 

Яллагдагчаар Э.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2023 оны 08 дугаар сараас Улаанбаатар хотод ******** ******** ХХК-д хүнд машин механизмын оператороор ажилласан ба 2023 оны ******** дугаар сарын ********ээр ******** аймаг ******** сумын төв 4 баг ********т ******** 523 тоотод үеэл ах Ганхуягийн гэрт очиж амарсан. Ингээд ажилгүй амарч байх үед мөнгөний хэрэгтэй байсан тул 2024 оны ******** дүгээр сарын ********-ний өдөр өглөө гэрээсээ гараад Ганхуяг ахын хөдөө гэр болох 2-р баг Урт салаа гэх газарт очиж гэрээс нь галт зэвсэг болох калибр бууг нь аваад “Урт салааны таг” нэртэй уул руу гараад тухайн уулан дээр буусан 3 ширхэг хойлог шувууг буудаж унагаагаад буцаж сумын төв рүү гэр рүү очоод гэрийн хашаанд 3 ширхэг хойлог шувуугаа хүмүүсээс нууж хадгалаад маргааш нь буюу 1 сарын ********-ны өдөр ******** аймгийн зах дээр очоод арьс шир түүхий эд худалдан борлуулдаг 50 гаруй насны эгчид 3 ширхэг хойлог шувууг 270.000 төгрөгөөр буюу нэгийг нь 90.000 төгрөгөөр зараад өөрийн 80232105 утасны дугаараа үлдээгээд хэрэг болбол залгаарай гээд явсан...

...Хойлог шувуу нь ховор амьтан, агнах нь хууль бус болохыг би мэднэ. Мөнгөний хэрэгтэй байсан тул би хууль бусаар агнасан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 219-********0 дэх тал),

 

Яллагдагчаар А.********г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны ******** дүгээр сарын эхэнд миний утасны дугаарыг хүнээс сураглаж олсон танихгүй эрэгтэй хүн 90**************** дугаараас над руу залгаад “ахдаа 3 ширхэг хойлог шувуу олоод өгөөч худалдаж авъя, эмчилгээний шугамаар хэрэглэх гэсэн юм” гэж ярьсан. Тухайн үед надад шувуу хойлог шувуу байхгүй байсан тул олоод хэлье гээд утсаа тасалсан. Ингээд би зах дээр хамт ченж хийдэг, мөн танил хүмүүсээсээ хойлог шувуу сурагласан боловч олдоогүй. 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдөр лангуун дээрээ зогсож байсан чинь манай ард талд надтай адилхан арьс, шир түүхий эдийн ченж ******** эгч над руу залгаад “хөдөөгийн хүн хойлог шувуу зарах гээд явж байна, чи худалдаж авах уу? гэхээр нь би очиж авъя ” гэсэн. Тэгээд намайг яваад очиход ******** эгч 3 ширхэг хойлог шувууг нийт 405,000 төгрөгөөр нэг ширхгийг нь 135,000 төгрөгөөр худалдан авсан. Би 3 ширхэг хойлог шувуугаа ******** эгчээс худалдан авахдаа мөнгийг нь бэлнээр өгсөн...Ингээд тухайн өдрөө буюу 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдрөө 3 ширхэг хойлог шувуугаа Lady гэсэн бичигтэй хүрэн цаасан хайрцагт боож хийгээд зах дээр зогссон байсан Улаанбаатар хот руу Alphart маркийн машинаар хүн, ачаа тээвэрлэн явдаг жолооч эрэгтэйд дайвар ачаа гэж хэлээд өгч явуулсан. Би 3 ширхэг хойлог шувуу унаанд өгч явуулахдаа жолоочид нь хойлог шувуу олоод өгчих гээд байсан хүний 90**************** дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь 3 шувуу өгч явуулсан гээд өөрийнхөө 5********526********45 дансыг жолоочийн дугаартай хамт бичээд мессеж үлдээсэн. Учир нь тэр хүн хойлог шувуугаа аваад мөнгийг нь өгье гэсэн ба нэг шувууг 200,000 төгрөгөөр зарахаар тохирсон байсан. Маргааш нь буюу 2024 оны ******** дүгээр сарын 13-ны өдөр тээврийн жолооч над руу залгаад ********т дээр машин эвдэрчихсэн, сэлбэгт явчихсан байна гэхээр нь би хойлог авах хүн рүү залгаад ********т дээрээс очоод хойлог шувуугаа ав гэж хэлсэн. Ингээд байж байтал удалгүй тээврийн жолооч над руу залгаад дайвар ачаан дотор хориотой шувуу байсан байна. Цагдаад баригдчихлаа гэж уурласан. Тухайн хүнд хойлог шувуугаа зарж амжаагүй байхдаа цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 2********-230 дахь тал),

 

Яллагдагчаар М.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз Батжаргал цөсний хагалгаанд ороод 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба мөн миний бие сахрын өвчтэй тул хойлог шувууны махыг эмчилгээний журмаар идэж хэрэглэх гээд ******** аймагт байдаг ангийн мах зардаг ченжийн ******** дугаарын утас руу 10 гаруй хоногийн өмнө залгаад хойлгийн мах хэрэгтэй байна. 3 ширхэг хойлог шувуу худалдаж авъя гэхэд “одоохондоо орж ирээгүй байна, хойлог шувуу ороод ирэхээр нь өгч явуулъя” гэсэн. Ингээд байж байтал өчигдөр буюу 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдрийн орой намайг унтаж байхад ********т байгаа ангийн махны ченж ******** дугаарын утаснаасаа миний 90**************** дугаарын утас руу олон удаа залгаад утсаа авахгүй болохоор нь хойлог шувуу унаанд өгөөд явуулчихсан гээд жолоочийн ******** дугаарыг мессежээр явуулчихсан байсан. Ингээд өнөөдөр ******** цагийн үед ченж эмэгтэй над руу залгаад “хойлог шувуу дайж явуулсан машин нь ********т дээр эвдэрчихсэн байна, очоод хойлог шувуугаа ав” гэсэн. Тэгэхээр нь би жолоочийн ******** дугаарын утас руу зөндөө залгахад утсаа авахгүй байсан ба над руу буцааж залгаад Содон хороололд ирчихсэн байна дайвраа ирж ав гэсэн. Би өөрийнхөө машинтай содон хорооллын машины зогсоол дээр очиход жолооч биш цагдаа нар ирж намайг барьсан.

... Би гурван ширхэг 3 хойлог шувууг аваад нэгийг нь дүүдээ мөнгөөр нь өгнө гээд тохирчихсон байсан. Нэгийг нь өөртөө болон Батжаргал найздаа шөл хийж эмчилгээний журмаар хэрэглэнэ. Харин үлдсэн нэг хойлог шувууг нь нэг найздаа ч юм уу танилдаа 200,000 төгрөгөөр зарна гэж бодож байсан юм. Учир нь өнөөдрийн байдлаар би нэг хойлог шувуу худалдан авах мөнгөтэй байсан юм...Би хойлог шувууг ховор амьтан гэдгийг мэднэ, гэхдээ өөрөө агнахгүй бол гэмт хэрэгт тооцохгүй байна гэж андуурч бодсон байна. Миний хууль эрх зүйн мэдлэг дутмаг тул энэ гэмт хэрэг дахин үйлдээгүй өөрийн хөдөлмөрөөрөө амьдарч байгаа хүн. Хойлог шувууг эмчилгээний журмаар худалдан авч идэх гэж байсан ба үүнийгээ гэмт хэрэг гэж ойлгоогүй. Уг хэрэгт гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 239-240 дэх тал),

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн ********7-1********, 132-135, 138-141, 186-190 дэх тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд (1 дүгээр хавтаст хэргийн ********5, 131, 136,142 тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамга********дсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Э.********, А.********г, Г.********, М.******** нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

3.1 Шүүгдэгч Э.******** нь 2024 оны ******** дүгээр сарын ********-ний өдөр ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2********2 оны ******** дүгээр сарын ********-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “ховор амьтны” жагсаалтад багтсан 3 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан мөн 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдөр ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт Г.********ид худалдсан,

Шүүгдэгч Г.******** нь 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдөр ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 2********2 оны ******** дүгээр сарын ********-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “ховор амьтны” жагсаалтад багтсан 3 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан мөн 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдөр ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт А.********гт худалдсан,

Шүүгдэгч А.********г нь 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдөр ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 2********2 оны ******** дүгээр сарын ********-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “ховор амьтны” жагсаалтад багтсан 3 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан мөн 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр ********тийн хяналтын цэг хүртэл ********-******** ******** улсын дугаартай “Toyota Alphard” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт М.********д худалдахыг завдсан,

Шүүгдэгч М.******** нь 2024 оны ******** дүгээр сарын ********-ны өдөр ******** дүүргийн ******** дугаар хороо, ********ын ******** дугаар гудамжны ******** тоот гэртээ байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2********2 оны ******** дүгээр сарын ********-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “ховор амьтны” жагсаалтад багтсан 3 ширхэг Алтайн хойлог гэх шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авахыг завдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээч нарын дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

-шүүгдэгч Э.********ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан... худалдсан...” буюу хууль бус гэдгийг мэдсээр байж Монгол Улсын Засгийн газрын 2********2 оны ******** дүгээр сарын ********-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад багтсан ховор амьтан болох Алтайн хойлог шувууг агнаж, экологи эдийн засагт хохирол учруулж, байгаль орчин “амьтны жам ёсны эрх”-д хор уршиг учруулсан үр дагаварт зориуд хүргэж, хууль бусаар ан агнаж, шунахай сэдэлттэйгээр зарж борлуулсан”,

 

- шүүгдэгч Г.********ийн үйлдэл нь мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ховор амьтны түүхий эдийг худалдсан, худалдан авсан...” буюу хууль бус гэдгийг мэдсээр байж худалдан авч шунахай сэдэлттэйгээр цааш худалдан борлуулсан,

 

-шүүгдэгч А.********г нь Г.********оос ховор амьтны түүхий эдийг худалдан авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийн шинжийг тус тус хангасан төгссөн гэмт хэрэг байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан тул шүүгдэгч М.******** нь ховор амьтныг эмчилгээ үйлчилгээний зориулалтаар худалдан авах санал тавьж А.********г нь Алтайн хойлог шувууг М.********д худалдан борлуулахаар Улаанбаатар хот явах тээврийн хэрэгсэлд дайж явуулах явцад ********тийн хяналтын цэг дээр баригдаж гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэрэг нь төгсөөгүй байх гэсэн үндсэн шинжийг хангаж байна.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.********, Г.******** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч А.********гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч М.********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч А.********г, М.******** нарыг гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал нотлогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.******** нь “...Манай найз Батжаргал цөсний хагалгаанд ороод 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба мөн миний бие сахрын өвчтэй тул хойлог шувууны махыг эмчилгээний журмаар идэж хэрэглэх ....” гэж байсан талаар мэдүүлсэн. Шүүгдэгч нь эмчилгээ үйлчилгээний зориулалтаар Алтайн хойлог шувуу худалдан авах талаар олон нийтийн сүлжээнд зар байршуулж үүнээс үүдэн гэмт хэрэг гарах нөхцөл байдал үүсжээ.

 

Харин А.********г нь олон нийтийн сүлжээнд байршуулсан зарын дагуу ашиг олох зорилгоор Г.********оос хойлог шувууны махыг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн байх ба түүнийгээ цааш худалдан борлуулах явцад гэмт хэрэг таслан зогсоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “Хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж, мөн хуулийн 3.5 дугаар зүйлд “урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Дээр дурдсан үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгч А.********г болон М.******** нар нь гэмт хэргийг хамтран үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж яллах дүгнэлтэд дурдсан үйлдэл холбогдлыг зөвтгөх нь гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж зохицуулсан тул шүүгдэгч ******** овогт ********ы ********ыг ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, худалдсан буюу Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

 

-шүүгдэгч ******** овогт ********ийн ********ийг ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, худалдсан буюу Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

 

-шүүгдэгч ******** овогт ********гийн ********гийг ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан буюу Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

 

-шүүгдэгч ******** ******** овогт ********-******** ******** ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч Э.********, А.********г, Г.********, М.******** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

3.2 Шүүгдэгч Г.********, Б.********, А.********г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” Г.********, Б.********, А.********г, М.******** нар мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”, байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.********, Г.******** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жил 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай.

Харин шүүгдэгч А.********гт 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жил 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

шүүгдэгч М.Гантулгын үйлдэлд 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жил 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1.302.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна...”  гэх ялын саналыг шүүхэд гаргасан.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал, өмгөөлөгч нарын гаргасан санал, прокурорын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Э.********, А.********г, Г.********, М.******** нарт хорих ял оногдуулахгүйгээр ******** /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг ******** /нэг/ жилийн хугацаагаар тус тус авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч нарын засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

3.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

Монгол улсын Үндсэн хуулийн ******** дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд хэргийн хохирогч Э.Жамъянмядаг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин уур амьсгалын санд 1.302.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг төлсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.********аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг

Шүүгдэгч Г.********оос 405.000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадг********даж байгаа, 3 ширхэг алтайн хойлог шувууны бодгалийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар устгаж,

Эд мөрийн баримтаар хураагдсан ААИ7142 гол төмрийн дугаартай Toz-8-******** маркийн галт зэвсгийг Цагдаагийн Ерөнхий  газарт шилжүүлж,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн иргэн Д.********ын өмчлөлийн ********-******** ******** улсын дугаартай “Тоёота Альфарт” маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******** дугаартай прокурорын тогтоол 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан байна. Иймд тус эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгч болох Д.********т буцаан олгож, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******** овогт ********ы ********ыг ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, худалдсан буюу Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-шүүгдэгч ******** овогт ********ийн ********ийг ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, худалдсан буюу Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-******** овогт ********гийн ********гийг ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, тээвэрлэсэн, бусадтай бүлэглэн худалдсан буюу Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 24.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

 

-******** ******** овогт ********-******** ******** бусадтай бүлэглэн ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********, Г.********, М.********, А.********г нарт хорих ял оногдуулахгүйгээр ******** /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч нарын тэнсэж, хянан харгалзсан байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг алтайн хойлог шувууны бодгаль шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсон үед устгасугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдсан ААИ7142 гол төмрийн дугаартай Toz-8-******** маркийн галт зэвсгийг Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн ********-******** ******** улсын дугаартай “Тоёота Альфарт” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Д.********т буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.********аас 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг,

шүүгдэгч Г.********оос 405.000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

9. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

********. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ