2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Сонинмөнх, хохирогч А.**********ийн өмгөөлөгч Б.**********, шүүгдэгч Т.**********, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410010761343 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ********** аймгийн **********анд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “**********” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, ********** аймгийн **********ын 4 дүгээр баг, Эрдэнэхангай гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

********** аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж,  мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

********** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

********** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ын ********** /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.********** нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол шавар арьс ширний үйлдвэрийн байранд хамт ажилладаг А.**********тэй ажлын байранд архи уулаа гэж тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүний зүүн шуу ясны цуурал, зулай, зүүн мөр, хэвлийд хатгагдсан шарх, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Т.**********: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.  

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч А.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “…2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ирээд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Арьс ширний үйлдвэрт байрлаж ажиллахаар болсон, ажлын цаг өглөө 08 цагаас орой 16 цаг хүртэл ажиллаад тус үйлдвэрийн 2 давхарт байрлаж амьдарч эхэлсэн. Гэтэл өнөөдөр өглөө 08 цагт ажпаа эхлээд 16 цаг хүртэл ажиллаад ажил дуусах дөхөж байтал хамт ажилладаг хоёр залуу над дээр ирсэн ба нэг залуугийн нэр нь Гомбоо нөгөө залууг нь би танихгүй байсан. Гомбоо гэх залуу надад хандаад “чамайг 2 давхарт Халзаа дуудаж байна” гэж хэлэхээр нь би тухайн үед юу ч бодолгүй үйлдвэрийн 2 давхарт шатаар гарсан, энэ үед Халзаа үүдэнд хүлээж байгаад 2 давхар луу хамт гарсан ба ардаас Гомбоо гэх залуу нь танихгүй нэг залуугийн хамт надтай дээшээ гарсан. Тус хоёр давхрын гал тогооны өрөө буюу хоол хийж иддэг өрөөнд оруулаад Халзаа надад хандаад “чи өчигдөр архи ууж агсам тавьдаг хэн бэ, чи бид нарыг ажпаас гаргана гэж ярьсан юм уу, чи над руу салаавч гаргасан гэнэ ээ” гэж хэлэхээр нь би Халзаад хандаад “би тийм зүйл огт хэлээгүй, хэн тэгж яриад байгаа юм бэ” гэж хэлтэл ...Халзаа нь миний уруул хэсэг рүү нэг удаа гарт барьж байсан улаан өнгийн төмөр халуун саваар цохиод автал хажууд гар барьж байсан танихгүй залуу миний хоолойноос нэг гараараа боож аваад газарт унагаагаад боосон хэвээрээ байсан. Халзаа, Гомбоо хоёр хажуу талаас бие, толгой, гар луу нийлж байгаад маш олон удаа цохисон, би гараараа толгойгоо хаасан байсан болохоор хэн хэдэн удаа хаашаа цохисныг хараагүй, нүдний булангаар Халзаа, Гомбоо, танихгүй залуу гурав нийлж байгаад өшиглөөд, гараараа цохиж байгаа харагдсан. Тухайн зодсон нь 10 гаруй минут үргэлжилсэн, тэр гурав намайг зодож байхдаа хэн нь хэлснийг мэдэхгүй байна ямар ч байсан надад хандаад “муу казак пизда минь чамайг алаад нуувал хэн ч мэдэхгүй ш дээ” гэж хэлээд байж байтал Халзаа нь ...шар өнгийн иштэй, нэлээд урт хутга гаргаж ирээд миний хөл рүү шаасан, би усны гуталтай байсан болохоор хутга нь хөл рүү зоогдоогүй ба хутгаа барьж байгаад миний зүүн мөр лүү нэг удаа нэлээд хүчтэй хатгасан ба хутга нь миний зүүн мөрөнд зоогдтол хутгаа аваад миний толгойн зүүн хэсэг рүү хутганы иртэй хэсгээрээ нэг удаа цохиод автал миний толгойноос цус олгойдтол Гомбоо, танихгүй залуу хоёр нь намайг тавихаар нь би зугтаагаад гадагшаа гарсан. Миний хувцас тэр чигтээ цус болсон, маш их цус гарч байсан...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Т.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “…Манай Арьс ширний үйлдвэрт ажилладаг 3-4 казак ажилчид ажлын байран дээрээ хэд хэдэн удаа архи уудаг, хоорондоо зодолдож ...орилолддог байсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэр дээр Халзаа буюу ********** ирсэн. Тэгээд ********** болон бусад казакуудад яагаад уугаад байгаа юм гэж шаардлага тавихад урьд шөнө нь казак ажилчид нь архи уусан байсан учир шараа тайлах гээд дахин өглөө нь амралтын өрөөнд архи уугаад сууж байхад ********** нь **********ыг цааш түлхэхэд таягаа алдаж, саяхан осолд ороод бүрэн эдгээгүй байсан хөлөн дээрээ унасан. Тэгээд **********ийг хажуунаас нь Гомбо, Буянравжих хоёр барьж аваад **********аас холдуулахад ********** таягаа тулаад босож ирээд ширээн дээр байсан төмөр зүйлээр **********ийн толгой руу цохиход толгойноос нь цус гарчлаа гэж хэлээд гараад шатны уруу гүйгээд зугтаасан. Гомбо Буянравжих хоёр хэлэхдээ **********ийг шатаар доош гүйж байгаад уначлаа гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” /хавтас хэргийн 27-29 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 03 дугаар сарын 11-ээс 12-д шилжих шөнө 00 цагийн орчим ********** над руу залгаад ********** агсам тавиад нөгөө хэдэн казакуудаа зодоод байна гэж ярьсан. 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...********** хэдэн ажилчидтай архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би ажилтнаа ********** руу яваад дээш хоёр давхар руу дуудаад ир гэсэн. Тэгээд би түрүүлээд 2 давхрын амралтын өрөөний хэсэгт очоод **********ийг хүлээж байсан. ...********** танихгүй нэг хүнтэй орж ирэхээр нь би “яахаараа ажил дээр архи уудаг юм, чиний хажууд байгаа хүн хэн юм” гэхэд ********** надад би энэ хүнийг ажилд оруулсан юм гэхээр нь яахаар миний зөвшөөрөлгүй хүн ажилд оруулдаг юм, ажил дээр архи ууж, бусад казак хүмүүсийг уруу татсан учир эндээс яв, ажлаас гар гэхэд суганаас бариад цааш түлхээд чи яв гэсэн. ...Би  газраас босоод уурандаа хажууд нь байрлах ширээн дээр байсан төмөр шугам аваад **********ийн толгой руу нэг удаа цохиход цус гарчихсан...” /хавтас хэргийн 56-57, 62-63 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3649 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. А.**********ийн биед зүүн шуу ясны цуурал, зулай, зүүн мөр, хэвлийд хатгагдсан шарх, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Зулай, зүүн мөр, хэвлийд хатгагдсан шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Зүүн шуу ясны цуурал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. 7. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

5. 6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хавтас хэргийн 37-38 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

-  Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 11 дэх тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 14-17 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 46-48 дахь тал/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтас хэргийн 51 дэх тал/,

- Шүүгдэгч Т.**********ы хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 66 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 71-97 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Т.********** нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол шавар арьс ширний үйлдвэрийн байранд хамт ажилладаг А.**********тэй ажлын байранд архи уулаа гэж тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүний зүүн шуу ясны цуурал, зулай, зүүн мөр, хэвлийд хатгагдсан шарх, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.**********ийн “…Өнөөдөр өглөө 08 цагт ажпаа эхлээд 16 цаг хүртэл ажиллаад ажил дуусах дөхөж байтал хамт ажилладаг Гомбоо гэх залуу “чамайг 2 давхарт Халзаа дуудаж байна” гэж хэлэхээр нь 2 давхарт гарсан, ардаас Гомбоо, бас танихгүй нэг залуугийн хамт дээшээ гарсан. Хоёр давхрын гал тогооны өрөөнд намайг оруулаад Халзаа надад хандаад “чи өчигдөр архи ууж агсам тавьдаг хэн бэ, чи бид нарыг ажпаас гаргана гэж ярьсан юм уу, чи над руу салаавч гаргасан гэнэ ээ” гэж хэлэхээр нь би “тийм зүйл огт хэлээгүй, хэн тэгж яриад байгаа юм бэ” гэхэд Халзаа миний уруул хэсэг рүү нэг удаа гарт барьж байсан улаан өнгийн төмөр халуун саваар цохиод хажууд гар барьж байсан танихгүй залуу миний хоолойноос нэг гараараа боож газарт унагаагаад боосон хэвээрээ байсан. Халзаа, Гомбоо хоёр хажуу талаас бие, толгой, гар луу нийлж байгаад маш олон удаа цохисон, би гараараа толгойгоо хаасан байсан болохоор хэн хэдэн удаа хаашаа цохисныг хараагүй, Халзаа шар өнгийн иштэй, нэлээд урт хутга гаргаж ирээд миний хөл рүү шаасан ба би усны гуталтай байсан болохоор хутга нь хөл рүү зоогдоогүй, хутгаа барьж байгаад миний зүүн мөр лүү нэг удаа нэлээд хүчтэй хатгасан ба хутга нь миний зүүн мөрөнд зоогдтол хутгаа аваад миний толгойн зүүн хэсэг рүү хутганы иртэй хэсгээрээ нэг удаа цохиод автал миний толгойноос цус олгойдтол Гомбоо, танихгүй залуу хоёр нь намайг тавихаар нь би зугтаагаад гадагшаа гарсан...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн,

Гэрч Т.**********гийн“…********** нь **********ыг цааш түлхэхэд таягаа хаяад бүрэн эдгээгүй байсан хөлөн дээрээ унасан. Тэгээд **********ийг хажуунаас нь Гомбо, Буянравжих хоёр барьж аваад **********аас холдуулахад ********** таягаа тулаад босож ирээд ширээн дээр байсан төмөр зүйлээр **********ийн толгой руу нь цохиход толгойноос нь цус гарчлаа гэж хэлээд гараад шатны уруу гүйгээд зугтаасан...” /хавтас хэргийн 27-29 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч Т.**********ы: “...2024 оны 03 дугаар сарын 11-ээс 12-д шилжих шөнө 00 цагийн орчим ********** над руу залгаад ********** агсам тавиад нөгөө хэдэн казакуудаа зодоод байна гэж хэлсэн. 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...********** нь хэдэн ажилчидтай архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би ажилтнаа ********** руу яваад дээш хоёр давхар руу дуудаа ир гэсэн. Тэгээд би түрүүлээд 2 давхрын амралтын өрөөний хэсэгт очоод **********ийг хүлээж байсан. ...********** танихгүй нэг хүнтэй орж ирэхээр нь би “яахаараа ажил дээр архи уудаг юм, чиний хажууд байгаа хүн хэн юм” гэхэд ********** надад би энэ хүнийг ажилд оруулсан юм гэхээр нь яахаар миний зөвшөөрөлгүй хүн ажилд оруулдаг юм, ажил дээр архи ууж, бусад казак хүмүүсийг уруу татсан учир эндээс яв, ажлаас гар гэхэд суганаас бариад цааш түлхсэн, би унасан. ...Би  газраас босоод уурандаа хажууд нь байрлах ширээн дээр байсан төмөр шугам аваад **********ийн толгой руу нэг удаа цохиход цус гарчихсан...” /хавтас хэргийн 56-57, 62-63 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3649 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: А.**********ийн биед зүүн шуу ясны цуурал, зулай, зүүн мөр, хэвлийд хатгагдсан шарх, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Зулай, зүүн мөр, хэвлийд хатгагдсан шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Зүүн шуу ясны цуурал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 37-38 дахь тал/ гэсэн дүгнэлт,  хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 14-17 дахь тал/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтас хэргийн 51 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч А.**********ийн эрүүл мэндэд учирсан зүүн шуу ясны цуурал, зулай, зүүн мөр, хэвлийд хатгагдсан шарх, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.**********ы түүнийг цохиж, зодсон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.**********ы хохирогч А.**********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.**********ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Т.********** нь гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч А.**********ийн эрүүл мэндэд зүүн шуу ясны цуурал, зулай, зүүн мөр, хэвлийд хатгагдсан шарх, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол, эд хөрөнгөд 120,000 төгрөгийн шууд бус хохирол тус тус  учирсан мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх боловч энэ талаар баримт гаргаж ирүүлээгүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.**********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч зөвшөөрсөн байх тухайн хохирлыг нэхэмжилнэ гэсэн тул шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд зааснаар гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн буюу 3,300,000 төгрөгөөр тогтоож, хохирогч А.**********ийн сэтгэцэд учирсан хохиролд 3,300,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 120,000 төгрөг нийт 3,420,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2410010761343 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ын **********ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Шүүгдэгч Т.**********д шийтгэсэн 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.********** нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.**********аас 3,420,000 /гурван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч А.**********эд олгосугай.

 

6. Эрүүгийн 2410010761343 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.********** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР