Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар  2025/ШЦТ/46   

 

          

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар хяналтын прокурор Х.Ууганбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2430003610330 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ****** оны ****** дугаар сарын ******-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газраас иргэн ******* зүүн чих урдаасаа ухам, баруун чих араасаа ганзага имтэй, ягаан бөөрлөг хязаалан эр үхэр, зүүн чих урдаасаа ухам, баруун чих араасаа ганзага имтэй, хөмсөг цагаан хар хүрэн хязаалан эр үхэр буюу 2 тооны эр үхрүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нядалж, бусдад худалдан борлуулж хохирогч т 2,713,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт нутаглаж байхдаа өөрийн үхэр сүрэгт нийлсэн эзэмшлийн 1 тооны эрээн нүүртэй, зүүн чих имгүй, баруун чих тайранхай имтэй улаан гунжин үхрийн имийг нь өөрчилж, хулгайлан хохирогч 654,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “ ” гэх газраас өмчлөлийн 1 тооны үхэр болох 1 тооны бод малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 628,000 төгрөгийн хохирол санаатай учруулж мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч  ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хуулийн ямар ч мэдлэггүй. Энэ хэрэгт мэдүүлэг өгсөн хүмүүс хоттой малаас нь тууж авсан юм шиг мэдүүлэг өгсөн байна. Би хохирогч нартайгаа очиж уулзсан. Миний хийсэн хязаалан үхэр нь гэх ахынх, манай хоёр айлын үхэр ижил имтэй, би энэ хүний эрлийз тугалтай үнээ, эрлийз бухыг нь сураг тавьж олж өгч байсан. Манайх дөрвөн улиралд тай газар байдаг. 2023 оны 11 сард манайхны мал уруудсан. Тэгээд , сумаар нутагласан 90 гаруй үхэр алдсан, би олон тооны үхэр гэж хэлээгүй хоёр тооны үхэр гэж цагдаад мэдүүлсэн гэж хэлж байсан. Тэгээд би ахаа та үхрээс чинь тууж явсан юм шиг мэдүүлэг өгсөн байна гэхэд ах нь тэгж хэлээгүй гэсэн. Манайх өвөл цас орохоор бэлчээр устай газраар өвөлждөг. Тэгээд хамгийн гол нь гэдэг хүн ярьсан байсан. Өнгөрсөн 2024 онд зуд болоход хавар 6 үхэр ирсэн байсан. Тэгээд эрээн нүүртэй тугалсан гунжны тугалынх нь хөл хөлдсөн ирсэн байсан болохоор эхийгээ дагаж явж чадахгүй байж байгаад үхсэн. Ингээд 5 сар гаргаад манай хүн одон авахаар нь ах дүү нараа цайлах гээд ахдаа хэдэн хонио харуулсан. Тэгээд 8 сарын 15-нд манай хадам ах Хадбаатар үхэр хараад өг гээд би харсан. Ингээд сумын төв рүү орохынхоо өмнө гунжийг алга болох бий гээд өөрийнхөө имийг хийсэн. Баруун чихэндээ имтэй байсан, зүүн чихэндээ имгүй байсан болохоор имнэсэн. Гэтэл ах намайг фейсбүүкт тавьсан байсан. Би хоёр том охинтой амралтын өдөр хоёр охиноо хонио харуулаад үлдээдэг, өөрөө үхэртээ явдаг. Өнгөрсөн жил мухар гунжийг 5 хоног эргүүлж тойруулж харж байсан. үхрийг ын нэг үхэртэй хашсан байсан. Гэтэл за тэгвэл өглөө ахыг явуулъя гэсэн. Өглөө мотоциклтой үхэр хөөж явах хэцүү та машиндаа ачаад аваад яваад өгөөч гэхээр нь би цуг байсан үхрийг нь ачаад аваад явсан. Тэрийг ах харсан байсан, өглөө ах бас харсан байсан. ах бас аймаг явсан байх гэж ярьсан байсан. Ийм л зүйл болсон.

2023 оны 12 дугаар сард 30 үхэр зах зээлд борлуулсан, 30 бичиг авсан, 32-ыг бойлсон. 2 үхрийг бойлсон. Энэ хоёр эр үхэр наадмын дараа манай үхэрт ирж нийлсэн. Багийн засаг дарга болон цагдаад мэдэгдээгүй. Би зарим хүмүүсийн үхрийг олж өгч байсан. Тэр үхрийн эзнийг олох талаар эрж хайгаагүй. Хохирлыг төлсөн. Миний буруу. Намайг цагдаа байцаахаар нь би өөрөө цагдаад хоёр үхрийг авсан гэдгээ хэлсэн.

Алаг нүүртэй гунж 2024 оны 4 сарын 2-нд нүүхэд манай үхэрт байсан. Имийг нь 2024 оны 8 сард имнэсэн. Алга болчихвол хэн нэгэн надаас нэхнэ гэж бодсон. Би имнэхдээ зүүн чихийг нь урдаас нь ухам им, араас нь ганзага буюу өөрийн имээ хийсэн. Им хийхэд хажууд гэр бүлийн хүн минь байсан. Тэгээд цагдаа дээр 14 хонох хооронд үхэр байхгүй байсан. Цагдаа надад хэлсэн болохоор би үхрээ байлгаж байгаарай гэсэн. Цагдаа үхрийг нь аваачиж өг гэсэн, тэгээд аваачиж өгсөн.  болон Баатархүү нартай хэрэг үүссэний дараа уулзсан.

хөх буурал гунж 2024 оны 8 сард нийлсэн байх. Уг гунжийг байсан эрээн нүүртэй гунжтай хашаагүй, тэр хүүхэд харсан дээрээ хашчих гэхээр нь би хашсан, ганцааранг нь хашихаар дийлэхгүй байсан.Тэр үхэр миний үхэр биш болж таарсан. Манай үхэр гэж хэлсэн. Энэ үхрийг цагдаа аваачиж өг гэж хэлэхэд ачиж аваачиж өгсөн. Би үнээг саахдаа хөх гунжийг хажуу айлын хашаанд хашсан. Битүүмжилсэн байдсан гүү миний адуунд байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Маргаан байхгүй. Надад 6 жилийн хорих ял оногдуулах санал тавьж байгаа нь арай л их байна. Манайх ам бүл зургуулаа, том охин 14-17 насны өсвөр насны охин, 4 настай охин, бага нь ой 7 сартай. Бага хүүхдүүд минь ухаан ороогүй байгаа. Би өмнө хүний юм авч байгаагүй, би сая хэрэгт холбогдсоноосоо хойш хүний үхэр байсныг цагдаад мэдэгдсэн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...гэв.

           

Эрүүгийн 2430003610330 дугаартай хэргээс:

 

- Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: 2023 оны 06 дугаар сарын сүүлээр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг гэх газарт манайх зунжиж байхад манай үхэрт ягаан бөөрлөг шүдлэн, хөмсөг цагаан хүрэн шүдлэн, зүүн чих урдаасаа ухам, баруун чих араасаа ганзага имтэй 2 үхэр ирж нийлсэн юм. Манай үхэрт зунжаад, намаржаад эзнийг нь олох гэж сураг тавьж байсан чинь эзэн гарахгүй болохоор нь өөрийнхөө малыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны үед борлуулахдаа тэр 2 үхрийг хамт хийгээд хотод аваачаад борлуулсан. 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тухайн 2 үхрийг нядалж борлуулахдаа эзэн нь гарч ирэхгүй удсан учраас нэгэнт өвөл болоод алга болно гэж бодоод өөрийнхөө үхрийг борлуулахдаа хамт борлуулчихсан. Би тухайн 2 үхрийг гэдэг жолоочид ачаад манай эхнэр хамт хотод очиж борлуулсан. Бойлохдоо нутгийн 2-3 гурван залууг хөлсөлсөн. Жолооч болон нутгийн залуус хүний үхэр гэдгийг мэдээгүй олон мал бойлсон учраас миний өөрийн үхэр гэж бодсон байх. Би эхнэртээ тухайн 2 үхрийг хүний үхэр гэдгийг хэлж байгаагүй, хот руу бойлж ачуулахдаа ч хэлээгүй юм. Манай эхнэр саалийн үнээгээ л мэднэ. Сургуулийн хүүхэд гээд сумын төв орчихдог би ганцаараа шахуу мал дээрээ байдаг юм. Тэр 2 үхэр нийлээд 2.400.000 орчим болсон байх. Мөнгөө өвс, тэжээл, банкны зээл болон бусад ахуйн хэрэглээнд зарцуулсан гэх мэдүүлэг / хэргийн 42-43 дугаар хуудас/,

 .. 2024 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багт байх гэх газарт өөрийн хаваржаан дээрээ буусан. Тэр үед манай 6-7 тооны үхэртэй хамт хаваржааны усан дээр эрээн нүүртэй, зүүн чих имгүй, баруун чих тайранхай имтэй улаан гунж байсан. 2024 оны 08 дугаар сарын 10-ны үед ******* сумаас ах хэдэн үнээ, тугалыг номхруулна гээд хөдөө 14 хоног хөдөө гарсан юм. Энэ хугацаанд хөдөө байхдаа хавар ирсэн эрээн нүүртэй гунжийг айл айлын үхрээр сарниад яваад өгнө гээд өөрийнхөө зүүн чих нь урдаасаа ухам, араас нь ганзага им хийсэн. Өөрийнх баруун чих нь тайранхай имтэй байсан. Тэгсэн чинь хажуу айлын гэх хүн Facebook дээр *******ыг цагдаа дээр шалгуулмаар байна гэж бичсэн чинь сумын цагдаа шалгаад би өөрөө эзнийг нь олж тухайн үхрийг нь хүргэж өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 160-162 дугаар хуудас/,

...Миний бие Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* гэх газарт нутагладаг. 2022, 2023 оны зуданд би олон тооны үхэр алдсан юм. Энэ алдсан үхрээсээ мухар хөх буурал зүсмийн гунжийг манайхны усны үхэр дээр ирлээ гэж бодоод үхэртээ нийлүүлээд өөд, уруу харж байсан юм. Тэгсэн манай багийн иргэн гэх хүн надад “улаан халзан үнээ алдсан, харж байгаарай” гэж захиж байсан болохоор нь хаана байгаа талаар сураг т хэлсэн. нь “та манай үхрийг харсан дээрээ авчраад хашчих, би ахыгаа танай руу явуулъя” гэхээр нь би мухар хөх гунжтай цугт нь авчирч хашсан. Тэгээд ын ах нь маргааш нь ирээд намайг гуйгаад байхаар нь өөрийнхөө Пронтер маркийн улсын дугаартай машиндаа ачаад өөрийнхөө гэрээс зүүн зүгт 15- 16 км газарт байх ын гэрийн гадаа аваачиж буулгасан” гэх мэдүүлэг / хэргийн 200-201 дугаар хуудас/

 

 - Хохирогч *******: Манайх 2023 оны намар  Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Сүжийн гэх газарт намаржиж байхдаа 2 тооны хязаалан эр үхрээ алдаад эрэл сурал хийгээд олоогүй юм. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын цагдаагийн хэсгээс “2 тооны үхрийн хохирогчийг хайж байна” гэсэн Фейсбүүк дээр тавьсан зарыг хараад хэсгийн төлөөлөгчтэй ирж уулзтал манай алдсан 2 тооны үхэр мөн байсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Ягаан бөөрлөг хязаалан эр үхэр, хөмсөг цагаан хар хүрэн хязаалан эр үхрүүд байсан. Им нь зүүн чих урдаасаа ухам, баруун чих араасаа ганзага имтэй 2 уулаа ижил имтэй. Зах зээлийн үнэлгээгээр нь үнэлж байна. Гомдолтой байна. Би хохирлоо барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /хавтаст 15-16 дугаар хуудас/,

 ...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Болор үнэлгээ” ХХК-р гаргуулсан 2402284 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гарсан миний 2 эр үхрийг зах зээлийн үнээр бодож 2,713,000,00 төгрөгөөр гаргаж ирсний дагуу ******* нь миний хохирлыг бүрэн барагдуулсан учраас надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 19 дүгээр хуудас/,

 

- Гэрч Г.ын: Тухайн үед намайг Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “ ” хувийн мал эмнэлэгт малын бага эмчээр ажиллаж байхад ******* гэх хүний эхнэр Ш. нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 чих араасаа ганзага зүүн чих ухам имтэй 30 үхрийн зурагтай ирж надаас малын бичиг нөхөр *******ын нэр дээр гаргуулж хотод Хүчит шонхор зах дээр худалдан борлуулна гээд аваад явсан. Дээрх 2 эр үхэр тус 30 үхрийн зураг дотор байсан. Манай сумын ачаанд явдаг Х. гэх залуугийн улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгсэлтэй тээвэрлэж явна гэж надаас бичиг авсан...гэх мэдүүлэг / хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

- Гэрч Ш.гийн: 2023 оны өвөл манайх Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг хонгор гэх газар өвөлжиж байсан тухайн өвөл цас зудтай байсан болохоор сувай үнээ болон эр үхрээ нядалсан юм. Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* сумын малын эмч Г. гэх залуу руу 30 үхрийн зурагтай ирж гарал үүслийн бичгийг нөхрийнхөө нэр дээр гаргуулж аваад хотод худалдан борлуулахаар Х. гэх хүний хамт сүa улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийнхөө гэрийн гаднаас ачиж явсан юм. Би тухайн үед тэр 2 үхрийг анзаарч үзээгүй. Манай нөхөр ******* хэдэн хүмүүсийн хамт бойлсон. Би өөрийн үхрүүдээ хийсэн гэж бодсон, ямар зүсмийн им тамгатай үхрүүд байсныг би мэдэхгүй байна. Миний мэдэхийн манай нөхөр *******, нутгийн залуу М.Мөнхбат 2 байсан. Нөгөө 3 залууг нь би сайн мэдэхгүй, танихгүй. Өөрийн нядалж авч явсан үхрүүдийн хамт хотод Нарантуул захын ойролцоо ченжид өгч байсан. Тэр хүнээ бол танихгүй, авъя гээд үнэ тохирохоор нь өгөөд ирсэн юм...гэх мэдүүлэг / хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

- Гэрч : .2023 онд 12 сард намайг Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг хөдөө хүрд гэх газар гэртээ байхад ******* нь утсаар холбогдож “чи завтай юу завтай бол ах нь үнэ хөлсийг нь өгье, хэдэн үхэр нядлаад өг, ахад нь хүн олдохгүй байна” гэж хэлэхээр нь очиж үхрийг нь нядалж өгсөн. 30 тооны үхэр нядалсан, 2 тооны эр үхэр байсан. Тэр 2 үхэр 2-уулаа зүүн чих урдаасаа ухам, баруун чих араасаа ганзага имтэй байсан...гэх мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 

- Гэрч : Би 2023 онд 12 сард ******* нь утсаар холбогдож “ах нь үнэ өртгийг нь өгье хэдэн үхэр бойлолцоод өг” гэж хэлсэн. Би очиж 32 тооны үхрийг нь нядалсан. 2 тооны эр үхэр байсан 1 нь ягаан бөөрлөг, 1 нь хөмсөг цагаан хар хүрэн хязаалан насны 2 эр үхэр байсан. Тэр 2 эр үхэр 2 уулаа зүүн чих урдаасаа ухам, баруун чих араасаа ганзага имтэй байсан...гэх мэдүүлэг /хэргийн 42-43 дугаар хуудас/,

 

- Гэрч Х.гийн: “ 2023 онд намайг ******* сумын 5 дугаар багт байрлах дэлгүүрийн гадаа явж байхад ******* нь эхнэртэйгээ хамт таараад “манайх үхрээ бойлж байгаа юм, та хойшоо ачаад яваад өгөөч” гэж хэлсэн. Би 2023 оны 12 дугаар сарын дундуур *******ын гадаанаас өөрийнхөө Хино маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж аваад ачаад хот явсан юм. Үхрээ ачуулж явуулсан ******* нь өөрөө малын бичиг авч өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 46 дугаар хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2402284 дугаартай “...Хязаалан эр үхрийн зах зээлийн үнэ цэнэ нь 2,713,333 буюу бүхэлчилбэл 2,713,000.00 / хоёр сая долоон зуун арван гурван мянган төгрөг байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 51-56 дугаар хуудас/,

 

- Хохирогч : Манайх 2023 оны 12 дугаар сарын 15-ны үеэр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Хамрын хажуу" гэх газарт өвөлжиж байхдаа 8 тооны үхрээ алдаад эрэл сурал хийгээд олоогүй юм. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын цагдаагийн хэсгээс “ 1 тооны үхрийн хохирогчийг хайж байна” гэсэн Фейсбүүк дээр тавьсан зарыг хараад хэсгийн төлөөлөгчтэй ирж уулзтал манай алдсан 1 тооны үхэр мөн байсан. Эрээн нүүртэй улаан гунж байсан. Им нь зүүн чих имгүй, баруун чих тайранхай. ******* гэх хүн ******* сумын нутагт байдаг, би яг газрынх нь нэрийг хэлж мэдэхгүй байна, манайхаас 40 км газарт байдаг. 2024 оны 08 дугаар сарын 15-аас 17-ны хооронд Сүхбаатар аймгийн ******* сумын урд талд, зүүн хойд талд буюу хөөвөр гэх газраар явахад сураг гараагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас/,

 ...*******той би утсаар холбогдож “үхрээ хаана байгааг” асуухад “ гэдэг айлын үхэрт нийлээд явсан” гэж хэлдэг. Сүүлд нь ******* нь өөрөө манай эрээн нүүртэй улаан гунжин үхрийг авчирч өгсөн Манай эрээн нүүртэй улаан гунжинд ******* нь зүүн чихинд нь урдаас нь ухам им хийсэн байна лээ. Би үхрээ олж авсан болохоор одоо надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэх талаар ойлголтыг авлаа. Би хохиролгүй болсон тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хэргийн 120 дугаар хуудас/,

 

- Гэрч Ш.гийн: 2024 оны 04 дүгээр сард манайх ******* сумын 1 дүгээр баг гэх газар хаваржаандаа байхад манай өөрийн үхэртэй хамт эрээн нүүртэй улаан гунж ирсэн. Хаанаас нийлсэн хэний үхэр гэдгийг бол мэдэхгүй байна. Тэгээд эзэн нь гарахгүй байхаар нь энэ оны 08 дугаар сарын 20-ны үеэр манай нөхөр ******* нь өөрийнхөө имээр имнэсэн юм. Имийг нь бол би сайн мэдэхгүй байна, эрээн нүүртэй улаан гунж байсан. Надаас өөр хүн байгаагүй би нөхрийнхөө хажууд байсан. Манай үхэрт байж байгаад салсан байна лээ. Одоо манайхтай ойролцоо нутагладаг саахалт айл гэдэг залуугийн үхэрт нийлсэн байна гэж сураг сонссон...гэх мэдүүлэг / хэргийн 123-124 дугаар хуудас/,

 

- Гэрч : Би Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн засаг даргаар ажилладаг. *******ыг танина, манай багийн иргэн, садан төрлийн холбоо байхгүй. Багийн иргэд ер нь өөрийнх нь малд бусдын мал ирсэн тохиолдолд хагас жил болон жилийн эцсийн мал тоогоор өөрсдөө хэлж бүртгүүлдэг байсан. Сүүлийн хэдэн жил алдуул мал бүртгүүлсэн тийм тохиолдол гарсангүй. ******* нь надад өөрийнх нь малд хүний мал ирж нийлсэн талаар хэлж яриагүй. Манай багийн иргэд алдуул малыг холбогдох албан тушаалтанд бүртгүүлдэг гэдгийг мэддэг...гэх мэдүүлэг / хэргийн 127-128 дугаар хуудас/,

 

- Гэрч Б.ын: Манайх 2024 онд ******* сумын 1 дүгээр баг гэх газар ******* гэх айлтай саахалт зунжсан. 2024 оны 08 дугаар сарын эхээр Боргой гэх газарт намаржаандаа нүүсэн. Манай үхэр 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр өөрсдөө намаржаа руугаа очсон байсан. Манай үхэртэй хамт эрээн нүүртэй улаан гунж ирсэн байсан. Тухайн үед би хэний үхэр болохыг мэдээгүй. Яг хэзээ гэдгийг санахгүй байна ******* гэх хүн залгаад “ах нь аймагт явж байна танай үхэртэй хамт эрээн нүүртэй улаан гунж очсон байна уу” гэж асуухад нь би “ манай үхэрт эрээн нүүртэй улаан гунжин үхэр цуг ирсэн байна” гэхэд “ах нь наад үхрийг чинь өөрийнхөө имээр имнэчихсэн юмаа. Энэ асуудлаар чинь аймагт цагдаа дээр ирээд шалгагдаж байгаа. Наад үхрээ үхэртээ байлгаж байгаарай” гэсэн. Сүүлд мөн үхрийн эзэн гээд нэг эмэгтэй хүн над руу яриад “зургийг нь аваад явуулчих” гэхээр нь би зургийг нь аваад явуулсан юм. 2024 оны 10 дугаар сарын сүүлээр ******* гэх хүн өөрөө манай үхрээс ирээд уг эрээн нүүртэй улаан гунжийг аваад явсан. Баруун чих тайранхай имтэй зүүн чих урдаасаа ганзага имтэй, эрээн нүүртэй улаан гунж байсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 131-132 дугаар хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2402283 дугаартай “Гунжин үхрийн зах зээлийн үнэ цэнэ нь 653,667 буюу бүхэлчилбэл 654,000.00 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 141-146 дугаар хуудас/,

 

- Яллагдагч *******ын: .Манайх 2024 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багт байх гэх газарт хаваржаан дээрээ буусан. Тэр үед манай 6-7 тооны үхэртэй хамт хаваржааны усан дээр эрээн нүүртэй, зүүн чих имгүй, баруун чих тайранхай имтэй улаан гунж байсан. 2024 оны 08 дугаар сарын 10-ны үед ******* сумаас ах хэдэн үнээ, тугалыг номхруулна гээд хөдөө 14 хоног хөдөө гарсан юм. Энэ хугацаанд хөдөө байхдаа хавар ирсэн эрээн нүүртэй гунжийг айл айлын үхрээр сарниад яваад өгнө гээд өөрийнхөө зүүн чих нь урдаасаа ухам, араас нь ганзага им хийсэн өөрийнх баруун чих нь тайранхай имтэй байсан. Тэгсэн чинь хажуу айлын гэх хүн Facebook дээр “*******ыг цагдаа дээр шалгуулмаар байна” гэж бичсэн чинь сумын цагдаа шалгаад би өөрөө эзнийг нь олж тухайн үхрийг нь хүргэж өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 160-162 дугаар хуудас/,

 

- Хохирогч : 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би Сүхбаатар аймгийн ******* сум 1 дүгээр баг гэх газраас 1 тооны үхрээ алдаад 3 хоног бүтэн үхрээ хайж яваад 08 дугаар сарын 27-ний өдөр М. гэх айлаар орж сураглахад М. нь “ 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай зүүн урд талын айл *******ын гэрийн гадаах хонины хашаанд 2 тооны үхэр хашаатай байсан. 1 үхэр нь зүүн чих ухам, араасаа ганзага имтэй мухар хөх гунж, нөгөө үхэр нь хоёр чих араасаа имтэй, эрээн нүүртэй улаан зүсмийн үхэр байсан. Тухайн айлд байсан гэх залуу нь манай гадуур *******ын хашаанд байсан хоёр тооны үхрийг ачаад зүүн тийшээ явсан гэж ярьсан. Манай хүү нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний үед гэх газраар явж Х. гэх айлын үхрээр ортол манай алдсан гунж байна гээд зургийг нь дараад ирсэн байсан. Тэгээд хүү тухайн үхэр байгаа айлын хүнтэй суман дээр таараад танай үхэрт манай нэг тооны гунж байна харж байгаарай гэж хэлсэн байсан. Хөх буурал зүсмийн зүүн чих араасаа ганзага, урдаасаа ухам имтэй баруун чих имгүй. М. нь манай хүүд “******* гэх хүн ахынх нь үхэр байгаа юм аа үхрээсээ салж яваад байлгая танай үхэрт байж байг” гэж хэлсэн байсан... гэх мэдүүлэг / хэргийн 181-182 дугаар хуудас/,

 ...Манайхаас авсан хөх буурал гунжийг ******* нь буцаагаад авчирч өгсөн учраас надад одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 185 дугаар хуудас/,

 

- Гэрч Б.ын: 2024 оны  08 дугаар сарын 23-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх газарт байх манай үхрээс хөх буурал зүсмийн зүүн чих урдаасаа ухам, араасаа ганзага баруун чих имгүй гунж алга болсон. 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрэлд явж байгаад гэх газар алга болсон гунжаа айлын үхэрт байхыг олж харсан. Тэнд нутагладаг Х. гэх залуугаас утсаар холбогдож “хоёр чих хөндөл имтэй баруун чих нүхтэй  үхэр хэний үхэр вэ” гэж асуухад “манай үхрээ” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “миний нэг алдсан гунж танай үхэр дотор байна, ямар учиртай вэ” гэж асуухад “ дүү нь аймагт байна ганц хоёр хоногоос очно, ******* гэх хүн манай алга болсон үнээтэй хамт авчирч өгсөн гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хэргийн 188-189 дугаар хуудас/,

 

- Гэрч Х.ын: 2024 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Сүхбаатар намайг аймагт байхад ******* гэх хүн миний энэ хавар алга болсон үнээг олчихлоо гэж утсаар холбогдсон. Тэгэхээр нь “хүн явуулъя, дүү нь аймагт явж байна” гэж хэлсэн. Тэгээд аавын ахын хүүхэд болох ыг очоод авчих гэж хэлсэн. Тэгээд манай ах очиж ******* гэх хүнтэй ачиж ирсэн байсан. Тэгэхдээ “манай нэг үхэр үхэртээ ижилсэхгүй байна танай үхэртэй нэг айлын үхэрт байсан болохоор ижилссэн байх” гээд хөх буурал үхэр авчирч өгсөн байсан. Сайнхувьт ах над руу утсаар холбогдож “танай үхэрт ******* ах ямар үхэр аваачиж тавьсан бэ” гэж асуухаар нь “миний алдсан үнээтэй хамт хөх буурал үхэр авчирч тавьсан байсан” гэж хэлсэн. Тэгээд надаас “ им нь ямар имтэй үхэр байна” гэж асуухаар нь “би үхэр дээрээ очоогүй байна имийг нь сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Танай үхэр хаагуур байгаа вэ гэж асуухаар нь , ийн үед хавиар байгаа гэж хэлсэн. Дараах нь Сайнхувьт ах залгаад “ахынх нь алдсан гунж мөн байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хэргийн 192-193 дугаар хуудас/,

 

- Гэрч Б.ын: 2024 оны 08 дугаар сарын 18-ний өдөр манай аавын дүүгийн хүүхэд болох Х. нь утсаар холбогдож “ манай хавар алга болсон үхрийг ******* ах олсон гэнээ, та очоод авчих уу” гэж ярьсан. Би сумын төвөөс 10 литр түлш аваад ******* гэх айл руу мотоциклтой очсон. Манай дүүгийн үхэртэй нэг үхэр хониныхоо хашаанд хашсан байсан. Би “хамт байгаа үхэр нь хэний үхэр вэ” гэж асуухад “ манай үхрээ энд байсан үхэр лүүгээ гүйгээд байгаа юм, хамт ачаад явъя” гэж надад хэлсэн.  Бид хоёр 2 үхрийг Өндөр барилга гэх газар дүүгийнд аваачиж өгсөн.Эрээн нүүртэй хүрэн үнээ хоёр чих араасаа хөндлөн имтэй, мухар хөх буурал гунж байсан. Би хөх буурал гунжийн имийг нь сайн мэдэхгүй байна. Эрээн нүүртэй хүрэн үнээ нь бол манай дүүгийн үнээ харин мухар хөх буурал гунж хэнийх гэдгийг нь мэдэхгүй ” гэх мэдүүлэг / хэргийн 196-197 дугаар хуудас/,

 

- Гэрч М.ийн: 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө хонь билчихлээр хонио эрээд явж байхдаа ******* гэх айлын хонины хашаанд 2 үхэр хашаатай байхаар нь очиж үзсэн. Тэрнээс хойш 2-3 хонгийн дараа Б. манайхаар “мухар хөх буурал гунж алдаад олохгүй байна” гэж сураглаж ирэхлээр нь “ *******ын хашаанд чиний сурч байгаа үхэртэй адилхан үхэр байсан тэрийг чи сураглаж үзээрэй” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хэргийн 200-201 дүгээр хуудас/,

 

- Гэрч гийн: Би 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байхад ******* нь 12 цагийн үед өөрийнхөө цагаан өнгийн улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 тооны үхэр ачаад манай гэрийн гадуур гарсан. 09 сарын эхээр би М.ийнд байж байхад Б. үхэр сураад очсон. Мухар хөх буурал гунж хараагүй биз гэж асуусан. М. нь “ Д. *******ын хашаанд яг тийм үхэр хашаатай байсан. 08 дугаар сарын 21-ний өдөр ******* ачаад явсан” гэж хэлсэн. Тэгээд би Б.д “яг тэр өдөр ******* 2 үхэр манай гадуур ачаад гарсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хэргийн 204-205 дугаар хуудас/,

 

- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2402241 дугаартай “...өсвөр насны гунж үхрийн зах зээлийн үнэ цэнэ 628,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 210-215 дугаар хуудас/,

 

- Шүүгдэгч *******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хэргийн 86-90 дугаар хуудас/

 

- Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024.12.16-ны өдрийн 212 тоот тодорхойлолт/хэргийн 92 дугаар хуудас/

 

- *******ын Малын А дансны хуулбар /хэргийн 94 дүгээр хуудас/

 

- Ш.гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 96-100 дугаар хуудас/

 

- *******ын Төрийн банкны илцах дансны хуулга /хэргийн 101-102 дугаар хуудас/

 

- Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 103 дугаар хуудас/,

 

- Хохирогч нарын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 58, 149, 218 дугаар хуудас/

 

-Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 120-123 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газраас иргэн ******* зүүн чих урдаасаа ухам, баруун чих араасаа ганзага имтэй, ягаан бөөрлөг хязаалан эр үхэр, зүүн чих урдаасаа ухам, баруун чих араасаа ганзага имтэй, хөмсөг цагаан хар хүрэн хязаалан эр үхэр буюу 2 тооны эр үхрүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бойлон бусдад худалдан борлуулж 2,713,000 төгрөгийн,

2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт нутаглаж байхдаа өөрийн үхэр сүрэгт нийлсэн эзэмшлийн эрээн нүүртэй, зүүн чих имгүй, баруун чих тайранхай имтэй улаан гунжин үхрийн имийг өөрийн имээр өөрчилж, хохирогч 654,000 төгрөгийн,

 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “ ” гэх газраас өөрийн үхэрт нийлсэн өмчлөлийн зүүн чих араасаа ганзага, урдаасаа ухам имтэй баруун чих имгүй, хөх буурал зүсмийн гунж үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад асуулан 628,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

шүүгдэгч *******ын “ 2023 оны 06 дугаар сарын сүүлээр ******* сумын 1 дүгээр баг гэх газарт зунжиж байхад манай үхэрт ягаан бөөрлөг шүдлэн, хөмсөг цагаан хүрэн шүдлэн, зүүн чих урдаасаа ухам, баруун чих араасаа ганзага имтэй 2 үхэр ирж нийлээд зунжаад, намаржаад, эзнийг нь олох гэж сураг тавьж байсан чинь эзэн гарахгүй болохоор нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны үед өөрийнхөө малыг борлуулахдаа тэр 2 үхрийг хамт хийгээд хотод аваачаад борлуулсан. Би тухайн 2 үхрийг гэдэг жолоочид ачаад манай эхнэр хамт хотод очиж борлуулсан. Бойлохдоо нутгийн 2-3 гурван залууг хөлсөлсөн. Тэр 2 үхэр нийлээд 2.400.000 орчим болсон байх.

 2024 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багт байх гэх газарт хаваржаан дээрээ буухад манай 6-7 тооны үхэртэй хамт хаваржааны усан дээр эрээн нүүртэй, зүүн чих имгүй, баруун чих тайранхай имтэй улаан гунж байсан. 08 дугаар сарын 10-ны үед ах хэдэн үнээ, тугалыг номхруулна гээд 14 хоног хөдөө гарсан. Энэ хугацаанд хавар ирсэн эрээн нүүртэй гунжийг айл айлын үхрээр сарниад яваад өгнө гээд өөрийнхөө зүүн чих нь урдаасаа ухам, араас нь ганзага им хийсэн. Өөрийнх баруун чих нь тайранхай имтэй байсан. Тэгсэн хажуу айлын гэх хүн Facebook дээр *******ыг цагдаа дээр шалгуулмаар байна гэж бичсэн чинь сумын цагдаа шалгаад би өөрөө эзнийг нь олж тухайн үхрийг нь хүргэж өгсөн.

... 2022, 2023 оны зуданд би олон тооны үхэр алдсан юм. Энэ алдсан үхрээсээ мухар хөх буурал зүсмийн гунжийг манайхны усны үхэр дээр ирлээ гэж бодоод үхэртээ нийлүүлээд харж байсан. Тэгсэн манай багийн гэх хүн надад “улаан халзан үнээ алдсан, харж байгаарай” гэж захиж байсан болохоор нь сураг гаргаж хэлэхэд нь “та манай үхрийг харсан дээрээ авчраад хашчих, би ахыгаа танай руу явуулъя” гэхээр нь би мухар хөх гунжтай цугт нь авчирч хашсан. ын ах нь маргааш нь ирээд намайг гуйгаад байхаар нь би өөрийнхөө Пронтер маркийн улсын дугаартай машиндаа ачаад өөрийнхөө гэрээс зүүн зүгт 15- 16 км газарт байх ын гэрийн гадаа аваачиж буулгасан” гэх,

 

 хохирогч ******* “ Манайх 2023 оны намар  Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Сүжийн гэх газарт намаржиж байхдаа 2 тооны хязаалан эр үхрээ алдаад эрэл сурал хийгээд олоогүй. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын цагдаагийн хэсгээс “2 тооны үхрийн хохирогчийг хайж байна” гэсэн Фейсбүүк дээр тавьсан зарыг хараад хэсгийн төлөөлөгчтэй ирж уулзтал манай алдсан 2 тооны үхэр мөн байсан.  учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Ягаан бөөрлөг хязаалан эр үхэр, хөмсөг цагаан хар хүрэн хязаалан эр үхрүүд байсан. Им нь зүүн чих урдаасаа ухам, баруун чих араасаа ганзага имтэй 2 уулаа ижил имтэй. “Болор үнэлгээ” ХХК-р гаргуулсан шинжээчийн дүгнэлтээр миний 2 эр үхрийг зах зээлийн үнээр бодож 2,713,000,00 төгрөгөөр гаргаж ирсний дагуу ******* нь миний хохирлыг бүрэн барагдуулсан учраас надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх,

гэрч Г.ын “ Тухайн үед намайг Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “ ” хувийн мал эмнэлэгт малын бага эмчээр ажиллаж байхад ******* гэх хүний эхнэр Ш. нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 чих араасаа ганзага зүүн чих ухам имтэй 30 үхрийн зурагтай ирж надаас малын бичиг нөхөр *******ын нэр дээр гаргуулж хотод Хүчит шонхор зах дээр худалдан борлуулна гээд аваад явсан. Дээрх 2 эр үхэр тус 30 үхрийн зураг дотор байсан. Манай сумын ачаанд явдаг Х. гэх залуугийн улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгсэлтэй тээвэрлэж явна гэж надаас бичиг авсан” гэх,

гэрч Ш.гийн “ 2023 оны өвөл Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хонгор гэх газар өвөлжиж байхдаа цас зудтай байсан болохоор сувай үнээ болон эр үхрээ нядалсан юм. Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* сумын малын эмч Г. гэх залуу руу 30 үхрийн зурагтай ирж гарал үүслийн бичгийг нөхрийнхөө нэр дээр гаргуулж аваад хотод худалдан борлуулахаар Х. гэх хүний хамт сүa улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгсэлтэй ачиж явсан юм. Би тухайн үед тэр 2 үхрийг анзаарч үзээгүй. Манай нөхөр ******* хэдэн хүмүүсийн хамт бойлсон. Би өөрийн үхрүүдээ хийсэн гэж бодсон, ямар зүсмийн им тамгатай үхрүүд байсныг би мэдэхгүй байна ”гэх,

гэрч “ 2023 онд 12 сард ******* сумын 1 дүгээр баг Хүрд гэх газар гэртээ байхад ******* утсаар холбогдож “чи завтай юу завтай бол ах нь үнэ хөлсийг нь өгье, хэдэн үхэр нядлаад өг, ахад нь хүн олдохгүй байна” гэж хэлэхээр нь очиж үхрийг нь нядалж өгсөн. 30 тооны үхэр нядалсан, 2 тооны эр үхэр байсан. Тэр 2 үхэр 2-уулаа зүүн чих урдаасаа ухам, баруун чих араасаа ганзага имтэй байсан” гэх,

гэрч “ Би 2023 онд 12 сард ******* нь утсаар холбогдож “ах нь үнэ өртгийг нь өгье хэдэн үхэр бойлолцоод өг” гэж хэлсэн. Би очиж 32 тооны үхрийг нь нядалсан. 2 тооны эр үхэр байсан 1 нь ягаан бөөрлөг, 1 нь хөмсөг цагаан хар хүрэн хязаалан насны 2 эр үхэр байсан. Тэр 2 эр үхэр 2 уулаа зүүн чих урдаасаа ухам, баруун чих араасаа ганзага имтэй байсан”гэх,

гэрч Х.гийн “ 2023 онд намайг ******* сумын 5 дугаар багт байрлах дэлгүүрийн гадаа явж байхад ******* нь эхнэртэйгээ хамт таараад “манайх үхрээ бойлж байгаа юм, та хойшоо ачаад яваад өгөөч” гэж хэлсэн. Би 2023 оны 12 дугаар сарын дундуур *******ын гадаанаас өөрийнхөө Хино маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж аваад ачаад хот явсан юм. ******* өөрөө малын бичиг авч өгсөн”гэх мэдүүлгүүд,

 

 “Болор үнэлгээ” ХХК-ийн 2402284 дугаартай “...Хязаалан эр үхрийн зах зээлийн үнэ 2,713,333 буюу бүхэлчилбэл 2,713,000.00 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт,

 

хохирогч “ Манайх 2023 оны 12 дугаар сарын 15-ны үеэр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Хамрын хажуу" гэх газарт өвөлжиж байхдаа 8 тооны үхрээ алдаад эрэл сурал хийгээд олоогүй юм. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын цагдаагийн хэсгээс “ 1 тооны үхрийн хохирогчийг хайж байна” гэсэн Фейсбүүк дээр тавьсан зарыг хараад хэсгийн төлөөлөгчтэй ирж уулзтал манай алдсан 1 тооны үхэр мөн байсан. Эрээн нүүртэй улаан гунж байсан. Им нь зүүн чих имгүй, баруун чих тайранхай. ******* гэх хүн ******* сумын нутагт байдаг, би яг газрынх нь нэрийг хэлж мэдэхгүй байна, манайхаас 40 км газарт байдаг. Би *******той холбогдож “үхрээ хаана байгааг” асуухад “ гэдэг айлын үхэрт нийлээд явсан” гэж хэлдэг. Сүүлд нь ******* нь өөрөө манай эрээн нүүртэй улаан гунжин үхрийг авчирч өгсөн. Манай эрээн нүүртэй улаан гунжинд ******* нь зүүн чихинд нь урдаас нь ухам им хийсэн байна лээ. Би хохиролгүй болсон тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй”гэх,

гэрч Ш.гийн “ 2024 оны 04 дүгээр сард манайх ******* сумын 1 дүгээр баг гэх газар хаваржаанд байхад манай үхэртэй хамт эрээн нүүртэй улаан гунж ирсэн. Хаанаас нийлсэн хэний үхэр гэдгийг бол мэдэхгүй байна. Тэгээд эзэн нь гарахгүй байхаар нь энэ оны 08 дугаар сарын 20-ны үеэр манай нөхөр ******* нь өөрийнхөө имээр имнэсэн юм. Надаас өөр хүн байгаагүй би нөхрийнхөө хажууд байсан. Манай үхэрт байж байгаад салсан байна лээ. Одоо манайхтай ойролцоо нутагладаг саахалт айл гэдэг залуугийн үхэрт нийлсэн байна гэж сураг сонссон” гэх,

гэрч “ Би Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн засаг даргаар ажилладаг. *******ыг танина, манай багийн иргэн. Багийн иргэд ер нь өөрийнх нь малд бусдын мал ирсэн тохиолдолд хагас жил болон жилийн эцсийн мал тоогоор өөрсдөө хэлж бүртгүүлдэг байсан. Сүүлийн хэдэн жил алдуул мал бүртгүүлсэн тийм тохиолдол гарсангүй. ******* нь надад өөрийнх нь малд хүний мал ирж нийлсэн талаар хэлж яриагүй” гэх,  

гэрч Б.ын “ Манайх 2024 онд ******* сумын 1 дүгээр баг гэх газар ******* гэх айлтай саахалт зунжаад намаржаандаа нүүсэн. 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр манай үхэр өөрсдөө намаржаа руугаа очиход үхэртэй хамт эрээн нүүртэй улаан гунж ирсэн байсан. ******* гэх хүн залгаад “ах нь аймагт явж байна танай үхэртэй хамт эрээн нүүртэй улаан гунж очсон байна уу” гэж асуухад нь би “ манай үхэртэй эрээн нүүртэй улаан гунжин үхэр цуг ирсэн” гэхэд “ах нь наад үхрийг чинь өөрийнхөө имээр имнэчихсэн юмаа. Энэ асуудлаар чинь аймагт цагдаа дээр ирээд шалгагдаж байгаа. Наад үхрээ үхэртээ байлгаж байгаарай” гэсэн. Сүүлд мөн үхрийн эзэн гээд нэг эмэгтэй хүн над руу яриад “зургийг нь аваад явуулчих” гэхээр нь би зургийг нь аваад явуулсан юм. 2024 оны 10 дугаар сарын сүүлээр ******* гэх хүн өөрөө манай үхрээс ирээд уг эрээн нүүртэй улаан гунжийг аваад явсан. Баруун чих тайранхай имтэй зүүн чих урдаасаа ганзага имтэй, эрээн нүүртэй улаан гунж байсан байсан” гэх мэдүүлгүүд,

 

 “Болор үнэлгээ” ХХК-ийн 2402283 дугаартай “Гунж үхрийн зах зээлийн үнэ 653,667 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт,

 

хохирогч “ 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би Сүхбаатар аймгийн ******* сум 1 дүгээр баг гэх газраас 1 тооны үхрээ алдаад 3 хоног бүтэн үхрээ хайж яваад 08 дугаар сарын 27-ний өдөр М. гэх айлаар орж сураглахад М. нь “ 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай зүүн урд талын айл *******ын гэрийн гадаах хонины хашаанд 2 тооны үхэр хашаатай байсан. 1 үхэр нь зүүн чих ухам, араасаа ганзага имтэй мухар хөх гунж, нөгөө үхэр нь хоёр чих араасаа имтэй, эрээн нүүртэй улаан зүсмийн үхэр байсан. Тухайн айлд байсан гэх залуу нь манай гадуур *******ын хашаанд байсан хоёр тооны үхрийг ачаад зүүн тийшээ явсан” гэж ярьсан. Манай хүү нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний үед гэх газраар явж Х. гэх айлын үхрээр ортол манай алдсан гунж байна гээд зургийг нь дараад ирсэн байсан. Тэгээд хүү тухайн үхэр байгаа айлын хүнтэй суман дээр таараад танай үхэрт манай нэг тооны гунж байна харж байгаарай гэж хэлсэн байсан. Хөх буурал зүсмийн зүүн чих араасаа ганзага, урдаасаа ухам имтэй баруун чих имгүй. М. нь манай хүүд “******* гэх хүн ахынх нь үхэр байгаа юм аа үхрээсээ салж яваад байлгая танай үхэрт байж байг” гэж хэлсэн байсан. Манайхаас авсан хөх буурал гунжийг ******* нь буцаагаад авчирч өгсөн учраас надад одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх,

гэрч Б.ын “2024 оны  08 дугаар сарын 23-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх газарт байх манай үхрээс хөх буурал зүсмийн зүүн чих урдаасаа ухам, араасаа ганзага баруун чих имгүй гунж алга болсон. 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрэлд явж байгаад гэх газар алга болсон гунжаа айлын үхэрт байхыг олж харсан. Тэнд нутагладаг Х. гэх залуугаас утсаар холбогдож “хоёр чих хөндөл имтэй баруун чих нүхтэй  үхэр хэний үхэр вэ” гэж асуухад “манай үхрээ” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “миний нэг алдсан гунж танай үхэр дотор байна, ямар учиртай вэ” гэж асуухад “ дүү нь аймагт байна ганц хоёр хоногоос очно, ******* гэх хүн манай алга болсон үнээтэй хамт авчирч өгсөн” гэж хэлсэн”гэх,

гэрч Х.ын “ 2024 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Сүхбаатар намайг аймагт байхад ******* гэх хүн миний энэ хавар алга болсон үнээг олчихлоо гэж утсаар холбогдсон. Тэгэхээр нь “хүн явуулъя, дүү нь аймагт явж байна” гээд аавын ахын хүүхэд болох ыг очоод авчих гэж хэлсэн. Тэгээд манай ах очиж ******* гэх хүнтэй ачиж ирсэн байсан. Тэгэхдээ ******* нь “манай нэг үхэр үхэртээ ижилсэхгүй байна танай үхэртэй нэг айлын үхэрт байсан болохоор ижилссэн байх” гээд хөх буурал үхэр авчирч өгсөн байсан. Сайнхувьт ах над руу утсаар холбогдож “танай үхэрт ******* ах ямар үхэр аваачиж тавьсан бэ” гэж асуухаар нь “миний алдсан үнээтэй хамт хөх буурал үхэр авчирч тавьсан байсан” гэж хэлсэн. Тэгээд надаас “ им нь ямар имтэй үхэр байна” гэж асуухаар нь “би үхэр дээрээ очоогүй байна имийг нь сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Танай үхэр хаагуур байгаа вэ гэж асуухаар нь , ийн үед хавиар байгаа гэж хэлсэн. Дараах нь Сайнхувьт ах залгаад “ахынх нь алдсан гунж мөн байна” гэж хэлсэн” гэх,

 

гэрч Б.ын “ 2024 оны 08 дугаар сарын 18-ний өдөр манай аавын дүүгийн хүүхэд Х. утсаар холбогдож “ манай хавар алга болсон үхрийг ******* ах олсон гэнээ, та очоод авчих уу” гэж ярьсан. Би сумын төвөөс 10 литр түлш аваад ******* гэх айл руу мотоциклтой очсон. Манай дүүгийн үхэртэй нэг үхэр хониныхоо хашаанд хашсан байсан. Би “хамт байгаа үхэр нь хэний үхэр вэ” гэж асуухад “ манай үхрээ энд байсан үхэр лүүгээ гүйгээд байгаа юм, хамт ачаад явъя” гэж надад хэлсэн. Бид хоёр 2 үхрийг Өндөр барилга гэх газар дүүгийнд аваачиж өгсөн.Эрээн нүүртэй хүрэн үнээ хоёр чих араасаа хөндлөн имтэй, мухар хөх буурал гунж байсан. Би хөх буурал гунжийн имийг нь сайн мэдэхгүй байна. Эрээн нүүртэй хүрэн үнээ нь бол манай дүүгийн үнээ харин мухар хөх буурал гунж хэнийх гэдгийг нь мэдэхгүй ” гэх,

 

гэрч М.ийн “2024 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө хонь билчихлээр хонио эрээд явж байхдаа ******* гэх айлын хонины хашаанд 2 үхэр хашаатай байхаар нь очиж үзсэн. Тэрнээс хойш 2-3 хонгийн дараа Б. манайхаар “мухар хөх буурал гунж алдаад олохгүй байна” гэж сураглаж ирэхлээр нь “ *******ын хашаанд чиний сурч байгаа үхэртэй адилхан үхэр байсан тэрийг чи сураглаж үзээрэй” гэж хэлсэн” гэх,

гэрч гийн “Би 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байхад ******* нь 12 цагийн үед өөрийнхөө цагаан өнгийн улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 тооны үхэр ачаад манай гэрийн гадуур гарсан. 09 сарын эхээр би М.ийнд байж байхад Б. үхэр сураад очсон. Мухар хөх буурал гунж хараагүй биз гэж асуусан. М. нь “ Д. *******ын хашаанд яг тийм үхэр хашаатай байсан. 08 дугаар сарын 21-ний өдөр ******* ачаад явсан” гэж хэлсэн. Тэгээд би Б.д “яг тэр өдөр ******* 2 үхэр манай гадуур ачаад гарсан” гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд,  

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2402241 дугаартай “...өсвөр насны гунж үхрийн зах зээлийн үнэ 628,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Прокуророос нотлох баримтаар тогтоогдох дээрх үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн *******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж тухайн зүйчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхцэцэг, шүүгдэгч ******* нараас хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

3. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч , Д.Баатархүү, Б. нарт учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд “Болор үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар шүүгдэгч болон хохирогч нараас хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй байна.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай үйлдлээр бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, захиран зарцуулах боломж  үүлснээр төгсдөг бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч *******ын, иргэн ******* 2 эр үхэр, 1, 1, нийт бусдын 4 тооны үхрийг хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.

 

5. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, хохирогч зүүн чих имгүй, баруун чих тайранхай эрээн нүүртэй улаан гунж,   хөх буурал зүсмийн зүүн чих урдаасаа ухам, араасаа ганзага баруун чих имгүй гунж ижил сүргээсээ алга болж, *******ын үхэр сүрэгт нийлсэн байсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ тохиолдолд буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг үхрийн талаар ******* Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно.

 

Иргэний хуульд ийнхүү заасан үүргээ биелүүлсний дараа ******* өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн үхрийг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй юм.

 

Гэтэл түүний хувьд хуулиар хүлээлгэсэн энэ үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй үхрүүд буюу хохирогч зүүн чих имгүй, баруун чих тайранхай эрээн нүүртэй улаан гунжийг  зүүн чихинд урдаас ухам им хийж, мөн   хөх буурал зүсмийн зүүн чих урдаасаа ухам, араасаа ганзага баруун чих имгүй гунжийг өөрийн үхэр сүргээс зайлуулж бусдад ачиж явуулан өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг үүлсэн нь мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй юм.  

 

6. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд уналга ашиглахыг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, малын бэлчээрт зорьж очих, хулгайлсан малаа хөөж, туух, зөөж, тээвэрлэх зэрэгт уналга зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан, хэрэглэснийг ойлгох бөгөөд тухайн уналга, хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоосны эцэст гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх үндэслэлээр хураан авах асуудлыг шийдвэрлэдэг. 

               

Мал хулгайлах гэмт хэргийн хувьд уг малыг хөөж туун өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгоно.

 

ин шүүгдэгч *******ын хувьд өмчлөлийн 1 тооны үхэр болох хөх гунжийг өөрийнх нь үхэр сүрэгт нийлснээс хойш, нилээдгүй хугацааны дараа үхэр өөрийнх нь сүрэгт нэгэнт ирж нийлсэн, түүний мэдэлд байсан бусдын үхрийг хашаанд хашихдаа өөрийн үхрийн хамт мориор хөөж уналга ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

7. Хэргийн баримтаар шүүгдэгч *******ын, хохирогч ******* 2 эр үхэр, 1, 1 үхэр, нийт бусдын 4 тооны буюу олон тооны малыг хулгайлсан дээрх үйлдэл хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

8. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын, хохирогч , Д.Баатархүү, Б. нарын үхрийг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогч нарт эдийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

9. Шүүх шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэргүүдийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч нь бусдын малыг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр байж өөрийн хувийн хэрэгцээг хангах зорилгоор, шунахайн сэдэлтээр хохирогч нарын үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгийн эрхэд зориуд хохирол учруулсан хийгээд энэ  тодорхойлогдоно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэг болон мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан “бусдын эд хөрөнгө” гэдэгт энэ хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тэдгээрт гэм хор учруулбал хохирол гэж үзнэ.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч т  2,713,000 төгрөг, 654,000 төгрөг, Б.д 628,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд тэрээр хохирогч ******* хохирлыг мөнгөөр, Д.Баатархүү, Б.  нарын үхрийг зүсээр нь биет байдлаар буцаан өгч хохирлыг төлж барагдуулсан ба хохирогч нар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр нотлогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч , Д.Баатархүү, Б. нарт Сэтгэцэд учирсан хор уршгийн маягтаар хор уршгийн зэрэглэлийг тогтоон танилцуулсан боловч тэдгээр нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн байгааг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт “хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар хорих ял”” оногдуулахаар тогтоожээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүний энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг нэг буюу түүнээс дээш үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч нь нэг гэмт хэрэг үйлдээгүй, 3 гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, олон хохирогчтой хэрэг байгаа. Түүний үйлдлийг таслан зогсоогоогүй бол дахин гэмт хэрэг үйлдэх боломжтой байсан юм шиг энэ хүний мэдүүлэгт дурдагдсан. Шүүгдэгч нь хөдөө оршин суудаг, өөрийнх нь мал биш байхад им хийдэг.   хот руу борлуулдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бор зүсмийн зөв талын гэр гуяндаа онги тамгатай байдас насны морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг морины зах зээлийн үнэлгээ болох 674,000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж улсын орлогод оруулах саналтай ” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэхдээ бүх үйлдлийг нэгтгээд олон тооны мал гэж оруулж зүйлчилсэн, нэгэнт зүйлчлэл дээр хүндрүүлэх нөхцөл байдал багтаж орсон тул хүндрүүлэн үзэхгүй байх боломжтой. ******* нь урьд ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нар сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна. Бага насны 4 хүүхэдтэй, хүүхэд эцгээрээ тэжээн тэтгүүлэх шаардлагатай, ял шийтгэлийг гэр бүлийн бусад гишүүдэд халдаах боломж бидэнд байхгүй, мөн гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлж үнэн зөв мэдүүлэг өгч хэргээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хөнгөрүүлэн оногдуулах буюу ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү, мөн уналгад хэрэглэсэн морийг хүчингүй болгохыг хүсэж байна” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч *******оос “ Би хийсэн хэрэгтээ  гэмшиж байна. Надад 6 жилийн хорих ял оногдуулах санал тавьж байгаа нь арай л их байна. Би өмнө хүний юм авч байгаагүй, би сая хэрэгт холбогдсоноосоо хойш хүний үхэр байсныг цагдаад мэдэгдсэн. Би хоёр өсвөр насны охинтой, бага хүүхдүүд минь ухаан ороогүй байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Улсын яллагчийн “шүүгдэгч *******ын энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг нэг буюу түүнээс дээш үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдъя.

 

Учир нь шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд  заасан мал хулгайлах гэмт хэргийг гурван удаагийн үйлдлээр үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамааруулахгүй бөгөөд энэ зохицуулалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан өөр өөр гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа санаатайгаар үйлдэж аль алинд нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байгааг ойлгох юм.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох”-оор заасан хийгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан Мал хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр заагаагүй тул шүүгдэгч *******ын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлахгүй юм.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож, тогтоогдсон, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг мөнгөөр болон үхрийг зүсээр, биет байдлаар буцаан өгч бүрэн барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, мөн хохирогч нараас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн, анх удаа гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, бага насны 4 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч *******ын 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх үндэслэлээр уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоолоо. 

 

Бусад:

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолно. 

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг, хохирогч хөх гунжийг хулгайлахдаа уналга ашигласан гэж үзээгүй тул түүний “зөв талын гэр гуяндаа онги тамгатай бор зүсмийн байдас”-ыг битүүмжилсэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 1 / нэг/ жил 4 / дөрвөн/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 1 / нэг/ жил 4 / дөрвөн/ сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас баривчлагдан, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч , Д.Баатархүү, Б. нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус  тус дурдсугай.

 

6. Хэрэгт шүүгдэгч *******ын өмчлөлийн “ зөв талын гэр гуяндаа онги тамгатай бор зүсмийн байдас”-ыг битүүмжилсэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.НАСАНБУЯН