2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/428

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2025          02           10                                      2025/ШЦТ/428                                

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ган******** даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал,

улсын яллагч П.Итгэл,

хохирогч Н.********, түүний өмгөөлөгч Б.Жигмиддорж,

шүүгдэгч Б.********-********, түүний өмгөөлөгч Н.******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт ********-********ын ********-********д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотол төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа комбинатын 2 дахь түүхий эд авдаг цэгт ачигч, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ***** дүүргийн ****дугаар хороо, **** тоотод оршин суух, урьд:

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдэж байсан, ******** овогт ********-********ын ********-******** /РД:УЦ03301213/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.********-******** нь **** дүүргийн **** дугаар хорооны нутаг, **** эцсийн ******** худалдааны төвийн баруун талын замд 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг 00 минутын орчимд Тоёота Приус маркийн ********-******** ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т”... замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 13.4-т Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр, ж/замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт, 11.3-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэтгэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно гэсэн...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.********ыг мөргөж түүний эрүүл мэндэд духны хөндийн зүүн талд дотор ялтас цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, доод хана баруун гайморын хөндийн доод хана суурийн хөндий рүү үргэлжилсэн олон  нийлмэл хугарал, баруун шаант ясны хугарал, дух зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зулгарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.         

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.********-********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг гаргахгүй...”гэв.

 

Хохирогч Н.********: “...2024 оны 08 сарын 02-ны өдрийн орой 21 цагийн 30 минутын орчимд найзтайгаа биллиард тоглож байгаад ******** дэлгүүр орж ундаа авах гээд явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан. Ундаагаа аваад буцаад биллиард руугаа явж байхад цагаан өнгийн Акуа машин зам тавьж өгсөн. Тэгээд зам гарах гэж байхад урсгал сөрөөд саарал өнгийн приус 30 машин ирж мөргөсөн. Энэ ослын улмаас сургуульд сурч чадаагүй, ажил хөдөлмөөр хийж чадаагүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа. Шөнө унтаж чадахгүй хар дардаг болсон мөн машинд суухаас айдаг болсон...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2. Зам тээврийн осол гарсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 5-11 дэх тал),

 

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл баримт (хэргийн 11 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.******** хохирогчоор өгсөн:

“...2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орой 21 цаг 30 минутын орчимд найзынхаа хамт ******** баруун талд байдаг биллардны газарт тоглож байгаад дэлгүүрээс ундаа авахаар гарсан. Тэгээд ******** хүнсний дэлгүүрээс бид Кола ундаа аваад буцаад биллардны газар руу явсан. Тэгээд би зам хөндлөн гарахаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчих хэсэг рүү явсан. Тэгэхэд миний зүүн гар талаас буюу урдаасаа хойшоо чиглэлтэй саарал өнгийн Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан. Тэр машин надад зам тавьж өгөөд хурдаа сааруулахаар би зам хөндлөн гарч байтал надаа зам тавьж өгсөн Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийн хойд талд явж байсан тээврийн хэрэгсэл Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд миний зүүн гар талаас намайг мөргөсөн. Би зорчих хэсгийн хойноосоо урагшаа явах чиглэлд тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Тухайн осол болсон газраас хойшоо ойролцоогоор 50 орчим метрийн зайд явган хүний гарц байдаг. Би тухайн үед явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан...” гэсэн мэдүүлэг (хэргийн 15 дахь тал),

 

5. ШШЕГ-ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10282 дугаартай:

1. Н.********ы биед духны хөндийн зүүн талд дотор ялтас цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, доод хана баруун гайморын хөндийн доод хана суурийн хөндий рүү үргэлжилсэн олон нийлмэл хугарал, баруун шаант ясны далд хугарал, дух, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамар, зүүн шохой, шилбэ баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хэргийн 20-21 дэх тал)

 

6. “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1000297 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт (хэргийн 27-33 дахь тал),

 

7. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Сувд-******** иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ******** эцэс явах замд ******** худалдааны төвийн баруун замд 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 22 цаг 00 минутын орчимд Тоёота Приус маркийн ********-******** ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэм хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.******** нь нийт 1.985.696 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.985.696 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хэргийн 104 дэх тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.********-******** яллагдагчаар өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орой 22 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота приус 30 маркийн ********-******** ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ********аас ******** эцэс орох гээд явж байх замд ******** эцсийн замаар урдаас хойд зүг рүү чиглэн явж байхад миний урд талд 2 чиглэлийн тээврийн автобус цуваад зогсож байсан. Тэгээд би тэр хоёр автобусыг гүйцэж түрүүлээд эсрэг урсгалаар явж байтал нэг хүн гүйгээд л урдуур ороод ирсэн. Тэгээд тэр хүн чигээрээ гүйхгүй миний дарсан тал руу буцсан тэгээд л би тэр хүнийг машиныхаа урд хэсгээрээ мөргөхөд тэр хүн шидэгдсэн байдалтай унасан. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад очиход тэр хүн зам дээр орилоод хэвтэж байсан. Тэгээд би гар утсаараа цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Тэгээд түргэн тусламж ирээд тэр хүнийг аваад явсны дараа цагдаа ирээд хэмжилт үзлэг хийгээд машин ачуулаад явсан. Дараа нь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү нөгөө хүнийхээ араас очсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),

 

10. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 95-97 дахь тал),

 

11.Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хэргийн 98 дахь тал),

 

12. Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн талаарх мэдээллийг хүргүүлсэн Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт (хэргийн 100 дахь тал),

 

13. Хохирогчийн эмчилгээ үйлчилгээний төлбөрт төлбөр төлж байсан гэх баримтууд (хавтаст хэргийн 151-156 дахь тал),

 

14. шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 68 дахь тал), Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 66 дахь тал), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 67 дахь тал), шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж байсан талаарх баримтууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон мөрдөгчийн магадалгаа, хохирлын үнэлгээ дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч, үнэлгээчид гаргасан байх шүүх тэдгээр баримтуудыг үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байхаас гадна болсон үйл явдлын талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тодорхой мэдүүлжээ.

 

Иймд Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.********-Эрдэнийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Дөрөв: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгч Б.********-******** нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг, ******** эцсийн ******** худалдааны төвийн баруун талын замд 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг 00 минутын орчимд Тоёота Приус маркийн ********-******** ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т”... замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 13.4-т Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр, ж/замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт, 11.3-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэтгэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно гэсэн...” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Н.********ыг мөргөж түүний эрүүл мэндэд нь “...духны хөндийн зүүн талд дотор ялтас цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, доод хана баруун гайморын хөндийн доод хана суурийн хөндий рүү үргэлжилсэн олон  нийлмэл хугарал, баруун шаант ясны хугарал, дух зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зулгарал...” гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т”... замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 13.4-т Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр, ж/замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт, 11.3-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэтгэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно гэсэн...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зохицуулсан.

 

Хэргийн шүүгдэгч Б.********-******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.********-Эрдэнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагч гэм буруугийн хуралдаанд: “...шүүгдэгч Б.********-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан баримтаар гарсан зардлуудыг төлж барагдуулсан талаар мэдүүлсэн. Харин ажилгүй байсан хугацааны төлбөр болон бусад зардлын талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй.  Мөн эрүүл мэндийн хувьд хүнд хохирол учирсан байх тул цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналыг гаргаж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хувьд 4 дүгээр зэрэглэлд хамаарч байгаа. Энэ төлбөрийг олгохдоо зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэх ёстой. Явган зорчигч нь зам хөндлөн гарахдаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл гаргасан болох нь мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хохирогчийн буруутай үйлдэл байгаа тохиолдолд ял хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцдог. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд хохирогчийн буруутай үйлдэл байгаа бол нөхөн төлүүлэх хэмжээг багасгаж болохоор заасан. Мөн Дээд шүүхийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг олгох журмын 1.2-т мөн гэмт хэргийн төрөл учирсан хор уршиг зэргийг харгалзан шүүх уг аргачлалд зааснаас илүү эсвэл багаар тогтоож болно гэж заасан тул тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг багасгах, олгохгүй байх боломжтой. Энэ асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар заасан тул шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчийн жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна...”гэсэн,

 

Хохирогчийн өмгөөлөгч гэм буруугийн хуралдаанд: “...улсын яллагчаас хэт нэг талыг барьж хэрэгт хамааралгүй зүйлсийг иш татаж дүгнэлт гаргаж байгааг ойлгохгүй байна. Хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтэл учирсан. Тээврийн хэрэгслийн жолооч нь өөртөө болон бусдад аюул, эрсдэл учруулахгүй байхаар зорчино гэсэн үүргээ зөрчсөн байгаа. Явган зорчигч нь үүргээ биелүүлж зам хөндлөн гарахаасаа өмнө ойр орчмоо харж өөдөөс ирж байсан машин зам тавьж өгөхөд нь зам хөндлөн гарч байсан гэдгийг анхаарч үзнэ. Хохирол, хор уршгийн хувьд Н.******** нь ээж болон 2 дүүгийн хамт амьдардаг айлын том хүүхэд. Ослын улмаас хүүхдээ асарч харж хандах шаардлага гарч ээж нь Эх найран эмнэлгийн ажлаасаа гарсан. хохирогчийн хувьд 12 дугаар ангиа төгсөөд төмөр замын их сургууль болон Солонгос улсын Инчон их сургуулиас ирсэн урилгын дагуу гадагшаа сурах гэсэн 2 сонголт байсан боловч ослын улмаас сургуульд явах боломжоо алдсан. Тухайн үед өөрөө мөн СU сүлжээ дэлгүүрийн агуулахад мөн ажиллаж байсан байдаг. Эдгээр асуудлын талаар нотлох баримтыг  хэрэгт гаргаж өгөөгүй байгаа тул улсын яллагчийн гаргасан иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг хүлээн зөвшөөрч байна. Харин сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн аргачлал дээр тус гэмт хэрэг нь 5 дугаар зэрэглэлд хамаарч болохоор байгаа боловч бидний зүгээс ослын дараа Б.********-******** нь эмчилгээ үйлчилгээний төлбөр төлж байсан хүнлэг харьцсан, бага насны хүүхэдтэй хүн байна зэргийг харгалзан үзэж хүн ёсны үүднээс хандаж 4 дүгээр зэрэглэл гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч сүүлд миний буруу биш гэж тохиролцож чадаагүй. Иймд 4 дүгээр зэрэглэлд заасан хамгийн өндрөөр буюу 45.99 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 30.353.400 төгрөгөөр тогтоож өгнө үү... ” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн хуралдаанд: “...эрүүл мэндэд учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хувьд улсын яллагчаас тодорхой тайлбарласан. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. Мөн санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэсэн заал болон гэм хорын хохирлыг тооцох аргачлалд заасан үндэслэлүүдийг харгалзан үзэж сэтгэцийн хор уршгийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Улсын яллагчийн гаргасан санал дээр маргах зүйл байхгүй... ”гэсэн саналыг тус тус гаргасан.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх, шүүгдэгч Б.********-******** нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.********-********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг холбогдсон, гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон улсын яллагч, өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /жил/ хугацаагаар оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.********-******** нь 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********-********д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож ажиллахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.********-********д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлт болон эрх хязгаалах нэмэгдэл ялд тус тус хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

Зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Н.********ы эрүүл мэндэд нь учирсан хүнд хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохиролд тооцогдох юм.

 

Түүнчлэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн эмчилгээний зардлын 1.985. 696 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцогдоно.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Тухайн хэргийн хохирогч Н.******** шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ баримтаар гарсан хохирол төлбөрийг төлсөн одоо сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон хагалгаанд орох төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэргийг нэхэмжилнэ гэх гомдлын шаардлага гаргасан боловч баримтуудыг хавтас хэрэгт гаргаж өгөөгүй байна.

 

Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-г тогтоох 25 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран ********алсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.

 

Тус тогтоолын 3.8-т Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар ********алсан учирсан хор уршгийн зэрэглэл, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

Иймд гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон цаашид гарах эмчилгээ үйлчилгээ авсан талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.********-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.********ы эрүүл мэндэд хүнд хохирол учирч эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.985.696 төгрөг гарсныг шүүгдэгч нь нөхөн төлөөгүй болох нь нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу хэргийн хохирогч Н.******** хэвтэн эмчлүүлсэн хугацааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 1.985.696 /нэг сая есөн зуун наян таван мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөгийг шүүгдэгч Б.********-********эс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь үндэслэл бүхий байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт Б.********-******** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ********.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, ********.6, ********.7, ********.8, ********.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. ******** овогт ********-********ын ********-Эрдэнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Б.********-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа дүүргийнхээ нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.********-Эрдэн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 1.985.696 /нэг сая есөн зуун наян таван мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.   

 

5.Хохирогч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар дүгээр зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээ үйлчилгээ авсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.********-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 1.985.696 /нэг сая есөн зуун наян таван мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.

 

9. Энэ хэрэгт Б.********-******** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.********-********д урьд авсан хувийн ********алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            И.ГАНБАТ