2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/459

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          02          12                                            2025/ШЦТ/459

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч Э.Ууганзаяа,

шүүгдэгч Т.М***********, Х.Мөө***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас З********** ургийн овогт Т*********ын М***********, Б***********ургийн овогт Х*********ын Мөө***********нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2308033961710 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв. 

 

Монгол улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын 12-ны өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** мэргэжилтэй, одоо *** жолооч ажилтай, ам бүл *, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, * дугаар бааз *** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З********** ургийн овогт Т*********ын М***********. /***/

 

Монгол улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын **-ны өдөр *** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, одоо хувиараа засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял,

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2,700,000 торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

Б***********ургийн овогт Х*********ын Мөө*********. /*****/

 

Шүүгдэгч Т.М*********** нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхоны 3-21 тоотод хохирогч А.Ч*********ийг "Намайг чи гэж дуудлаа" гэх шалтгааны улмаас заамдаж авч, нүүрэн тус газарт хэд хэд гараа атгаж хүчтэй цохих, ийнхүү зодож байхад яллагдагч Х.Мөө***********нь хохирогч А.Ч*********ийг нүүрэн тус газарт гуталтай хөлөөрөө 2 удаа хүчтэй өшиглөх, Х.М*********** боох явцад Х.Мөө***********гурилын элдүүрээр цохих, хөлөөрөө бие рүү дэвсэж, хутгаар баруун талын сүүж рүү хутгалах зэргээр яллагдагч Х.Мөө*********тэй бүлэглэн хохирогч А.Ч*********ийн эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, зүүн хөмсөг, уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, уруул, баруун ташаанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

Шүүгдэгч Х.Мөө***********нь Т.М***********тай бүлэглэж, 2023 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны 3-21 тоотод байх гэртээ, Т.М*********** нь хохирогч А.Ч*********ийг “намайг чи гэж дуудлаа" гэх шалтгааны улмаас заамдан авч нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж, ийнхүү зодож байхад Х.Мөө***********нь хохирогч А.Ч*********ийг нүүрэн тус газарт гуталтай хөлөөрөө 2 удаа хүчтэй өшиглөх, Т.М*********** боох явцад Х.Мөө***********нь гурилын элдүүрээр цохих, хөлөөрөө бие рүү дэвсэж, хутгаар баруун талын сүүж рүү хутгалах зэргээр хохирогч А.Ч*********ийн эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, зүүн хөмсөг, уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, уруул, баруун ташаанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

мөн шүүгдэгч Т.М***********, Х.Мөө***********нарыг хохирогч А.Ч*********ээс салгахаар очсон хохирогч Т.А*********гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, газарт унагаан толгой, нүүр хэсэг рүү өшиглөх зэргээр зодож хохирогч Т.А*********гийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр талын зовхинд цус хуралт, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, дух, хацар, эрүүнд. зулгаралт, баруун эгэм, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М*********** мэдүүлэхдээ: “...2023 онд болсон хэрэг. Би эхлээд Мөө*********ийн гэр лүү ороод гарсан. Энэ 3 архи согтууруулах ундааны зүйл ууж байсан. Тэгэхээр нь би бүгдийг нь таньдаг болохоор мэнд мэдээд гарсан. Тэгээд 3-4 цагийн дараа буцаж орж ирэхэд маргалдаад зодоон үүссэн байсан. Би салгах гэж оролдоод түлхэж унагаагаад ийм явдал болсон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Мөө***********мэдүүлэхдээ: “ ... 2023 онд манай гэрт ирээд хоорондоо таарамжгүй харилцаанаас болж муудалцаад тэр үед М*********** гаднаас тээврийн хэрэгсэлтэйгээ орж ирж таарсан. Товчхондоо ийм л зүйл болсон...” гэв.

 

Хохирогч А.Ч*********ийн мөрдөн байцаалтад өгсөн "Би 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 23 цагийн үед ажлаасаа тараад явж байхад А********* над руу залгаж Мөө***********бид хоёр уулзаад уугаад сууж байна чи хүрээд ирээч гэхээр нь би хаана очих юм бэ гэхэд Мөө*********ийн гэр болох Сонгинохайрхан 20 дугаар хорооны нутаг дэвсгэр хуучин цэргийн хотхон 3-21 тоот гэрт нь орохын өмнө 1 ширхэг 0,75 граммын Цагаан нэртэй архи авч орсон.

... бид гурав авсан архи согтууруулах ундааны зүйлийг уугаад сууж байхад Мөө*********ийн ах Мандуул орж ирээд бид гуравт хандан дүү нар сууцгааж байна уу? Том болцгоосон байна гэж хэлчхээд архинаас амсалгүй гэрээс гараад яваад өгсөн.

Ингээд бид гурав үргэлжлүүлж нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд юм уунгаа ярилцаад сууж байхад Мандуул буцаж орж ирэхэд нь би гэрт байсан намхан буйдан дээр сууж байхдаа Мандуулыг чи гэж дуудахад Мандуул надад хандан чи намайг чи гэж дуудлаа, гэж хэлээд над руу дайрч намайг заамдаж авч, миний нүүр рүү хэд хэд гараа атгаж хүчтэй цохиход, араас нь Мөө***********наадах чинь таныг дээрээс хойш чи гэж дуудаад байгаа юм даварсан гөлөг гэж хэлээд миний нүүр рүү гуталтай хөлөөрөө хоёр удаа хүчтэй өшиглөсний дараа А********* намайг өмөөрч салгахаар та нар болиоч гэж босож ирэхэд нь Мөө***********А*********ий нүүр рүү гараа хүчтэй гараа атгаж хэд хэд цохисон.

Тухайн үед би тэндээс гарах гээд гутлаа өмсөж байхад миний араас Мандуул бооход Мөө***********миний нүүр рүү гурилын элдүүрээр хэд хэд цохиж байгаад намайг зочны өрөөний хананы хажууд аваачиж унагааж байгаад Мөө***********хөлөөрөө миний бие рүү дэвсэж Мөө***********хутгаа миний хоолойд тулгаж бие рүү ойртуулж, аваад байхдаа үедээ миний баруун талын сүүж рүү хутгалсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-25 дахь тал/

 

Хохирогч Т.А*********гийн мөрдөн байцаалтад өгсөн "Мөө*********ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо цэргийн хотхон 3-21 тоот гэрт нь очсон.

Ингээд 23 цагийн үед Мөө*********ийн гэрийн ойролцоох хүнсний дэлгүүр орохоор явж байхдаа найз Ч********* рүү утсаар ярьж Мөө*********ийн гэрт хүрээд ирээ хамт ярьж сууя гэсэн. Тухайн үед би Мөө*********д Ч*********ийг дуудсан гэдгээ хэлэхэд яах гэж дуудсан юм гэж дургүй өнгө аястай хариу хэлсэн. Ингээд хүнсний дэлгүүр рүү Мөө*********ийн хамт орж 1 ширхэг 2 литрийн пиво, 0.35 граммын Хараа нэртэй архи аваад буцаж Мөө*********ийн гэрт очиж худалдаж авсан архиа Мөө*********ийн хамт ууж байх үед Ч********* орж ирсэн Ч********* орж ирэхдээ 1 ширхэг архи 0.75 граммын цагаан нэртэй архи барьж орж ирсэн.

Тэгээд бид гурав хамт архиа хувааж уугаад сууж байхад гаднаас Мөө*********ийн хамт амьдардаг Мандуул ах гэрт орж ирж бид гуравтай мэнд мэдчихээд буцаж гэрээс гарахад нь би Мандуул ахыг баяртай гэж хэлсэн ба тухайн үед Ч********* Мандуул ахыг тоохгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байсан ба Мандуул ах гарахдаа Ч********* рүү муухай хараад гараад өгсөн.

Тухайн үед Мөө*********, Ч********* хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ ам зөрөөд маргалдаад хэрэлдээд байсан. Би тэр хоёрыг битгий хэрэлд больцгоо гэж яриаг нь зогсоож өөр юм яриад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед гаднаас Мандуул орж ирсэн тэр үед Ч********* Мандуулыг чи гэж дуудахад Мандуул уурлаж "Чи намайг чи гэлээ" гэж хэлээд муудалцаж эхэлсэн ба Мандуул Ч*********ийн нүүр хэсэгт хэд хэдэн удаа гараараа хүчтэй цохисон, тэгэхээр нь би Мандуулыг болилдоо гэж хэлж салгах гэхэд Мөө***********дундуур орж ирээд намайг үгийн зөрүүгүй л миний нүүр хамар хэсэгт хэд хэдэн удаа гараараа хүчтэй цохиж, намайг газарт унагааж байгаад хөлөөрөө миний толгой, нүүр хэсэг рүү өшиглөсөн.

Тухайн үед Ч********* бид хоёр нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул хүнтэй зодолдож чадахгүй байсан юм. Ингээд байж байтал Мөө***********намайг зодох оо болиод Ч*********ийг зодоод эхэлсэн Ч********* зодох оо болилдоо гэж хэлээд гуйхад Мөө***********бид хоёрыг одоо зайлцгаа, элдэв янзын юм яривал ална шүү, би өмнө ял эдэлж байсан шүү гэж хэлсэн ба бид хоёр шууд гэрээс зугтаж гараад гудамжинд явж байхад Ч********* миний утсаар цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14031 дугаартай:

“1. А.Ч*********ийн биед баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, зүүн хөмсөг, уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, уруул, баруун ташаанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо болон ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэсэн дүгнэлт. /хэргийн 45-46 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14073 дугаартай

“1. Т.А*********гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр талын зовхинд цус хуралт, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, дух, хацар, эрүүнд. зулгаралт, баруун эгэм, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53-54 дэх тал/

 

Яллагдагч Х.Мөө*********ийн " ... би бусдын биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 91 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Х.Мөө*********, Т.М***********тай нар бүлэглэж хохирогч А.Ч*********ийг “намайг чи гэж дуудлаа" гэх шалтгаанаар зодож, уг зодооныг салгахаар очсон хохирогч Т.А*********гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, газарт унагаан толгой, нүүр хэсэг рүү өшиглөх зэргээр зодож хохирогч А.Ч*********ийн эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, зүүн хөмсөг, уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, уруул, баруун ташаанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл, хохирогч Т.А*********гийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр талын зовхинд цус хуралт, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, дух, хацар, эрүүнд. зулгаралт, баруун эгэм, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд учруулжээ.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Т.М***********, Х.Мөө***********нар нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж хохирогч А.Ч*********, Т.А********* нарын эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч А.Ч*********, Т.А********* нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Нармандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулах,  шүүгдэгч Х.Мөө*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.М***********, Х.Мөө***********нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож, тэдгээрийнн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.М***********, Х.Мөө***********нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З********** ургийн овогт Т*********ын М***********, Б***********ургийн овогт Х*********ын Мөө***********нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.М***********, Х.Мөө***********нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.М***********, Х.Мөө***********нар нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.М***********, Х.Мөө***********нарт торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.М***********, Х.Мөө***********нарт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч А.Ч*********, Т.А********* нь өөрт учирсан хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.М***********, Х.Мөө***********нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ