2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/203

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Сонинмөнх, шүүгдэгч Ц.***********, Д.***********, тэдний өмгөөлөгч Л.Алтангэрэл, Д.Даваа, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********ын ***********, *********** овогт ***********ийн *********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410000000525 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.1 Монгол улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********** 817 дугаар байрны 221 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ын *********** /РД: ***********/.

1.2 Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Өдрийн сонин хэвлэх үйлдвэрт хэвлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********** 817 дугаар байрны 221 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ийн *********** /РД: ***********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Ц.***********, Д.*********** нар бүлэглэн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********** 817-121 тоотод байрлах гэрээсээ фейсбүүк цахим орчинд 2022 оноос 2023 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд “***********” “***********” гэх нэртэй пэйж  хаяг нээж, БНХАУ-аас интернетээр Монгол Улысн эмийн бүртгэлд бүртгэлгүй 8 нэр төрлийн эм, биобэлдмэлүүдийг худалдан авч бусдад зарж борлуулан эм, биобэлдмэлүүдий худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч Ц.***********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй..” гэв.

          Шүүгдэгч Д.***********: “...Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Гэрч Л.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүн нь тарилгын бус хязгаарлалттай бараанд багтана. Зөвшөөрлийн тухай хууль болон эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар хүний эм эмнэлгийн хэрэгслийг импортлоход тусгай зөвшөөрөл шаардана. Мөн тухай хүний эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байх, хилээр нэвтрүүлэхэд 1 удаагийн лицензийг олгож нэвтрүүлж болно. Харин биологийн идэвхит бүтээгдэхүүний тухайд импортын тусгай зөвшөөрөлгүй нэвтрүүлэх боломжтой бөгөөд харин тухайн биологийн идэвхит бүтээгдэхүүнийг Монгол Улсын биологийн идэвхит бүтээгдэхүүний бүртгэлд бүргүүлсэн байх шаардлагатай. ...Зорчигчийн хувийн хэрэглээний эм биологийн идэвхит бүтээгдэхүүнийг эмчийн магадалгааг үндэслэн тусгай зөвшөөрөл, лицензгүй, ямар нэгэн татвар ноогдуулахгүй Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой байдаг...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Т.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хархорин худалдааны төв дээр 25 жилийн турш худалдаа наймаа хийж байгаа бөгөөд бөгөөд банктай байнга харилцаатай байж зээл гаргуулдаг учраас харилцах дансаа байнга идэвхитэй байлгахын тулд ***********, *********** бид 3-н данс хороонд нэлээн гүйлгээ хийгддэг. ...Эм бэлдмэл борлуулсан талаар мэдэхгүй...” /хавтас хэргийн 57-58 дахь тал/ гэсэн,

 

Шинжээч Ц.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Болзошгүй орлого гэдэг нь шилжүүлсэн орлогын мөнгөн дүнг эм болон эмийн нэртэй орлогын мөнгөн дүнтэй ижил болон төстэй дүнтэйгээр орсон орлого байсан. Мөн гүйлгээний утга нь утасны дугаар болон тоо, үсэг байсан учраас мөрдөгчийн магадалгаагаар тогтоох боломжгүй тул эмийн борлуулалтын орлого байж болзошгүй гэж үзсэн...” /хавтас хэргийн 153-154 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны эхээр манай нөхрийн гар дээр харшил гарснаас болоод *********** судалж байгаад онлайнаар захиалж авч хэрэглэж байсан. Тухайн үед тэр тос маш их эрэлт хэрэгтэй, онлайнаар нэлээн зарагдаж  байсан учраас би бас онлайнаар захиалж зарж борлуулж болох юм байна гэж бодоод хаанаас хэрхэн захиалахыг нь судалж байгаад вичатаар Өвөр Монгол Танаа гэх хүнтэй холбогдож 2, 3 ширхэг тос захиалсан. Тэгээд өөрийн фейсбүүк хаягийн нэрийг сольж *********** нэртэй болгоод фейсбүүкт зар байршуулан ***********оо зарж эхэлсэн. Тэгээд *********** гэсэн фейсбүүк хаяг руу хүмүүс эм бэлдмэл, тос асууж чат бичихээр нь би Танаа руу холбогдож тухайн эм бэлдмэл тосыг нь захиалж зарж борлуулж байсан. Тэгээд 2023 онд “Byambaa online shop” нэртэй цахим хуудас нээгээд эм тос зэргийг зар байршуулж зарах гэсэн боловч хуудсаа ашиглаж чадаагүй тул тэрнээс хойш дахин Танаагаас эм, бэлдмэл захиалан аваагүй үлдэгдэл эм бэлдмэлээ зарж дуусгаад болих гэж байсан. Би тухайн эм бэлдмэлүүдийг өөрийн гэр болон Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********** 817-121 тоот фейсбүүк цахим орчинд зар байршуулан худалдан борлуулж байсан. Уг бэлдмэлүүдийг хүргэлтээр болон ихэвчлэн гэрээсээ худалдан борлуулдаг байсан. ...Би эм бэлдмэл худалдан борлуулсан мөнгөө өөрийн Хаан банкны 503хххх299 тоот дансаараа ихэвчлэн авдаг байсан мөн нөхөр ***********аар эм бэлдмэл хүргүүлсэн үед худалдан авагч нь ***********ын Хаан банкны 501хххх290 тоот данс руу шилжүүлдэг байсан. ...” /хавтас хэргийн 127-129 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүгдэгч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хаан банкны 501хххх290 тоот дансны өөрөө эзэмшиж ашигладаг. Миний дансаар орж ирсэн эм, тариа гэсэн гүйлгээний утгатай орлогын гүйлгээ нь манайх эхнэр ***********ын худалдаанд борлуулсан эм, тарианы мөнгө байгаа юм. Манай эхнэр хааяа нэг удаа намайг ажилдаа явах замаараа хүмүүст аваачаад өгчих гэж хятад бичиглэлтэй эм тариа өгдөг байсныг нь би хүргэж өгөөд өөрийн данс руугаа мөнгийг нь авчихдаг байсан. Тэгээд уг мөнгийг ***********д өөрт нь өгдөг байсан мөн *********** хааяа нэг удаа гэрт байхгүй үедээ хүн очиж юм авна шүү гэхээр нь би хүн ирэхээр тухайн эм бэлдмэлийг нь гаргаж өгдөг байсан...” /хавтас хэргийн 143-145, 146дахь тал/ гэсэн,

 

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч-чиглэлийн ахлах мөрдөгчийн “....Хоёр: Магадалгаа ...2.1 Шинжилгээнд ирүүлсэн нэр бүхий 3 иргэний Хаан банк дахь идэвхтэй 4 харилцах дансанд үзлэг шинжилгээ хийхэд гүйлгээний утга эм болон эмийн нэртэй орлого 30,068,000 төгрөг, эмийн байж болзошгүй орлого 33,420,000 төгрөг нийт 63,488,000 төгрөгийн орлого орсон байна...” /хавтас хэргийн 69-85 дахь тал/ гэсэн,

 

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч-чиглэлийн ахлах мөрдөгчийн “...Дүгнэлт: Тус хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан №47240026 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар Хаан банк дахь ***********гийн 516хххх908 тоот, *********** ***********ын 503хххх299 тоот, ***********ийн ***********ын 501хххх290 тоот, ***********гийн 522хххх400 тоот харилцах данснуудын 2023.01.01-2024.04.25-ны хоорондох мэдээлэлд үзлэг шинжилгээ хийхэд гүйлгээний утга эм болон эмийн нэртэй орлого 30,068,000.00 төгрөг, эмийн орлого байж болзошгүй 33,420,000 төгрөг, нийт 63,488,000 төгрөгийн орлого байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хаан банк дань ***********ын ***********ын 503хххх299 тоот, ***********ийн ***********ын 501хххх290 тоот харилцах дансны 2022.01.01-2022.12.31-ны хоорондох дансны орлого, зарлагын гүйлгээг дахин шалгах шаардлагатай болсон тул нэмэлтээр шинжилгээг хийсэн. Санхүүгийн шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн ***********ын ***********ын Хаан банк дахь 503хххх1299 тоот, *********** ***********ын Хаан банк дахь 501хххх290 тоот харилцах данснуудын 2022.01.0.1-2022.12.31-ний хооронд хуулганд үзлэг шинжилгээ хийхэд гүйлгээний утга эм болон эмийн нэртэй орлого 19,954,000 төгрөг, эмийн орлого байж болзошгүй 13,593,450 төгрөг нийт 33,547,450 төгрөгийн орлого орсон байна. ...Иймд Хаан банк дахь ***********гийн 516хххх908 тоот, ***********ын ***********ын 503хххх299 тоот, ***********ийн ***********ын 501хххх290 тоот, Доржсүрэнгийн Нямдаваагийн 522хххх400 тоот харилцах данснуудад 2022.01.01-2024.04.25-ны хооронд эм болон эмийн нэртэй орлого 50,022,000 төгрөгийн орлого орсон байна. Харин цаашид мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай эмийн орлого байж болзошгүй орлого Хаан банкин дахь ***********гийн 516хххх908 тоот, ***********ын ***********ын 503хххх299 тоот, ***********ийн ***********ын 501хххх290 тоот, ***********гийн 522хххх400 тоот харилцах данснуудад 2022.01.01-2024.04.25-ны хооронд 47,013,450 төгрөгийн орлого орсон байна...” /хавтас хэргийн 93-107 дахь тал/ гэсэн магадалгаанууд,

 

-Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл  /хавтас хэргийн 24-31 дэх тал/,

- Хэрэгт цугларсан Хаан банкны дансанд дүн шинжилгээ хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 67 дахь тал/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 155-166 дахь тал/,

- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/824 тоот албан бичиг /хавтас хэргийн 174 дэх тал/,

- Шүүгдэгч Ц.***********, Д.*********** нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 182, 185 дахь тал/,  оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтас хэргийн 33 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтас хэргийн 42 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 190-191 дахь  тал/, ажлын газрын тодорхойлолт /хавтас хэргийн 197 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ц.***********, Д.*********** нар бүлэглэн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********** 817-121 тоотод байрлах гэрээсээ фейсбүүк цахим орчинд 2022 оноос 2023 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд “***********” “***********” гэх нэртэй пэйж  хаяг нээж, БНХАУ-аас интернэтээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй 8 нэр төрлийн эм, био бэлдмэлүүдийг худалдан авч бусдад зарж борлуулан эм, био бэлдмэлийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Л.***********гийн: “...Эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүн нь тарилгын бус хязгаарлалттай бараанд багтана. Зөвшөөрлийн тухай хууль болон эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар хүний эм эмнэлгийн хэрэгслийг импортлоход тусгай зөвшөөрөл шаардана. Мөн тухай хүний эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байх, хилээр нэвтрүүлэхэд 1 удаагийн лицензийг олгож нэвтрүүлж болно. Харин биологийн идэвхит бүтээгдэхүүний тухайд импортын тусгай зөвшөөрөлгүй нэвтрүүлэх боломжтой бөгөөд харин тухайн биологийн идэвхит бүтээгдэхүүнийг Монгол Улсын биологийн идэвхит бүтээгдэхүүний бүртгэлд бүргүүлсэн байх шаардлагатай. ...Зорчигчийн хувийн хэрэглээний эм биологийн идэвхит бүтээгдэхүүнийг эмчийн магадалгааг үндэслэн тусгай зөвшөөрөл, лицензгүй, ямар нэгэн татвар ноогдуулахгүй Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой байдаг...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн,

Гэрч Т.***********гийн: “...Би Хархорин худалдааны төв дээр 25 жилийн турш худалдаа наймаа хийж байгаа бөгөөд бөгөөд банктай байнга харилцаатай байж зээл гаргуулдаг учраас харилцах дансаа байнга идэвхитэй байлгахын тулд ***********, *********** бид 3-н данс хороонд нэлээн гүйлгээ хийгддэг. ...Эм бэлдмэл борлуулсан талаар мэдэхгүй...” /хавтас хэргийн 57-58 дахь тал/ гэсэн,

Шинжээч Ц.***********гийн: “...Болзошгүй орлого гэдэг нь шилжүүлсэн орлогын мөнгөн дүнг эм болон эмийн нэртэй орлогын мөнгөн дүнтэй ижил болон төстэй дүнтэйгээр орсон орлого байсан. Мөн гүйлгээний утга нь утасны дугаар болон тоо, үсэг байсан учраас мөрдөгчийн магадалгаагаар тогтоох боломжгүй тул эмийн борлуулалтын орлого байж болзошгүй гэж үзсэн...” /хавтас хэргийн 153-154 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч Ц.***********ын: “...2022 оны эхээр манай нөхрийн гар дээр харшил гарснаас болоод *********** судалж байгаад онлайнаар захиалж авч хэрэглэж байсан. Тухайн үед тэр тос маш их эрэлт хэрэгтэй, онлайнаар нэлээн зарагдаж  байсан учраас би бас онлайнаар захиалж зарж борлуулж болох юм байна гэж бодоод хаанаас хэрхэн захиалахыг нь судалж байгаад вичатаар Өвөр Монгол Танаа гэх хүнтэй холбогдож 2, 3 ширхэг тос захиалсан. Тэгээд өөрийн фейсбүүк хаягийн нэрийг сольж *********** нэртэй болгоод фейсбүүкт зар байршуулан ***********оо зарж эхэлсэн. Тэгээд *********** гэсэн фейсбүүк хаяг руу хүмүүс эм бэлдмэл, тос асууж чат бичихээр нь би Танаа руу холбогдож тухайн эм бэлдмэл тосыг нь захиалж зарж борлуулж байсан. Тэгээд 2023 онд “Byambaa online shop” нэртэй цахим хуудас нээгээд эм тос зэргийг зар байршуулж зарах гэсэн боловч хуудсаа ашиглаж чадаагүй тул тэрнээс хойш дахин Танаагаас эм, бэлдмэл захиалан аваагүй үлдэгдэл эм бэлдмэлээ зарж дуусгаад болих гэж байсан. Би тухайн эм бэлдмэлүүдийг өөрийн гэр болон Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********** 817-121 тоот фейсбүүк цахим орчинд зар байршуулан худалдан борлуулж байсан. Уг бэлдмэлүүдийг хүргэлтээр болон ихэвчлэн гэрээсээ худалдан борлуулдаг байсан. ...Би эм бэлдмэл худалдан борлуулсан мөнгөө өөрийн Хаан банкны 503хххх299 тоот дансаараа ихэвчлэн авдаг байсан мөн нөхөр ***********аар эм бэлдмэл хүргүүлсэн үед худалдан авагч нь ***********ын Хаан банкны 501хххх290 тоот данс руу шилжүүлдэг байсан. ...” /хавтас хэргийн 127-129 дэх тал/ гэсэн

Шүүгдэгч Д.***********ын: “...Би Хаан банкны 501хххх290 тоот дансгы өөрөө эзэмшиж ашигладаг. Миний дансаар орж ирсэн эм, тариа гэсэн гүйлгээний утгатай орлогын гүйлгээ нь манайх эхнэр ***********ын худалдаанд борлуулсан эм, тарианы мөнгө байгаа юм. Манай эхнэр хааяа нэг удаа намайг ажилдаа явах замаараа хүмүүст аваачаад өгчих гэж хятад бичиглэлтэй эм тариа өгдөг байсныг нь би хүргэж өгөөд өөрийн данс руугаа мөнгийг нь авчихдаг байсан...” /хавтас хэргийн 143-145, 146дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч-чиглэлийн ахлах мөрдөгчийн  2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №47240026 дугаартай магадалгаанд “....Хоёр: Магадалгаа ...2.1 Шинжилгээнд ирүүлсэн нэр бүхий 3 иргэний Хаан банк дахь идэвхтэй 4 харилцах дансанд үзлэг шинжилгээ хийхэд гүйлгээний утга эм болон эмийн нэртэй орлого 30,068,000 төгрөг, эмийн байж болзошгүй орлого 33,420,000 төгрөг нийт 63,488,000 төгрөгийн орлого орсон байна...” /хавтас хэргийн 69-85 дахь тал/ гэсэн,

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч-чиглэлийн ахлах мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №47240045 магадалгаанд “...Дүгнэлт: Тус хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан №47240026 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар Хаан банк дахь ***********гийн 516хххх908 тоот, *********** ***********ын 503хххх299 тоот, ***********ийн ***********ын 501хххх290 тоот, ***********гийн 522хххх400 тоот харилцах данснуудын 2023.01.01-2024.04.25-ны хоорондох мэдээлэлд үзлэг шинжилгээ хийхэд гүйлгээний утга эм болон эмийн нэртэй орлого 30,068,000.00 төгрөг, эмийн орлого байж болзошгүй 33,420,000 төгрөг, нийт 63,488,000 төгрөгийн орлого байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хаан банк дахь ***********ын ***********ын 503хххх299 тоот, ***********ийн ***********ын 501хххх290 тоот харилцах дансны 2022.01.01-2022.12.31-ны хоорондох дансны орлого, зарлагын гүйлгээг дахин шалгах шаардлагатай болсон тул нэмэлтээр шинжилгээг хийсэн. Санхүүгийн шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн ***********ын ***********ын Хаан банк дахь 503хххх1299 тоот, *********** ***********ын Хаан банк дахь 501хххх290 тоот харилцах данснуудын 2022.01.01-2022.12.31-ний хооронд хуулганд үзлэг шинжилгээ хийхэд гүйлгээний утга эм болон эмийн нэртэй орлого 19,954,000 төгрөг, эмийн орлого байж болзошгүй 13,593,450 төгрөг нийт 33,547,450 төгрөгийн орлого орсон байна. ...Иймд Хаан банк дахь ***********гийн 516хххх908 тоот, ***********ын ***********ын 503хххх299 тоот, ***********ийн ***********ын 501хххх290 тоот, Доржсүрэнгийн Нямдаваагийн 522хххх400 тоот харилцах данснуудад 2022.01.01-2024.04.25-ны хооронд эм болон эмийн нэртэй орлого 50,022,000 төгрөгийн орлого орсон байна. Харин цаашид мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай эмийн орлого байж болзошгүй орлого Хаан банкин дахь ***********гийн 516хххх908 тоот, ***********ын ***********ын 503хххх299 тоот, ***********ийн ***********ын 501хххх290 тоот, ***********гийн 522хххх400 тоот харилцах данснуудад 2022.01.01-2024.04.25-ны хооронд 47,013,450 төгрөгийн орлого орсон байна...” /хавтас хэргийн 93-107 дахь тал/ гэсэн магадалгаанууд, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 24-31 дэх тал/, хэрэгт цугларсан Хаан банкны дансанд дүн шинжилгээ хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 67 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 155-166 дахь тал/, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/824 тоот албан бичиг /хавтас хэргийн 174 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ц.***********, Д.*********** нар нь Монгол Улсын улсад бүртгэгдээгүй буюу зөвшөөрөгдөөгүй эм, био бэлдмэлийн 8 төрлийн бүтээгдэхүүнийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эм, био бэлдмэлийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно…” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар дээрх эм био бэлдмэлийг 2022 оноос 2024 оныг хүртэлх хугацаанд худалдан борлуулж байсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.***********, Д.*********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

Харин прокурор шүүгдэгч Ц.***********, Д.*********** нарыг дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч гэмт хэргийн зүйлчлэлийг хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй орхигдуулсан байх бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байх тул шүүх шийтгэх тогтоолоор зөвтгөн дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Ц.***********, Д.*********** нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас олсон орлого, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч Ц.***********ыг 8000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жилийн хугацаанд , шүүгдэгч Д.***********ыг 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

 

Шүүгдэгч нар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***********, Д.*********** нарын дээрх гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу шүүгдэгч Ц.***********ын Хаан банк дахь 503хххх299 дугаартай дансаар орсон эмийн орлого 11,977,500 төгрөгийг түүнээс, шүүгдэгч Д.***********ын Хаан банк дахь 501хххх290 тоот дансаар орсон эмийн орлого 7,976,500 төгрөгийг түүнээс тус тус гаргуулж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 2410000000525 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Triamcinolone acetone acetat injection гэх бичиглэлтэй /хятад ханзаар мөн бичигдсэн/ 1 хайрцаг бүтэн, задгайгаар 2 ширхэг гадуураа цаасан хайрцагтай /жижиг/, даралтын эм гэх цэнхэр, ягаан өнгийн хайрцагтай /хятад ханзаар бичигдсэн/ 10 ширхэгээр багцалж гялгар уутанд хийсэн эм 2 ширхэг, задгайгаар 4 ширхэг, SUXIAOJIUXINWAN гэх бичиглэлтэй зүрхний ваартай эм /хятад ханзаар бичигдсэн/ 3 хайрцаг, жирэмснээс хамгаалах эм гэх /хятад ханзаар бичигдсэн/ 4 ширхэг ягаан өнгийн хайрцагтай, үе мөчний эм гэх /хятад ханзаар бичигдсэн/ 3 хайрцаг хуванцар ногоон өгийн савтай, үе мөчний эм /хятад ханзаар бичигдсэн/ 3 ширхэг  хуванцар ягаан өнгийн савтай, үе мөчний эм /хятад ханзаар бичигдсэн/ 3 ширхэг хуванцар цэнхэр өнгийн савтай, Fanle гэх бичиглэлтэй хөлийн тос гэх /хятад ханзаар бичигдсэн/ 1 ширхэг ногоон өнгийн хайрцагтай эм био бэлдмэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад нь шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.***********, Д.*********** нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт ***********ын ***********, *********** овогт ***********ийн *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эм биобэлдмэлийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ын ***********ыг 8,000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ***********ийн ***********ыг 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Шүүгдэгч Ц.***********, Д.***********т нарт шийтгэсэн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*********** нь түүнд шийтгэсэн 8,000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Д.*********** нь түүнд шийтгэсэн 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***********аас 11,977,500 /арван нэгэн сая есөн зуун далан долоон мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Д.***********аас 7,976,500 /долон сая, есөн зуун далан зургаан мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

  

6. Эрүүгийн 2410000000525 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Triamcinolone acetone acetat injection гэх бичиглэлтэй /хятад ханзаар мөн бичигдсэн/ 1 хайрцаг бүтэн, задгайгаар 2 ширхэг гадуураа цаасан хайрцагтай /жижиг/, даралтын эм гэх цэнхэр, ягаан өнгийн хайрцагтай /хятад ханзаар бичигдсэн/ 10 ширхгээр багцалж гялгар уутанд хийсэн эм 2 ширхэг, задгайгаар 4 ширхэг, SUXIAOJIUXINWAN гэх бичиглэлтэй зүрхний ваартай эм /хятад ханзаар бичигдсэн/ 3 хайрцаг, жирэмснээс хамгаалах эм гэх /хятад ханзаар бичигдсэн/ 4 ширхэг ягаан өнгийн хайрцагтай, үе мөчний эм гэх /хятад ханзаар бичигдсэн/ 3 хайрцаг хуванцар ногоон өгийн савтай, үе мөчний эм /хятад ханзаар бичигдсэн/ 3 ширхэг  хуванцар ягаан өнгийн савтай, үе мөчний эм /хятад ханзаар бичигдсэн/ 3 ширхэг хуванцар цэнхэр өнгийн савтай, Fanle гэх бичиглэлтэй хөлийн тос гэх /хятад ханзаар бичигдсэн/ 1 ширхэг ногоон өнгийн хайрцагтай эм био бэлдмэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад нь шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.***********, Д.*********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.***********, Д.*********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР