| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/0105/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/300 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/300
2025 01 27 2025/ШЦТ/300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Болор,
улсын яллагч Н.Түвшинбаяр /томилолтоор/,
шүүгдэгч Д.Г, Г.Э, Б.Г нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт Д.Г, *овогт Б.Г, *овогт Г.Э нарт холбогдох эрүүгийн “*******” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төрсөн эхийн хамт *дүүргийн *дүгээр хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт *дүүргийн *дугаар хороо, ****тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ****** дүүргийн *дугаар хороо, *байрны *-*тоотод оршин суудаг, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.*нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн *дугаар хороо, * уулзвар дээр үл ялих зүйлээр иргэн Б.*маргалдан түүнийг цохиж, эрүү, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.*нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө *дүүргийн *дугаар хороо, 17 дугаар сургуулийн уулзвар дээр үл ялих зүйлээр шалтаглан иргэн Г.*маргалдаж түүнийг пивоны шилээр цохиж, зүүн шанаа, тохой, хэвлийд шарх, дух, зүүн хөмсөг, хэвлий, зүүн тохой, өвдөгт зулгаралт, зүүн нүднии зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.*нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 сургуулийн уулзвар дээр үл ялих зүйлээр иргэн Б.*маргалдан түүнийг гараараа цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун доод 2, зүүн доод 1-р шүдний сулрал, дух, хамар доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн * дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.*, Б.*, Г.*нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нар нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Д.*, Б.*, Г.*нар нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.*нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө *дүүргийн *дугаар хороо, *дугаар *уулзвар дээр үл ялих зүйлээр иргэн Б.*маргалдан түүнийг цохиж, эрүү, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.*нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн уулзвар дээр үл ялих зүйлээр шалтаглан иргэн Г.*маргалдаж түүнийг пивоны шилээр цохиж, зүүн шанаа, тохой, хэвлийд шарх, дух, зүүн хөмсөг, хэвлий, зүүн тохои, өвдөгт зулгаралт, зүүн нүднии зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.*нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн *дугаар хороо, *****уулзвар дээр үл ялих зүйлээр иргэн Б.*маргалдан түүнийг гараараа цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун доод 2, зүүн доод 1-р шүдний сулрал, дух, хамар доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн *дугаар хороо, *-ын уулзвар дээр урагш чиглэлтэй цагаан өнгийн “*-*” *улсын дугаартай “**” маркийн тээврийн хэрэгсэлд найз Г.*түүний эхнэр *жолоо бариад, мөн манай эхнэр *бид 4 хамт зорчиж яваад гарцан дээр зогсож байтал сахалтай залуу урдуур зам хөндлөн гарахдаа бид нарын зорчиж явсан тээврийн хэрэгсэлийн гупер хэсэгт хүрэх шиг болоод мөн шил рүү цохисон. Тэгэхээр нь би зогсоод машинаасаа буутал хар савхин хүрэмтэй 30 гаран насны залуу *маргалдаад би тухайн машинд хүрсэн залуугийн хойноос очоод заамдалцаад, хүзүү боогоод байсан. Тэр үед хүзүү хоолой шалбарсан байсан. Би эргээд зорчиж явсан машин дээрээ очтол найз *зодуулсан байдалтай хөмсөгнөөс нь цус гарсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Гомдолгүй байна бид харилцан зодолдсон. Манай найз *харин тэр үед хэнтэй зодолдсоныг би сайн хараагүй. Эргээд ирэхэд нүүр хэсэг нь цус болсон байсан...” /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,
Хохирогч Г.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 03 цагийн үед санагдаж байна. * дүүргийн *дугаар хороо, *-ын уулзвар дээр урагш чиглэлтэй цагаан өнгийн “*-*” *улсын дугаартай “Кроун” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ найз *, *, манай эхнэр *жолоо бариад, бид хамт зорчиж явсан чинь гарцан дээр зогсож байтал сахалтай залуу урдуур зам хөндлөн гарахдаа миний тээврийн хэрэгсэлийн гупер хэсэгт цохих шиг болоод мөн шил рүү цохисон. Тэгэхээр нь би зогсоод машинаасаа буутал хар савхин хүрэмтэй 30 гаран насны залуу шууд миний өөдөөс гартаа барьсан пивоны шилээр нүүр хэсэгт цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалаад зөрүүлээд гараараа 1 удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд би өөрөө газарт унасан. Тэр үед миний нүүр хэсэгт хөлөөрөө тэр залуу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,
Хохирогч Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 23 цагийн үед санагдаж байна “*” гэх нэртэй диско клубд найз Б.*, Д.*нарын хамт ороод шөнө 01 цагийн үед гарсан санагдаж байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. *дүүргийн *дугаар хороо, *-ын уулзвар дээр явган хүний гарцан дээр зам хөндлөн гарах гээд явж байтал цагаан өнгийн *загварын “*” машин хөгжимөө чангалаад зогсож байсан. Тэр үед манай найз Д.*гарцан дээр байсан. Тухайн машиныг явган хүний гарц дээр зогслоо гээд хашхираад хэлсэн бөгөөд түрүүлээд зам гарах гээд явсан би ардаас нь явж байтал тухайн “*” машины жолоочийн хажууд сууж байсан согтуу залуу бууж ирээд цамцаа тайлж нүцгэлээд эхлээд намайг унатал гараараа цохисон. Босоод иртэл дахиад цохисон. Тэгээд би тэр залууг эхлээд хөлөөрөө хавирч унагаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,
Гэрч Д.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...2024 оны 08 дугаар сарын 02-ны орой 00 цагийн үед би найз *түүний эхнэр *, мөн *найз гэх тэр өдөр анх уулзсан залуу *бид хамт “Дуулга” гэх бааранд орж архи согтууруулах ундаа хувааж уусан. Тэгээд 03 цагийн үед гараад зам хөндлөн гарч байсан чинь цагаан өнгийн машинтай хүмүүс *маргаж харагдсан. Би араас нь очход тухайн машинаас бууж ирсэн хүмүүстэй *, *2 зодолдоод *пивоны шилээр нэг бүдүүн залуу нь цохисон гээд байж байсан. Сүүлд *хэлэхдээ *гэх залуу зам гарч байгаа машинд халдаж хүрсэнээс болоод тэдгээр хүмүүстэй маргаан эхлэх болсон гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,
Гэрч Ж.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...Би 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө өөрийн нөхөр *хамт гэртээ байж байхад манай найз Золбоо “Та хоёр хүрээд ирээч, хамт сууя” гэхээр нь бид хоёр такси бариад *дүүргийн *нэг айлд очиж найзуудаараа архи ууж байгаад 02 цагийн үед манай нөхөр *, найз *түүний эхнэр *бид нар гэртээ харих гээд *машинтай 17-ын уулзварын гэрлэн дохио дээр зогсож байсан. Явган хүний гарцаар гарж байсан залуучуудын нэг болох сахалтай тарган залуу машины гупер рүү өшиглөөд гараараа копут цохиод хараагаад байсан чинь *машинаасаа буугаад тэр залуучуудын араас нь очоод хэрүүл маргаан гаргаад хоорондоо зодолдож байгаад нөгөө залуучууд пивоны шилээр *цохиод, манай нөхрийг тарган сахалтай залуу зодож толгой хэсэг рүү нь гараараа цохиод байхаар нь би тэр залуугаас гуйж байгаад болиулсан. Тэгээд салж байсан чинь сахалтай тарган залуу дахиж ирээд манай нөхрийг нэг цохисон чинь саваад хойшоо зам дээр унаад зодоон болоод байхаар нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.*2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *дугаартай “...Б.*биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун доод 2, зүүн доод 1-р шүдний сулрал, дух, хамар доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.*2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн *дугаартай “...Г.*биед зүүн шанаа, тохой, хэвлийд шарх, дух, зүүн хөмсөг, хэвлий, зүүн тохой, өвдөгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн шанаа, тохой, хэвлийд шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.*2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн *дугаартай “...Б.*биед эрүү, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,
Шүүгдэгч Д.*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх,
Шүүгдэгч Б.*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх,
Шүүгдэгч Г.*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэгүүд болон хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Г, Б.Г, Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгч нар гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар санал гомдолгүй гэх зэргийг харгалзан шүүгдэгч Д.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.
Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч нар хохирол, хор уршиг нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *овогт **, *овгийн Б.Г, *овгийн Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД