| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/0130/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/223 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Агар |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/223
2025 01 21 2025/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
********, Хан-Уул, ******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, улсын яллагч Д.Агар, шүүгдэгч Н.******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ******** ургийн овогт ********ийн ********д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******** нь 2024 оны 03 дугаар 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны орой 20 цаг 41 минутын орчимд ******** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар “Toyota prius” маркийн ********-******** ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлгүүд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******** “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Гурав. Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.******** гэрчээр өгсөн:
“...******** бид хоёр 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хамт байсан. Манай гэрт бил хоёр 0.75 граммын виног хувааж уучхаад хүний нэг нэг лаазтай 0.5 граммын Асахи нэртэй пиво уучхаад сууж байхад ********ын утас нь дуугараад тэгсэн машин гаръя гэж байна гэж хэлэхээр нь бид хоёр хамт гэрээс гарахад гарна гэж залгасан машин байгаагүй. ********ын машинд суугаад ******** машинаа асаагаад ухарч зогсоолоос гараад буцаж урагшлаад зогсоолд орсон. Тэгсэн үл таних эрэгтэй хүн согтуу хүн машин барьсан гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 30 дах тал),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6 дах тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.******** яллагдагчаар өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******** цагийн орчимд ******** замд *************-ийн эсрэг талын 9-н давхар байранд ******** гэх найзындаа очоод гэрт нь 0.75 граммын вино хувааж уугаад дахиж нэмээд хүний нэг нэг ширхэг Асахи нэртэй пиво уучхаад байж байхад машин гаръя гэж үл таних дугаараас залгахаар нь найзтай хамт гараад миний машиныг холдуулах гээд бид хоёр машинд суугаад зогсоолоос хойшоо ухарч гарчхаад буцаад урагшилж зогсоолд орсон. Тэгсэн ухарч байхад миний ард зогсож байсан алпардны жолооч намайг согтуу байна гээд цагдаад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дах тал),
Жолоочийн нэгдсэн сан, автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал),
2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр (хавтаст хэргийн 9-10 дах тал),
Шүүгдэгч Н.********ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 32-39 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 31 дэх тал) зэрэг хэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.********ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Н.******** нь 2024 оны 03 дугаар 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны орой 20 цаг 41 минутын орчимд ******** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар “Toyota prius” маркийн ********-******** ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэх заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон болох нь гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6 дах тал), ******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар (9-10 дах тал) зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан ба шүүгдэгчийн гаргасан үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.********ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Н.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв..
Шүүх шүүгдэгч Н.********ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Н.********д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. ******** овогт ********ийн ********ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.********д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 1 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлт болон эрх хасах нэмэгдэл ялд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ