| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Д.Дашням/томилолтоор/
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар *******эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000314 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *********** оны ******* дугаар сарын *********-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар*************** төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг “*******” ******* тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “*******” гэх газар оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №2023/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №2024/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн
******* овогт ******* ******* /РД:*******/,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэг жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар баг “ ” гэх газраас тус аймгийн сумын 4 дүгээр баг хүртэл 1.99 хувийн согтолттойгоор Тоёота Приус 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг,
2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар баг “” хорооллын тоотод өөрийн хамтран амьдрагч хардан маргалдаж улмаар түүний толгойн үснээс зулгаах, толгойг нь газар мөргүүлэх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Найз минь намайг сум руу явъя гээд бид замдаа сум руу яваад өгөөч унаа хэрэгтэй байна гээд гуйсан. Тэгээд хамт явж байгаад архи уугаад унтаад өгсөн, унтаад сэрэхэд хамт явж байсан хүмүүс одоо чиний архи чинь гарсан байна. Жолоо барих уу гэхээр нь жолоо барьж явсан. суманд айлын хүүхдийн үсний найранд заавал орохгүй бол болохгүй гэж бодоод хамаатныхаа гэрийг олохгүй хайж яваад цагдаатай таарсан. Би Сүхбаатар суманд үндсэн хаягтай. Би мал хариулдаг, 1000 малтай, эхнэр минь аймгийн төвд ажил хийдэг. биед гэмт учруулснаа хүлээн зөвшөөрч байна. нэхэмжилж байгаа зүйл байхгүй, бид хамт амьдарч байгаа. Миний буруу дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өмнө нь торгуулийн ялтай байсан үүнийгээ төлсөн... гэв.
Эрүүгийн 2430000000314 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн: Тухайн өдөр манай найзууд , 2 намайг аймгийн төвд байхад сум руу мал руу нь яваад өгөөч ээ гээд гуйсан. Би , 2-ыг аваад сум руу өөрийн Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр жолоодон явсан. сумын " " гэх газарт мал дээр нь очоод, , 2 мал хариулж байгаа хүмүүстээ ойр зуур юм аваад өгье гээд сум руу хамт явсан. Дэлгүүрээс ойр зуурын юм аваад, 4 шил архи аваад буцаад нөгөө айлдаа очоод тэнд байсан хүмүүстэй би дэлгүүрээс авсан архиа хамт хувааж ууцгаасан. Би хэсэг унтаад өгсөн. Тэгтэл "маргааш ажилтай" гээд намайг сэрээгээд бид 3 аймгийн төв орох гээд явсан. Тухайн үед " " гэх газраас миний машиныг бариад 40 гаран километр барьсан. Тэгээд явж байгаад надад "чи хөгшөөн одоо гайгүй болсон байх, өөрөө машинаа бариа" гэж хэлсэн. Би өөрийнхөө машиныг бариад сумын төв орсон. Тэгтэл "манай ахын хүүхэд үсээ авсан юмаа. Тийшээ очихгүй бол болохгүй" гээд бид гурав сумын төвийн дэлгүүрээс "Хараа" нэртэй архи аваад очих ёстой айлынхаа гадаа очоод зогсоход араас цагдаа ирсэн. Цагдаа бууж ирээд миний машины хажууд ирэхээр нь би жолооны хүрдний араас босоод арын суудал руу орох гэж байгаад цагдаад баригдсан. Тэгээд цагдаагийн хэсгийн байр руу явж драгер багаж үлээсэн. Согтолтын зэрэг 1.99 хувьтай гарсан.
... “Э. нь миний хамтран амьдрагч, 2021 оноос хойш хамт амьдарч байгаа. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа 1 хүүхэдтэй. Тухайн өдөр би найз Очироогийн гэрт нь /дууддаг нэр/ 2.5 литрийн Нийслэл" нэртэй пиво уучихаад ******* сумын 7-р баг ын тоотод орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэртээ байхад манай эхнэр гэрт ирсэн. Өмнө нь эхнэр бид хоёр гэр бүлийн маргаанаар хоорондоо маргаантай байсан. Тэгээд эхнэр намайг "пиво уулаа”, мөн өмнө маргаж байсан маргаанаасаа болоод над руу дайрч давшлаад намайг түлхээд өмссөн хувцаснаас татаж чангаагаад байсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ гар утсыг нь шүүрч аваад шууд шал руу шидчихээд гараад яваад өгсөн. 10-20 минутын дараа би гэртээ ирэхэд манай эхнэр өөрийнхөө гэр рүүгээ хотхон руу явчихсан байсан. Өөр болсон зүйл байхгүй. Би эхнэртээ шинэ утас авч өгсөн. Хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлгүүд /хэргийн 32-33, 124-125 дугаар хуудас/,
-2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл/ хэргийн 3 дугаар хуудас/
- 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 4-5 дугаар хуудас/,
- 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ALCOTEST-6810 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 6-12 дугаар хуудас/,
- Гэрч Б.ийн: 2024 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед манай нөхөр Ч., ******* бид гурав *******ийн Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газар луу малаараа орох гэж явсан юм. Адуу малаа очиж үзэж бүртгэж дуусгаад сумын төв орж манай нөхөр , ******* хоёр дэлгүүр орж 0.75л Хараа нэртэй 4 шил архи авч хөдөө манай мал байгаа айлд ирж *******, айлын хүнтэй нийлж 4 шил архиа ууж дуусгаад аймаг явах замдаа сумаар дамжиж айлаар орно гээд ******* машинаа жолоодож шөнө 23 цагийн үед суманд орж ирээд манай нөхөр очих айлаа олохгүй айлаас асуух гэж айлын хашааны гадаа зогсоход цагдаа ирж машины жолоочийг шалгах гэхэд ******* жолооны хүрдний араас арын суудал руу голоор дамжин суух гэж байгаад цагдаад баригдаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд машиныг нь түр саатуулсан өөр зүйл болоогүй.Тухайн үед би арын суудал дээр, манай нөхөр жолоочийн эсрэг талын суудал дээр, жолооч ******* жолооны ард бид 3 байсан. сумын төв дээр дөнгөж орж ирээд айлын гадаа машинтай ирж зогсоод манай нөхөр айл асуух гээд буух хооронд араас цагдаа ирсэн манай нөхөр машинаас буусан байсан. Харин ******* машинаа асаалттай жолооны хүрдэн дээр байж байгаад цагдаа шалгах үед арагшаа орж суух гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. сумын 2 дугаар багийн нутаг гэх газраас сумын төв ортол гэхээр ойролцоогоор 40 км орчим газар ******* тээврийн хэрэгслээ жолоодсон...” гэх мэдүүлэг/хэргийн 15-16-р хуудас/
Гэрч Ч.ын: 2024 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед манай эхнэр , ******* бид гурав *******ийн Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газар луу малаараа орох гэж явсан юм. сумын төв орж ******* бид хоёр дэлгүүр орж 0.75л Хараа нэртэй 4 шил архи авч хөдөө манай мал байгаа айлд ирж ******* бид хоёр мал байгаа айлын хүнтэй нийлж 4 шил архиа ууж дуусгаад аймаг явах замдаа сумаар дамжиж би хүргэн Мэндээ гэх айлаар орно гээд ******* машинаа жолоодож хөдөөгөөс хөдлөөд шөнө 23 цагийн үед суманд орж ирсэн. Би очих айлаа олохгүй айлаас асуух гэж айлын хашааны гадаа зогсоход цагдаа ирж машины жолоочийг шалгах гэж байсан. Тэгээд жолооч *******ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд машиныг нь түр саатуулж өөрийг нь согтуурал хэмжих багажаар үлээлгэж шалгасан байсан.Тухайн үед манай эхнэр арын суудал дээр, би жолоочийн эсрэг талын суудал дээр, ******* жолооны ард бид 3 байсан. сумын төв дээр дөнгөж орж ирээд айлын гадаа машинтай ирж зогсоод би айл асуух гээд буух хооронд араас цагдаа ирсэн. Тухайн үед манай эхнэр машинд сууж байсан. Харин ******* машинаа барьж ирээд асаалттай жолооны хүрдэн дээр сууж байсан өөр хүн байгаагүй. сумын 2 дугаар багийн нутаг гэх газраас сумын төв ортол гэхээр ойролцоогоор 60 км орчим газар ******* тээврийн хэрэгслээ жолоодсон...” гэх мэдүүлэг хэргийн 19-20-р хуудас
Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл/
хохирогч ийн: 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед бага хүү Мөнхсүлдийн хамт Саятан уу айл руу явах замдаа хамтран амьдрагч *******ийн ын тоот гэрийнх нь гадаа машин нь байхаар гэр рүү нь орсон. Намайг ороход ******* нэг найзынхаа хамт пиво уугаад сууж байсан. Удаагүй нөгөө найзынх нь эхнэр нь залгаад тэр найз нь яваад өгсөн. Тэгээд дараа нь ******* миний гар утсыг аваад хүргэн Ганзоригийнхоо фейсбүүкийн нэрийг нь бичээд хайсан. Тухайн үед би тэр хүргэнтэй нь фейсбүүк найзууд байсан. Миний бие тухайн Ганзориг гэдэг хунийг нь сайн танихгүй зүгээр л фейсбүүкээр нь найзууд болчихсон байсан. Тэгсэн намайг "чи энэ хүнтэй яахаараа найзууд байдаг юм" гэж над руу уурласан. Тэгэхээр нь би тухайн үед "би наад хүнийг чинь танихгүй, зүгээр л фейсбүүкээр найзууд" гэж хэлсэн. Тэгсэн намайг "манайханд гай болсон янхан банзал" гэж хэлээд намайг зодож эхэлсэн. Тэр үедээ миний гар утсыг үүд рүү шидчихсэн. Миний утас одоо асахгүй байгаа. Тухайн үед миний үснээс зулгаагаад толгойгоор олон удаа шал мөргүүлээд, үсдээд чирээд "чамайг алчхаад явуулна" гээд миний нүүр рүү 1 удаа гараа цохисон. Би гэрт нь "намайг авраарай" гээд олон удаа орилсон боловч нэг ч хүн орж ирээгүй. Тэгээд би зодуулж байх үед “би бие засмаар байна” гэж хэлээд “бие засах өрөө рүү оръё” гэхэд ******* намайг "хурдан нойл ор" гээд оруулсан. Би бие засах өрөө руу орчхоод гарч ирэхэд ******* намайг үгэн зөрүүгүй миний зүүн талын хавирга руу 1 удаа гараараа маш хүчтэй цохисон. Би амьсгалж болохгүй эвхрээд газар унасан. Тухайн үед би *******эд "чи намайг манай эмнэлэг руу аваачаад өг, эсвэл цагдаа дуудаад өг” гэхэд ******* "би чадахгүй, миний чамайг зодож байгаа энэ үйлдэл чамаас өөрөөс чинь болсон” гэж хэлсэн. Тэр шөнөдөө би гэртээ хэвтээд хоносон. Маргааш нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эмнэлэг очиж үзүүлээд мэс заслын тасаг 10 хоног хэвтсэн. Тухайн үед анх эмнэлэг үзүүлэхдээ миний зүүн нүдний доод зовхи нь хөхөрч хавдсан байсан. Мөн дээшээ босож чадахгүй байсан. Тэгээд рентгенд харуулахад миний зүүн талын 6 дугаар хавирга хугаралтай байна гэсэн. Миний толгой доргилттой, нүүр хавантай, хавирга хугарсан гээд би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг, хэргийн 74-76-р хуудас/
- Гэрч : Охиноо эмнэлэгт хэвтэхэд нь би охиноосоо “яагаад хавирга чинь хугарсан юм бэ” гэж ад асуухад “ манай охин хавирга нь хугарсан гээд хэвтсэн. Шатнаас унаад хавиргаа хугалсан” гэж хэлсэн. Би охиндоо “битгий худлаа яриад бай. Шатнаас унаад хавиргаа хугарна гэж байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд охин надад юм хэлэхгүй утсаа тасалчихсан. Дараагаар нь хэд хэдэн удаа би охиноосоо “яагаад хавирга чинь хугарсан юм. ******* чамайг зодсон юм биш үү?” гэж лавлаж асуухад охин надад “******* миний үснээс зулгаагаад, миний цээж рүү гараараа цохисон” гэж надад хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Тэгэхээр нь би охиндоо “чи тухайн үед нь надад хэлэхгүй яасан юм. Юуг нь нуугаад байгаа юм. Би чамайг ганц удаа ч алгадаж үзээгүй байхад. ******* чамайг зодсон нь үнэн л юм байна шүү дээ” гэж хэлээд л орхисон. Өөр юу болсныг мэдэхгүй байна. Ер нь манай охин , хамтран амьдрагч *******ээсээ тусдаа амьдардаг. Дундаасаа 1 хүүтэй. Одоо 2 настай. Би охиныгоо эмнэлэгт хэвтэж байх хооронд нь *******ээс “чи миний охиныг зодсон юм биш үү” гэж утсаар ярьж асуухад ******* надад “би зодоогүй” гээд л байсан. Тэгэхдээ миний охин надад “******* намайг зодсон, үснээс нь зулгаагаад цээж рүү нь гараараа цохисон” гэж хэлсэн. Миний охин надад худлаа ярих хүн биш ээ. Эмнэлэгт хэвтэж байхад нь би охиноо очиж эргэсэн. Тухайн үед охины хавирга хугарсан гэж байсан. Мөн толгой нь өвдөөд байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг/хэргийн 83-84-р хуудас/
шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 383 дугаартай ..1. ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 97-98-р хуудас/
- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2402277 дугаартай “Самсунг А20 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 210,000 төгрөг байна гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 105-110 дугаар хуудас/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Прокурорын 2024.11.27-ны өдрийн 44 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” тогтоол /хэргийн 64-65 дугаар хуудас/
- ийн эзэмшлийн Самсунг А20 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 69 дугаар хуудас/
- Сүхбаатар аймгийн хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын Хариу үйлчилгээний тэмдэглэл, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хэргийн 136-137 дугаар хуудас/
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.10.22-ны өдрийн 23/199 тоот албан бичиг, эмчилгээний зардлын түүх /хэргийн 141-142 дугаар хуудас/
- Хохирогч ийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 144 дугаар хуудас /
- *******ийн эрүүгийн хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.19-ний өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоол, 2023.12.08-ны өдрийн 2023/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоол, 2024.07.03-ны өдрийн 2024/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 39-43, 44-50, 148-160 дугаар хуудас/
- Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.20-ны өдрийн 2024/ДШМ/14 дугаартай магадлалын хуулбар /хэргийн 161-168 дугаар хуудас/,
- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.112.5-ны өдрийн 02/1288 дугаартай “*******ийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.03-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудас манай байгууллагад ирээгүй болно” гэх албан бичиг/хэргийн 52 - дугаар хуудас /
- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, /хэргийн 57-59 дугаар хуудас/,
- Хохирогч ийн Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан “ овогтой миний бие гэр бүлийн хүн *******тэй таагүй харилцааны улмаас маргалдан надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Би нөхөр *******ээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй тул хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,
-ийн шинжилгээний хариу,
- *******ээс торгох ял 800,000 төгрөг нөхөн төлсөн банкны баримтын хуулбар зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багийн “” хорооллын тоот дахь гэртээ хамтран амьдрагч болох бусадтай хардан маргалдаж, гар утсыг нь шидэн хагалж, улмаар түүний толгойн үснээс зулгаах, толгойг нь газар мөргүүлэх зэргээр зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэг жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар баг “ ” гэх газраас тус аймгийн сумын 4 дүгээр баг хүртэл Тоёота Приус 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон амьсгал дахь спиртийн агууламж 1.99 хувийн согтолттойгоор жолоодсон болох нь:
прокурорын яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар авагдсан болон шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Найз минь намайг сум руу явъя гээд бид замдаа сум руу яваад өгөөч унаа хэрэгтэй байна гээд гуйсан. Тэгээд хамт явж байгаад архи уугаад унтаад өгсөн, унтаад сэрэхэд хамт явж байсан хүмүүс одоо чиний архи чинь гарсан байна. Жолоо барих уу гэхээр нь жолоо барьж явсан. Тэгээд суманд айлын хүүхдийн үсний найранд заавал орохгүй бол болохгүй гэж бодоод хамаатныхаа гэрийг олохгүй хайж яваад цагдаатай таарсан. Би Сүхбаатар суманд үндсэн хаягтай. Би мал хариулдаг, 1000 малтай, эхнэр минь аймгийн төвд ажил хийдэг. биед гэмт учруулснаа хүлээн зөвшөөрч байна. нэхэмжилж байгаа зүйл байхгүй, бид хамт амьдарч байгаа. Миний буруу дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өмнө нь торгуулийн ялтай байсан үүнийгээ төлсөн ” гэх,
хохирогч ийн “ 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед айл руу явах замдаа хамтран амьдрагч *******ийн ын тоот гэрт ороход ******* нэг найзынхаа хамт пиво уугаад сууж байсан. Удалгүй найз нь явсан дараа ******* миний гар утсыг аваад хүргэн Ганзоригийнхоо фейсбүүкийн нэрийг нь бичээд хайгаад, "чи энэ хүнтэй яахаараа найзууд байдаг юм" гэж над руу уурласан. Би “наад хүнийг чинь танихгүй, зүгээр л фейсбүүкээр найзууд" гэж хэлэхэд "манайханд гай болсон янхан банзал" гэж хэлээд намайг зодож эхэлсэн. Тэр үедээ миний гар утсыг үүд рүү шидчихсэн. Миний утас одоо асахгүй байгаа. Миний үснээс зулгаагаад толгойгоор олон удаа шал мөргүүлээд, үсдээд чирээд "чамайг алчхаад явуулна" гээд миний нүүр рүү 1 удаа гараа цохисон. Тухайн үед би гэрт нь "намайг авраарай" гээд олон удаа орилсон боловч нэг ч хүн орж ирээгүй. Тэгээд би зодуулж байх үед “би бие засмаар байна” гэж хэлээд “бие засах өрөө рүү оръё” гэхэд ******* намайг "хурдан нойл ор" гээд оруулсан. Тэгээд намайг гарч ирэхэд ******* намайг үгийн зөрүүгүй миний зүүн талын хавирга руу 1 удаа гараараа маш хүчтэй цохисон. Би амьсгалж болохгүй эвхрээд газар унасан. Би *******эд "намайг манай эмнэлэг руу аваачаад өг, эсвэл цагдаа дуудаад өг” гэхэд ******* "би чадахгүй, миний чамайг зодож байгаа энэ үйлдэл чамаас өөрөөс чинь болсон” гэж хэлсэн. Маргааш нь эмнэлэг очиж үзүүлээд мэс заслын тасаг 10 хоног хэвтсэн. Анх эмнэлэг үзүүлэхэд миний зүүн нүдний доод зовхи нь хөхөрч хавдсан, мөн дээшээ босож чадахгүй байсан. Рентгенд харуулахад миний зүүн талын 6 дугаар хавирга хугаралтай байна гэсэн. Миний толгой доргилттой, нүүр хавантай, хавирга хугарсан гээд би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн” гэх,
гэрч “...манай охин хавирга нь хугарсан гээд хэвтсэн байсан. Би охиноосоо “яагаад хавирга чинь хугарсан юм бэ” гэж асуухад “шатнаас унаад хавиргаа хугалсан” гэж хэлсэн. Би охиндоо “битгий худлаа яриад бай. Шатнаас унаад хавиргаа хугарна гэж байхгүй ” гэж хэлсэн. Тэгэхэд охин надад юм хэлэхгүй утсаа тасалчихсан. Дараагаар нь хэд хэдэн удаа би охиноосоо “яагаад хавирга чинь хугарсан юм. ******* чамайг зодсон юм биш үү?” гэж лавлаж асуухад охин надад “******* миний үснээс зулгаагаад, миний цээж рүү гараараа цохисон” гэж надад хэлсэн. Миний охин надад худлаа ярих хүн биш ээ” гэх мэдүүлгүүд,
ийн өвчний түүх ,
шинжээчийн 383 дугаартай “1. ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2402277 дугаартай “Самсунг А20 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 210,000 төгрөг” гэх дүгнэлт,
ийн эзэмшлийн самсунг А20 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Сүхбаатар аймгийн хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын Хариу үйлчилгээний тэмдэглэл, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.10.22-ны өдрийн 23/199 тоот албан бичиг, эмчилгээний зардлын түүх зэрэг нотлох баримтаар,
2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл”,
2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ALCOTEST-6810 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
гэрч Б.ийн “...2024 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед нөхөр Ч., ******* бид гурав *******ийн Приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газар луу малаараа ороод, сумын төвөөс , ******* хоёр дэлгүүр орж 0.75л Хараа нэртэй 4 шил архи авч манай мал байгаа айлд ирж ууж дуусгаад аймаг явах замдаа сумаар дамжиж айлаар орно гээд ******* машинаа жолоодож шөнө 23 цагийн үед суманд орж ирсэн. Манай нөхөр очих айлаа олохгүй, айлаас асуух гэж айлын хашааны гадаа зогсоход цагдаа ирж машины жолоочийг шалгахад ******* жолооны хүрдний араас арын суудал руу голоор дамжин суух гэж байгаад цагдаад баригдаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд машиныг нь түр саатуулсан. сумын 2 дугаар багийн нутаг гэх газраас сумын төв ортол гэхээр ойролцоогоор 40 км орчим газар ******* тээврийн хэрэгслээ жолоодсон” гэх,
гэрч Ч.ын “ 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай эхнэр , бид гурав *******ийн Приус-20 маркийн улсын дугаартай машинтай сумын 2 дугаар баг “ ” гэх газар луу малаараа орчихоод сумын төвөөс 0.75л Хараа нэртэй 4 шил архи авч хөдөө манай мал байгаа айлд ирж бид хоёр мал байгаа айлын хүнтэй нийлж ууж дуусгаад аймаг явах замдаа би сумаар дамжиж би хүргэн Мэндээ гэх айлаар орно гээд ******* машинаа жолоодож хөдөөгөөс хөдлөөд шөнө 23 цагийн үед суманд орж ирсэн. Би очих айлаа олохгүй айлаас асуух гэж айлын хашааны гадаа зогсоход цагдаа ирж машины жолоочийг шалгаад *******ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд машиныг нь түр саатуулж өөрийг нь согтуурал хэмжих багажаар үлээлгэж шалгасан байсан. сумын 2 дугаар багийн нутаг гэх газраас сумын төв ортол гэхээр ойролцоогоор 60 км орчим газар ******* тээврийн хэрэгслээ жолоодсон” гэх мэдүүлгүүд,
Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”,
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Прокурорын 2024.11.27-ны өдрийн 44 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” тогтоол зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.
2. Прокуророос шүүгдэгч *******ийн, хамтран амьдрагч толгойгоор нь газар мөргүүлэх, шаланд цохих, хавирга руу нь цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Тоёота Приус 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.99 хувийн согтолттойгоор жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
3. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, шүүгдэгч *******ээс нараас хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.
Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч Э.д учирсан гэмтэл, түүний эд хөрөнгөд учирсан хохирлыг тус тус тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн байна.
ийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан шинжээчийн 383 дугаартай “..1. ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх,
ийн эд хөрөнгөд учирсан хохирлын талаар гаргасан “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2402277 дугаартай “...Самсунг А20 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 210,000 төгрөг байна гэж дүгнэж байна” гэх дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтүүдийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3. “ Жолооч...согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэх зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан буюу тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2024.12.10-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-ээр,
тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 1,99 промиль байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болох 001504 дугаарын гэрчилгээтэй Alcotest-6810 загварын зориулалтын Драгер багажаар шалган тогтоож, гэрэл зургаар хэрэгт баталгаажуулсан буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ALCOTEST-6810 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдоно.
6. Хэргийн баримтаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч нотлогдож тогтоогдоогүй шалтгаанаар бусадтай хардан, тухайн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдлүүдэд дээрх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тухайн зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
7. Шүүгдэгч *******, Э.тай маргалдах явцдаа түүний эзэмшлийн Самсунг А20 маркийн гар утсыг шидэж хагалж, хохирогчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учруулсан нь хэргийн баримтаар тогтоогдох боловч энэ нь тусдаа бие даасан гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинж “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” тохиолдолд хангагдах бөгөөд “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2402277 дугаартай дүгнэлтээр хохирогч ийн Самсунг А20 маркийн гар утасыг “210,000 төгрөгөөр” гэж үнэлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т "бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байгааг дурдъя.
8. Шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргүүдийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохисноор эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь тус тус санаатай үйлдлүүд бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
9.Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.
Хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн учирсан нь шүүгдэгч *******ийн түүнийг цохиж, зодсон гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу түүний уг үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирчээ.
Мөн тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
3. Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, түүний гар утсыг эвдэрч 210,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд дээрх хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж хохирол, гэм хорыг нэхэмжлээгүй бөгөөд харин тус шүүхэд “ овогтой миний бие гэр бүлийн хүн *******тэй таагүй харилцааны улмаас маргалдан надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Би нөхөр *******ээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй тул хөнгөн шийдвэрлэж өгнө үү ” гэсэн хүсэлтээ ирүүлсэн, шүүгдэгч *******ээс “Би эхнэртээ шинэ гар утас авч өгсөн” гэж мэдүүлсэн тул түүнийг энэ тогтоолоор тухайн хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болохыг дурдъя.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .
Хохирогч Э. дээрх гэмтлийн улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн болон эмнэлгийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,425,203 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.10.22-ний өдрийн 23/199 тоот албан бичиг, эмчилгээний зардлын түүх /хэргийн 141-142 дугаар хуудас/ зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******ээс 1,425,203 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст / 100900020080 тоот данс/ олгох нь зүйтэй байна.
5. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг,
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсалтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтийг баталжээ.
Дээрх хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд үүнийг мөрдөгчөөс хэргийн оролцогчид танилцуулахад хүлээн зөвшөөрч, маргаагүй ба мөн хохирогч Э. энэ гэм хорын хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт болон 2025 оны 01 дүгээр сарын 05 өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулахгүйгээр тогтоолоо.
6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Тодруулбал, хохирогч Э. тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа үүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг “..тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу тус тусад нь эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс “ ******* нь хамтран амьдрагчаа цохисон асуудлаа хүлээн зөвшөөрсөн. Мөн түүний эрүүл мэндийн талаар ярьсан. Тэрээр Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа, мөн энэ хоёрын дундаас гарсан ой 5 сартай хүүхэд нь шүүгдэгчийн асран хамгаалалтад байгаа тул түүний эдгээр байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2,700,000 нэгжээр торгож өгнө үү. Эрүүл мэндийн даатгалын санд гарсан төлбөрийг шүүгдэгч төлөхөө хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан эдийн хохирлыг буюу гар утасны хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Э. сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүний эрүүл мэндийн байдал, тэдгээр нь дундаасаа бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгийн торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгийг торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгийн торгох ялыг тус тусад эдлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг А20 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.д буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,
мөн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
7. Шүүхийн шатанд шүүгдэгч *******эд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 1,425,203 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Самсунг А20 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.д буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
10.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хохирогч Э. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э. тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хорыг нотлох баримтаа үүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН