2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/79

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2025            01           08                                         2025/ШЦТ/79                                

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт ********гийн ********ад холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******** оны *** дүгээр сарын ***-ны өдөр ******** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, халах, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, **** дүүргийн *** дугаар хороо, **** тоотод оршин суух, урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 255 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан зүйл ангиар 7 жил хорих ялаар шийтгэгдэж байсан, ******** овогт ********гийн ******** /РД:******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******** нь Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг, ********-********  хорооллын урд замд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Тоёота Приус маркийн ********-******** ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т”... жолоочид дараах зүйлсийг хориглоно. а/эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 16.1-т явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.********ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.         

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Ц.******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

“...Гэм буруу дээр маргаж байгаа зүйл байхгүй. Мэдүүлэг гаргахгүй...”гэв.

 

Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 5-11 дэх тал),

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.379% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт (хэргийн 4 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.********ийн хохирогчоор өгсөн:

“...Би тухайн өдөр 19 цаг өнгөрөөд Нисэхэд байдаг ажлаасаа тарсан. Тэгээд хамт ажилладаг ********ын хамт Нисэхийн эцэст байдаг байсан гэр рүүгээ харихаар алхаж явсан. Нисэхийн ******** буудлын замын урдаас хойш чиглэлтэй явган хүний зохицуулагддаггүй гарцаар урдаас хойш чиглэлтэй зам хөндлөн алхаж явсан, тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Эмнэлэгт ********н орсон. Надтай хамт явсан хүн миний хойно утсаар яриад явж байсан.

... Би одоо хэвтрийн дэглэмтэй босож чадахгүй байна. Миний эрүүл мэндтэй холбоотой надаас 600.000 орчим төгрөгийн хохирол гарсан.

... би гэрээсээ ганцаараа ажил хийдэг, дүү нарынхаа хичээл болон хувцас гээд бүх зүйлийг хариуцаад хөдөлмөр эрхэлдэг байсан. Одоо эрүүл мэндийн хувьд маш хохиролтой болсон учир гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг (хэргийн 14 дэх тал),

 

4. Хохирогч Б.********ээс эмчилгээ үйлчилгээ авсан талаарх гаргаж өгсөн төлбөрийн баримтууд (хэргийн 17-20 дахь тал),

 

5. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хэргийн 22 дахь тал),

 

6. Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн талаарх мэдээллийг хүргүүлсэн Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн тодорхойлолт (хэргийн 24 дэх тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.********гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...гэмт хэргийн улмаас хохирогч Б.******** нь эрүүл мэндийн ********өөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.458.080 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дах 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хэргийн 28 дах тал),

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч О.********ын өгсөн:

“...Тухайн өдрийн орой 19 цаг өнгөрч байхад Нисэхэд байх ажлаасаа тараад хамт ажилладаг ********ийн хамт гэр рүүгээ харихаар алхаж явсан. ********ийн гэр нь Нисэхийн эцсийн ойролцоо байдаг, миний түр амьдарч байгаа гэр ********ийн гэртэй нь ойрхон байдаг болохоор бид хоёр хамт алхдаг. Ингээд ******** автобусны буудлын зүүн талын явган хүний зохицуулдаггүй гарцаар замын урдаас хойш чиглэлтэй ******** миний урд 3 орчим метр зайтай би ард нь алхаж явахад баруун гар талаас нэг машин хурдтай орж ирээд ********ийг мөргөөд цааш баруун тийш яваад зогссон. Би ард нь явсан болохоор мөргүүлээгүй. Тэгээд ослын дараа би ********ийн хажууд очиход юм ярьж чадахгүй уйлаад таталт өгөөд байсан. Машины жолооч нь настай эрэгтэй хүн байсан. Машинаасаа бууж ирээгүй, дараа нь түргэний машин ирээд ********ийг аваад явсан. Би түргэний машинтай хамт явсан...” гэсэн мэдүүлэг (хэргийн 30 дахь тал),

 

9. ШШЕГ-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12793 дугаартай:

1. Б.********ийн биед дагз ясны баруун дээд хэсгээр доош лямбада заадас дагж баруун хөхлөг сэртэн лүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун бөмбөлгийн дагзны хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн духны дэлбэнд тархины эдийн няцрал, доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хэргийн 51-54 дэх тал),

 

10. “Авто тээврийн Үндэсний ********” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн ********ийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1000359 дугаартай Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 750 дугаартай шинжээчийн дүгнэлт гэсэн дүгнэлт (хэргийн 60-61 дэх тал),

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.********ын яллагдагчаар өгсөн:

“...би тухайн өдрийн өглөө зүүн 4 зам руу ирж, эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд орой 18 цагийн орчимд Хан-Уул дүүрэг хуучин нисэхэд байх гэртээ харихаар өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн ********-******** ******** улсын дугаартай автомашиныг жолоодоод явж байсан. Тэгэхэд Хан-Уул дүүргийн яармагийн хүннү молл өнгөрөөд явж байхад нүд бүрэлзээд даралт ихсээд байхаар нь би дэлгүүрээс 200 грамм хэмжээтэй Хараа нэртэй архи аваад амаа зайлаад уучихсан юм. Тэгээд түгжрэл их явж өгөхгүй би би эвгүйрхээд байхаар нь архи уучихсан. Ингээд нисэхийн тойргоор тойроод зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад хуучин нисэхийн харалдаа арын замд явж байгаад явган хүний гарц руу ойртож ирээд хурдаа хассан, тэгэхэд хүн мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хэргийн 77 дах тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 35 дахь тал), Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 45 дахь тал), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 42 дахь тал), шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон мөрдөгчийн магадалгаа, хохирлын үнэлгээ дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч, үнэлгээчид гаргасан байх шүүх тэдгээр баримтуудыг үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байхаас гадна болсон үйл явдлын талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нар тодорхой мэдүүлжээ.

 

Иймд Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.********ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Дөрөв: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Тоёота Приус маркийн ********-******** ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т”... жолоочид дараах зүйлсийг хориглоно. а/эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 16.1-т явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.********ийг мөргөж эрүүл мэндэд нь “...дагз ясны баруун дээд хэсгээр доош лямбада заадас дагж баруун хөхлөг сэртэн лүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун бөмбөлгийн дагзны хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн духны дэлбэнд тархины эдийн няцрал, доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт...” бүхий хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Ц.******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг, ********-********  хорооллын урд замд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Тоёота Приус маркийн ********-******** ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т”... жолоочид дараах зүйлсийг хориглоно. а/эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 16.1-т явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.******** биед “...дагз ясны баруун дээд хэсгээр доош лямбада заадас дагж баруун хөхлөг сэртэн лүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун бөмбөлгийн дагзны хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн духны дэлбэнд тархины эдийн няцрал, доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт...” бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зохицуулсан.

 

Тухайн осол нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гарсан үйл баримттай байна. Мөн осол гарах үед шүүгдэгч Ц.******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хэрэгт авагдсан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.379% гэсэн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт (хэргийн 4 дэх), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна. 

 

Хэргийн шүүгдэгч Ц.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Ц.********ыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Б.********ийн эрүүл мэндэд нь учирсан хүнд хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохиролд тооцогдох юм.

 

Түүнчлэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн эмчилгээний зардлын 1.458.080 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцогдоно.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Тухайн хэргийн хохирогч Б.********ээс шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд “...миний бие гомдол санал байхгүй тул шүүх хуралд оролцохгүй байхыг хүсэж байна. Ц.********аас 7.000.000 төгрөг авсан...” гэсэн нь хэргийн хохирогчийн хувьд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэх үндэслэл болох юм.

Мөн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул цаашид гарах эмчилгээ үйлчилгээ авсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.********ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.********ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.458.080 төгрөг гарсныг шүүгдэгч нь нөхөн төлөөгүй болох нь нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу хэргийн хохирогч Б.********ийн хэвтэн эмчлүүлсэн хугацааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 1.458.080 /нэг сая дөрвөн зуун тавин найман мянга наян/ төгрөгийг шүүгдэгч Ц.********аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь үндэслэл бүхий байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх, шүүгдэгч Ц.********ыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус заасан заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх, шүүгдэгч Ц.********ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /жил/ хугацаагаар оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.   

 

Энэ хэрэгт Ц.******** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.******** “гомдол саналгүй” гэснийг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. ******** овогт ********гийн ********ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар Ц.********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа дүүргийнхээ нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.********ыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 1.458.080 /нэг сая дөрвөн зуун тавин мянга наян/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.   

 

5.Хохирогч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар дүгээр зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар цаашид гарах эмчилгээ үйлчилгээ авсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.  

 

7. Энэ хэрэгт Ц.******** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.********ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            И.ГАНБАТ