2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/279

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Э.*************бат /томилолтоор/, шүүгдэгч Х.*************, Д.*************, Я.*************, Х.*************, тэдний өмгөөлөгч Д.Гомбо нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч ************* овогт *************ын *************, *************овогт *************ийн *************, ************* овогт *************гийн *************, ************* овогт *************ын ************* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2402005761550 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *************, *************ын 61-64 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 130 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/111 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ************* овогт *************ын ************* /РД: *************/.

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 127-6В тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *************овогт *************ийн ************* /РД: *************/.

3. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Язгуурт Эко ХХК-д ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 14-8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Баянхонгор аймгийн шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 155 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ************* овогт *************гийн ************* /РД: *************/.

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, БМС ХХК- д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ************* *************ын 61-64 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ************* овогт *************ын ************* /РД: УБ88022815/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Х.*************, Д.*************, Я.*************, Х.************* нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Богдхан Уулын дархан цаазат газарт орших Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өвөр зайсангийн аманд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ховор ургамлын жагсаал-д багтсан нийт 713,1 кг буюу 17 шуудай Сибирь хуш модны үр идээ болох цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэж 47-67 улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологи, ургамлын аймагт 352,677,400 төгрөгийн шууд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч Х.*************: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

          Шүүгдэгч Д.*************: “....Мэдүүлэг гаргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

          Шүүгдэгч Я.*************: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтэй адил..” гэв.

          Шүүгдэгч Х.*************: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.  

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлийн яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс ажилд орсон. Түүнээс хойш уг газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалын ургамлын тухай хуульд "Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална" гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ховор ургамлын жагсаалт"-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол орон ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаар заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тийм болохоор 352,667,400 төгрөгийг нэхэмжилнэ...” /1 дэх хавтас хэргийн 88-90 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Х.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүргэн ************* хадам ах ************* нарын хамт Богд Уул руу сургууль хичээл орох гээд хүүхдүүдийнхээ хичээлийнхээ хэрэгслийг бэлдэх зорилгоор самар түүхээр гарсан. Тэндээ 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл боргоцой түүж түүнийгээ цайруулж шуудайлаад уулнаас буухад машингүй болохоор төрсөн дүү *************ийг машинтай ирээд аваач гэж дуудсан. ************* машинтай ирээд цайруулсан самраа бид гурав үүрээд уулнаас буугаад машин дээр ачаад явж байгаад Богдхан уулын ойн байцаагчид баригдсан. ...Самар түүхдээ зөвшөөрөл аваагүй хоорондоо ярилцаж байгаад түүсэн. ...55-60 ширхэг шуудай боргоцой түүгээд түүнийг цайруулаад 9 ширхэг дүүрэн 7 ширхэг тал шуудай самар болгоод авч явж байсан...” /1 дэх хавтас хэргийн 95-96, 164-165 дахь тал, / гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүгдэгч Д.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Богдхан Уулын тэнд байдаг Өвөрзайсан гэх нэртэй ам руу өглөөний 10 цагийн үед самар түүхээр гарсан. Бид гурав ууландаа 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдөр уулнаас буулгах гээд унаагүй болохоор хадам ах *************ийг нь машинтай нь дуудаж буулгаж авч явж байгаад улсын байцаагчид баригдсан...” /1 дэх хавтас хэргийн 100-101, 171 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Х.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байхад төрсөн ах ************* утсаар залгаад *************, ************* бид гурав самарт Богд ууланд явсан чи буулгаад өгөөч гэхээр нь би өөрийн 47-67 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тухайн газар очиход *************, *************, ************* нар түүсэн самраа шуудайд хийгээд уулнаас буулгаад ирсэн байсан...” /1 дэх хавтас хэргийн 98, 185 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Я.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 29-нийг хүртэл боргоцой түүж цайруулаад шуудайлаад уулнаас буух гэсэн машингүй болохоор *************ийн төрсөн дүү *************ийг машинтай ирээд аваач гэж дуудсан. ...Бид нар ямар нэг зөвшөөрөл аваагүй, хоорондоо ярилцаж байгаад л түүсэн...” /1 дэх хавтас хэргийн 104-105, 178 дахь тал/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №3016 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Сибирь нарс /хуш/ Pinus sibirica Du tour-ын цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр.

2. Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын Ховор ургамлын жагсаалтад орсон ургамал.

3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.

4. Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du Tour нь уулсын тайгын бүслүүрийн дээд  хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал газар зүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй.

5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 21-23.1% тай байх тул нойтон байна.

6. Хуш модны самрыг MNS5786:2007, MNS5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд чанар, жинд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй.

7. MNS5786:2007, MNS5364:2004 Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд жин хэмжээнд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй.

8. Экологи-эдийн засгийн үнэлгээ 70,535,480 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 352,677,400 төгрөг байна...” /1 дэх хавтас хэргийн 110-115 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Богдхан дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хяналт, шалгалт хуулийн мэргэжилтэн Н.*************ийн илтгэх хуудас  /1 дэх хавтас хэргийн 18 дахь тал/,

- Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 21-43 дахь тал/,

- Экологи эдийн засгийн үнэлгээ /1 дэх хавтас хэргийн 45-65 дахь тал/,

- Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 72-77 дахь тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтас хэргийн 78 дахь тал/,

- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчин уур амьсгалын сангийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 170 дугаартай албан бичиг /1 дэх хавтас хэргийн 80 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 127-128 дахь тал/,

- Шүүгдэгч Х.*************, Х.*************, Д.*************, Я.************* нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 198, 215, 218, 223 дахь тал/,  оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтас хэргийн 33 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтас хэргийн 42 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 199, 216, 219, 226 дахь  тал/, шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтас хэргийн 202-212, 231-232 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Х.*************, Д.*************, Я.*************, Х.************* нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Богдхан Уулын дархан цаазат газарт орших Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өвөрзайсангийн аманд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ховор ургамлын жагсаал-д багтсан нийт 713,1 кг буюу 17 шуудай Сибирь хуш модны үр идээ болох цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэж 47-67 улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологи, ургамлын аймагт 352,677,400 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*************ын: “...Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлийн яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс ажилд орсон. Түүнээс хойш уг газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалын ургамлын тухай хуульд "Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална" гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ховор ургамлын жагсаалт"-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол орон ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаар заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тийм болохоор 352,667,400 төгрөгийг нэхэмжилнэ...” /1 дэх хавтас хэргийн 88-90 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч Х.*************ийн: “...2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүргэн ************* хадам ах ************* нарын хамт Богд Уул руу сургууль хичээл орох гээд хүүхдүүдийнхээ хичээлийнхээ хэрэгслийг бэлдэх зорилгоор самар түүхээр гарсан. Тэндээ 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл боргоцой түүж түүнийгээ цайруулж шуудайлаад уулнаас буухад машингүй болохоор төрсөн дүү *************ийг машинтай ирээд аваач гэж дуудсан. ************* машинтай ирээд цайруулсан самраа бид гурав үүрээд уулнаас буугаад машин дээр ачаад явж байгаад Богдхан уулын ойн байцаагчид баригдсан. ...Самар түүхдээ зөвшөөрөл аваагүй хоорондоо ярилцаж байгаад түүсэн. ...55-60 ширхэг шуудай боргоцой түүгээд түүнийг цайруулаад 9 ширхэг дүүрэн 7 ширхэг тал шуудай самар болгоод авч явж байсан...” /1 дэх хавтас хэргийн 95-96, 164-165 дахь тал, / гэсэн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Д.*************ын: “...Богдхан Уулын тэнд байдаг Өвөрзайсан гэх нэртэй ам руу өглөөний 10 цагийн үед самар түүэхээр гарсан. Бид гурав ууландаа 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдөр уулнаас буулгах гээд унаагүй болохоор хадам ах *************ийг нь машинтай нь дуудаж буулгаж авч явж байгаад улсын байцаагчид баригдсан...” /1 дэх хавтас хэргийн 100-101, 171 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч Х.*************ийн: “...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байхад төрсөн ах ************* утсаар залгаад *************, ************* бид гурав самарт Богд ууланд явсан чи буулгаад өгөөч гэхээр нь би өөрийн 47-67 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тухайн газар очиход *************, *************, ************* нар түүсэн самраа шуудайд хийгээд уулнаас буулгаад ирсэн байсан...” /1 дэх хавтас хэргийн 98, 185 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Я.*************гийн: “...2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 29-нийг хүртэл боргоцой түүж цайруулаад шуудайлаад уулнаас буух гэсэн машингүй болохоор *************ийн төрсөн дүү *************ийг машинтай ирээд аваач гэж дуудсан. ...Бид нар ямар нэг зөвшөөрөл аваагүй, хоорондоо ярилцаж байгаад л түүсэн...” /1 дэх хавтас хэргийн 104-105, 178 дахь тал/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны №3016 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Сибирь нарс /хуш/ Pinus sibirica Du tour-ын цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр.

2. Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын Ховор ургамлын жагсаалтад орсон ургамал.

3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.

4. Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du Tour нь уулсын тайгын бүслүүрийн дээд  хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал газар зүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй.

5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 21-23.1% тай байх тул нойтон байна.

6. Хуш модны самрыг MNS5786:2007, MNS5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд чанар, жинд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй.

7. MNS5786:2007, MNS5364:2004 Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд жин хэмжээнд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй.

8. Экологи-эдийн засгийн үнэлгээ 70,535,480 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 352,677,400 төгрөг байна...” /1 дэх хавтас хэргийн 110-115 дахь тал/ гэсэн дүгнэлт,

Богдхан дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хяналт, шалгалт хуулийн мэргэжилтэн Н.*************ийн илтгэх хуудас  /1 дэх хавтас хэргийн 18 дахь тал/, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 21-43 дахь тал/, Экологи эдийн засгийн үнэлгээ /1 дэх хавтас хэргийн 45-65 дахь тал/, Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 72-77 дахь тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтас хэргийн 78 дахь тал/, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчин уур амьсгалын сангийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 170 дугаартай албан бичиг /1 дэх хавтас хэргийн 80 дахь тал/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 127-128 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Х.*************, Х.*************, Д.*************, Я.************* нар нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын Ховор ургамлын жагсаалтад орсон Сибирь нарс /хуш/ Pinus sibirica Du tour-ын цайруулсан самар буюу үрийг хориглосон хугацаанд зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар зохих зөвшөөрөлгүйгээр хоорондоо тохиролцож түүхийг хориглосон ховор ургамлыг хууль бусаар түүсэн тул ухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.*************, Х.*************, Д.*************, Я.************* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Х.*************, Д.************* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Шүүгдэгч Х.*************, Я.************* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч  Х.*************, Д.*************, Я.************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч Х.*************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 /зургаан зуун мянга/ нэгжтэй хэмжээгээр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

 

Шүүгдэгч Х.*************, Д.*************, Я.************* нар нь зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрсдийн оршин суух дүүрэг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Х.************* нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, шүүгдэгч Х.*************, Д.*************, Я.************* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор, шүүгдэгч Х.************* шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу  70,535,480 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн 352,677,400 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нараас 352,677,400 төгрөгийн хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 88,169,350 төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*************, Х.*************, Д.*************, Я.************* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 47-67 УЕС дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 6,000,000 төгрөгийн гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн дүнгээр буюу шүүгдэгч тус бүрээс 1,500,000 гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2402005761550 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 713.1 кг буюу 17 шуудай /Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын агуулахад хадгалагдаж байгаа/ самарыг зориулалтын дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************* овогт *************ын *************, *************овогт *************ийн *************, ************* овогт *************гийн *************, ************* овогт *************ын ************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* овогт *************ын *************, *************овогт *************ийн *************, ************* овогт *************гийн ************* нарыг 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч ************* овогт *************ын *************ийг 6,000 /зургаан зуун мянга/ нэгжтэй хэмжээгээр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Шүүгдэгч Х.*************, Д.*************, Я.************* нарт шийтгэсэн зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Х.*************ид шийтгэсэн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.************* нь түүнд шийтгэсэн 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*************, Д.*************, Я.************* нарт шийтгэсэн 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд тэдний оршин суугаа нутаг дэвсгэр буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дугаар хэсэг, Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*************, Д.*************, Я.*************, Х.************* нараас тус тус 88,169,350 /наян найман сая нэг зуун жаран есөн мянга, гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, Уур амьсгалын санд олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*************, Д.*************, Я.*************, Х.************* нараас тус тус 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

  

8. Эрүүгийн 2402005761550 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 713.1 кг буюу 17 шуудай /Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын агуулахад хадгалагдаж байгаа/ самарыг зориулалтын дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн 2402005761550 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.*************, Д.*************, Я.*************, Х.************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*************, Д.*************, Я.*************, Х.************* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР