2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/357

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, улсын яллагч Х.Анхцэцэг, хохирогч Г.************, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах, шүүгдэгч А.************, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ************ овогт ************ы ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010022590508 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Увс аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, баяд, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ************д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ************ хотхон, амины орон сууцны 22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Октябрийн районы шүүхийн 1984 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169в-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, ************ овгийн ************ын ************ /РД: ************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч А.************ нь Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн Дарь-Эх бурхан мөн гэж иргэн Г.************ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан орчин цагт дуурайлган хийсэн Дарь-Эх гэх бурхныг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 ам.доллароор худалдсан буюу дуураймал эд зүйлийн бодит байдлыг нуух замаар жинхэнэ гэж итгүүлэн хуурч, түүнд 1,330,933,326 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Хохирогч Г.************: “...А.************ надад хоёр бурхан байгаа, аль нэгийг сонгож авах талаар хэлээгүй. Надад ийм бурхан орж ирэх гэж байгаа гээд гар утсан дээрээсээ зургийг нь харуулаад үүнийг авах уу гэж санал тавьсан. Энэ бурхан олдоход хэцүү, үүнийг авах хэрэгтэй, удахгүй орж ирнэ гэж хэлсэн. Надад 25 см хийцийн бурхан байгаа, энэ номонд орсон учир энийг зарах боломжгүй гэж бурхныг үзүүлж байсан. А.************ийн номыг би мэднэ, А.************ийн ярьж байгаагаар 5, 6 хэсэг болгож цутгадаг зүйл байхгүй, би уншиж судалсан. Бурхан голдоо хөндий байгаа шалтгаан нь шашны зан үйлтэй холбоотой зүйл. А.************ өөрийн номыг их сайхан зүйл гэж ярьж байна. Миний харснаар судалгаа шинжилгээтэй холбоотой зүйл байхгүй, зөвхөн дүрс тайлбар байдаг. Энэ хүн 30 жил судалж байгаа Занабазарын бүтээл байхгүй гэж ярьсан. Занабазарын 60, 70 сантиметрийн бүтээлүүд музейд байгаа. Улаан байгаа нь ийм ийм гэж тусгайлан судалсан зүйл байхгүй, зөвхөн зураг нь байдаг катологи байдаг.  Энэ үйлдэл нь А.************ийн наймааны арга, 10 жил, 20 жилийн өмнө 20,000,000 төгрөгөөр авсан зүйл биш, хятадаас 2000 юаниар худалддаг бурхан байсан. Би сувинерыг 500,000 доллароор авсан учраас энд ингээд зогсож байна. Би өөрийн мөнгийг монгол банкны ханшаар нь тооцуулж нэхэмжилсэн, миний сэтгэл санаа хэцүү байна. А.************ үр тариа тарьдаг талаар ярьж байсан. Миний мөнгөөр 5 жил үр тариагаа хураасан байх. Би таван жил сэтгэл санаагаар унаж, яах бол гэж айж сандарч өдийг хүрсэн. Гэр бүлийн хүнтэйгээ таарамжгүй байсан зэргээр амьдрал хэцүү байсан. А.************ өнөөдөр 2 зүйл тавьж байгаад тэндээсээ сонгуулсан талаар ярьж байна. Тийм зүйл болоогүй. Би одоо 200,000,000 төгрөг нэхэмжилж, миний сэтгэл санаанд энэ бол хангалтгүй байгаа...” гэв.

 

          Шүүгдэгч А.************: “...А.************ би 2020 онд Г.************тай танилцаж, манай гэрт эхнэртэйгээ ирж үзэж тухайн бурхныг худалдан авсан. Наймаагаа буцах талаар ярьсан, би одоог хүртэл тухайн бурхан Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхан гэж үзэж байгаа. Г.************ наймаагаа буцаая гэхэд нь тухайн бурхныг би хуурамч биш учир наймаагаа буцаагаагүй гэж хэлсэн. Г.************ чи надад хуурамч бурхан өгсөн “ална” гэснээс болж маргаан үүсэж өдийг хүрсэн. Би одоо хүртэл энэ бүтээлийг хуурамч биш гэж үзэж байгаа. Энэ бурхан нь 17-18 дугаар зууны Занабазарын дэг сургуулийн хийцийн бүтээл гэдэгт эргэлзэхгүй, би энэ бурхны талаар 30 жил судалж байгаа. Би 2005 онд катологи гаргаж үүний талаар судалсан цорын ганц хүн юм. Миний каталогт байгаа зураг дээрх бурхан бол тухайн маргаан бүхий бурхан буюу Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхан мөн. Монгол улсад Занабазарын дэг сургуулийн бурхан ийм гэдэг талаар авагдсан ном сэтгүүл дээр энэ талаар бичигдсэн зүйл байхгүй. Тийм учраас би өөрөө энэ талаар судалж байсан, надаас өөр энэ Занабазарын дэг сургуулийн хийцийн талаар мэдэх хүн байхгүй гэж үзэж байгаа. Миний өөрийн цуглуулга бүхий катологи нь англи, монгол хэл дээр байдаг ба 20 жилийн турш дэлхийн зах зээлд худалдан борлуулагдаж байгаа ба надаас өөр үүнийг хийсэн эрдэмтэн судлаач байхгүй. Энэ бүтээл нь англи хэл дээр 20 жил худалдагдаж байгаа. 17-18 дугаар зууны үеийн Занабазарын дэг сургуулийн хийцийн бүтээлийн талаар миний номд авагдсан. Ном гарсны дараа 2009 онд Франц улсын засгийн газар Франц улсын нийслэлд 6 сарын хугацаанд Чингис хааны нутаг дахь буддын шашны талаар үзэсгэлэн гаргасан. Монгол хүний анхны цуглуулагчийн хувиараа гаргасан анхны үзэсгэлэн болсон. Би өөрөө судалгааны ажил хийж өдөр бүр Занабазарын хийцийг барьж үзсэн хүний хувьд мэдэж байна. Би үүнийг жинхэнэ бүтээл учир Г.************т худалдсан нэг ч гэсэн бүтээл монгол хүнд байгаасай гэж хүссэн. Занабазар нь бурхан хийдэг хүн биш дизайныг нь хийдэг хүн. Би худлаа ярьсан гээд гүтгүүлээд өнөөдөр энд зогсож байна. Оросын шинжлэх ухаан судлаач хүн надаас Занабазарын талаар судлах гэж байгаа талаар хэлж миний цуглуулгуудыг авч шинжлэн судалсан. Тухайн эрдэмтэн миний цуглуулгуудыг шинжлэн судлаад хамтран ном гаргасан. Номондоо надад талархсанаа илэрхийлсэн байдаг. Тухайн эрдэмтэн хэв загварын хувьд шинжлэн судалсан байдаг. Мэдэхгүй хүмүүс нь энэ талаар дүгнэлт гаргаж, буруу дүгнэж байгаа нь үндэслэлгүй харамсалтай байна гэж үзэж байна. Мэдэхгүй хүмүүс мэднэ гэж дүгнэлт гаргаад нэг талаараа нэг хүний эрх ашгийг хөндөж байгаа боловч нөгөө талаараа улс эх орны соёл урлаг соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. Тухайн бурхан нь хуурамч биш гэдэг дээр итгэлтэй байна. Би өөрийн шинжээчийн дүгнэлтэй холбоотой байр сууриа хэлье. Дүгнэлт гаргасан хүмүүс дүгнэлт гаргах эрхгүй хүмүүс учир намайг гүтгэж монголын соёлын өвөөр тоглож, монголын соёл урлагт Занабазарын музей болон Монгол улсын сан хөмрөгт асар хортой зүйл хийж байгаа учир үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцэж байгаа ба шинжээчийн дүгнэлтэд 30см аар цутгадаг байсан талаар ярьж байна. Манайхан бүтнээр нь цутгасан байх ёстой гэдэг гэвч Занабазарын дизайны бурхныг хувааж цутгасан байдаг. Технологи мэддэг хүмүүс гал түлээд зэс хэрхэн хайлдаг талаар хэчнээн килограмм зэс орох талаар хайлуулахыг мэднэ. Тиймээс хэсэгчлэн хувааж хийж байсан. Занабазар хөндий цутгадаг байсан. Дотор тал нь ном шиншиг хийдэг байсан. Шинжээчийн дүгнэлтийг энэ бурхны талаар огт мэдэгдэхүүнгүй хүмүүс шинжээчийн дүгнэлт хийсэн гэдэг нь харагдаж байна. Шинжээчид мэдэхгүй зүйлийнхээ талаар буруу дүгнэлт гаргаж байна. Мэргэжлийн зөвлөлийн хурал болсны дараа хурлаар тухайн бурхны хуучин байна гэсэн байна. Хамгийн сүүлд дүгнэлт гаргасан хүмүүс өмнөх дүгнэлт гаргасан хүний шавь нь байсан учир багшийнхаа эсрэг дүгнэлт гаргаагүй. Өндөр гэгээний хийц мөн эсэх дээр маргаагүй шинэ эсхүл хуучин эсэх дээр маргаж байгаа. Занабазарын хийц гэдэг нь Занабазар өөртөө зориулж өөрийн итгэл үнэмшлээр хийлгэсэн бурхны хэлж байгаа. Дүгнэлтүүдийг хуурамч мэдлэггүй хүмүүс гаргаж байгаад харамсалтай байна. Г.************тай тохиролцож гэрээ байгуулсан тухайн үеийн ханшийн зөрүү 317,000,000 төгрөг гарсан үүний зөрүүг хувааж төлөхөөр тохиролцсон. Яллах дүгнэлт дээр 1,317,000,000 төгрөг гарснаас 1,540,000,000 төгрөгийг төлсөн. Г.************ийн өнөөдөр нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Г.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би эртний эдлэл сонирхдог худалдан борлуулдаг А.************ гэдэг хүнээс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хонх, очир хоёрыг нийлүүлэн 16,000,000 төгрөгөөр, дэвэг гэдэг зүйлийг 5,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан. ...Тэрнээс хойш ************ гэдэг хүнтэй гэр бүлийн найзууд болж эхнэр бид хоёрт өөрийн цуглуулгаа үзүүлж эртний эдлэлийн талаар тайлбарлан өгч бид нар хамтдаа ууланд алхаж, гэрээрээ зочилж ах дүү шиг болсон. ************ нь надад эртний эдлэл гэж гадуур их хуурамч эд зүйл худалдан борлуулдаг, тийм болохоор надаас сайн асууж байгаарай, шөнө орой ч хамаагүй надаас асууж болно, надаас авсан зүйлээ хэзээ ч хамаагүй буцаан өгч болно гэж хэлдэг байсан. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А.************ийн ажил дээр нь очиж уулзахад 17-18 дугаар зууны үеийн Занабазарын дэг сургууль хийцийн 30 см өндөртэй, улаан өнгийн хүрэл цутгуур Дарь эх бурхан худалдаж авах уу, энэ их ховор бурхан гэж хэлсэн. Тэгээд ************ийг үнэхээр л ховор нандин бурхан надад борлуулж байгаа юм байх гэж итгээд 500,000 ам доллароор худалдаж авахаар тохирсон. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ************ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ************ хотхонд байдаг гэрт нь эхнэрийн хамт очиж тухайн бурхныг үзээд 50,000 ам доллар бэлнээр өгсөн, маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ************  нь манай гэрт бурхнаа авчирч өгөөд 200,000 ам доллар бэлнээр авч явсан. Мөн өдрөө 200,000 ам.долларыг А.************ийн эхнэр С.Дуламсүрэнгийн данс руу шилжүүлсэн, үлдсэн 50.000 ам.долларт нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхонд байрлах 2 өрөө шинэ орон сууцыг шилжүүлж өгч 500,000 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. ...2020 оны 09 дүгээр сард өөрийн танил ************ад үзүүлж худалдаж аваач гэхэд ************ нь та яагаад надад ийм хуурамч бурхан зарах гэж үзүүлж байгаа вэ гэхээр нь би гайхаад эртний эдлэл авдаг хүмүүст үзүүлсэн чинь таны А.************ээс 500,000 ам.доллароор авсан бурхан хуурамч эд байна, эртний бурхан биш, шинэ цагийн дуурайлгаж хийсэн бурхан байна гэж хэлсэн. ...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А.************тэй ART төв дээрх дэлгүүр дээр нь очиж уулзаж таны зарсан бурхан чинь хуурамч, та намайг хуурсан байх, наймаагаа буцаая гэхэд над руу уурлаж намайг хэл амаар доромжилсон, мөн цагдаагийн хурандаа цолтой дүү гэх хүнээ дуудаж намайг дарамтлуулсан. ...************ надад бурхан зарахдаа 17-18 зууны үеийн Занабазарын дэг сургууль хийцийн 30 см өндөртэй улаан өнгийн хүрэл цутгуур Дарь эх бурхан гэдэг нэн ховор бурхан гэж хэлээд зарсан.

...2021 оны 06 дугаар сард ************ над руу утсаар залгаад уулзъя гэсэн, 18 цагийн орчим Ривер гарден хотхоны Ривер тауэрын гадаа би машин дотроо сууж байгаад ************ миний хажууд буюу машины хажууд зогсож байгаад уулзсан, тэр үед би баримттай байя гэж бодоод гар утсаараа ярианы бичлэг хийсэн, түүнийг би сидинд буулгасан байгаа сидиг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгье, энэ ярианы бичлэгт бол ************ би чиний хохирлыг барагдуулна, цагдаад шалгагдаж байгаа хэргийг хэрэгсэхгүй болгуулж өг гэдэг яриа болсон байгаа. ************ бол мөнгө өгнө гэж өнөөдрийг хүртэл надад худлаа хэлж байна. ************ийн надад зарсан бурхныг мэргэжлийн хүмүүс нь үзээд дүгнэлт гаргачхаад байхад шүүхээс нэмэлт материал шаардаж буцааж хохирсон хүмүүсийг нэмж хохироож байгаад гомдолтой байна, нэг удаа Жанцан гэж хүнээр над руу яриулсан, ингэхдээ Жанцан надад ************ чамд хоёр хоногийн дараа буюу 1 дэх өдөр гэхэд мөнгийг чинь гаргаж өгнө, чи мөнгөө авах гэж байгаа хүн чинь дургүйцэхгүй юм байгаа биз дээ гэж хэлсэн, тэгэхээр нь би тиймээ гэж хэлсэн, мөн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ************ над руу утсаар залгаад мөнгийг чинь өгье, эсхүл оронд нь 25 см өндөртэй, миний номон дээр гарч байсан дарь эх бурхныг өгч болно, тун удахгүй өгнө гэж ярьж байсан ба дахин надтай холбогдоогүй, мөнгө өгөөгүй. ************ надад цагдаа дээр шалгагдаж байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож өг, бурхныг хуурамч гэж гарсан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өг гэдэг шаардлага тавьдаг ба бодохдоо дүгнэлтийг хүчингүй болгуулж бурхнаа ахин өөр хүнд зарж хүн залилах гэж байна гэж ойлгож байна...” /1 дэх хавтас хэргийн 16-18 дахь тал, 4 дэх хавтас хэргийн 209-210 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...************ дэлхийд байхгүй ховор улаан дарь эх бурхан байгаа 500,000 ам.доллароор зарна, та хоёр энийг авчихсан байхад алдах юм байхгүй, та хоёрт л энийг зарж байгаа юм гээд байсан. ...************ийн эхнэр бид хоёроос авсан эд зүйлийг дуртай үедээ буцааж өгч болно, ************ болохоор энэнээс өөр ямар баталгаа гаргаж өгөх юм, бид хоёр шударга наймаачид, балиар хоёрын хооронд наймаа хийдэг хүн биш, та хоёр гайгүй үнээр өгч байна, манайд ногоон, улаан дарь эх байгаа, би хоёр дарь эх бурхнаар яах юм та хоёрт нэг гоё цуглуулга өгчихье гадаад гаргахгүй монголдоо үлдэнэ гэхээр баярлаж байна, ийм сайхан юм олдохгүй, ийм сайхан зүйл авчих юм бол жинхэнэ тэр эртний эдлэлийн цуглуулагч болно гэж яриад байсан болохоор нөхөр ************ бид хоёр итгээд уг улаан Дарь эхийг авъя гэж тохиролцсон. ...Улаан Дарь эх бурхан худалдаж авахаас өмнө нэг эд зүйл авсан зүгээр байсан, бурхан авсны дараа өөр бурхан худалдаж авахад бас зүгээр байсан, бид нар их түшигтэй, сайхан хүнтэй танилцлаа гэж бодож байсан...” /1 дэх хавтас хэргийн 20-22 дахь тал/ гэсэн,

 

Гэрч П.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ************ ах надтай уулзаад мөнгөний хэрэг гарчихлаа, авсан үнээр нь зарчихмаар байна, 17-18 дугаар зууны үеийн Занабазарын дэг хийцийн хуучны дарь эх бурхан гэсэн. Тухайн бурхныг үзэхэд 17-18 дугаар зууны бурхан биш байсан. Би хэдийгээр албан ёсны тодорхойлох хүн биш ч гэсэн 10 гаруй жил хуучин эдлэл худалдан авсан, сонирхдог хүний хувьд Занабазарын дэг бүтээл биш байна гэдгийг мэдсэн. Тэгээд би ************ ахад хуурамч юм үзүүлээд яаж байгаа юм бэ, хууран мэхлэх гэж байгаа юм уу гэж хэлсэн. Ер нь 17, 18 зууны Занабазарын дэг бүтээлүүд нь маш нарийн 1 мм хэмжээ зөрөхгүй маш нарийн уран хийцтэй бүтээлүүд байдаг.  Надад үзүүлсэн Дарь эх бүрхныг харахад гарын хуруу, хөлийн хуруу, нүүр, бурхны ерөнхий хэмжээ зэргээс хуучны бурхан биш гэдэг нь харагдаж байсан. Бурхны доод талын шүншигийн материал нь хуучны эд зүйл болгож харуулах гэсэн сүүлийн үеийн материалаар хийсэн эд байсан. ...Ер нь тэр бурхныг хуучны эдлэл авдаг, зардаг хүмүүс хараад хуучны эд зүйл биш гэдгийг мэдэгдэхүйц бурхан байсан...” /1 дэх хавтас хэргийн 23-25 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өндөр гэгээн Занабазарын бүтээлийн судлалын чиглэлээр 2012 оноос хойш ажиллаж байгаа. ...Занабазарын бүтээлийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс бол бурханч лам Пүрэвбат, доктор Уранчимэг нар...”  /4 дэх хавтас хэргийн 213-214 дэх тал/ гэсэн,

 

Шинжээч Х.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Г.Занабазарын хийцийн бурхан бол будаггүй байдаг тэр бурхан будагдсан байсан. Мөн тэгш хэмийн онолыг хатуу барьж хийдэг бөгөөд тухайн бурхан тэгш хэмийн онолоор хийгдээгүй. Г.Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхан элбэг байдаг зүйл биш шүү дээ. ...Тухайн бурхныг салбар зөвлөл хуралдах үед нөгөө бурхан худалдаж авсан гэх хүн бурхнаа авчирсан байдаг юм...” /4 дэх хавтас хэргийн 216-224 дэх тал/ гэсэн,

 

Шинжээч Б.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би шинжлүүлсэн бурхныг үзэхэд ...тэгийн онол буюу хэмжээнээс эрс ялгаатай зөрүүтэй, Сарьдагийн хийдээс гаргасан Г.Занабазарын хийцийн бурхад цагаан эсвэл шармал байдаг, будаггүй, шүншиг гэж огт байхгүй байсан учраас би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан...” /4 дэх хавтас хэргийн 227-235 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч А.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 03 дугаар сард Г.************ манайд 2-3 удаа ирж миний цуглуулгад байдаг улаан, ногоон Дарь эх бүтээлийн баримлыг үзсэн. Би нэг бүтээлийг нь зарна сонгоод аваа гэсэн. Г.************ өөрөө 2-3 удаа ирж үзээд Улаан дарь эх бүтээлийг 500,000 ам.доллароор авна гээд авсан. ...17-18 зууны үед Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр хийсэн хүрэл цутгамал алтан шармал, улаан өнгийн байгалийн будгаар будсан 31 см орчим өндөртэй, шүншигийн таг нь өөрийнх нь бөгөөд дээр нь алтан шаргал Нацагдорж хээтэй, он цагийн үед үсний будаг болон биеийн хэсэг зэрэгт халцарсан тохиолдол байгаа. Би өөрөө Занабазарын дэг сургуулийн хийцийг судалж, цуглуулах ажлыг 32 жил хийсэн. ...Би өөрийн хийсэн ажлаараа арга, туршлага, мэдлэгээр ************т зарсан Улаан дарь эрх бүтээлийг хуурамч биш гэдгийг баталж чадна. ...2007 оны үед би эртний эдлэлийн лангуу ажиллуулж байсан, тэр үед нэг иргэн зарахаар авчирч өгсөн...” /1 дэх хавтас хэргийн 160-161 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “...I. Орчин цагт Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхнаас хэв авч, эсвэл дуурайлгаж хийсэн дуураймал, шинэ цагийн бурхан байна. Технологийн хувьд Өндөр гэгээн Занабазарын мутрын болон түүний дэг сургуулийн хийцийн нэг удаагийн цутгалтаар цутгасан арга технологийн дагуу хийгдээгүй бөгөөд харин деталь хэсгүүдийг тусад нь цутгаж, эцэст нь тэдгээрийг холбож гагнасан нь шинжилгээний явцад тогтоогдов (2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлд дэлгэрэнгүй тэмдэглэсэн).

II. Тухайн бурхан нь Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийц, дэг жаягаар тухайн дундад зууны үед бүтээгдсэн бурхан биш болохыг тодорхойлж байна. Үүнд: Тухайн бурхны гадна талд зарим хэсэгт орчин цагийн багажийн арга ажиллагааны ул мөр ажиглагдаж байна. Тухайлбал, бурхны суурь бадны хэсэгт орчин цагийн хуурайны ором, нууц орон (салтаа)-ы хэсэгт алмазан боорын арга ажиллагааны ором, цэцгийн иш мөчир зэрэгт гагнаас хийсэн ба тэдгээр гагнаасаар цав гарч хагарсан, мөн тухайн хэсгүүд гагнаасны дараах заслын дутуу ул мөр тунараа үүссэн. Гишгүүр цэцэг болон бад суурь, мутар болон хөл хооронд гагнаастай байна. Өндөр гэгээн Занабазарын мутрын болон дэг сургуулийн хийцийн бурхдад гагнаасаар холболт хийдэггүй. Эргэлттэй цахилгаан багажийн эсгий болон даавуун өнгөлгөө хийсэн ул мөртэй. Шармал алтыг хуучруулах аргаар будгийг халцруулсан шинж бүхий байдал тус тус ажиглагдаж байна.

III. Тухайн бурхан нь тигийн хувьд алдаатай төдийгүй заслын арга ажиллагааг маш муу гүйцэтгэсэн байна. Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийцийн бүтээлүүд нь тиг болон заслын арга ажиллагаа маш өндөр түвшинд гүйцэтгэгдсэн байдаг. Харин шинжилгээнд хамруулсан бурхан нь дээрх шаардлагыг хангахгүй байна. Тухайн бурхны засал чимэглэлийн арга ажиллагаа нь бурхан урлаач хүний арга ажиллагаа биш болох нь түүний гаргасан алдаануудаас тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл орчин цагт бурхан урлалын мэдлэггүй хүн бүтээсэн бололтой.

IV. Сүншигийн таг нь хаалттай боловч сүншиггүй хоосон байна. Энэ бол тухайн бурхныг уламжлалт жаягийн дагуу бүтээгээгүй, дуураймал бурхан болохыг нь илэрхийлж буй хэрэг хэмээн үзэх үндэслэл болно.

V. Эд мөрийн баримтаар хураагдсан Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхныг Монгол Улсын соёлын өвөөр бүртгэгдсэн Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхантай хувь хэмжээний онолоор нягтлан шалгаж харьцуулан үзэхэд хувь хэмжээсээр илт болон ялимгүй мэдэгдэхүйц зөрүүтэй байдал дээр тулгуурлан төсгүй болох нь тогтоогдов. Үүнд:

Дара эх охин тэнгэрүүдийг хувь хэмжээний онолоор хэмжихдээ үндсэн гол нэгж болох хуруунд хэмжээг гаргаж болно. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эхийн нэг хуруу хэмжээг орчин цагийн мм-ийн хэмжээнд хөрвүүлж шинжиллээ. Бадны саран дэвсгэрт суулт давхацсан шугамаас дээш магнай духны завсар хүртэл тавин таван хуруунд нэг хуруу хэдэн мм болохыг тооцъё.

24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эхийн бадны тавцан суултын шугамаас дээш үс духны завсрын шугам хүртэл 23 см байна. Үүнийг 55 хуруунд хувааснаар нэг хуруу нь 4.15 мм, Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны бадны тавцангаас буюу бөгсний суултын шугамаас дээш үс духны завсрын шугам хүртэл 17.75 см байна. Үүнийг 55 хуруунд хувааснаар нэг хуруу нь 3.22 мм байна.

24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эхийн хийцээс шинжилж байгаа эд мөрийн баримтаар хураан авсан бурхан хэмжээний хувьд 22.83 хувиар бага байна. Бурханы тигийн гол хэмжээ болох нүүрний 12 хуруу нь 49.8 мм байна.

Үс духны завсрыг шугамаас дээш хагас хуруунд эрүүний дугариг шугамаас доош хагас хуруунд дүрсэлдэг. Үүгээр жишвэл нийцэж байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны дээрх хэмжигдэхүүн 38.64 мм байна. Үүнээс жишихэд магнайн илүү хагас хуруу эрүүний илүү хагас хуруу нэмэгдэхгүйгээр мөргөж байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхан баруун хөлөө буулгасны өвдөгний гадаад зах зүүн өвдөгний гадаад зах хооронд 19.85 см байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны 16.95 см байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны дээрх байдал нь 47.8 хуруу байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны хуруу дээрх хэмжээнд 52.6 хуруу байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны эрүү хүзүүний уулзвар угаас суурь бадны дээд тавцан хүртэл 17.1 см. Энэ нь 41.2 хуруу байна.

Дээрх өгөгдөл нь эд мөрийн баримтаар хураан авсан бурхан 13.48 см байна. Энэ нь 44.66 хуруу байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны саран дэвсгэрээс баруун хөхний товч хүртэл 12.7 см байна. Энэ нь 30.6 хуруу болно. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхан дээрх өгөгдөлд 9.75 см байна. Энэ нь 30.27 хуруу болно. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны хоёр суганы хоорондын зай 7.75 см. Энэ нь 18.67 хуруу байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны суга хооронд 6.1 см байна. Энэ нь 18.94 хуруу байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны саран дэвсгэрээс хамрын үзүүрийн доод шугам хүртэл 18.8 см байна. Энэ нь 45.3 хуруу байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны мөн адил хэмжээ нь 15.15 см байна. Энэ нь 47 хуруу болно.

VI.     Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн зарим бурхны ар нуруун дээрээс урагш мөр, бугалга дамжуулж, суурь бадны хоёр тал руу буусан хадган чимэг байдаг. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны зүүн баруун гуяны доороос гарч суурь бадны хоёр хажуу руу буусан хадган чимгийн үзүүр нь эхлэл байхгүй, зөвхөн бурхны зүүн, баруун, гуяны доороос гарсан байдалтай байгаа нь хийцлэлийн нэг том алдаа болж байна...” /5 дахь хавтас хэргийн 215-217 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл  /1 дэх хавтас хэргийн 8, 100-106 дахь тал/,

- Монгол банкнаас зарласан валютын ханш /2 дахь хавтас хэргийн 151-153 дахь тал/,

- Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар /4 дэх хавтас хэргийн 238-243 дахь тал/,

- Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /4 дэх хавтас хэргийн 244-250 дахь тал, 5 дахь хавтас хэргийн 1-10 дахь тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай  тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /5 дахь хавтас хэргийн 81-87 дахь тал/,

- Соёлын өвийн үндэсний төв тодорхойлолт /5 дахь хавтас хэргийн 218-219 дэх тал/,

- 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №01 дугаартай Шинжээчдийн бүрэлдэхүүн шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл /5 дахь хавтас хэргийн 220-230 дахь тал/,

- 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №02 дугаартай Шинжээчдийн бүрэлдэхүүн шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл /5 дахь хавтас хэргийн 231-250 дахь тал/,

- Соёлын өвийн үндэсний газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04/09 дугаартай албан бичиг /5 дахь хавтас хэргийн 171-172 дахь тал/,

- Монгол Улсын соёлын яамны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3/1820 дугаартай албан бичиг /5 дахь хавтас хэргийн 173-174 дэх тал/,

- Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04/09 дугаартай албан бичиг /5 дахь хавтас хэргийн 176-178 дахь тал/,

- Шүүгдэгч А.************ийн хувийн байдалтай холбоотойгоор гэрчүүдийн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 104-125 дахь тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 72 дахь тал/, төрөл садангийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 74-76 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 78 дахь тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 92-98 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч А.************ нь орчин цагт дуурайлган хийсэн Дарь-Эх гэх бурхныг иргэн Г.************т Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн Дарь-Эх бурхан мөн гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 ам.доллароор худалдсан буюу дуураймал эд зүйлийг бодит байдлыг нуух замаар жинхэнэ гэж итгүүлэн хуурч, түүнд 1,330,933.326 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.************ийн: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А.************ийн ажил дээр нь очиж уулзахад 17-18 дугаар зууны үеийн Занабазарын дэг сургууль хийцийн 30 см өндөртэй, улаан өнгийн хүрэл цутгуур Дарь эх бурхан худалдаж авах уу, энэ их ховор бурхан гэж хэлсэн. Тэгээд ************ийг үнэхээр л ховор нандин бурхан надад борлуулж байгаа юм байх гэж итгээд 500,000 ам доллароор худалдаж авахаар тохирсон. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ************ийн ...гэрт нь эхнэрийн хамт очиж тухайн бурхныг үзээд 50,000 ам доллар бэлнээр өгсөн, маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ************  нь манай гэрт бурхнаа авчирч өгөөд 200,000 ам доллар бэлнээр авч явсан, мөн өдрөө 200,000 ам.долларыг А.************ийн эхнэр С.Дуламсүрэнгийн данс руу шилжүүлсэн, үлдсэн 50.000 ам.долларт нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ...байрлах 2 өрөө шинэ орон сууцыг шилжүүлэн өгч 500,000 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. ...2020 оны 09 дүгээр сард өөрийн танил ************ад үзүүлж худалдаж аваач гэхэд ************ нь та яагаад надад ийм хуурамч бурхан зарах гэж үзүүлж байгаа вэ гэхээр нь би гайхаад эртний эдлэл авдаг хүмүүст үзүүлсэн чинь таны А.************ээс 500,000 ам.доллароор авсан бурхан хуурамч эд байна, эртний бурхан биш, шинэ цагийн дуурайлгаж хийсэн бурхан байна гэж хэлсэн. ...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А.************тэй ART төв дээрх дэлгүүр дээр нь очиж уулзаж таны зарсан бурхан чинь хуурамч, та намайг хуурсан байх, наймаагаа буцаая гэхэд над руу уурлаж намайг хэл амаар доромжилсон, мөн цагдаагийн хурандаа цолтой дүү гэх хүнээ дуудаж намайг дарамтлуулсан. ...************ надад бурхан зарахдаа 17-18 зууны үеийн Занабазарын дэг сургууль хийцийн 30 см өндөртэй улаан өнгийн хүрэл цутгуур Дарь эх бурхан гэдэг нэн ховор бурхан гэж хэлээд зарсан.

...2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ************ над руу утсаар залгаад мөнгийг чинь өгье, эсхүл оронд нь 25 см өндөртэй, миний номон дээр гарч байсан дарь эх бурхныг өгч болно, тун удахгүй өгнө гэж ярьж байсан ба дахин надтай холбогдоогүй мөнгө өгөөгүй. ************ надад цагдаа дээр шалгагдаж байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож өг, бурхныг хуурамч гэж гарсан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өг гэдэг шаардлага тавьдаг ба бодохдоо дүгнэлтийг хүчингүй болгуулж бурхнаа дахин өөр хүнд зарж хүн залилах гэж байна гэж ойлгож байна..” /1 дэх хавтас хэргийн 16-18 дахь тал, 4 дэх хавтас хэргийн 209-210 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.************ын: “...************ дэлхийд байхгүй ховор улаан дарь эх бурхан байгаа 500,000 ам.доллароор зарна, та хоёр энийг авчихсан байхад алдах юм байхгүй, та хоёрт л энийг зарж байгаа юм гээд байсан. ...************ийн эхнэр бид хоёроос авсан эд зүйлийг дуртай үедээ буцааж өгч болно, ************ болохоор энэнээс өөр ямар баталгаа гаргаж өгөх юм, бид хоёр шударга наймаачид, балиар хоёрын хооронд наймаа хийдэг хүн биш, та хоёр гайгүй үнээр өгч байна, манайд ногоон, улаан дарь эх байгаа би хоёр дарь эх бурхнаар яах юм та хоёрт нэг гоё цуглуулга өгчихье гадаад гаргахгүй монголдоо үлдэнэ гэхээр баярлаж байна, ийм сайхан юм олдохгүй, ийм сайхан зүйл авчих юм бол жинхэнэ тэр эртний эдлэлийн цуглуулагч болно гэж яриад байсан болохоор нөхөр ************ бид хоёр итгээд уг улаан Дарь эх бурхныг авъя гэж тохиролцсон. ...Улаан Дарь эх бурхан худалдаж авахаас өмнө нэг эд зүйл авсан зүгээр байсан, бурхан авсны дараа өөр бурхан худалдаж авахад бас зүгээр байсан, бид нар их түшигтэй, сайхан хүнтэй танилцлаа гэж бодож байсан...” /1 дэх хавтас хэргийн 20-22 дахь тал/ гэсэн,

Гэрч П.************ын: “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ************ ах надтай уулзаад мөнгөний хэрэг гарчихлаа, авсан үнээр нь зарчихмаар байна, 17-18 дугаар зууны үеийн Занабазарын дэг хийцийн хуучны Дарь эх бурхан гэсэн. Тухайн бурхныг үзэхэд 17-18 дугаар зууны бурхан биш байсан. Би хэдийгээр албан ёсны тодорхойлох хүн биш ч гэсэн 10 гаруй жил хуучин эдлэл худалдан авсан, сонирхдог хүний хувьд Занабазарын дэг бүтээл биш байна гэдгийг мэдсэн. Тэгээд би ************ ахад хуурамч юм үзүүлээд яаж байгаа юм бэ, хууран мэхлэх гэж байгаа юм уу гэж хэлсэн. Ер нь 17, 18 зууны Занабазарын дэг бүтээлүүд нь маш нарийн 1мм хэмжээ зөрөхгүй маш нарийн уран хийцтэй бүтээлүүд байдаг.  Надад үзүүлсэн Дарь эх бурхныг харахад гарын хуруу, хөлийн хуруу, нүүр, бурхны ерөнхий хэмжээ зэргээс хуучны бурхан биш гэдэг нь харагдаж байсан. Бурхны доод талын шүншигний материал нь хуучны эд зүйл болгож харуулах гэсэн сүүлийн үеийн материалаар хийсэн эд байсан. ...Ер нь тэр бурхныг хуучны эдлэл авдаг, зардаг хүмүүс хараад хуучны эд зүйл биш гэдгийг мэдэгдэхүйц бурхан байсан..” /1 дэх хавтас хэргийн 23-25 дахь тал/ гэсэн,

Гэрч Ц.************ийн: “...Би Өндөр гэгээн Занабазарын бүтээлийн судлалын чиглэлээр 2012 оноос хойш ажиллаж байгаа. ...Занабазарын бүтээлийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс бол бурханч лам Пүрэвбат, доктор Уранчимэг нар...”  /4 дэх хавтас хэргийн 213-214 дэх тал/ гэсэн,

Шинжээч Х.************ын: “...Г.Занабазарын хийцийн бурхан бол будаггүй байдаг тэр бурхан будагдсан байсан. Мөн тэгш хэмийн онолыг хатуу барьж хийдэг бөгөөд тухайн бурхан тэгш хэмийн онолоор хийгдээгүй. Г.Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхан элбэг байдаг зүйл биш шүү дээ. ...Тухайн бурхныг салбар зөвлөл хуралдах үед нөгөө бурхан худалдаж авсан гэх хүн бурхнаа авчирсан байдаг юм...” /4 дэх хавтас хэргийн 216-224 дэх тал/ гэсэн,

Шинжээч Б.************гийн: “...Би шинжлүүлсэн бурхныг үзэхэд ...тэгийн онол буюу хэмжээнээс эрс ялгаатай зөрүүтэй, Сарьдагийн хийдээс гаргасан Г.Занабазарын хийцийн бурхад цагаан эсвэл шармал байдаг, будаггүй, шүншиг гэж огт байхгүй байсан учраас би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан...” /4 дэх хавтас хэргийн 227-235 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч А.************ийн: “...2020 оны 03 дугаар сард Г.************ манайд 2-3 удаа ирж миний цуглуулганд байдаг улаан, ногоон Дарь эх бүтээлийн баримлыг үзсэн. Би нэг бүтээлийг нь зарна сонгоод аваа гэсэн. Г.************ өөрөө 2-3 удаа ирж үзээд Улаан дарь эх бүтээлийг 500,000 ам.доллароор авна гээд авсан. ...17-18 дугаар зууны үед Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр хийсэн хүрэл цутгамал алтан шармал, улаан өнгийн байгалийн будгаар будсан 31 см орчим өндөртэй, шүншигний таг нь өөрийнх нь бөгөөд дээр нь алтан шаргал Нацагдорж хээтэй, он цагийн үед үсний будаг болон биеийн хэсэг зэрэгт халцарсан тохиолдол байгаа. Би өөрөө Занабазарын дэг сургуулийн хийцийг судалж, цуглуулах ажлыг 32 жил хийсэн...” /1 дэх хавтас хэргийн 160-161 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

- 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “...I. Орчин цагт Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхнаас хэв авч, эсвэл дуурайлгаж хийсэн дуураймал, шинэ цагийн бурхан байна. Технологийн хувьд Өндөр гэгээн Занабазарын мутрын болон түүний дэг сургуулийн хийцийн нэг удаагийн цутгалтаар цутгасан арга технологийн дагуу хийгдээгүй бөгөөд харин деталь хэсгүүдийг тусад нь цутгаж, эцэст нь тэдгээрийг холбож гагнасан нь шинжилгээний явцад тогтоогдов (2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлд дэлгэрэнгүй тэмдэглэсэн).

II. Тухайн бурхан нь Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийц, дэг жаягаар тухайн дундад зууны үед бүтээгдсэн бурхан биш болохыг тодорхойлж байна. Үүнд: Тухайн бурхны гадна талд зарим хэсэгт орчин цагийн багажийн арга ажиллагааны ул мөр ажиглагдаж байна. Тухайлбал, бурхны суурь бадны хэсэгт орчин цагийн хуурайны ором, нууц орон (салтаа)-ы хэсэгт алмазан боорын арга ажиллагааны ором, цэцгийн иш мөчир зэрэгт гагнаас хийсэн ба тэдгээр гагнаасаар цав гарч хагарсан, мөн тухайн хэсгүүд гагнаасны дараах заслын дутуу ул мөр тунараа үүссэн. Гишгүүр цэцэг болон бад суурь, мутар болон хөл хооронд гагнаастай байна. Өндөр гэгээн Занабазарын мутрын болон дэг сургуулийн хийцийн бурхдад гагнаасаар холболт хийдэггүй. Эргэлттэй цахилгаан багажийн эсгий болон даавуун өнгөлгөө хийсэн ул мөртэй. Шармал алтыг хуучруулах аргаар будгийг халцруулсан шинж бүхий байдал тус тус ажиглагдаж байна.

III. Тухайн бурхан нь тигийн хувьд алдаатай төдийгүй заслын арга ажиллагааг маш муу гүйцэтгэсэн байна. Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийцийн бүтээлүүд нь тиг болон заслын арга ажиллагаа маш өндөр түвшинд гүйцэтгэгдсэн байдаг. Харин шинжилгээнд хамруулсан бурхан нь дээрх шаардлагыг хангахгүй байна. Тухайн бурхны засал чимэглэлийн арга ажиллагаа нь бурхан урлаач хүний арга ажиллагаа биш болох нь түүний гаргасан алдаануудаас тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл орчин цагт бурхан урлалын мэдлэггүй хүн бүтээсэн бололтой.

IV. Сүншигийн таг нь хаалттай боловч сүншиггүй хоосон байна. Энэ бол тухайн бурхныг уламжлалт жаягийн дагуу бүтээгээгүй, дуураймал бурхан болохыг нь илэрхийлж буй хэрэг хэмээн үзэх үндэслэл болно.

V. Эд мөрийн баримтаар хураагдсан Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхныг Монгол Улсын соёлын өвөөр бүртгэгдсэн Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхантай хувь хэмжээний онолоор нягтлан шалгаж харьцуулан үзэхэд хувь хэмжээсээр илт болон ялимгүй мэдэгдэхүйц зөрүүтэй байдал дээр тулгуурлан төсгүй болох нь тогтоогдов. Үүнд:

Дара эх охин тэнгэрүүдийг хувь хэмжээний онолоор хэмжихдээ үндсэн гол нэгж болох хуруунд хэмжээг гаргаж болно. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эхийн нэг хуруу хэмжээг орчин цагийн мм-ийн хэмжээнд хөрвүүлж шинжиллээ. Бадны саран дэвсгэрт суулт давхацсан шугамаас дээш магнай духны завсар хүртэл тавин таван хуруунд нэг хуруу хэдэн мм болохыг тооцъё.

24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эхийн бадны тавцан суултын шугамаас дээш үс духны завсрын шугам хүртэл 23 см байна. Үүнийг 55 хуруунд хувааснаар нэг хуруу нь 4.15 мм, Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны бадны тавцангаас буюу бөгсний суултын шугамаас дээш үс духны завсрын шугам хүртэл 17.75 см байна. Үүнийг 55 хуруунд хувааснаар нэг хуруу нь 3.22 мм байна.

24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эхийн хийцээс шинжилж байгаа эд мөрийн баримтаар хураан авсан бурхан хэмжээний хувьд 22.83 хувиар бага байна. Бурханы тигийн гол хэмжээ болох нүүрний 12 хуруу нь 49.8 мм байна.

Үс духны завсрыг шугамаас дээш хагас хуруунд эрүүний дугариг шугамаас доош хагас хуруунд дүрсэлдэг. Үүгээр жишвэл нийцэж байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны дээрх хэмжигдэхүүн 38.64 мм байна. Үүнээс жишихэд магнайн илүү хагас хуруу эрүүний илүү хагас хуруу нэмэгдэхгүйгээр мөргөж байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхан баруун хөлөө буулгасны өвдөгний гадаад зах зүүн өвдөгний гадаад зах хооронд 19.85 см байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны 16.95 см байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны дээрх байдал нь 47.8 хуруу байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны хуруу дээрх хэмжээнд 52.6 хуруу байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны эрүү хүзүүний уулзвар угаас суурь бадны дээд тавцан хүртэл 17.1 см. Энэ нь 41.2 хуруу байна.

Дээрх өгөгдөл нь Эд мөрийн баримтаар хураан авсан бурхан 13.48 см байна. Энэ нь 44.66 хуруу байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны саран дэвсгэрээс баруун хөхний товч хүртэл 12.7 см байна. Энэ нь 30.6 хуруу болно. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхан дээрх өгөгдөлд 9.75 см байна. Энэ нь 30.27 хуруу болно. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны хоёр суганы хоорондын зай 7.75 см. Энэ нь 18.67 хуруу байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны суга хооронд 6.1 см байна. Энэ нь 18.94 хуруу байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны саран дэвсгэрээс хамрын үзүүрийн доод шугам хүртэл 18.8 см байна. Энэ нь 45.3 хуруу байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны мөн адил хэмжээ нь 15.15 см байна. Энэ нь 47 хуруу болно.

VI.     Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн зарим бурхны ар нуруун дээрээс урагш мөр, бугалга дамжуулж, суурь бадны хоёр тал руу буусан хадган чимэг байдаг. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны зүүн баруун гуяны доороос гарч суурь бадны хоёр хажуу руу буусан хадган чимгийн үзүүр нь эхлэл байхгүй, зөвхөн бурхны зүүн, баруун, гуяны доороос гарсан байдалтай байгаа нь хийцлэлийн нэг том алдаа болж байна...” /5 дахь хавтас хэргийн 215-217 дахь тал/ гэсэн дүгнэлт,

Өргөдөл  /1 дэх хавтас хэргийн 8, 100-106 дахь тал/, Монгол банкнаас зарласан валютын ханш /2 дахь хавтас хэргийн 151-153 дахь тал/, Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар /4 дэх хавтас хэргийн 238-243 дахь тал/, Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /4 дэх хавтас хэргийн 244-250 дахь тал, 5 дахь хавтас хэргийн 1-10 дахь тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай  тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /5 дахь хавтас хэргийн 81-87 дахь тал/, Соёлын өвийн үндэсний төв тодорхойлолт /5 дахь хавтас хэргийн 218-219 дэх тал/, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №01 дугаартай шинжээчдийн бүрэлдэхүүн шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл /5 дахь хавтас хэргийн 220-230 дахь тал/, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №02 дугаартай шинжээчдийн бүрэлдэхүүн шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл /5 дахь хавтас хэргийн 231-250 дахь тал/, Соёлын өвийн үндэсний газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04/09 дугаартай албан бичиг /5 дахь хавтас хэргийн 171-172 дахь тал/, Монгол Улсын соёлын яамны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3/1820 дугаартай албан бичиг /5 дахь хавтас хэргийн 173-174 дэх тал/, Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04/09 дугаартай албан бичиг /5 дахь хавтас хэргийн 176-178 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

          Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг шинжтэй.

Шүүгдэгч А.************ нь хохирогч Г.************т 2020 оны 01 дүгээр сард хонх, очир худалдсан, өөрийн цуглуулгаа үзүүлж эртний эдлэлийн талаар тайлбарлан өгч байсан зэрэг урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж  надаас авсан зүйлээ хэзээ ч хамаагүй буцаан өгч болно гэж төөрөгдөлд оруулж 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр орчин цагт дуурайлган хийсэн Дарь-Эх гэх бурхныг 17-18 дугаар зууны үеийн Занабазарын дэг сургуулийн хийцийн Улаан Дарь эх” бурхан гэж хуурч 500,000 ам.доллароор буюу 1,330,933,326 төгрөгөөр худалдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “...их хэмжээний хохирол учруулж...” үйлдсэн гэж тусгасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид их хэмжээний хохирол гэдэгт 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирлыг ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч А.************ийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Г.************ийн эд хөрөнгөд 1,330,933,326 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч А.************ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, шүүгдэгчийн өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаагүй хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.************чийн эд хөрөнгөд 1,330,933,326 /нэг тэрбум гурван зуун гучин сая есөн зуун гучин гурван мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нар “Төлбөр барагдуулах гэрээ” гэх гэрээ /6 дахь хавтас хэргийн 178-179 дэх тал/-г байгуулж шүүгдэгч нь хохирогч Г.************т 1,540,000,000 төгрөгийг төлсөн /6 хавтас хэргийн 181-183 дахь тал/ гэх банкны дансны хуулганы хуулбар авагдсан байх бөгөөд өнөөдрийн хуралдаанд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,540,000,000  төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байх /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд хохирогч Г.************, түүний өмгөөлөгч нараас 2024 оны 07 дугаар сарын 25-аас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 2020 оны ам.долларын албан ёсны ханш 2764 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан ханш 3398 төгрөг байсан ба ханшийн зөрүү 1 ам.доллар тутамд 634 төгрөг, 500,000 ам.долларын зөрүү 317,000,000 төгрөг болж байгаа, шүүгдэгч талаас 158,500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 158,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Бурхан авахаар цуглуулсан мөнгө хохирогчийн Хаан банк дахь ам.долларын дансанд байршиж байсан, тус банкны энгийн хугацаагүй ам.долларын хадгаламжийн хүү жилийн 1,00 хувь байдаг ба 4 жилээр тооцоолж гаргахад 1 жилийн 5,000 ам.доллар, 4 жилийн хугацаанд 20,000 ам.доллар, хохирол төлсөн өдрийн Монгол банкны ханш болох 3398 төгрөгөөр тооцоход 67,960,000 төгрөг болж байгаа ханшийн зөрүүний үлдэгдэл 158,500,000 төгрөг энгийн хугацаагүй хадгаламжийн хүүний төлбөрт 67,960,000 төгрөг, нийт 226,460,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн.

“Төлбөр барагдуулах гэрээ” гэх гэрээ /6 дахь хавтас хэргийн 178-179 дэх тал/-ээр талууд хоорондоо тооцоогоо нийлж, харилцан тохиролцсоныг буруутгахгүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ам.долларын албан ёсны ханш 2764.00 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан ёсны ханш 3398.00 төгрөг байгааг харгалзан ханшийн зөрүү болох 317,000,000 төгрөгийг талууд харилцан тэнцүү хувааж, төлөх төлбөрийг 1,540,000,000 төгрөгийг худалдан авагч талд төлөх болсныг тохирч, улмаар уг төлбөрийг төлж барагдуулсан байх тул ханшийн зөрүүний үлдэгдэл 158,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Харин бурхан авахаар цуглуулсан мөнгө хохирогчийн Хаан банк дахь ам.долларын дансанд байршиж байсан бол олох байсан хүүний мөнгийг нэхэмжилсэн нь Хаан банкин дахь 2020, 2021, 2022, 2023, 2024 оны жилийн хугацаагүй хадгаламжид хүү тооцогддог байсан эсэх, хугацаагүй хадгаламжийн хүү жилийн 1 хувь байсан, эсхүл өөр байсан, өөрчлөгдсөн талаарх баримт авагдаагүй тул өмгөөлөгчийн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар шийдвэрлэх боломжгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүхээс үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай зөвшөөрлөөр А.************ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ************ дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, М.Гандийн гудамж, ************ны 5 тоот хаягт байршилтай хувийн орон сууц,

************ ББН-ийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ************ дугаартай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 35 дугаар байр, 15 тоот орон сууцны шилжилт хөдөлгөөн хязгаарласныг хүчингүй болгох нь зүйтэй.

Харин 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаартай зөвшөөрлөөр шүүгдэгч А.************ийн эзэмшлийн Хаан банк дахь 512хххх038, 512хххх561, 512хххх618, 507хххх826 тоот дансан дахь мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хязгаарласныг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаартай Хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарлалтыг цуцлах тухай прокурорын тогтоолоор хүчингүй болгосон байна.

 

Эрүүгийн 2010022590508  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30,5 см өндөртэй суурь 9 см өндөртэй, суурь хэсгээрээ 21.5 см өргөнтэй, суурь 12 см өргөнтэй, мөр хэсгээр 17.5 см өргөнтэй бие хэсгээрээ улаан хүрэн өнгөтэй, шаргал өнгийн металл бурхныг зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар тогтов.

 

Эрүүгийн 2010022590508  дугаартай хэрэгт гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.************ энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.************ гомдолтой болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.************ийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэгээс “...А.************ тухайн бурхныг хуурамч юм чинь энэ бурхныг Г.************т зарчихъя, энэ хүнийг залилчихъя гэж энэ үйлдлийг хийгээгүй. Үүнийг санаатай байсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй. А.************ тухайн бурхныг хуурамч биш гэж итгэдэг. Хуурамч бурхан өгч итгэлийг эвдэх санаа зорилго агуулаагүй учир үүнийг санаатай гэж үзэхгүй. А.************ дүгнэлт гарсны дараа болон гарахаас өмнө хуурамч биш гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлд гэмт хэргийн сэдэл зорилго санаа, зорилгыг тогтооно гэж заасан байдаг. Үүнийг тогтоохоор ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Гэмт хэргийн шинжгүй байхад гэмт хэрэг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Энэ хэрэг гарах  үед нэг нь жинхэнэ бурхан гэж үзээд авсан, нөгөөх нь Занабазарын дэг хийцийн бурхан гэж худалдаж байгаа нь санаатайгаар хууран мэхэлж байгаа зүйл байхгүй байна. А.************ нь түүхэн дурсгалт зүйл сонирхож худалдан борлуулдаг. А.************ нь хуурамч бурхан гэж бодоогүй эртний бурхан гэж итгээд худалдан борлуулсан. А.************ тухайн бурхныг Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхан гэдэг итгэл төгс байсан учир худалдан борлуулсан. ... Шинжээчийн дүгнэлт нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй. Шүүхийн шинжилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэн тухайн хуульд заасан журмын дагуу хийх ёстой байтал хүмүүс цуглуулж байгаад шинжилгээ хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Шүүгдэгч шинжилгээ хийх явцад оролцох талаар хүсэлт гаргаж байсан үүнийг хүлээн авч үзээгүй. Шүүгдэгч миний бурхан дээр шинжилгээ хийх талаар тодорхой асууж байлцах хүсэлт гаргаж байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцаад гомдол саналаа гаргах гэтэл яллах дүгнэлт үйлдсэн байсан. А.************ийг хуурамч зүйл худалдсан гэж үзэх үндэслэлгүй байна. ... шүүгдэгч А.************д гэм буруутай үйлдэл нотлогдоогүй, гэм буруугүй учир шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгч А.************ээс: “...************т худалдсан улаан Дарь эх бурхан нь Занабазрын дэг сургуулийн хийцийн бурхан нь 17-18 дугаар дугаар зууны бурхан гэж үзэж байгаад эргэлзэхгүй байна. Монгол улсын соёлын өвийг хуульд заасан биш аргаар дүгнэлт гаргаж хувь хүнийг гүтгэх ажиллагааг цагдаагийн байгууллага прокурор идэвхтэй хийж байна. Миний хүсэлтүүдийг нэг ч удаа хангаж байгаагүй. Тухайн бурхныг устгаж болохгүй энэ нь бидний оюуны өв соёл юм. Бакалаврын зэрэгтэй 4 хүн хуурамч дүгнэлт гаргасан үүнийг үндэслэж устгах гэж байгаад харамсаж байна. Г.************ нь 500,000 ам доллароор худалдан авахдаа юу ч мэдэхгүйгээр аваагүй тийм үйлдэл байхгүй гэж бодож байна. Би түүнийг аваад хадгалаасай гэж хүссэн Би өөрийн чадах бүхнээ харамгүй хайрлаж байсан. Бид буруу харилцсаны улмаас олон жил явсан. Миний олон жилийн турш хадгалж хамгаалж байсан зүйлийг устгана гэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Миний олон жил хүч хөдөлмөрөө гаргаж хадгалсан зүйлийг устгая хураая гэж байгаа нь хүний гаргаж болохгүй ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Орчин үеийн ч байсан хуучин ч байсан хүний хийсэн зүйлийг устгана гэж байгаа нь хүний ой ухаанд багтахгүй зүйл гэж үзэж байна. Би үнэнээ хэлсэн би хуурамч биш гэдэг үхэх хүртлээ итгэлтэй байна. Бидний хооронд гэрээ байгуулагдаж асуудал шийдвэрлэгдсэн учир надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэснийг шүүх хүлээн боломжгүй гэж үзэв.

Учир нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, хохирогчийн мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд энэ талаар улсын яллагч Х.Анхцэцэгээс гаргасан  “...А.************ нь эртний эдлэл сонирхдог энэ төрлийн зүйл судалдаг, энэ төрлийн зүйлийг 30 жил судалж байгаа гэж тайлбарладаг. Хохирогч анх удаа эртний эдлэл сонирхоод А.************тэй танилцаад ойр зуурын зүйл худалдаж аваад байж байтал хохирогчийн эхнэрийн мэдүүлэгт “дотно сайн ахтай боллоо” гэж бодож байсан ийм байдлаар дотноссон байх үед А.************ “удахгүй нэг улаан дарь эх бурхан орж ирнэ, би хүнээс авна, чи авах уу” гэж асуусан. ...Эд мэдэхгүй хүнийг өөрийн ном дээрх бурхнаараа хуурч итгүүлж төөрөгдөлд оруулж худалдсан. Энэ хэрэг шалгагдаж байхад 2021 онд хохирол төлбөрөө төлөх талаар ярьж байсан эсхүл ногоон дарь эх бурхныг өгөх талаар ярьдаг хэдий ч тухайн бурхнаа өгөөгүй, тухайн ногоон дарь эх бурхан нь ном нь дээр нь гарсан жинхэнэ бурхан учир түүнийг өгөхгүй байгаа үйл баримт харагддаг. Хэрэгт гэрчийн мэдүүлэгт А.************ нь 2008 онд зах дээрээс нэг хүнээс авсан хэнээс авч байсныг санахгүй байна гэдэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт 2007, 2008 онд манай дэлгүүр дээр хүн авчирч худалдсан 20,000,000-30,000,000 төгрөгөөр авсан талаар мэдүүлсэн. ...Шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан үндэслэлээр хийгдээгүй гэдэг. Шүүх шинжилгээний тухай хууль нь Занабазарын дэг хийцийн бурханд шинжилгээ хийх эрх бүхий хүн байгаа эсэх талаар асуухад Соёлын яамнаас 18 хүний нэр өгсөн. Энэ хэрэгт хувийн ашиг сонирхолтой хүн байвал татгалзах талаар асуухад тодорхой этгээдүүд татгалзсан. Эдгээр шинжилгээ хийж байгаа хүмүүс нь тусгай мэдлэг бүхий хүмүүс учир шинжилгээ хийж байгаа үйл явцаа баталгаажуулж түүнийгээ тэмдэглэлдээ дурдсан нь харагдаж байна. ...А.************ 35 жилийн туршлагатай хүн байж 10 жил эртний эдлэлийн талаар мэдэх ************ гэх хүний хараад хуурамч гэдгийг нь таниад “та намайг залилах гэж байна уу” гэсэн байхад  А.************ тухайн бурхныг хуурамч гэдгийг мэдэж байсан. Хуурамч учир тухайн бурхныг Г.************т худалдсан нь санаатай үйлдэл гэдэг нь харагдаж байна. ...А.************ бурхнаа одоо хүртэл 17-18 дугаар зууны бурхан гэж хэлдэг. А.************ заавал үнэн зөв мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ овогт ************ын ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын  харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ************ын ************ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.************д шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.************д хохирогч Г.************т 1,540,000,000 /нэг тэрбум таван зуун дөчин сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Г.************ нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 158,000,000 /нэг зуун тавин найман сая/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хүүний төлбөрт олох байсан орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн 2010022590508 дугаартай хэрэгт прокурорын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай зөвшөөрлөөр А.************ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ************ дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, М.Гандийн гудамж, ************ны 5 тоот хаягт байршилтай хувийн орон сууц, ************ ББН-ийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ************ дугаартай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 35 дугаар байр, 15 тоот орон сууцны шилжилт хөдөлгөөн хязгаарласныг хүчингүй болгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30,5 см өндөртэй суурь 9 см өндөртэй, суурь хэсгээрээ 21.5 см өргөнтэй, суурь 12 см өргөнтэй, мөр хэсгээр 17.5 см өргөнтэй бие хэсгээрээ улаан хүрэн өнгөтэй, шаргал өнгийн металл бурхныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар тогтсугай.

 

7. Эрүүгийн 2010022590508 дугаартай хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.************ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.************ гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч А.************д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЖИГҮҮР