2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар  2025/ШЦТ/406

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Ганцэцэг, хохирогч Ж.*******, түүний өмгөөлөгч Б.Мянган, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.*******, шүүгдэгч Э.*******, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403008531038 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Веста бюлдрс макс ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, аавын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, *******ын 8-199 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт *******ын ******* /РД: *******/.

 

                                         Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг 27 минутын орчим Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, *******ийн замд Тоёота Приус маркийн ******* УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул,  хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2-т заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүйг нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 49 настай, эмэгтэй Ж.*******ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

Мөн жолооч Э.******* нь осол гарсан даруйдаа цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдэлгүй Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх гэх заалтуудыг тус тус зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, шүүгдэгч нарын мэдүүлэг:

 

Хохирогч Ж.*******: “...2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүүхдээ тосох гээд гэрээсээ арч явахдаа автомашинд мөргүүлж осолд орсон. Би осол болсноос хойш 3 хоногийн дараа ухаан орж энэ талаар мэдсэн. Би ослын улмаас зарим зүйлүүдийг санахгүй байгаа. Би осолд орсны улмаас мэдрэл, нүд, чих, хамар, хоолойн эмч нарын хяналтад байгаа. Одоо би удаан явахаар толгой эргээд тэнцвэр алдаж унаж байгаа, би тархи толгойн гэмтэл авсан. Намайг эмнэлэгт хэвтэж байх үед гарсан зардлыг намайг эмнэлгээс гарахад өгсөн. Би цаашид эмчилгээнд ороод нүүрэн дээрх сорвинуудыг арилгуулах эмчилгээ хийлгэнэ. Мөн нөхөн сэргээх эмчилгээнд явна. Эдгээр эмчилгээ нь эмчийн зөвлөсөн эмчилгээ учир үүнийг хийлгэнэ. Би энэ хэрэг гарснаас хойш нойргүй байгаа, нойргүй байгаа учир биеийн байдал өөрчлөгдөж байна. Би хүний хамааралтай байгаа болсон, бусдын асрамжид байгаа, ганцаараа явж чадахгүй, айдас түгшүүртэй, өөрөө бие дааж юм хийж чадахгүй байгаа. Би өөрийн эрүүл мэндээрээ хохирсон учир гомдолтой байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.*******: “...2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Цэрэндорж гэж миний танил автомашиныг минь хэд хоног хэрэглээд өгье гэж хэлэхэд нь өгсөн. Тухайн осол гарсан орой над руу тээврийн цагдаагийн албанаас залгаад ийм осол гарсан байна, ирж уулз гэж хэлсэн. Намайг тээврийн цагдаагийн газар анх очиход Э.******* цагдаагийн газар очоогүй байсан. Маргааш өдөр нь цагдаа дээр очсон байсан. Би Цэрэндоржийг хүнд яагаад автомашиныг өгсөн бэ гэхэд автомашиныг авч явсныг мэдээгүй гэж хэлсэн. Шүүгдэгч нь миний хохирлыг төлсөн учир надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Э.*******: “...2024 оны 10 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд *******ийн замаар доош уруудаад Тоёота Приус 30 маркийн автомашинтай явж байсан. Тэр өдөр замын гэрэл гэрэлтүүлэг байгаагүй, мөн зам засвартай, замын зорчих хэсэг дээр бродюр байсан. Тэр үед нэг юм мөргөх шиг болсон  Тэр үед тухайн мөргөсөн зүйлийг хүн гэж мэдээгүй явсан. Би тэр үед Цээгий гэх хүнээс автомашиныг гуйж аваад унаж явж байсан. Тээврийн цагдаагийн газраас автомашины жинхэнэ эзэн болох ******* руу залгаад *******, Цээгий рүү залгаж хэлсэн түүнээс нь би дамжиж мэдсэн. Автомашины жинхэнэ эзэн нь Б.******* байсан түүнээс Цээгий гуйж авсан байснаас би дахин Цээгийгээс автомашиныг гуйж авсан. Намайг буцаад очиход хэн ч байгаагүй, цагдаагийнхан хохирогчийг эмнэлэг рүү аваад явсан байсан. Би тэндээсээ шууд тээврийн цагдаагийн алба руу очсон...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Хохирогч Ж.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орой 20 цагийн үед охинтойгоо утсаар яриад тосож авахаар болоод гарах гэсээр байтал 20 цаг өнгөрч байхдаа ямар ч байсан охин нимгэн явж байсан болохоор гадуур хүрмийг нь аваад ганцаараа гэрээсээ гараад *******ийн машин замын бродюр дотор талаар алхаад явж байсан яагаад замаар алхах болсон гэвэл *******ийн замыг шинээр засаж зам тавих ажил хийгдэж байсан болохоор замын хажуугаар явган хүний зам байхгүй, тавигдаагүй элс шороо буулгасан явган хүн явахад ямар ч боломжгүй гэрэлтүүлэг байхгүй учраас замын зорчих хэсгээр алхаж явж байсан, за тэгээд гэрээсээ гараад хол яваагүй алхаад явж байсан, тэгээд юу болсныг санахгүй байна, нэг мэдсэн ослын маргааш өдөр нь гэмтлийн эмнэлэг дээр сахиуртай хэвтэж байснаа мэдэж байгаа. ...Би урдаас хойшоо Яармагийн төв зам руу орох гээд хойшоо явах урсгалдаа замын захыг бариад цайвар өнгийн хүрэмтэй хар өмдтэй аль нэг гартаа хар өнгийн хүүхдийн хүрэм барьсан алхаж байсан...” /хавтас хэргийн 15-16 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...25-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 онд ...худалдаж авсан, ...миний машины урд гупер, баруун урд толь, баруун урд их гэрэл зэрэг эд зүйлс эвдэрсэн. ...2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найз Г.Цэрэндоржид өгч явуулсан. Гадуур хувийн ажил төрлөө амжуулах хэрэгтэй байна, хэд хоног машинаа өгөөч гэхээр нь надад машин унах шаардлага байхгүй байсан болохоор өгч явуулсан. ...Э.******* нь Г.Цэрэндоржтой найз нөхдийн холбоотой юм байна лээ, би танихгүй...” /хавтас хэргийн 20-21, 27 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч С.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх хэргийн улмаас ...9,957,560 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байгааг Э.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү...” /хавтас хэргийн 24 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед ажлаа тараа ажлын газрын хүмүүстэй хамт *******эд уулзахаар тохирсон. 19 цаг өнгөрч байхад *******эд ...захирлынхаа машиныг жолоодоод хоёр танихгүй хүн аваад очсон. Тэгээд *******эд хүмүүстэй цуг байж байгаад ...найзыгаа авах гээд ...ажлын газрын ах Цээгийгийн машиныг жолоодоод 20 цаг өнгөрч байхад гараад явсан. *******ийн замаар уруудаж байхад нэг эмэгтэй хүн замын зорчих хэсэг дээгүүр алхаж байсан ба ойролцоогоор 20 орчим метрийн зайнаас харсан. Тэгээд тулаад ирэхэд нь тойроод гарлаа гэж бодоход тэр хүнийг машиныхаа баруун талын гэрэл хэсгээр мөргөсөн. Тэгээд машины толь хумигдчихаар нь би зогсож байгаад толио дэлгээд толиндоо харахад хүн зогсож байгаа юм шиг харагдахаар нь чигээрээ явчихсан. ...Жолооч талын урд хэсгээр мөргөсөн...” /хавтас хэргийн 70 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №13686 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ж.*******ийн биед баруун зулай, дагз, чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр тал бөмбөлгийн дух, бага тархины баруун дэлбэнгийн эдийн няцрал, баруун 2-р хавирганы хугарал, дагзны хуйх, баруун зовхи, доод уруулд шарх, хамар, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, хамар, зүүн хоншоорт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хавтас хэргийн 36-38 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №1896 дугаартай магадалгаанд “...Жолооч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын  тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллагын ажилтанд яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна.

2.2 Явган зорчигч Ж.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 Явган зорчигч нь явган хүний замаар тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөр явна. Явган хүний зам хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам эсхүл зорчих хэгсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна. Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй...” /хавтас хэргийн 57-58 дахь тал/ гэсэн магадалгаа,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-10 дахь тал/,

- Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 11 дэх тал/,

- Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №1000389 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 45-51 дэх тал/,

- Мөрдөгчийн магадалгаа /хавтас хэргийн 73 дахь тал/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтас хэргийн 74, 82 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 79-81 дэх тал/,

- Шүүгдэгч Э.*******ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 83 дахь тал/, жолоочийн лавлагаа /хавтас хэргийн 84 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 85 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 88 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг 27 минутын орчимд Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, *******ийн замд Тоёота Приус маркийн 25-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул,  хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2-т заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүйг нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 49 настай эмэгтэй Ж.*******ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

Мөн жолооч Э.******* нь осол гарсан даруйдаа цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдэлгүй Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх гэх заалтуудыг тус тус зөрчиж  хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.*******ийн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед охинтойгоо утсаар яриад тосож авахаар болоод гарах гэсээр байтал 20 цаг өнгөрч байхад ямар ч байсан охин нимгэн явж байсан болохоор гадуур хүрмийг нь аваад ганцаараа гэрээсээ гараад *******ийн машин замын бродюр дотор талаар алхаад явж байсан, яагаад замаар алхах болсон гэвэл *******ийн замыг шинээр засаж зам тавих ажил хийгдэж байсан болохоор замын хажуугаар явган хүний зам байхгүй, тавигдаагүй элс шороо буулгасан явган хүн явахад ямар ч боломжгүй гэрэлтүүлэг байхгүй учраас замын зорчих хэсгээр алхаж явж байсан, за тэгээд гэрээсээ гараад хол яваагүй алхаад явж байсан тэгээд юу болсныг санахгүй байна нэг мэдсэн ослын маргааш өдөр нь гэмтлийн эмнэлэг дээр сахиуртай хэвтэж байснаа мэдэж байгаа. ...Би урдаас хойшоо Яармагийн төв зам руу орох гээд хойшоо явах урсгалдаа замын захыг бариад цайвар өнгийн хүрэмтэй хар өмдтэй аль нэг гартаа хар өнгийн хүүхдийн хүрэм барьсан алхаж байсан...” /хавтас хэргийн 15-16 дахь тал/ гэсэн,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.*******ийн: “...25-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 онд ...худалдаж авсан. ...миний машины урд гупер, баруун урд толь, баруун урд их гэрэл зэрэг эд зүйлс эвдэрсэн. ...2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найз Г.Цэрэндоржид өгч явуулсан. Гадуур хувийн ажил төрлөө амжуулах хэрэгтэй байна хэд хоног машинаа өгөөч гэхээр нь надад машин унах шаардлага байхгүй байсан болохоор өгч явуулсан. ...Э.******* нь Г.Цэрэндоржтой найз нөхдийн холбоотой юм байна лээ, би танихгүй...” /хавтас хэргийн 20-21, 27 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Э.*******ийн: “...2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед ажлаа тараа ажлын газрын хүмүүсийн хамт *******эд уулзахаар тохирсон. 19 цаг өнгөрч байхад *******эд ...захирлынхаа машиныг жолоодоод хоёр танихгүй хүн аваад очсон. Тэгээд *******эд хүмүүстэй цуг байж байгаад ...найзыгаа авах гээд ...ажлын газрын ах Цээгийгийн машиныг жолоодоод 20 цаг өнгөрч байхад гараад явсан. *******ийн замаар уруудаж байхад нэг эмэгтэй хүн замын зорчих хэсэг дээгүүр алхаж байсан ба ойролцоогоор 20 орчим метрийн зайнаас харсан. Тэгээд тулаад ирэхэд нь тойроод гарлаа гэж бодоход тэр хүнийг машиныхаа баруун талын гэрэл хэсгээр мөргөсөн. Тэгээд машины толь хумигдчихаар нь би зогсож байгаад толио дэлгээд толиндоо харахад хүн зогсож байгаа юм шиг харагдахаар нь чигээрээ явчихсан. ...Жолооч талын урд хэсгээр мөргөсөн...” /хавтас хэргийн 70 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны №13686 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ж.*******ийн биед баруун зулай, дагз, чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр тал бөмбөлгийн дух, бага тархины баруун дэлбэнгийн эдийн няцрал, баруун 2-р хавирганы хугарал, дагзны хуйх, баруун зовхи, доод уруулд шарх, хамар, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, хамар, зүүн хоншоорт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 36-38 дахь тал/ гэсэн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №1896 дугаартай магадалгаанд “...Жолооч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1. 3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын  тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллагын ажилтанд яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна.

2.2 Явган зорчигч Ж.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 Явган зорчигч нь явган хүний замаар тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөр явна. Явган хүний зам хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам эсхүл зорчих хэгсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна. Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй...” /хавтас хэргийн 57-58 дахь тал/ гэсэн магадалгаа, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-10 дахь тал/, жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 11 дэх тал/, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №1000389 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 45-51 дэх тал/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтас хэргийн 74, 82 дахь тал/, хохирлын баримтууд /хавтас хэргийн 79-81 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Э.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, түүний улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шийтгэсэн 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******ийн эрүүл мэндэд биед баруун зулай, дагз, чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр тал бөмбөлгийн дух, бага тархины баруун дэлбэнгийн эдийн няцрал, баруун 2-р хавирганы хугарал, дагзны хуйх, баруун зовхи, доод уруулд шарх, хамар, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, хамар, зүүн хоншоорт зулгаралт бүхий хүнд хохирол учирсан.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 4,494,950 төгрөг, шүүхийн шатанд 553,985 төгрөг /хавтас хэргийн 111-114 дэх тал/, нийт 5,048,935 төгрөг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч Э.******* төлж барагдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд шинэ баримтаар нэхэмжилсэн 265,690 төгрөг төлөгдөөгүй байна. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эрүүл мэндийн даатгалын сангаас 9,957,560 төгрөг гарсан, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зардлыг нэхэмжилж байх тул шүүгдэгч Э.*******аас нийт 10,223,225 /арван сая хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун хорин тав/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд 9,957,560 /есөн сая есөн зуун тавин долоон мянга таван зуун жар/ төгрөгийг, хохирогч Ж.*******т 265,695 /хоёр зуун жаран таван мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг тус тус олгох  нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тавдугаар зэрэглэл, дөрөвдүгээр зэрэглэлээс тус тус ялгаатай /хавтас хэргийн 74, 82 дахь тал/ тогтоосныг хохирогч аль алиныг нь хүлээн зөвшөөрсөн баримт авагдсан байна. Дээрх зөрүүтэй баримтуудаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой баримт болон эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2403008531038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т шийтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шийтгэсэн 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэснийг тус тусад эдлүүлэхээр тогтсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т шийтгэсэн зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух бүртгэлтэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүнд шийтгэсэн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн эдлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь хохирогч Ж.*******ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 5,048,925 /таван сая, дөчин найман мянга есөн зуун хорин тав/ төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Э.*******аас 10,223,225 /арван сая хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун хорин тав/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд 9,957,560 /есөн сая есөн зуун тавин долоон мянга таван зуун жар/ төгрөгийг, хохирогч Ж.*******т 265,695 /хоёр зуун жаран таван мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг олгож, хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Э.*******аас нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шийтгэсэн 04 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд шийтгэсэн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн 2403008531038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.******* гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР