Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

                          

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга  А.Болор,

улсын яллагч З.Энхжаргал,

шүүгдэгч Э.Ганболд, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэчимэгийн Ганболдод холбогдох эрүүгийн 201625032082 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Эрдэнэчимэгийн Ганболд, 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаан 16 дугаар гудамж 813 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын гудамж, 165 тоотод эх, эгчийн хамт түр оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 229 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11/а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэнд тооцож, мөн өдөр суллагдсан, регистрийн дугаар УИ97022735;

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Э.Ганболд нь ялтай байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өнөр хотхоны 39 дүгээр байрны гадаа зогсоолд тавьсан иргэн Д.Сүрэнжавын эзэмшлийн 49-30 УНН улсын дугаартай Тоёота королла маркийн автомашины шилийг хагалан нэвтэрч парламент 2 блок, майлд севен 3 блок, цэнхэр эссэ 7 блок, ченж эссэ 2 блок, саарал ЛД 5 блок, ЛД клап 1 блок, улаан вест 3 блок, улаан шонхор 2 блок зэрэг нийт 25 блок тамхи хулгайлан авч 717.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өнөр хотхоны 39 дүгээр байрны гадаа зогсоолд тавьсан иргэн Ш.Энхээгийн эзэмшлийн 25-08 УНӨ улсын дугаартай Мазда Демо маркийн автомашины шилийг хагалан нэвтэрч цүнхтэй автомашины түлхүүр багаж, автомашины түлк, автомашины цапны шарик зэрэг эд зүйл хулгайлан авч 236.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаппи Беритас эмнэлгийн гадна зогсоолд байсан иргэн Н.Батбаярын эзэмшлийн 63-39 УНМ улсын  дугаартай Тоёота Пилдер маркийн автомашины цонхыг хагалан нэвтэрч нарийн вест 50 блок тамхи хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны Номин дэлгүүрийн гадна зогсоолд тавьсан иргэн Э.Гантогтохын эзэмшлийн 37-55 УБЦ улсын дугаартай Тоёота ланд Круйзер маркийн автомашины ар талын болон баруун хойд талын шилийг хагалан нэвтэрч ажлын хувцас хулгайлан авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны баруун талын авто зогсоолд тавьсан иргэн Ж.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 30-70 УБӨ улсын дугаартай Тоёота Хайсе маркийн автомашины арын цонхоор нэвтэрч хүүхдийн унадаг дугуй, гар чийдэн, түлхүүр багажны ком зэргийг хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадна тавьсан иргэн Д.Эрдэнэтуулын 27-28 УНМ улсын дугаартай Тоёота Клугер автомашины зүүн хойд хаалганы жижиг гурвалжин шилийг хагалан нэвтэрч парламент 15 блок, ченж эссэ 10 блок, энгийн эссэ 5 блок, улаан вест 5 блок, саарал ЛД 5 блок, Майлд севен 5 блок, улаан шонхор 5 блок, зэрэг нэр төрлийн тамхи хулгайлан авч 1.358.000 төгрөгийн хохирол учруулсан ба 6 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 5.061.000 /таван сая жаран нэгэн мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ганболд мэдүүлэхдээ: “…Би хийсэн 6 үйлдлээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд мөнгө олох зорилгоор хулгай хийдэг байсан. Олсон мөнгөөрөө идэж уугаад, хувцас авч өмсдөг байсан…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Хохирогч Ж.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 30-70 УБӨ улсын дугаартай Тоуота Нiасе маркийн автомашинаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны урд талын автомашины зогсоол дээр тавьсан байсан юм. Машинаа уг зогсоолд тавьснаас 2 хоногийн дараа гарч ирж үзэхэд машины ард талын гүйдэг цонх онгорхой, арын хаалга дутуу хаагдсан байсан. Тэгэхээр нь машиндаа ороод үзсэн чинь машин доторх хамаг зүйл ундуй, сундуй болгоод хүүхдийн унадаг дугуй, Satо брэндийн түлхүүр, багажны ком, урт бороохой болдог гар чийдэн хулгайд алдагдсан байсан. ...Унадаг дугуйг арын суудлын завсар тавьчихсан харин түлхүүр багаж нь арын багажны хэсэгт байсан. Гар чийдэн нь машины урд талын хайрцаганд байсан...” гэжээ /1-р хх-57-58/,

Хохирогч Д.Эрдэнэтуул мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байхаа бэр эгч Оюунсувд нь Нарантуул захаас 15 ширхэг блок буюу ченж эссэ 10 блок, цэнхэр эссэ 5 блок, саарал Эл Ди 5 блок, улаан вест 5 блок, улаан шонхор 5 блок, майлд севен 5 блок тамхи худалдаж аваад манай Тоёота клүгер маркийн 27-28 УНМ улсын дугаартай автомашинд хийсэн ба уг тамхи машины ард багаж дотор байгаад л байсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед би машины багаж доторхи тамхийг үзэхэд тамхи байж байсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 03 цагийн үед манай нөхөр Эрхбаяр нь ТҮЦ-ний гаднаас машинаа унаад гэр рүүгээ очоод зогсоол дээр тавиад гэртэй орсон. Тэгээд маргааш өглөө нь 07 цагийн үед би машин дээрээ очоод машинаа асаагаад явах гэтэл тэр хавийн жолооч нар машины чинь зүүн хойд талын гурвалжин шил чинь хагарсан байна, цагдаа дууд гэхээр нь цагдаа дуудсан ба багажин дотор байсан тамхинуудаа үзэхэд байхгүй байсан. ...Автомашинаас нийт 1.358.000 төгрөгийн тамхи алдагдсан байна. Өөр алдагдсан зүйл байхгүй. Машины зүүн хойд талын хаалганы жижиг гурвалжин шилийг 45.000 төгрөгөөр солиулж байсан. Нийт 1.403.000 төгрөгний хохирол учирсан байна. Би бэр эгч Оюунсувдаас уг тамхинуудыг авсан байсан юм...” гэжээ /1-р хх-60-63/,

Хохирогч Д.Сүрэнжав мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед өөрийн эзэмшлийн 49-30 УНН улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота кролла филтер маркийн автомашинаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 39 дүгээр байрны хойд талд буюу Номин дэлгүүрийн гадна авто зогсоол дээр ертөнцийн зүгээр хойд зүг рүү харуулан байрлуулж тавиад гэртээ орсон юм. Тэгээд 04 цаг 13 минутанд над руу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер Хадбаатар гэх хүн миний утас руу залгаж 49-30 УНН улсын дугаартай автомашины жолооч мөн үү? Автомашины чинь цонхыг хулгайч хагалчихсан байна гэж ярихаар нь би гэрээсээ гарч иртэл миний автомашины жолооч талын буюу баруун талын арын хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалан хулгай ороод автомашины арын багаж хэсэгт цаасан хайрцаганд байсан 1 блок нь 40.000 төгрөгийн үнэтэй парламент тамхи 2 блок, 1 блок нь 40.000 төгрөгийн үнэтэй Майлд сэвэн тамхи 3 блок, 1 блок нь 30.000 төгрөгийн үнэтэй цэнхэр Эссэ тамхи 7 блок, 1 блок нь 35.000 төгрөгийн үнэтэй ченж эссэ тамхи 2 блок, 1 блок нь 22.000 төгрөгийн үнэтэй саарал ЛД 5 блок, 1 блок нь 25.000 төгрөгийн үнэтэй ЛД клап тамхи 1 блок, 1 блок нь 22.000 төгрөгийн үнэтэй Улаан вест тамхи 3 блок, 1 блок нь 18.000 төгрөгийн үнэтэй улаан шонхор тамхи 2 блок буюу нийт   717.000 төгрөгийн үнэтэй тамхи алдагдсан байсан.  Миний автомашины жижиг гурвалжин шил 40.000 төгрөгийн үнэтэй байдаг...” гэжээ /1-р хх-107/,

Хохирогч Н.Батбаяр мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 4-ний орой 22 цагийн үед өөрийн эзэмшлийн 63-39 УНМ улсын дугаартай цагаан өнгийн тоёота филтер маркийн автомашинаа Гуравдугаар эмнэлгийн ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлах Хаппи веритас эмнэлгийн гадна зогсоол дээр тавиад эмнэлэгт хүн сахих гээд орсон юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өглөө 08 цаг 30 минутын үед ажилдаа явахаар гарч иртэл миний автомашины баруун хойд хаалганы жижиг гурвалжин цонх хагарчихсан, автомашин дотроос 1 авдар буюу 50 блок нарийн вест тамхи хулгайд алдагдсан байсан. ...Нэг блок тамхи 18.000 төгрөгийн үнэтэй буюу нийт 900.000 төгрөгийн үнэтэй тамхи байсан. Миний автомашинаас өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй. Миний автомашины жижиг гурвалжин шил 50.000 төгрөгийн үнэтэй байдаг. Би алдагдсан 50 блок тамхинаасаа 40 блок тамхийг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. 10 блок тамхи нь дутуу байгаа. Мөн дээрээс нь хагалуулсан шилнийхээ мөнгийг нэхэмжилнэ...” гэжээ /1-р хх-134/,

Хохирогч Ш.Энхээ мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед би өөрийн эзэмшлийн 25-08 УНӨ улсын дугаартай, хар өнгийн Мазда демо маркийн автомашинаа нөхөр Баярсайханы хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 39 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Номин дэлгүүрийн үүдэнд авто зогсоол дээр ертөнцийн зүгээр хойш харуулан байрлуулж тавиад гэртээ орсон юм. Тэгээд манай нөхөр Баярсайхан ажилдаа явах гээд 06 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд удалгүй манай нөхөр над руу утсаар яриад манай машины хойд цонхыг хагалчихсан байна гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд гараад иртэл манай машины багажны хаалганы цонх томоор нь хагарчихсан дотор байсан цэнхэр өнгийн цүнхтэй автомашины түлхүүр багаж болон 6 ширхэг автомашины түлк, цапны үзүүр, угийн шарик алга болсон байсан ба машины цахилгаан дугуй хийлэгчийг гаргаад газар хаячихсан байсан. Автомашины түлхүүр багажийг цүнхтэй нь хамт 150.000 төгрөгөөр үнэлж, түлк нь нэг бүрийн үнэ нь 6.000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг байсан, цапны үзүүрийн болон угийн шарик хосоороо 50.000 төгрөгийн үнэтэй, дугуй хийлэгч нь 100.000 төгрөгөөр үнэлж байна. Автомашиныхаа шилийг сая 180.000 төгрөгөөр хийлгэсэн юм...” гэжээ /1-р хх-152/,

Хохирогч Э.Гантогтох мэдүүлэхдээ: “...37-55 УНЦ улсын дугаартай ногоон өнгийн Ланд крузер маркийн машин нь миний эхнэр Батсуурь овогтой Адъяабатын нэр дээр байдаг боловч миний машин байгаа юм. Уг машиныг манай компаний жолооч Даваа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр унаж яваад Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хороолол Номин дэлгүүрийн гадна зогсоолд тавиад гэртээ орж амарсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө Дорноговь аймаг Мандах сум руу хөдөө ажиллаж байгаа хүмүүст ажлын хувцас аваачиж өгөх гээд байж байхад жолооч Даваа өглөө утсаар яриад машины арын цонх хагалсан байна. Дотор нь байсан ажилчдад өгөх гэж байсан ажлын хувцас болон багаж алга болсон байна гэж хэлсэн. Миний машины арын багажны хаалганы том шилийг бүтнээр нь мөн буруу талын урд дохио бас цохиж хагалсан байсан. Миний машин дотор байсан дорцов болон ажилчдад өмсүүлэх гэж байсан ажлын хувцас зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би машины арын цонх, урд гэрлэн дохио зэргийг 300.000 төгрөгөөр засуулсан юм. ...Дорцовыг 3 жилийн өмнө авч байсан Ренчийн торцов байсан. Би үнэлгээг хэлж мэдэхгүй байна. Ажилчдын хувцсыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нарантуул захаас нэг бүрийг нь 48.000 төгрөгөөр бодож нийт 25 ширхэг ажлын хувцсыг худалдан авсан байсан. Нийт 1.200.000 төгрөг болж байгаа юм. Надад учирсан нийт хохирол 1.500.000 төгрөг болж байна...” гэжээ /1-р хх-209/,

Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-29/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-52-56/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-35-44, 165-166, 186-190, 247/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-50-51/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-52/,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-41, 104, 150, 170, 211-112, 2-р хх-87/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-105, 131/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Э.Ганболд нь ялтай байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өнөр хотхоны 39 дүгээр байрны гадаа зогсоолд тавьсан иргэн Д.Сүрэнжавын эзэмшлийн 49-30 УНН улсын дугаартай Тоёота королла маркийн автомашины шилийг хагалан нэвтэрч парламент 2 блок, майлд севен 3 блок, цэнхэр эссэ 7 блок, ченж эссэ 2 блок, саарал ЛД 5 блок, ЛД клап 1 блок, улаан вест 3 блок, улаан шонхор 2 блок зэрэг нийт 25 блок тамхи хулгайлан авч 717.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өнөр хотхоны 39 дүгээр байрны гадаа зогсоолд тавьсан иргэн Ш.Энхээгийн эзэмшлийн 25-08 УНӨ улсын дугаартай Мазда Демо маркийн автомашины шилийг хагалан нэвтэрч цүнхтэй автомашины түлхүүр багаж, автомашины түлк, автомашины цапны шарик зэрэг эд зүйл хулгайлан авч 236.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаппи Беритас эмнэлгийн гадна зогсоолд байсан иргэн Н.Батбаярын эзэмшлийн 63-39 УНМ улсын  дугаартай Тоёота Пилдер маркийн автомашины цонхыг хагалан нэвтэрч нарийн вест 50 блок тамхи хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны Номин дэлгүүрийн гадна зогсоолд тавьсан иргэн Э.Гантогтохын эзэмшлийн 37-55 УБЦ улсын дугаартай Тоёота ланд Круйзер маркийн автомашины ар талын болон баруун хойд талын шилийг хагалан нэвтэрч ажлын хувцас хулгайлан авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны баруун талын авто зогсоолд тавьсан иргэн Ж.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 30-70 УБӨ улсын дугаартай Тоёота Хайсе маркийн автомашины арын цонхоор нэвтэрч хүүхдийн унадаг дугуй, гар чийдэн, түлхүүр багажны ком зэргийг хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадна тавьсан иргэн Д.Эрдэнэтуулын 27-28 УНМ улсын дугаартай Тоёота Клугер автомашины зүүн хойд хаалганы жижиг гурвалжин шилийг хагалан нэвтэрч парламент 15 блок, ченж эссэ 10 блок, энгийн эссэ 5 блок, улаан вест 5 блок, саарал ЛД 5 блок, Майлд севен 5 блок, улаан шонхор 5 блок, зэрэг нэр төрлийн тамхи хулгайлан авч 1.358.000 төгрөгийн хохирол учруулсан ба 6 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 5.061.000 /таван сая жаран нэгэн мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан, буцаан олгосон тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон бусад бичгийн нотлох баримт зэргээр хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Э.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Ганболд нь урьд нь ял шийтгэл хүлээж байсан болох нь түүнийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдов. /2-р хх-52-56/.

Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлоос хохирогч Д.Сүрэнжавд 150.000 төгрөгийн, Н.Батбаярт 720.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг тус тус буцаан олгосон байна.

Иймд шүүгдэгч Э.Ганболдоос гэмт хэргийн улмаас учирсан шууд ба шууд бус хохирлын нийт үнэ болох 6.170.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Сүрэнжавд 617.000 төгрөгийг, хохирогч Ш.Энхээд 416.000 төгрөгийг, хохирогч Н.Батбаярт 230.000 төгрөгийг, хохирогч Э.Гантогтоход 1.480.000 төгрөгийг, хохирогч Ж.Мөнх-Эрдэнэд 650.000 төгрөгийг, хохирогч Д.Эрдэнэтуулд 1.403.000 төгрөгийг тус тус олгох,  иргэний нэхэмжлэгч Д.Мэнднасанд 95.000 төгрөгийг, М.Мөнхсайханд 250.000 төгрөгийг, Б.Өлзийсайханд 210.000 төгрөгийг, Б.Солонгод 180.000 төгрөгийг, Ц.Анхбаатарт 361.000 төгрөгийг, А.Нэргүйд 128.000 төгрөгийг, Ц.Галбарст 150.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ганболдын  энэ хэргийн учир цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч Э.Ганболд нь өөрийн гэсэн тодорхой эд хөрөнгө, орлогогүй байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Мөн шүүгдэгч Э.Ганболд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11/а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэнд тооцож, мөн өдөр суллагдсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаандаа дахин хулгайн гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Э.Ганболдод ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэчимэгийн Ганболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганболдыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Ганболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ганболдын цагдан хоригдсон нийт 165 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ганболдоос гэмт хэргийн улмаас учирсан шууд ба шууд бус хохирлын нийт үнэ болох 6.170.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Сүрэнжавд 617.000 төгрөгийг, хохирогч Ш.Энхээд 416.000 төгрөгийг, хохирогч Н.Батбаярт 230.000 төгрөгийг, хохирогч Э.Гантогтоход 1.480.000 төгрөгийг, хохирогч Ж.Мөнх-Эрдэнэд 650.000 төгрөгийг, хохирогч Д.Эрдэнэтуулд 1.403.000 төгрөгийг тус тус олгох,  иргэний нэхэмжлэгч Д.Мэнднасанд 95.000 төгрөгийг, М.Мөнхсайханд 250.000 төгрөгийг, Б.Өлзийсайханд 210.000 төгрөгийг, Б.Солонгод 180.000 төгрөгийг, Ц.Анхбаатарт 361.000 төгрөгийг, А.Нэргүйд 128.000 төгрөгийг, Ц.Галбарст 150.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.     

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН