2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/538

 

 

 

 

 

 

 

 

   2025          02          19                                         2025/ШЦТ/538

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч Э.Билгүүн,

хохирогч Б.Р********,

шүүгдэгч А.Н************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Х********* овогт А**********тын Н**************д холбогдох эрүүгийн 2405000001313 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, **, *** хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, ** дүүрэг, ** дүгээр хороо, *** дугаар гудамжны *** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй боловч, одоогоор ** дүүрэг, *** дүгээр хороо, ** байрны ** тоотод оршин суух хаягтай гэх,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Х********* овогтой А**********тын Н**************. /РД:***/

 

Шүүгдэгч А. Н************** нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн урд талын автобусны буудлын орчим хохирогч Э.А********гийн эзэмшлийн "Самсунг галакси А55" загварын гар утас болох бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Мөн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Ашид" хүнсний дэлгүүрийн гадна талд хохирогч Б.Ц********гийн хувцасны халааснаас "Самсунг А15" загварын гар утас болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар 527,920 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 4-94 тоотод оршин суух хохирогч Б.Р********гийн байшингийн цонхыг хагалж, улмаар түүний гэр болох хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Р********гийн эзэмшлийн 1 ширхэг өмд, 1 ширхэг цамц, 1 ширхэг цаг зэрэг эд зүйлс болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар 214,500 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хаяг тоот тодорхойгүй, гэр хорооллын эзэнгүй байшинд хохирогч Л.С********ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан,

Мөн дээрх цаг хугацаанд тус гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Л.С********ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, архины шилээр нүүр болон бусад биеийн хэсэгт зүсэх хэлбэрээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун хацар, эрүү ясны баруун өмнөд, арын сэртэнгийн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, дух, баруун хацар, эрүү, баруун чих, нуруу, баруун сарвуу, гуянд зүсэгдсэн шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н************** мэдүүлэхдээ: “.....” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Р******** мэдүүлэхдээ: “.....” гэв.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 8-16 дахь тал/

 

Хохирогч Л.С********ийн “2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Сайн ломбард"-ны ойролцоо гадаа 17 цагийн орчимд хэвтэж байтал бороо ороод байхаар нь зүс таних Н**************гийн амьдардаг Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт /яг хаана байдгийг нь сайн мэдэхгүй байна/ байрлах эзэнгүй байшинд очиход Нямхайнямбуу ганцаараа нэлээн архи уучихсан байж байсан.

Тэгээд Н******** зүүн гараа зүсчихсэн цус гарсан байдалтай байхаар нь "гараа яачихсан юм бэ мөнгө яаж олсон юм бэ?" гээд асуутал “найз нь мөнгө олно шүү дээ” гээд бид хоёр хоорондоо харилцан яриа өрнүүлээд байж байтал Н******** надад хандан "би чамд 13,000 төгрөг өгье чи надтай бэлгийн харьцаанд орчих" гэхээр нь би үгүй гэж хэлсэн.

Тэгтэл Н******** үгийн зөрүүгүй тэнд байсан хагарсан архины шилний амсар хэсгийг зүүн гартаа барьж байгаад нүүрэн хэсэгт хоёр удаа зүссэн. Тэгээд би орилоод авраарай туслаарай гээд орилж байтал гараараа нүүрэн тус хэсэгт нэг удаа цохиж, нөгөө хагарсан шилээр миний гуя болон нуруу хэсэгт хэд хэдэн удаа цохих шиг болоод хартал нуруу болон гуянаас зүсэгдээд маш их хэмжээний цус гарч байхаар нь тэр газраас зугтаагаад байшингийн ард нуугдаад Н********г хашаанаас гарахыг нь хүлээж байгаад байшин руу орж хувцсаа өмсчхөөд "Сайн ломбард" руу гүйгээд явсан.

Тэгээд Анар дэлгүүрийн ойролцоо явж байтал нагац ах П************ овогтой Ц********* ахтай таараад, намайг ах маань хараад түргэн тусламж дуудъя, гэмтлийн эмнэлэг явъя гэж хэлэхээр нь би оёдол хийлгэхээс айгаад тэр газраа нуугдаад унтчихсан байсан.

Өглөө нь буюу 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Анар дэлгүүрийн хажууд байрлах худгийн ойролцоо явж байтал зүс таних Р******** ахтай таараад нагац ах Цогтбаяр ахад хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд Р******** ах надад хандан "чи манай гэрт орсон юм уу? гэрээс хоёр гар утас, бор түрийвч, цаг алга болсон байна гэж хэлсэн.

Өчигдөр Н*********гийн байсан байшинд ороход хоёр гар утас /ямар маркийн гар утас байсныг санахгүй байна/ бор түрийвч, түрийвчин дотор байсан 13,000 төгрөг эд зүйл байсан. Дээрх болсон үйл явдал нь өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчимд болсон. Мөн тухайн үед Н************** намайг зодохдоо миний дээгүүрээ өмссөн байсан ягаан эрээн өнгийн фудволк, дотуур нь өмссөн байсан цагаан өнгийн левчик, доогуур өмсөж байсан хар саарал өнгийн жинсэн өмд, дотуур нь өмссөн байсан хар өнгийн торон материалтай дотуур хувцсыг бүгдийг нь миний хүсэл зоригийн эсрэг тайлж урсан.

Би тэр өдөр ерөөсөө архи уугаагүй байсан. Н******** дээр очоод ууж байсан “Өргөө” гэх нэртэй архинаас хуванцар саваар 3 удаа уусан. Н******** бол нэлээн согтолттой байсан. Би Н********тай ямар нэгэн маргалдсан асуудал байхгүй. Харин Н******** надтай бэлгийн харьцаанд оръё гэхэд нь үгүй гэж хэлсний төлөө миний биед халдаж гэмтэл учруулсан. Н********тай анх 2024 оны 7 дугаар сард наадмаар “Анар” захын үүдэнд танилцаж байсан. Би Н**********гийн амьдардаг гэх газар 1 л удаа очиж байсан. Миний нүүр хэсэгт хоёр хөмсөг язарсан, баруун талын хацар хэсэг шилээр цохисноос болж хавдсан, ар нуруу хэсэгт зүсэгдсэн, мөн гуя хэсэгт зүсэгдсэн” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 19-23 дахь тал/

 

Гэрч Б.Р********гийн "2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анар" дэлгүүрийн ойролцоо С********тэй тааралдсан, С******** ганцаараа явж байсан бөгөөд толгойгоо алчуураар бүтээчихсэн явж байсан. Нүүр битүү хавантай, цус болчихсон явж байсан. С********т эмнэлэгт үзүүл гэж хэлсэн чинь үгүй гэж хэлээд байсан.

Тэгээд би ойрхон шиг өөр хүнтэй уулзах гээд яваад эргээд орж иртэл алга болчихсон байсан тул гэртээ харьсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед гэрээсээ гараад С********ийг хайсан чинь байхгүй байсан. Тэгтэл "Анар" дэлгүүрийн хажуугаар С******** алхаад ирсэн. Би С********ээс чамайг хэн зодсон юм гэж асуухад танай гэрт очиж хулгай хийсэн хүн намайг зодсон. Яагаад зодсон талаараа хэлээгүй. Тэгээд би дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 31-33 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11321 дугаартай:

 “1. Л.С********ийн биед баруун хацар, эрүү ясны баруун өмнөд, арын сэртэнгийн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, дух, баруун хацар, эрүү, баруун чих, нуруу, баруун сарвуу, гуянд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн, шарх гэмтлүүд нь хурц ир бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэхь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2695 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцанд 108 мм, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн футболконд 306 мм, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ханцуйгүй ягаан өнгийн цамцанд 305 мм, 150 мм, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн хөхний даруулгад гархи хугарсан, 10мм, хар өнгийн дотоожинд 80мм, 110мм хэмжээтэй, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна. Хар өнгийн цамцанд 20х25 мм хэмжээтэй, хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ зулгаралт байна.

2. Улаан өнгийн саравчтай малгай, хөх өнгийн жинсэн яак, ягаан өнгийн цээживч, ягаан өнгийн хөхний даруулга, бэлгэвч гэмтэлгүй байна" гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 46-55 дахь тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дэх тал/

 

Хохирогч Б.Ц********гийн "Би 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ажлаа хийж байх үедээ буюу Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ашид гэх нэртэй дэлгүүрт барааны захиалга авах гээд өглөөний 06 цагийн үед орох үед миний утсан дээр байдаг байгууллагын аппликейшн болохгүй байхаар нь ажил руу ярьж засаад өгөөч ээ гэж хэлчхээд байж байтал гаднаас нэг үл таних 30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд надад хандан "эгчээ утсаа өгөөд ганц яриулаад өгөөч" гэж гуйхаар нь би өөрийн Самсунг А-15 загварын усан цэнхэр өнгөтэй, 64Гб багтаамжтай эрвээхэйний зурагтай доргионы хамгаалалттай гэртэй гар утсаа өгсөн.

Тэр залуу миний утсыг аваад эргээд шууд дэлгүүрээс алхаж гарахаар нь араас нь гартал хурдан гүйгээд алга болсон. Би тэр үед цагдаа дуудаад Ашид гэх нэртэй дэлгүүрийн хяналтын камерыг шүүлгэтэл дэлгүүрийн эзэн эгч надад хандаж "наад залуу чинь энэ хавиар архи уугаад явж байдаг" гэж хэлсэн. Тухайн дэлгүүр нь Сайн ломбардаар дээшээ өгсөөд 85г дугаар байрны эсрэг талд байрладаг.

Тухайн газраасаа би миний гар утсыг авч явсан хүнийг хайж яваад 18 цагийн үед 85г байрны гадна миний утсыг авч явсан хүн согтуу сууж байхаар нь цагдаа дуудаж өгсөн. Тухайн үл таних эрэгтэйгээс миний гар утас хаана байна гэж асуухад юу ч хэлээгүй. Харин өөрийнхөө гар утсанд миний сим картыг хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал/

“... би тухайн үед урд шөнө нь архи уусан байсан бараг гараагүй байдалтай толгой өвдөөд байсан учраас ундаа ус уумаар санагдсан болохоор дэлгүүрээс ундаа аваад 856 байрны тээврийн хэрэгслийн зогсоолын хаалтны хажууд цагаан машин налаад зогсож байсан нэг халамцуу залуу ирээд надаас ундаа өгөөч гэж гуйхаар нь би авсан ундаагаа тухайн залууд өгөөд байж байсан бид хоёрын хажууд зогсож байсан 30 орчим настай эрэгтэй миний гар утсыг аваад тойроод зугтаасан, тэр үед би гар утсаа алдчихлаа гэж бодоогүй, тэгээд нэг харсан халаасанд байсан утас байхгүй тэгэхээр надтай уулзаж байсан залууд энэ сая яачихав миний утсыг аваад явчихлаа даа чи танина биз дээ гэхэд би танихгүй чамтай цуг яваа хүн ойлгосон гэж хэлэхээр араас нь хөөгөөрэй гээд хэлсэн нөгөө залуу бас халамцуу байж таараад түүний араас гүйсэн тэгээд удалгүй би тэр хоёрын явсан зүг рүү гүйгээд очсон миний гар утсыг аваад зугтаасан залуугийн араас хөөсөн цагаан подволктой залуу дэлгүүрийн үүдэнд сууж байсан яасан гэсэн гүйцээгүй гэж хэлсэн...

... Би тухайн хоёр залууг огт танихгүй нэг нь надаас ундаа гуйсан тэгээд түүнтэй ярьж байхад нэг залуу ирээд хажууд байгаад байхаар нь хамт явж байна гэж ойлгосон харин нөгөө цагаан подволктой залуу ч бас надтай хамт явж байгаа хүн гэж ойлгоод миний халааснаас гар утас авч байхад нь надад хэлээгүй юм байна лээ харин миний утсыг аваад зугтаасан залууг би сайн харсан дахин харвал танина” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал/

 

"Дамно үнэлгээ" ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2024 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн БГ2-24-1358 дугаартай “... Самсунг А15 загварын гар утас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 527,920 төгрөг...” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 166-169 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл. /1 дүгээр хавтаст хэргийн 180-188 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /1 дүгээр хавтаст хэргийн 189-193 дахь тал/

 

Хохирогч Э.А********гийн “2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчимд А.Н************** над руу залгаад хуучин хашаан дотор байж байя чи хүрээд ир гэсэн" тэгэхээр нь 12 цагийн орчимд очиход нэг шил архи уусан сууж байхаар нь би уурлаад хаяад яваад өгсөн.

Тэгээд хорооны цагдаа руу залгаад нөгөөх чинь архи уугаад сууж байна гэсэн чинь хуралтай байна эргээд залгая гэхээр нь ажил руугаа яваад өгсөн. Тэгээд ажил дээрээ очоод байж байгаад цонхоор хартал архи уудаг хүмүүстэйгээ уулзчихсан архи уугаад сууж байсан.

Тэгээд ажлаасаа гараад тойрч очоод ажлаасаа холдуулаад уулзахад "чи ийшээ холд гэсэн чинь би чамд бэлэн 10,000 төгрөг өгчихье, чи надад дансаар 10,000 төгрөг шилжүүлээд би ганц тоглочихъё, чи надад утсаа өгчих, чи намайг тоглоод дуустал хүлээгээд сууж бай" гэхээр нь миний утас тоглож болохгүй ээ, устгасан" гэсэн чинь "ингээд тоглож болдог юм" гэж хэлээд миний гараас булаагаад аваад суусан. Тэгэхээр нь би дэлгүүр рүү ороод хүүхэд рүүгээ залгаад миний утсыг авчихлаа гээд хэлчхээд гараад иртэл А.Н************** алга болчихсон байсан.

Тэгээд залгатал хорооллын эцэс дээр гэмтэл тал руу уруудаад явж байна, чи хүрээд ир гэсэн, тэгээд очтол байхгүй байсан. Тэгээд дахиад залгатал Өргөө дээр хүнтэй уулзчихаад үдээс хойш яваад очъё би чиний утсаар яадаг юм гэсэн, тэгээд дахиад залгатал Гандангийн урд талын буудал дээр байна ирээд ав гэж хэлчхээд миний утсыг унтраагаад алга болчихсон байна. Урьд өмнө би энэ хүнтэй 2016 оноос хойш танилцаад хамтран амьдраад явахад энэ хүн бол олон удаа хулгай хийгээд шорон оронгоор ороод гарч ирж байсан, А.Н************** урьд нь надтай хамт амьдардаг байхдаа зоддог, элдэв янзаар доромжилж, ах дүү, хүүхдүүдийг маань байнга доромжилж, байнга над руу залгаж мөнгө нэхдэг, байнга намайг залгаж дарамталдаг, намайг ганц айлгадаг зүйл нь тэр хүн над руу залгаад "би амиа хорлоно" гэж намайг байнга дарамталдаг, миний орон гэрийг хүртэл 2022 онд зарчихсан байсан. Одоо үнэхээр хэцүү байна, сүүлийн сар орчмын хугацаанд унтаж чадахгүй, байнгын стресстэй байдаг болсон.

Хамгийн сүүлд наадмын өмнө шөнө согтуу орж ирээд би тоглоом тоглоодохъё гээд миний утсыг авч зугтаад би цагдаад өгөөд утсаа олж авсан. А. Н************** миний гар утсыг авч зугтаагаад покер л тоглоод байдаг юм шиг байна лээ миний дансыг мэддэг болохоор байнга мөнгө орж гарч байдаг. ... Миний алдсан гэх Самсунг А55, 128 гб-ийн багтаамжтай, ягаан өнгөтэй, улаан хүрэн өнгийн, ар талдаа тойрог хэлбэртэй гэртэй гар утас байсан ... 1,499,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтаст хэргийн 3-4 дэх тал/

 

Дамно Үнэлгээ ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №БГ2-24-1243 дугаартай "самсунг галакси А55 загварын гар утасны 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээг 1,024,600 төгрөгөөр тогтоосон" гэсэн шинжээчийн дүгнэлт. /2 дугаар хавтаст хэргийн 11-16 дахь тал/

 

Гэрч 3.Л**********ийн өгсөн “Би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-н автобусны буудал дээр байх цагдаагийн байрны хажууд зогсож байхад үл таних 35 орчим насны халамцуу эрэгтэй хүн над дээр ирээд гэрээсээ хөөгдчихлөө лизингээр авсан Самсунг А55 загварын гар утсаа зарна гэж хэлсэн.

Тэгэхээр нь би гар утсыг нь авч үзсэн ба үзэхэд өөрөө нүүрний кодыг хийж өгч байсан. Тэгээд гар утасны ажиллагааг шалгаад зураг руу нь ороход өөрийнх нь зураг болон бичлэг байсан. Би утсыг нь хэд юм бэ гэж асуухад 280,000 төгрөгөөр авчих буудлын мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би 200,000 төгрөгөнд авна гэж хэлэхэд за өгчихье гэсэн.

Тэгээд би тухайн хүнд бэлнээр 200,000 төгрөг өгөөд гар утсыг авсан. Гар утсыг нь аваад би утас дээрх юмнуудаа устгаад өгөөрэй гэхэд надад утсан доторх юмнуудаа устгаад өгсөн. Тэгээд тэр хүн явсан ба явсных нь дараа би шилэн наалтыг нь хуулж үзэхэд дэлгэцний баруун талын доод буланд бага зэрэг цууралт үүссэн байсан. Тэгэхээр нь би тухайн утсыг теди төвийн ченжид 320,000 төгрөгөөр зарсан.

Тухайн гар утсыг зарснаас хойш 2-3 хоногийн дараа үл таних нэг эмэгтэй, гар утас зарсан залуугийн хамтаар ирсэн. Тэр эмэгтэй надаас чамд манай нөхөр гар утас хэдээр зарсан бэ гэж асуухад би 200,000 төгрөгөөр зарсан гэдгийг нь хэлсэн. Тэгэхээр надаас буцаагаад авах боломжтой юу гэж асуухаар би 200,000 төгрөгөө эргүүлж өгөөд гар утсаа буцаагаад авч болно гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй мөнгө өгөхөөргүй янзтай энэ хүн миний гар утсыг хулгайлсан байхад би яахаараа чамд 200,000 төгрөг өгдөг юм бэ гэж орилсон. Тэр үед би учир байдлыг тайлбарлаж хэлээд нөхөртэйгөө наад асуудлаа цагдаагийн байгууллагаар шийд гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр явсан ба тэрнээс хойш надтай тааралдаагүй. Би надад гар утас зарсан гэх залууг одоо харвал танина” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтаст хэргийн 43-44 дэх тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл. /2 дугаар хавтаст хэргийн 45-53 дахь тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт. /2 дугаар хавтаст хэргийн 67-71 дэх тал/

 

Хохирогч Б.Р********гийн өгсөн “2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би гэрээсээ гарсан. Манай хашаа дотроо их том, 2 айлын хашаа хоймортоо урт том байшинтай түүний баруун захад би амьдардаг. Тухайн өдөр би буух хашаа хайж яваад ирсэн манай цонх онгорхой эзэнгүй байсан хэсгийн цонх хагарсан байсан. Тэгээд ороод харсан хоймор байсан зурагт үүдэнд ирсэн байсан ... Ганц нэг өмд, цамц, цаг алдсан ... бүгд нийлээд 250,000 төгрөг орчим болох байх ...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтаст хэргийн 65-66 дахь тал/

 

Дамно Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №БГ2-24-1425 дугаартай "... шинжилгээний объектын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 214,500 төгрөг..." гэсэн шинжээчийн дүгнэлт. /2 дугаар хавтаст хэргийн 81-86 дахь тал/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч А.Н********нхямбуу нь шунахайн сэдэлтээр хохирогч Б.Ц********гийн халааснаас "Самсунг галакси А55" загварын гар утсыг хулгайлан авч мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Р********гийн гэрийн цонхийг хагалан нэвтэрч 1 ширхэг өмд, 1 ширхэг цамц, 1 ширхэг цаг зэргийг хулгайлан,

Мөн хохирогч Л.С********ийн бэлгийн эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг үйлдэл хийж хүчиндэхийг завдсан, уг үйлдлээ хийх явцдаа хохирогчийг эсэргүүцсэн үйлдэл гаргасны төлөө түүний биед халдаж, баруун хацар, эрүү ясны баруун өмнөд, арын сэртэнгийн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, дух, баруун хацар, эрүү, баруун чих, нуруу, баруун сарвуу, гуянд зүсэгдсэн шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1.  Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.Н********нхямбуу нь хохирогч нарын өмчлөх эрх болон бэлгийн эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж, үйлдлийн аргын хувьд хохирогч нарыг зөрөх үед нь халааснаас нь гар утсыг нь авч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь нэвтэрч эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар авч, мөн цаашлаад хүний эрүүл мэнд, бэлгийн эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан эдгээр үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Н**************гийн үйлдэл нь эдгээр гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсгүүд тохирсон гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.А********д 1,024,600 төгрөг, Б.Р********д 214,500 төгрөг, Б.Ц********д 527,920 төгрөгийн хохирол тус тус учирсан, уг хохирлоос Б.Р********д  150,000 төгрөгөөр үнэлгээ тогтоогдсон “шаргал өнгийн оосортой бугуйн цаг”-ийг буцаан олгосон тэмдэглэл үйлдсэн /2 дугаар хавтаст хэргийн 127 дугаар хуудас/ ба бусад төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч А.Н**************гаас гаргуулах нь зүйтэй.

 

Харин хохирогч Л.С********ийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11321 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч хохирогч Л.С********ийн зүгээс хохирол төлбөр, эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй “сэтгэцэд учирсан хор уршигаа үнэлүүлэхгүй” /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/ гэж мэдүүлсэн байна.

Иймд Л.С******** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүхийн зүгээс хохирогч Л.С********ийн хэргийн материалд бүртгүүлсэн дугаар луу нь шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр удаа дараа холбогдсон боловч түүний төрсөн эх нь уг дугаарыг ашиглаж байсан ба түүний хаана байгааг нь мэдэхгүй, шүүхэд бүртгүүлсэн хаяг дээрээ амьдардаггүй, утасгүй гэсэн тайлбар өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч А.Н**************д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдэх ялыг нэмж нэгтгэн 4 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Н**************гийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, улсын яллагчийн дүгнэлт, урьд ял шийтгүүлсэн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдлыг илтгэж байх тул энэ байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ернхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан өөр төрлийн ял болох 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг, хорих ялын 1 хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно....” гэж заасан байдаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Н**************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн атлаа тухайн үргэлжилсэн нэг гэмт хэргийн үйлдэл тус бүрд нь ял оногдуулахаар санал гаргасан нь үндэслэлгүй юм.

Гэтэл шүүхийн зүгээс эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэрэг тус бүрт нь оногдуулж, 4 жилийн хугацаагаар тогтоосон хэдий ч шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийг танилцуулахдаа нэмж нэгтгэсэн ялыг “4 жил 10 сар” гэж танилцуулан тооцооны алдаа гаргасан байх тул түүнийг залруулан зөвтгөх нь зүйтэй юм.

Иймд “ ... шүүгдэгч А.Н**************гийн эдлэх ялыг 4 жил 10 сар...” гэж танилцуулсныг “...4 жил..” болгон залруулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалт, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, дотуур хувцас 1 ширхэг, ягаан эрээн цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, хараа гэх бичиглэлтэй шилний хэлтэрхий 1 ширхэг, хөхний даруулга 1 ширхэг зэргийг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 178 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х********* овогт А**********тын Нямхайнямбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Н**************д 8 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ернхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар А.Н**************д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн 3 жил 9 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 3 сарын хорих ялаар тогтоож, 3 жил 9 сар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар А.Н**************д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Н**************гийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 178 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалт, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, дотуур хувцас 1 ширхэг, ягаан эрээн цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, хараа гэх бичиглэлтэй шилний хэлтэрхий 1 ширхэг, хөхний даруулга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Н**************гаас 1,024,600 төгрөгийг Э.А********д, 64,500 төгрөгийг Б.Р********д, 527,920 төгрөгийг Б.Ц********д тус тус гаргуулж олгож, хохирогч Л.С******** нь өөрч учирсан эрүүл мэндтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Н**************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ