2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/70

 






        

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

     2025        01         07                                           2025/ШЦТ/70

 

 

                                 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Шүүгдэгч: Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************** холбогдох эрүүгийн 2405035861380  дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, **********************суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, *******************************, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн,

************************************************.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Гнь “...2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт  шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стелла” зочид буудалд иргэн Б.Мөнхгэрэлтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж зүүн хоншоорын хөндийн урд хана, ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, доод зовхинд шарх, зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            мөн 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коко банана” баарнаас хохирогч Ш.Доржсайханы өмчлөлийн ай фоне 13 про макс загварын гар утсыг шунахайн сэдэлтээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон 1,425,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт   хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг    хянан    шийдвэрлэх    тухай    хуулийн    36.7   дугаар   зүйлд   зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Гнь “...2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт  шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стелла” зочид буудалд иргэн Б.Мөнхгэрэлтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж зүүн хоншоорын хөндийн урд хана, ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, доод зовхинд шарх, зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            мөн 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коко банана” баарнаас хохирогч Ш.Доржсайханы өмчлөлийн ай фоне 13 про макс загварын гар утсыг шунахайн сэдэлтээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон 1,425,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гантогтохын өгсөн “...гэм буруутай...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405035861380  дугаартай хэргээс:

Хохирогч Б.Мөнхгэрэлийн эрүүл мэндэд халдсан үйлдлийн талаар эрүүгийн хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан бүртгэл, /хх-ийн 7 дугаар тал/

Хохирогч Б.Мөнхгэрэлийн“...2022 оноос эхэлж Гантогтохтой танилцаж үерхэж эхэлсэн. 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” зочид буудалд шөнийн 03 цагийн үед очсон. Буудлын өрөөнд яваад ороход Гантогтох, Өнөболд, Гантогтохын өмнө уулздаг байсан охин гурав байсан. Би тэр охиноос чи энд юу хийж байгаа юм гэж хэлсэн чинь Гантогтох дуудсан юм гэж хэлсэн. Би Гантогтоход хандаж чи бид хоёр бүтэхгүй юм байна одоо салъя гэж хэлээд буудлын өрөөнөөс гарах гэтэл Гантогтох намайг явуулахгүй гээд хоёр удаа миний нүд рүү цохисон. Тэгснээ намайг явуулахгүй гээд буудлын өрөөний үүдэнд байгаад байхаар нь би тэнд хоносон. Маргааш нь би ахыгаа дуудаж “Орбита” эмнэлэгт үзүүлсэн..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15-20 дугаар тал/

Гэрч Э.Өнөболдын “...ингээд байж байхад 00 цаг өнгөрч байхад гэнэт Мөнхгэрэл гаднаас зочид буудалд ороод ирсэн. Тэгснээ Номиотой маргалдаад байсан. Номио буудлын өрөөнөөс гараад явсан. Гантогтох Мөнхгэрэл хоёр хоорондоо маргалдаж байгаад Гантогтох Мөнхгэрэлийн нүүр хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Дараа нь тэр хоёр эвлэрч буудлын өрөөнд хамт хоносон. Маргааш өглөө нь Мөнхгэрэл эмнэлэг орж үзүүлээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-28 дугаар тал/

Гэрч Д.Төгөлдөрийн “...Би Гантогтохтой найзлаад 6 жил өнгөрч байна. Өвөрхангай аймагт төрсөн эцэг эхээс гурвуулаа бөгөөд доороо 2 охин дүүтэй айлын том хүүхэд байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургууль төгссөн. Түүний дараа политехник коллеж төгсөж цахилгаанчин мэргэжилтэй болсон. Зан аашны хувьд төлөв даруу дуу цөөтэй. Үе үе жаахан сагсуу зантай. Архи хааяа уудаг. Архи уухаараа   агсам   согтуу  тавиад байдаггүй даруухан болчихдог залуу байгаа юм...”

гэсэн мэдүүлэг, /хх-ийн 35-36 дугаар тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 2723 дугаар дүгнэлтэд: "Б.Мөнхгэрэлийн хоншоорын хөндийн урд хана, ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи хацрын дээд хэсэгт цус хуралт, доод зовхинд шарх, зулгаралт, Цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй" гэх дүгнэлт, /хх-ийн 37-41 дүгээр тал/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон бүртгэл, /хх-ийн 54 дүгээр тал/,

Хохирогч Ш.Доржсайханы өмчлөх эрхэд халдсан үйлдлийн талаар эрүүгийн хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан бүртгэл, /хх-ийн 68-69 дүгээр тал/

Хяналтын камерын бичлэг, бичлэгийн эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /тэмдэглэлд бичлэгийн 02 цаг 41 минут 02 секундэд сэжигтэй этгээд хохирогч иргэний алдсан гэх гар утсыг ширээн дээрээс авч байгаа нь бичигдсэн байв гэж дурдан гэрэл зургаар бэхжүүлсэн байв /хх-ийн 71-76 дугаар тал/,

Хохирогч Ш.Доржсайханы “...Би 2024 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко банана” бааранд найзууд болох Намхайнямбуу, Хосбаяр, Хүрэлтулга, Ичинноров, Одгэрэл, Ганчимэг нарын хамт орж үйлчлүүлж байгаад 2 шил виски, болон пиво ууж байхад хамт сууж байсан Ганчимэг явна гээд гадагш гарахаар нь би араас нь очих гээд гарахад миний араас Хосбаяр, Намхайнямбуу нар гараад ирсэн. Би гарахдаа өөрийн гар утсыг сууж байсан ширээн дээрээ тавиад мартаад явсан байсан. Эргээд орж ирэхэд миний гар утас байхгүй болсон тул уг баарны хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд намайг гарсны дараа гар утсыг маань үл таних эрэгтэй хүн ширээн дээр аваад гарч байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 80-84 дүгээр тал/

Хөрөнгө, хохирол, даатгалын үнэлгээний “Дамно” ХХК-н 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн БГ2-24-1363 дугаартай шинжээчийн“...айфоне 13 про макс загварын гар утсыг 1,425,000 төгрөгөөр үнэлэв..." гэх дүгнэлт /хх-ийн 97-103 дугаар

тал/

Гэрч О.Отгонзулын “...Тухайн өдөр би найз Мөнхгэрэлийн хамт Төв цэнгэлдэх хүрээлэнд “Гинжин энэ мөч” тоглолт үзэж байгаад найз маань хэдэн залуучуудтай танилцсан. Тэгээд тэр залуучуудтай хамт баар орохоор болоод хамт “Коко банана” шөнийн цэнгээний газар луу явж гадна нь очиход тэд нарын найз нь гээд 5-с 6 залуутай танилцсан. Шөнийн цэнгээний газарт ороход тэдгээр залуус араас орж ирсэн. Харин тэндээс гараад харих гэтэл тэдгээр залуучууд замд бууна гээд хамт явсан. Би автобусны буудал сайн мэдэхгүй болохоор тэдгээр залуусыг хаана буусныг нь сайн мэдэхгүй байна. Бичлэгт үзүүлсэн гар утас авсан залууг сайн санахгүй байна анх танилцаж байхад нэрээ хэлж байсан одоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 85-88 дугаар тал/

Гэрч Б.Мөнхгэрэлийн “...Отгонзул бид хоёрыг шөнийн цэнгээний газарт байхад Анхбаяр араас найз нартайгаа орж ирсэн. Бид нар шөнө 03 цаг болж байхад баарнаас гарсан. Анхбаяр хоёр найзын хамт ирж машинд суугаад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буусан. Би тэдгээр залуучуудыг сайн танихгүй тоглолт үзэж байгаад танилцсан. Тэр гар утас авч байгаа залуугийн нэрийг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-92 дугаар тал/,

Гэрч Э.Өнөболдын “...Тухайн өдөр 18 цаг өнгөрч байхад би найз Гантогтох, Анхбаяр, Мөнхгэрэл, Отгонзул нарын хамт төв цэнгэлдэх орж тоглолт үзээд 00 цагийн үед бид нар ярилцаж байгаад “Коко банана” шөнийн цэнгээний газарт орж бүжиглэхээр болоод ортол ширээ байгаагүй, бүжгийн талбайг эргээд сул суудалгүй байсан тул бүжиглэж байтал Гантогтох хэдүүлээ гарья гэж хэлээд гараад явцгаасан. Тэндээс гараад бүгд харьцгаасан. Бичлэгт үзүүлсэн хүн Гантогтох мөн байна. Хар өнгийн фудболк, хар өнгийн нүдний шил, саравчтай малгай, хар өнгийн жинсэн өмдтэй явж байсан. Бид нарт гар утас авсан талаараа огт хэлээгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 93-96 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Гантогтох нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Гантогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Шүүгдэгч Б.Гантогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Гантогтох нь хохирогч Б.Мөнхгэрэлтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж зүүн хоншоорын хөндийн урд хана, ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, доод зовхинд шарх, зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Мөнхгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 15-20 дугаар тал/, гэрч Э.Өнөболдын мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар тал/, гэрч Д.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 2723 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-41 дүгээр тал/ зэргээр нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 2723 дугаартай шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 2723 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Иймд шүүгдэгч Б.Гантогтохын  дээрх үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гантогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Гантогтох нь мөн 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коко банана” баарнаас хохирогч Ш.Доржсайханы өмчлөлийн ай фоне 13 про макс загварын гар утсыг шунахайн сэдэлтээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон 1,425,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан бүртгэл, /хх-ийн 68-69 дүгээр тал/, хяналтын камерын бичлэг, бичлэгийн эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 71-76 дугаар тал/, хохирогч Ш.Доржсайханы мэдүүлэг /хх-ийн 80- 84 дүгээр тал/, хөрөнгө, хохирол, даатгалын үнэлгээний “Дамно” ХХК-н 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн БГ2-24-1363 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-103 дугаар тал/, гэрч О.Отгонзулын мэдүүлэг /хх-ийн 85-88 дугаар тал/, гэрч Б.Мөнхгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 89-92 дугаар тал/,гэрч Э.Өнөболдын мэдүүлэг /хх-ийн 93-96 дугаар тал/ зэргээр нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар” байхыг шаардах ба  шүүгдэгч Б.Гантогтохын дээрх үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Гантогтохыг 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коко банана” баарнаас хохирогч Ш.Доржсайханы өмчлөлийн ай фоне 13 про макс загварын гар утсыг шунахайн сэдэлтээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон 1,425,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Гантогтохыг  “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гантогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэргийн хохирол төлбөрийн тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнхгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар 4,733,000/ дөрвөн сая долоон гучин гурван мянга/-н төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч нь 100.000 /нэг зуун мянга/ төгрөг бэлнээр, 5.000.000 /таван сая / төгрөгийг дансаар нийт 5.100.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  шүүгдэгчийн дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хохирогч Б.Мөнхгэрэл нь уг гэмтлийн улмаас эрүүл мэндийн төвөөс эмчилгээ

үйлчилгээ авсан байх бөгөөд   /хх-ийн 136 дугаар тал/ шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас энэ талаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 54 дүгээр талд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирлын улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон  нөхөн төлбөр нэхэмжилсэн нь шүүгдэгчид холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гуравдугаар зэрэглэлээр тогтоох нөхөн төлбөрөөс өөрөөр тодорхойлсон нөхцөл байдалтай  байх тул хохирогчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэхгүйгээр нээлттэй үлдээв.

Иймд хохирогч Б.Мөнхгэрэл нь гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Гантогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэргийн хохирол төлбөрийн тухайд:

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Доржсайханы өмчлөх эрхэд 1,425,000/ нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/-н төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч ************ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.Доржсайханд 1,000,000 / нэг сая/ төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 78 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гантогтохоос үлдэгдэл 425,000/ дөрвөн зуун хорин таван мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Доржсайханд олгож шийдвэрлэх зүйтэй байна.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч /*********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ******* ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420/ дөрвөн зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300/гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулав.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цагийн  хугацааны нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүнд биечлэн эдлэх ялыг нийт  720 /долоон зуун хорь/ хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 Шүүгдэгч ***********оногдуулсан 720 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлав.

Шүүгдэгчид   ял   оногдуулахад    Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д

заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

            Энэ хэрэгт 2405011441377 дугаартай хэргийн нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар

зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд мөн

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420/дөрвөн зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун / цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүнд биечлэн эдлэх ялыг нийт 720 /долоон зуун хорь /цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч ********** оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

6. Шүүгдэгч ********** нь хохирогч *********** гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.800.000 /таван сая найман зуу/ төгрөг төлсөн, баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн, хохирогч ********* 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаад шүүгдэгч *********** 425.000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч ************** олгосугай.

  7. Хохирогч Б.Мөнхгэрэл нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 8.Шүүгдэгч Б.Гантогтох нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон

битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ хэрэгт 2405011441377 дугаартай хэргийн нэгтгэсэн, тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ