| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0652/ |
| Дугаар | 2025/ШЦТ/125 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/125
2025 01 13 2025/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,
хохирогч: Э.Эрдэнэсайхан,
шүүгдэгч: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монхор овогтой Мамбаажавын Энхсайханд холбогдох эрүүгийн 2405030861666 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........., эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, ........................ ягтай, урьд ял шийтгэлгүй,
............................../.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Энь “...2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Эрдэнэсайханыг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Эрдэнэсайханы эзэмшлийн Тоёота приус 30 маркийн ZVW30-1615920 арлын дугаартай 20,335,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр “худалдах, худалдан авах” гэрээ байгуулан урьдчилгаа 4,580,000 төгрөгийг шилжүүлэн, Тоёота приус 30 маркийн ZVW30-1615920 арлын дугаартай тээврийн хэрэгслийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн...” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Энсайхан нь “...2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Эрдэнэсайханыг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Эрдэнэсайханы эзэмшлийн Тоёота приус 30 маркийн ZVW30-1615920 арлын дугаартай 20,335,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр “худалдах, худалдан авах” гэрээ байгуулан урьдчилгаа 4,580,000 төгрөгийг шилжүүлэн, Тоёота приус 30 маркийн ZVW30-1615920 арлын дугаартай тээврийн хэрэгслийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Энхсайханы “...гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Эрдэнэсайханы “...хохирол төлбөрөө барагдуулах хүсэлтэй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2405030861666 дугаартай хэргээс шинжлэн судалсан:
Хохирогч Э.Эрдэнэсайханы өгсөн "... 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн приус 30 1аркийн автомашины зүс таних М.Эгэх залууд 25,000,000 төгрөгөөр зарахаар олсон. Би уг автомашиныг 2022 оны 04 дүгээр сард Япон улсаас 20 гаран сая төгрөгөөр авч байсан. Уг машин 2012 онд үйлдвэрлэгдэж 2022 онд Монгол Улсад орж ирсэн. М.Эгэх залуу нь надад урьдчилгаа гэж 4,580,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5751174919 гэсэн данснаас миний 5113059994 дугаартай данс руу шилжүүлсэн. Би М.Энхсайханд итгэж өөрийн машинаа Банк бус дээр шилжүүлэн өгч нотариат орж гэрээ байгуулсан. Тэгтэл Бичил глобус ББСБ нь надад өгөх байсан 20 гаран сая төгрөгийг надад мэдэгдэлгүй М.Энхсайханд өгч М.Энь уг мөнгөөр мөрийтэй тоглоом тоглоод дууссан гэж хэлсэн. Тэгэхээр нь би М.Энхсайханд өгсөн байсан машинаа 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр буцааж аваад миний мөнгийг өгөөд машинаа ав гэж хэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр М.Энь 5,800,000 төгрөгийг 5751174919 гэсэн данснаас миний 5113059994 дугаартай данс руу шилжүүлж үлдэгдэл мөнгийг удахгүй өгнө гэж хэлээд сураггүй болсон. М.Энь Бичил глобус ББСБ-д төлөлтөө хийж явж байгаа гэсэн мөртлөө 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ББСБ-аас төлөлт төлөгдөөгүй шалтгаанаар миний машиныг хурааж авсан. Би машиныхаа улсын дугаарыг нь санахгүй байна арлын дугаар нь ZVW30-1615920 гэсэн дугаартай. 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр М.Энь надтай холбогдож Бичил глобус ББСБ-ын хүмүүс машины бүрэн бүтэн байдлыг үзэх хэрэгтэй байна гэж надад хэлээд би машин байгаа газрыг зааж өгөхөд машиныг аваад явсан.” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
М.Энь Бичил глобус ББСБ-тай 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2100130110005505 дугаартай зээлийн гэрээ байгуулан, Тоёота приус 30 маркийн ZVW30-1615920 арлын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд 19,920,000 төгрөгт тавьж, М.Энь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5751174949 дугаарын данс руу зээл болох 19,920,000 төгрөгийг шилжүүлэн авах нөхцөлтэйгөөр хийсэн зээлийн гэрээ. /хавтаст хэргийн 31-34 дүгээр тал/,
2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 0490 дугаартай “Худалдах, худалдан авах” гэрээгээр Э.Эрдэнэсайханы өмчлөлийн Тоёота приус 30 маркийн ZVW30-1615920 арлын дугаартай тээврийн хэрэгслийг М.Эавсан гэрээ. /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,
Бичил глобус ББСБ-аас 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр М.Энхсайханы эзэмшлийн Хаан банкны 5751174949 дугаарын данс руу 19,920,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга. /хавтаст хэргийн 54 дүгээр тал/
М.Энь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5751174949 дугаарын данснаас хохирогч Э.Эрдэнэсайханы эзэмшлийн Хаан банкны 5113059994 дугаарын данс руу 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 4,580,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 5,800,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хавтаст хэргийн 55 дугаар тал/
Дамно Үнэлгээ ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 18 тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч М.Энь хохирогч Э.Эрдэнэсайханыг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Э.Эрдэнэсайханы эзэмшлийн Тоёота приус 30 маркийн ZVW30-1615920 арлын дугаартай 20,335,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр “худалдах, худалдан авах” гэрээ байгуулан урьдчилгаа 4,580,000 төгрөгийг шилжүүлэн, Тоёота приус 30 маркийн ZVW30-1615920 арлын дугаартай тээврийн хэрэгслийг залилж авсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Эрдэнэсайханы мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/, М.Энь Бичил глобус ББСБ-тай 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2100130110005505 дугаартай зээлийн гэрээ байгуулан, Тоёота приус 30 маркийн ZVW30-1615920 арлын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд 19,920,000 төгрөгт тавьж, М.Энь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5751174949 дугаарын данс руу зээл болох 19,920,000 төгрөгийг шилжүүлэн авах нөхцөлтэйгөөр хийсэн зээлийн гэрээ. /хавтаст хэргийн 31-34 дүгээр тал/, 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 0490 дугаартай “Худалдах, худалдан авах” гэрээгээр Э.Эрдэнэсайханы өмчлөлийн Тоёота приус 30 маркийн ZVW30-1615920 арлын дугаартай тээврийн хэрэгслийг М.Эавсан гэрээ. /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/, Бичил глобус ББСБ-аас 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр М.Энхсайханы эзэмшлийн Хаан банкны 5751174949 дугаарын данс руу 19,920,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хавтаст хэргийн 54 дүгээр тал/, М.Энь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5751174949 дугаарын данснаас хохирогч Э.Эрдэнэсайханы эзэмшлийн Хаан банкны 5113059994 дугаарын данс руу 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 4,580,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 5,800,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хавтаст хэргийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Шүүгдэгч М.Энь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинж нь “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” байхыг шаардах ба шүүгдэгч М.Энхсайханы дээрх үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч М.Энхсайханы 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Эрдэнэсайханыг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Эрдэнэсайханы эзэмшлийн Тоёота приус 30 маркийн ZVW30-1615920 арлын дугаартай 20,335,000 төгрөгийн үнэ бүхий /шинжээчийн дүгнэлтээр/ тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр “худалдах, худалдан авах” гэрээ байгуулан урьдчилгаа 4,580,000 төгрөгийг шилжүүлэн, Тоёота приус 30 маркийн ZVW30-1615920 арлын дугаартай тээврийн хэрэгслийг залилж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч М.Энхсайханыг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд
Шүүгдэгч нь хохирогч Э.Эрдэнэсайханаас эд зүйлийг шилжүүлэн авахдаа 25,000,000 төгрөгөөр “худалдах, худалдан авах” гэрээ байгуулан шилжүүлэн авсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд эд хөрөнгөд үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийг гэмт хэрэг гарах үеийн зах зээлийн ханшаар 20,335,000/ хорин сая гурван зуун гучин таван мянга/-н төгрөгөөр үнэлсэн байх тул гэмт хэргийн хохирлыг энэ үнийн дүнгээр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эрдэнэсайханы эд хөрөнгөд 20,335,000/ хорин сая гурван зуун гучин таван мянга/-н төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч М.Энь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Эрдэнэсайханд 10,380,000/ арван сая гурван зуун наян мянга/-н төгрөгийг төлсөн, шүүхийн шатанд 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн нийт 11.380.000 төгрөг болох нь хавтас хэргийн 10 дугаар талд авагдсан хохирогч Э.Эрдэнэсайханы мэдүүлэг, хавтас хэргийн 54, 55 дугаар талд авагдсан шүүгдэгч М.Энхсайханы депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.Энхсайханаас үлдэгдэл 8,955,000/ найман сая есөн зуун тавин таван мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Эрдэнэсайханд олгож шийдвэрлэх зүйтэй байна.
Хавтаст хэргийн 71 дүгээр талд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад хохирогч нь гарын үсэг зурсан байх боловч хохирогч нь тухайн маягтыг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлээгүй тул дээрх нэхэмжлэлийг шүүх шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч М.Энь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч М.Энхсайханд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүхээс, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд төлж
барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн
Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Энхсайханд урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга” хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монхор овогтой Мамбаажавын Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхсайханыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Энхсайханд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Энхсайханаас 8.955.000 /найман сая есөн зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э.Эрдэнэсайханд олгосугай.
6.Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эрдэнэсайханд учирсан хохирлоос 11.380.000 /арван нэгэн сая гурван зуун наян мянга/-н төгрөг төлөгдсөн, хохирогч гэмт хэргийн улмаас гарсан бусад гэм хорыг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ