Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2019/00033/И |
Дугаар | 142/ШШ2019/00137 |
Огноо | 2019-01-28 |
Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2019/00137
2019 оны 01 сарын 28 өдөр | Дугаар 142/ШШ2019/00137 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-р хороолол 5-5-59 тоотод оршин суух,*******, Даагчин овогт Буянхишигийн Оюунбилэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-ын 5 тоотод оршин суух,*******,*******т холбогдох
Сургалтын төлбөр 2 000 000 төгрөг гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оны 10 дугаар сарын 04-нд *******тай гэр бүл болж бидний дундаас охин ******* төрж эцэг, эх болцгоосон. 2014 оноос бид хоорондын таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарч 4 жил болсон. Энэ хугацаанд нөхөр ******* ч амьдралаа үргэлжлүүлье гэж огт санаачлаагүй. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан. Тусдаа амьдрах хугацаа болон шүүхээр гэрлэлтээ цуцлуулах хугацаанд ******* охиныхоо асран хамгаалах, тэжээн тэтгэх, дэмжих, туслах асуудалд сайн дураараа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд охины сургалтын төлбөр, төлбөртэй дугуйлангийн төлбөр, хувцас хунар хэрэгцээ шаардлагыг би өөрөө ганцаараа дааж хариуцаж ирсэн. Шүүхэд нэхэмжлэлээ өгсөн байхад сургалтын төлбөрийг төлнө гэсэн боловч төлсөнгүй. Иймд би *******ыг зөндөө харсан тул *******аас охин *******ийн 2018-2019 оны сургалтын төлбөрийн мөнгө 3,000,000 төгрөгнөөс *******ын амласан 2,000,000 төгрөгийг гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх тэтвэрийг 18 нас хүртэл гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрлэлт цуцлуулсан шүүхийн шийдвэрийг гардаж авсан. Одоо *******ийн зүгээс гаргасан нэхэмлэлд эсрэг байр суурьтай байна. Миний бие *******тэй 2006 оноос ойш хамт амьдарсан. Энэ хугацаанд ажил хөдөлмөр хийж орон байртай болсон. Мөн 8 нэрийн дэлгүүр худалдаж авсан. Энэ бүгдийг *******т үлдээгээд явсан. Надад сохор зоос ч өгөөгүй. Би авахыг ч бодоогүй. Гэвч би эцэг хүний үүргээ бодож охиндоо чадах хэрээрээ тусалдаг байсан. Харин одоо сргалтын төлбөр хүүхдийн тэтгэлэг дэргийг давхар нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Харин эсрэгээрээ хамт амьдрах хугацаандаа бий болгосон эд хөрөнгийг хуулийн дагуу хуваах хэрэгтэй гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэгсэдийн гэрлэлтийг цуцалж, шийдвэрлэжээ.
Охин ******* нь эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул гэрлэгчидийн дундаас -ний өдөр төрсөн охин *******ийг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.
Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан эрх бүхий этгээдэд хамаарч байна.
Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилсан бөгөөд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа, хөдөлмөрийн чадваргүй, орлогогүй хүү *******ийг тэжээн тэтгэх үүрэг эцэг эхийн аль алинд нь үүснэ. Иймд сургалтын төлбөр болох 2 000 000 төгрөгийг эцэг эхийн аль алинд хариуцуулах нь зүйтэй байна.
Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д Тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно гэж заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******т сургалтын төлбөрийн үлдэх хэсгийг хариуцуулах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангаж байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Зохигчид 2006 оны 10 дугаар сары 04-нд гэр бүл болж -ний өдөр тэдний дундаас охин Энэрэл төрсөн. Одоо эрүүл бойжиж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч *******аас 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх тухай эцэг, эхийн үүргийн талаар шүүхийн шийдвэрт дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 48700 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Б.Мөнхбаяраас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д заасныг баримтлан -ний өөр төрсөн охин *******ийг бүс нутагт тогтоосон амьжиргааны доод төвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг *******аар нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас сургалтын төлбөр 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
4.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН