2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/183

 

 

 

 

 

 

 2025            01          16                                      2025/ШЦТ/183

 

 

                              

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                           ӨМОНГ

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,

Улсын яллагч Ц.Сонинмөнх /ХУД-ийн Прокурорын Газрын хяналтын прокурор/,  

Шүүгдэгч С.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************** холбогдох 2410000001903 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, ***************** эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Номин трейд” ХХК-нд барааны мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт ************************, урьд ял шийтгэлгүй, 

****************

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Бнь“...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн Г.Оюунгэрэлийн Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот данс руу төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр

байж 5004427239 тоот дансанд шилжүүлж завшсан...”гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар  ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Бнь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Г.Оюунгэрэл нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот данс руу төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж 5004427239 тоот дансанд шилжүүлж завшсан буюу төлбөр тооцооны андуурагдсан гүйлгээ завших гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бат-Амгалангийн өгсөн “...Хохирогч нь ирж уулзана гээд уулзаагүй байгаа. Энэ үйл явдал гарсны дараа хохирогчийн өмгөөлөгч н. Төгөлдөр гэх хүн над руу ярьсан. Би хувиараа гагнуур хийдэг. Мөнгө ороод ирэхээр нь найзынхаа данс руу шилжүүлээд авчихсан. Дараа нь Худалдаа хөгжлийн банкнаас ярихаар нь худлаа ярьчихсан...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2410000001903 дугаартай хэргээс:

Хохирогч Г.Оюунгэрэлийн “...би “Ган спорт центр”-т гэрээт тамирчнаар бэлтгэл сургуулилт хийдэг ба бодибилдинг фитнесийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад явах гээд виз мэдүүлэхэд хэрэгтэй гэж бодоод дансандаа өндөр мөнгөн дүнтэй харагдах гээд шавь Баясгалангаас 8,000,000 төгрөг зээлж авсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөр тамирчин болох Лхагвахүүгийн дансны үлдэгдлийг нэмэх гээд тус 8,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн данс руу шилжүүлэх гэж байгаад орон андуурч Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот данс руу шилжүүлсэн. Тус өдрөө Хаан банканд хандсан ба "Тухайн данс эзэмшигчтэй холбогдож чадахгүй байна. Та цагдаагийн байгууллагад хандаарай" гэж хэлсний дагуу өргөдөл гомдол гаргасан...Би өөрийн Хаан банкны 5683069809 тоот данснаас 5683069809 тоот данснаас 8,000,000 төгрөгийг 4,000,000 хоёр хувааж 2024 оны 10

дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

Хохирогч Г.Оюунгэрэлийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “...би Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот дансны эзэмшигчийг огт танихгүй. Тухайн данс эзэмшигчийн утасны дугаар болох 91151704 дугаарын утас руу мөнгөө буцааж авахаар Төгөлдөрөөр дамжуулан холбогдоход "Би тус дансыг эзэмшдэг нь үнэн. Намайг Сэлбэ салбарын Номин худалдааны төвд ажиллаж байхад танихгүй хүн ирээд миний данс руу 8,000,000 төгрөг шилжүүлээд аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө данс руу 8,000,000 төгрөг хийгээд өөр данс руу шилжүүлсэн " гэж худал тайлбар хэлээд утсаа салгасан. Би Сэлбэ салбарт байрлах Номин худалдааны төв рүү 2024 оны 10 дугаар 19-ний өдөр огт очоогүй ба андуурч гүйлгээ хийхдээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспогийн гадаа байсан. Тэр хүн миний андуурч шилжүүлсэн гэх 8,000,000 төгрөгийг хувьдаа захиран зарцуулж өөрийн таньдаг хүн рүү шилжүүлээд үрсэн гэж бодож байна. Бодибилдинг фитнесийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад тамирчдын хамтаар явах гээд виз мэдүүлж байсан үе таарсан болохоор тамирчид хоорондоо дансандаа өндөр дүнтэй үлдэгдэлтэй болох гээд мөнгө шилжүүлж байсан. Надад бусдыг гуйж гүйлгээ хийлгэх ямар ч шаардлагатай байхгүй. Андуурч мөнгө шилжүүлсэн гэх 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хаан банканд хандахад "Тухайн Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот дансны эзэмшигчтэй холбогдоход өөрийнхөө авах ёстой байсан 8,000,000 төгрөгийг авсан гэж хариу хэлсэн. Тийм учраас Цагдаагийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлэ" гэсэн хариу өгсөн. Тэгээд дахин тэр хүн рүү холбогдож андуурч шилжүүлсэн гэх 8,000,000 төгрөгөө буцаан авах талаар хэлэхэд танихгүй хүн гүйлгээ хийгээд өгөөч гээд өөрийнхөө данс руу 8,000,000 төгрөг авсан гэж худлаа ярьсан. Тийм учраас хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна...” дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

Гэрч Ц.Түвшинжаргалын “...Би Хас банкны 5004427239 тоот данс эзэмшдэг. 2018 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид ажиллаж байхад цалингийн данс гээд нэгдсэн журмаар тус дансыг нээлгэж байсан. Би Хас банкны 5004427239 тоот дансыг эзэмшдэг ба манай найз С.Бнь миний Хас банкны 5004427239 тоот дансны картыг 2024 оны 09 дүгээр сарын эхээр өөрт нь банкны карт байхгүй болохоор картаа түр хэрэглүүлээч гэж гуйгаад авсан. Би “Бат Хаалга” ХХК-нд харуул хамгаалалтын албаны дарга хийдэг ба Дорнод аймаг болон Чойрт байрладаг уурхай руу сар сараар ээлж солилцож ажилладаг. Тухайн үед би хөдөө

явахаар бэлдэж байсан болохоор картаа Бат- Амгаланд үлдээгээд явсан. Миний Хас банкны 5004422739 тоот дансанд интернэт банк байдаггүй ба дансандаа мөнгөний үлдэгдэлгүйгээр Бат-Амгаланд өгсөн. 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр С.Бнад руу залгаад "Гагнуурын ажлын хөлс гээд над руу 8,000,000 төгрөг орж ирсэн. Тэгээд бэлэн мөнгөөр авах шаардлагатай болоод чиний данс руу шилжүүлээд мөнгөө авсан шүү” гэж хэлсэн. С.Ббид хоёр “Буурал До” гэх нэртэй харуул хамгаалалтын газарт хамт ажилладаг байсан. Тэгээд 2014 оноос хойш найз нөхдийн харилцаатай байгаа. Би миний Хас банкны 5004427239 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөг орсон талаар тэр өдрөө мэдээгүй. Учир нь надад тус данс дээр интернэт банк, мессеж үйлчилгээ гэх мэт зүйл байхгүй болохоор С.Бат- Амгаланг надад хэлэх хүртэл мэдээгүй. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр над руу залгаад өөрийнх нь Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот данс руу 8,000,000 төгрөг орсон. Тэгээд бэлнээр авах шаардлага гарсан тул миний өөрт нь өгсөн данс руу хийгээд авсан талаар хэлсэн. Тухайн үед би ажлаар Дорнодод явж байгаад 2024 оны 10 дугаар сарын 25-ны орой Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд С.Бат-Амгалангаас 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буцаан авсан. ...надад хэлэхдээ 8.000.000 төгрөгийг бүгдийг нь бэлнээр авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд “...иргэн Г.Оюунгэрэлээс гаргасан 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот данс руу 8,000,000 төгрөг шилжүүлсэн гэх гомдолд Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот дансны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийхээр тогтов. ...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Г.Оюунгэрэлээс шилжин орсон 8.000.000 төгрөгийг данс эзэмшигч С.Бнь 5004427239 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нөхцөл тогтоогдож байна...” гэснээр /хх-ийн 12 дугаар тал/,

Худалдаа хөгжлийн банкны Санхүүгийн удирдлага хяналтын газрын захирал Д.Энхтуяагийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “...473027899 тоот дансыг С.Б/РД:УМ92063012/ эзэмшдэг бөгөөд данс эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл, дансны хуулгыг хавсралтаар хүргүүлэв” гэсэн 6/13023 дугаартай албан бичиг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Гантогтохын Оюунгэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5683069809 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7-10 дугаар тал/,

Мөрдөгчөөс   2024  оны  11  дүгээр  сарын  16-ны  өдөр  бүртгэлийн Х-1-12209

дугаартай гомдол мэдээлэлд Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот дансны эзэмшигч С.Бат- Амгалангийн 91151704 дугаарын утас руу мэдүүлэг тайлбар авахаар холбогдоход "Би очиж мэдүүлэг тайлбар өгөх боломжгүй байна. Тус данс нь миний нэр дээрх данс ба хүн гуйхаар нь өөрийнхөө данс руу оруулаад шилжүүлсэн юм. Надад огт хамаагүй асуудал байна" гэснийг Screenshot командаар бэхжүүлэн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 41 дүгээр тал/,

Яллагдагч С.Бат-Амгалангийн “...тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. ...би Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот дансыг эзэмшдэг. ...миний Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжин орсон 8,000,000 төгрөгийг би орсон даруйд нь мэдсэн. Тухайн үед ажлын цайны завсарлага болоод дансандаа мөнгө байгаа эсэхийг шалгахаар ортол 8,000,000 төгрөг орж ирсэн байсан. Тэгэхээр нь би хүн андуураад мөнгө шилжүүлчихсэн юм шиг байна банкнаас буцаагаад татчихаж магадгүй гэж бодоод найз Ц.Түвшинжаргалын Хас банкны 5004427239 тоот данс руу шууд шилжүүлсэн...АТМ ороод бэлнээр 8,000,000 төгрөгийг авсан. ...андуурч шилжүүлсэн гэх 8,000,000 төгрөг миний Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот дансанд байгаад байвал буцаагаад банк татчих байх гэж бодоод гүйлгээ хийгээд шууд бэлнээр авсан. ...гүйлгээ хийснээс хойш 10 орчим хоногийн дараа залгаж мэдэгдсэн ба би "Гудамжинд танихгүй хүн миний данс руу 8,000,000 төгрөг шилжүүлээд өөр хүн рүү шилжүүлээд өг гэж хэлсэн юм" гээд худлаа ярьсан. Би бэлнээр 8,000,000 төгрөгийг Хас банкны АТМ-ээс авчхаад архи согтууруулах ундааны зүйл ихэнх мөнгөөр нь хэрэглэсэн. Гэнэт их мөнгөтэй болсон болохоор найз нөхдөө дуудаад 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын эх хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гадуур явсан. Тэгээд би хувиараа гагнуурын ажил хийдэг болохоор ажилд хэрэгтэй хэрэгсэл болох төмөр гэх мэт зүйлийг 1,000,000 төгрөг орчмоор авсан. Үлдсэн мөнгийг хувьдаа хоол хүнсэндээ зарцуулаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Бат-Амгаланд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч С.Бнь иргэн Г.Оюунгэрэлийн 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот данс руу төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж 5004427239 тоот дансанд шилжүүлж завшсан буюу “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/, хохирогч Г.Оюунгэрэлийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/, гэрч Ц.Түвшинжаргалын мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-ийн 12 дугаар тал/, Худалдаа хөгжлийн банкны Санхүүгийн удирдлага хяналтын газрын захирал Д.Энхтуяагийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6/13023 дугаартай албан бичиг /хх-ийн 13-14 дүгээр тал/, Гантогтохын Оюунгэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5683069809 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7-10 дугаар тал/, мөрдөгчөөс 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэлийн Х-1-12209 дугаартай гомдол мэдээлэлд Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот дансны эзэмшигч С.Бат- Амгалангийн 91151704 дугаарын утас руу мэдүүлэг тайлбар авахаар холбогдоход "Би очиж мэдүүлэг тайлбар өгөх боломжгүй байна. Тус данс нь миний нэр дээрх данс ба хүн гуйхаар нь өөрийнхөө данс руу оруулаад шилжүүлсэн юм. Надад огт хамаагүй асуудал байна" гэснийг Screenshot командаар бэхжүүлэн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 41 дүгээр тал/, яллагдагч С.Бат-Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор

хуульчлагдсан байна.

Шүүгдэгч С.Бнь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Бат-Амгалангийн  иргэн Г.Оюунгэрэлийн 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Худалдаа хөгжлийн банкны 473027899 тоот данс руу дансны дугаар андуурч гүйлгээ хийж шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж шунахайн сэдлээр, санаатайгаар 5004427239 тоот дансанд шилжүүлэн улмаар бэлнээр гаргаж авч захиран зарцуулсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон объектив  шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч С.Бат-Амгаланг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч  8,000,000 /найман сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь Худалдаа хөгжлийн банкны Санхүүгийн удирдлага хяналтын газрын захирал Д.Энхтуяагийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6/13023 дугаартай албан бичиг /хх-ийн 13-14 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Бат-Амгалангаас 8,000,000/ найман сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Оюунгэрэлд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж, бусдад учирсан хор уршгийг арилгахыг  С.Бат-Амгаланд даалгасан болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч С.Бат-Амгаланд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэмт үйлдэл, сэдэл санаа, хохирогчид учирсан хохирлоо төлж барагдуулаагүй зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч С.Бат-Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн  зуу/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж байна.

С.Бат-Амгаланд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгчид 1 /нэг/ сар 6 /зургаа/хоногийн хугацаагаар зорчих эрхийг шүүгдэгчийн оршин суугаа газраар хязгаарлах ялын санал гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын зорилго нь түүнийг цээрлүүлэх, гэм бурууг ухамсарлуулах зорилготой бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгчийн гэмт үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэрт нийцэхгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгчид биечлэн эдэлбэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид 8,000,000 /найман сая/ төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Бат-Амгаланд урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх” арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх

хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ” завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат-Амгаланг 400 /дөрвөн  зуу/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

4. С.Бат-Амгаланд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч С.Бат-Амгалангаас гэмт хэргийн хохирол 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Оюунгэрэлд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж биелүүлэхийг С.Бат-Амгаланд даалгасугай.

7.Шүүгдэгч С.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг

түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бат-Амгаланд урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх” арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ