2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

    2025         01           16                                        2025/ШЦТ/182

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,

улсын яллагч: О.Эрхэмбаяр, 

хохирогч Б.Цэнд-Аюуш,

шүүгдэгч: С.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ************************ ***********холбогдох эрүүгийн 2408030451400 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, *************** төрсөн, эрэгтэй, 31 настай, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр дүүгийн хамт ****************** оршин суух, урьд

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1008 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын

24-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,

*************************

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч С..Эрдэнэсүх нь “...2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Чандмань Аппартмент 9-906 тоотод байхдаа иргэн Б.Цэнд-Аюушийн эзэмшил өмчлөлийн Айфоне-15 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Энь “...2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Чандмань Аппартмент 9-906 тоотод байхдаа иргэн Б.Цэнд-Аюушийн эзэмшил өмчлөлийн Айфоне-15 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эрдэнэсүхийн “...маргахгүй ...” гэх мэдүүлэг, 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цэнд-Аюушийн “...хохирлоо барагдуулах хүсэлтэй...” гэх мэдүүлэг, 

Эрүүгийн 2408030451400 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Цэнд-Аюушийн “...Жүрмэддорж маргааш амралтын өдөр юм чинь манайд очиж жаахан ууж сууя гэсэн тэгээд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Чандмань аппартмент 9-906 тоотод Жүрмэддоржийнд очиж хүний 2-3 лааз пиво уусан би шөнө 01 цагийн үед жижиг өрөөнд орж утсаа цонхны тавцан дээр тавиад унтсан Жүрмэддорж, С.Эхоёр уугаад үлдсэн намайг унтаж байхад С.Эшөнийн 03 цагийн үед миний утсыг авч байсан би миний утсаар ярих гэж байна гэж бодоод буцаад унтсан 2024 оны 08-р сарын 04-ний өглөө босоод утсаа хайхад алга болсон байсан...” гэх

мэдүүлэг, /хх-ийн 7 дугаар гал/,

Гэрч Н.Жүрмэддоржийн “...Эрдэнэсүх нь ууж байхдаа гар утасгүй байсан тул Цэнд-Аюуш бид хоёрын гар утсаар өөрийн фейсбүүк хаягийг нь оруулаад бид хоёрын гар утсыг ашиглаад байсан. Бид 3 авсан уух юмнуудаа ууж дуусгаад шөнийн 02 цаг өнгөрч байх үед Эрдэнэсүх том өрөөнд, Цэнд-Аюуш бид хоёр унтлагын өрөөнд унтаж амарцгаасан тэгээд шөнийн 04 цагийн үед сэрэхэд Эрдэнэсүх байхгүй гэрээс гараад явчихсан байсан, мөн Цэнд-Аюуш сэрээд гар утсаа хайгаад миний гар утас алга болсон байна гэж хэлсэн бөгөөд Цэнд-Аюуш надад хэлэхдээ чамайг унтаад удаагүй байхад Эрдэнэсүх бид хоёрын унтаж байсан Унтлагын өрөөнд орж ирээд миний гар утсыг цонхны тавцан дээр тавьчихсан байхад авсан тэгэхээр нь би фейсбүүк орох гэж байх гэж байгаа юм байх гэж бодоод тоогоогүй орхичихсон гэрээс гарч явахдаа миний гар утсыг аваад явчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би утаснаасаа Цэнд-Аюушийн утас руу өөрийн гар утаснаас залгахад холбогдох боломжгүй байсан. Маргааш Эрдэнэсүх рүү залгаж асуухад би авч яваагүй, нэг эсвэл би юу ч санахгүй байна гэх талаар яриад байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Дамно Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 24-51 дугаартай “...нийт 3.600.000 төгрөг" гэх үнэлгээний дүгнэлт, /хх-ийн 13-16 дугаар тал/,

2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /хх-ийн 22-26 дугаар тал/

Яллагдагч С.Эрдэнэсүхийн “...Би найз Жүрмэддоржтой гадуур явж байгаад 2024 оны 08 дугаар сарын 03-ны орой Жүрмэддоржийн гэрт нь харих замдаа Жүрмэддоржийн найз Цэнд-Аюушийг замаараа аваад гурвуулаа Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Чандмань Апартмент 9-906 тоотод ирсэн юм. Түүний дараа бид гурав дэлгүүрээс 1 шил архи худалдан авсан ба Цэнд-Аюуш бид хоёр уг архиа уусан бөгөөд Жүрмэддорж уг архинаас уугаагүй юм. Тэгээд Цэнд-Аюуш бид хоёр шөнөжингөө хувааж уусан ба Цэнд-Аюуш согтоод Заза би унтлаа гээд Жүрмэддоржийн хажуугаар нь ороод унтсан. Би тухайн үед гар утсаа орхичихсон байсан ба Цэнд-Аюуш Жүрмэддорж нарыг унтсаны дараа би ганцаараа унтаагүй үлдсэн бөгөөд нэлээд согтсон байдалтай байсан. Би өөрөө гар утасгүй тул Цэнд-Аюуш Жүрмэддорж нарын гар утсаар оролдож байсан ба би шөнө Цэнд-Аюушийн айфоне 15 про макс гар утсыг аваад гарчихсан байсан. Тэндээс гараад би цаашаагаа юу болсон талаар үнэхээр санахгүй байна мөн Цэнд-Аюушийн гар  утас надад байхгүй болсон байсан. Төд удалгүй Цэнд-Аюуш цагдаад гомдол гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Энь “...2024 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих 1өнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Чандмань Аппартмент 9-906 тоотод байхдаа иргэн Б.Цэнд-Аюушийн эзэмшил өмчлөлийн Айфоне-15 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох хохирогч Б.Цэнд-Аюушийн мэдүүлэг, /хх-ийн 7 дугаар тал/, гэрч Н.Жүрмэддоржийн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/, Дамно Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 24-51 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 13-16 дугаар тал/, 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 22-26 дугаар тал/, яллагдагч С.Эрдэнэсүхийн мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байхыг шаардах ба шүүгдэгч С.Эрдэнэсүхийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Эрдэнэсүхийг “...2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Чандмань Аппартмент 9-906 тоотод  байхдаа иргэн Б.Цэнд-Аюушийн эзэмшил өмчлөлийн Айфоне-15 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Хулгайлах”  гэмт  хэргийн  шинжийг  бүрэн  хангасан  гэж  дүгнэж, шүүгдэгч

С.Эрдэнэсүхийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цэнд-Аюушид 3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 24-51 дугаартай үнэлгээний дүгнэлтээр /хх-ийн 13-16 дугаар тал/ тогтоогдсон ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогч Б.Цэнд-Аюушид 1,000,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул үлдэх 2,600,000 төгрөгийг шүүгдэгч С.Эрдэнэсүхээс  гаргуулж, хохирогч Б.Цэнд-Аюушид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Энь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч С.Эрдэнэсүхэд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөх зэрэгт дүгнэлт хийхгүй байгаа зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэсүхэд  720 /долоон зуу хорь/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгч С.Эрдэнэсүхэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

Улсын яллагчаас шүүгдэгчид 720 /долоон зуу хорь/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан болохыг тэмдэглэж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирол төлбөр төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Эрдэнэсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн

1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл хэсэгт тус тус заасныг удирдлага болгон   ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Шүүгдэгч С.Эрдэнэсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуу хорь/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

4. Шүүгдэгч С.Эрдэнэсүхэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

5.Шүүгдэгч С.Энь хохирогч Б.Цэнд-Аюушид 3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 1,000,000 /нэг сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, үлдэх 2,600,000 / хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Эрдэнэсүхээс  гаргуулж хохирогч Б.Цэнд-Аюушид олгосугай.

6. Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эрдэнэсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГО.Эрр