| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0420/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/582 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/582
2025 02 24 2025/ШЦТ/582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
Улсын яллагч: Э.Билгүүн /Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор томилолтоор/,
Шүүгдэгч: Ц.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************** холбогдох эрүүгийн 2305042892133 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *********** 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар **********************, урьд ял шийтгүүлж байгаагүй,
**********************
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Ннь “...2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, зүүн наран хэсгийн 13/21 тоотод Н.Энхжаргалын “утасны нэгж дуусгалаа" гэж хэлсэн үгэнд дургүйцэж улмаар түүний толгойн тус газар хэд хэдэн удаа цохиж Н.Энхжаргалын биеийн эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд язарсан шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн
судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Ннь “...2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, зүүн наран хэсгийн 13/21 тоотод Н.Энхжаргалын “утасны нэгж дуусгалаа" гэж хэлсэн үгэнд дургүйцэж улмаар түүний толгойн тус газар хэд хэдэн удаа цохиж Н.Энхжаргалын биеийн эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд язарсан шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Нөгсөн “...би цохиогүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2305042892133 дугаартай хэргээс:
Хохирогч М.Энхжаргалын гэрчээр өгсөн "Миний таньдаг хуурай дүү Шоовой манайд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны орой манайд ирж хоносон. 2.023 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө хүү ажилдаа явахдаа Шоовойг харь гээд аваад гарсан. Тэгсэн өдөр Шоовой /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ манайд нэлээн халамцуу буцаж ирсэн. Бид хоёр 0,5 литр Хараа нэртэй архи хувааж уусан. Уугаад сууж байхад Шоовой миний утсаар яриад байхаар нь би “утасны нэгж дуусгалаа” гэж хэлсэн. Тэрнээс болоод маргалдаад миний толгой руу нэг юмаар цохичхоод гараад явсан. Явсных нь дараа би алчуураар толгойныхоо цусыг тогтоогоод унтаад өгсөн. Тэгсэн хүү орой ажлаа тарж ирээд түргэн, цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
Хохирогч М.Энхжаргалын “...Би учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, санал гомдол байхгүй. Надад гэмт хэргийн улмаас сэтгэцэд хор уршиг учраагүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэмтлийн эмнэлгийн яаралтайгаар үзүүлэхэд төлбөр 120,000 төгрөг авсан байсныг нийгмийн даатгалын сан гаргасан байсан. Мөн 103 дуудлага өгөхөд түргэн тусламжийн төв 48,000 төгрөг нийгмийн даатгалын сангаас авсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14263 дугаартай “М.Энхжаргалын биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн доторх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Ннь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Иймд шүүгдэгч Ц.Нямдаваагийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, зүүн наран хэсгийн 13/21 тоотод Н.Энхжаргалын “утасны нэгж дуусгалаа" гэж хэлсэн үгэнд дургүйцэж улмаар түүний толгойн тус газар хэд хэдэн удаа цохиж Н.Энхжаргалын биеийн эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд язарсан шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.
Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14263 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 14263 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.
Шүүгдэгч Ц.Ннь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн биед халдаагүй гэж мэтгэлцэж оролцсон хэдий ч түүний гэм буруугүй гэх байдлыг нотолсон ямар нэгэн нотлох хэрэгт авагдаагүй,шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар няцаагдаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол төлбөрийн тухайд
Хохирогч Н.Энхжаргал нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ц.Нямдавааг нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хавтаст хэрэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас нийт 168,000 төгрөгийн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авсан байх ба хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ нэхэмжлэлийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар улсын яллагч жич нэхэмжлэх
эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Ннь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Нямдаваад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Нямдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500/ таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Нямдаваад оногдуулсан торгуулийн ялыг 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Нямдаваад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Ц.Нямдаваад оногдуулсан торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд
хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.
5. Энэ гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар улсын яллагч жич нэхэмжлэх эрхтийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Ннь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Нурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ