Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/30

 

 

 

 

   

                         

    2025          02           03                                                 2025/ШЦТ/30

 

                                                                   

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

           Нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

           Улсын яллагч: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

           Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419000000340 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                     Монгол Улсын иргэн, ………………………………………………………..

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Г.Б нь жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Д аймгийн Х сумын * дугаар багийн нутаг дэвсгэр Х хилийн боомтын суурьшлын бүсээс 13 километр зайд авто зам 1 дээр Т к *** загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), 3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3 дугаар зүйл “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж эсрэг урсгал сөрөхгүй байх үүргээ зөрчсөний улмаас **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Ө.Дийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний зөрүүтэй хугарал, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:    

           Нэг:  Шүүгдэгч Г.Бод гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                     Шүүгдэгч Г.Б нь жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Д аймгийн Х сумын * дугаар багийн нутаг дэвсгэр Х хилийн боомтын суурьшлын бүсээс 13 километр зайд авто зам 1 дээр Т к *** загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг урсгал сөрөхгүй байх үүргээ зөрчсөний улмаас **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Ө.Дийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний зөрүүтэй хугарал, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

           1.1.Хохирогч С.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Н Б маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж дуусгаад тухайн өдрийн орой 23 цаг өнгөрч байх үед уртын тээвэрт С Г ХХК-ийн уурхай руу том оврийн тээврийн хэрэгслээр нүүрс ачих санаатай Н Д ХХК-ийн кемпээс гараад Т т Х чиглэлийн хатуу хучилттай 2 урсгалтай авто зам дээр гараад 3-аас 04 километр замын хөдөлгөөнд оролцоод Э А ХХК-ийн кемпийн харалдаа явж байх үед өөдөөс жижиг суудлын машин эсрэг урсгалд ороод явж байгаад гэнэт өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би тус замын зорчих хэсгийн ертөнцийн зүгээр баруун гар тал руу шахаад дартал нөгөө жиижг суудлын машин миний жолоодож байсан Н Б маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч талын чиргүүлийн хэсгийг мөргөөд авахаар нь толиндоо хараад шууд замаа чөлөөлөөд зогсоод мөргөсөн гэх жижиг суудлын тээврийн хэрэгсэл дээр гүйгээд очих үед Т к *** марийн хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоочийн эсрэг талаараа мөргөсөн байдалтай эвдэрсэн, жолоочийн эсрэг талд нь зорчигч 1 залуу, тэгээд жолооч нь бололтой 1 залуу буугаад ирсэн зогсож байсан.” /хавтас хэргийн  24-22 дахь тал/ гэсэн,

           1.2.Хохирогч Ө.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...миний нойр хүрээд байхаар нь би жолоочийн эсрэг талын урд суудал дээр унтаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гэнэт түс тас болоод явахаар нь сэрэх үед Т к *** маркийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн Б сууж байсан. … миний зүүн хөл хөдөлж чадахгүй байсан. ...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн,

          1.3.Гэрч Т.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Гийн Б гэх залууг явуулсан байхаар нь нотариат орж худалдах, худалдан авах гэрээ хийж батлуулаад явуулсан. ...” /хавтас хэргийн 31-32 дахь тал/ гэсэн,

  1.4.Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн **/*** дугаартай “Ө.Дийн биед зүүн дунд чөмөгний зөрүүтэй хугарал, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо… Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо…” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/ гэсэн,

            1.5.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,

           1.6.Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

           1.7.Жолоочийн... согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12-18 дахь тал/,

           1.8.Хөрөнгө даатгалын тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-56 дахь тал/,

            1.9. Хөрөнгө даатгалын тухай дүгнэлт /хавтаст хэргийн 60 дахь тал/,

            1.10.Хохирлын талаарх баримт хохирогч Ө.Дийн /хавтаст хэргийн 94 дэх тал/,

            1.11.Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 96-101 дэх тал/,

            1.12.Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн мэдээллийн лавлагаа/хавтаст хэргийн 123 дахь тал/,

             1.13.Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 148-161 дахь тал/,

   1.14. Шүүгдэгч Г.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 124 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 125 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 126 дахь тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хавтас хэргийн 162-164 дахь тал/ зэрэг нотлох баримт болон шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Гэм буруу дээр маргахгүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг, баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

         Жолооч хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах  ач холбогдолтойн гадна замд дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй.

          Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

            Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч Г.Б нь жолоочийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 123 дахь тал/-аар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь тогтоогдож байна.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдахаар заасан байна.

         Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2-т заасан согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Хохирол, хор уршгийн талаар:

            Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Дийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

     Шүүгдэгч нь хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

            Хоёр: Шүүгдэгч Г.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Бод оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Н Х овогт Гийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

           5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Г.Бод оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

           6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ