2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

   2025       01         13                                   2025/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн “2411 024721012” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 27 минутын орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Хүчит шонхорын замд согтуугаар "Toyota Aqua" маркийн ............. УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

            Эрүүгийн 2411024721012 дугаартай хэргээс:

            Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.Амгаланбаатар 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтуурлах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, согтолт 0,93 хувь / хх-ийн 04-05 дугаар хуудас/,

            Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Жолоодох эрхийн лавлагаа, /2024-05-30-ны өдөр эрхээ хасуулсан/, /хх-ийн 06 дугаар хуудас/

            Драйгер багажид үлээлгэхэд түүний амьсгал дахь спиртийн агууламж 0,93% хувийн промиль спиртийн агууламжтайг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 12, 19 дүгээр хуудас/

            2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн "CD" бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 22-23 дугаар хуудас/

            Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ............. дугаартай шүүхийн шийтгэвэр /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

1. Гэм буруугийн талаар:

            Яллагдагч Б.Б нь өмнө 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх уедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 27 минутын орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Хүчит шонхорын замд согтуугаар "Toyota Aqua" маркийн ............. УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.Амгаланбаатар 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтуурлах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, согтолт 0,93 хувь / хх-ийн 04-05 дугаар хуудас/,

            Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Жолоодох эрхийн лавлагаа, /2024-05-30-ны өдөр эрхээ хасуулсан/, /хх-ийн 06 дугаар хуудас/

            Драйгер багажид үлээлгэхэд түүний амьсгал дахь спиртийн агууламж 0,93% хувийн промиль спиртийн агууламжтайг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 12, 19 дүгээр хуудас/

            2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн "CD" бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 22-23 дугаар хуудас/

            Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ............. дугаартай шүүхийн шийтгэвэр /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

            Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж улмаар уг зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол уг үйлдлийг эрүүжүүлж эрх хасах болон үндсэн 4 төрлийн ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан.

            Хуулийн тайлбараас үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарласан нь шүүгдэгч Б.Бгийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нөхцөл байдалтай тохирч байна.

            Иймд шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ялын 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Бд оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгж буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Бгийн торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Г.УУГАНБААТАР