Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар  2025/ШЦТ/52   

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Дашням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2530000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, ******** оны ******** дугаар сарын ********-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг ********** 5 дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай,

урьдСүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.3 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар,

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 181.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн,

******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 “Жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Цагаан Өндөр” гэх газарт улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож тус сумын 1 дүгээр багийн иргэн ******* 5 ханатай Монгол гэрийг мөргөж, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь:

 

шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн Би 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр найз (), ******* нарын хамт өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багт байх мал руугаа явж, туслах малчин хамаатны ах гэрт 0,75 литрийн 3 шил архи хувааж уусан. Бид гурав архиа ууж дуусчхаад би машинаа бариад тус сумын 1 дүгээр багт байх *******д ыг буулгачхаад хөдлөх гэж байгаад ******* гэрийг болгоомжгүйгээр үүдэн хаалга хэсэг рүү нь дайрч мөргөсөн. Тэгээд би шууд хойшоо ухраад тэр чигээрээ ******* сумын төв рүү гэр рүүгээ явсан. Сумын төв дээр гэртээ очоод байж байтал манай сумын цагдаа ирээд намайг цагдаагийн хэсэг рүү авч яваад миний гаргасан зөрчлийг хэлээд миний согтолтын зэргийг шалгана гэсэн шаардлага тавихаар нь би шаардлагыг нь биелүүлэхээс татгалзаж үлээхгүй гэж хэлээд согтолтын зэргээ шалгуулаагүй. Мөн намайг шээс болон цусны шинжилгээ өгөх үү гэхээр нь би мөн өгөхгүй гэж татгалзсан. Би өмнө нь согтуугаар машин бариад цагдаад баригдаад жолоодох эрхээ хасуулж байсан болохоор айгаад, мөн баривчилгаанд явуулчих байх гэж бодоод согтолтын зэргээ шалгуулаагүй юм. Би эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэх,

 

иргэний нэхэмжлэгч  "2024 оны 12 дугаар сарын 18-ны 16 цагийн орчимд манай нөхөр С.Мөнхсүрэн бид хоёр гэртээ ирэхэд манай хажуу айлын гадаа манай сумын 4 дүгээр багийн иргэн ******* нь өөрийнхөө хар өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирчихсэн байсан. Удалгүй ******* манайх руу нэлээн архи уусан байдалтай согтуу орж ирээд цай, идээ амсчхаад, “буцаад явлаа” гээд гараад явсан. Гэрээс гарахдаа “найзыгаа уучлаарай” гэж хэлээд гарсан өөр зүйл хэлж яриагүй. Удалгүй гэрийн гадаа машин асаад хөдлөх шиг болоод гэнэт “түс” хийгээд гэрийн хаалгаар *******ы машины урд талын хамар, копудтай хэсэг хаалга эвдээд цөмлөөд ороод ирсэн. Би ч бахираад охиноо авахаар боссон. Тэгсэн ******* машинаа хойшоо ухраагаад шууд цаашаа явчихсан. Нөхөр бид хоёртой огт уулзаагүй, дахиж манайхаар ч орж ирээгүй. Тухайн үед *******тай маргалдаж муудалцсан асуудал огт болоогүй, урьд өмнө нь ч асуудал гарч байгаагүй. Би бодохдоо архи нэлээн уусан согтсон байсан болохоор манай гэрийг мөргөсөн байх гэж бодож байна. Би гэр мөргөсний дараа гэрээс гарахад ******* машиныхаа жолоон дээр сууж байсан. ******* жолоодож байсан. Тэгээд намайг гэрээс гарч очсоны дараа ******* машинаа хойшоо ухраагаад цаашаа хөдлөөд явсан. Хажууд нь манай сумын Мөнхөө гэх залуу суугаад явж байсан *******ы эхнэр над руу утсаар залгаад юу болсон талаар асуухаар нь би болсон асуудлын талаар хэлээд одоо аймгийн төв явж гэрийнхээ хана, хаалгыг авч ирж гэрээ засаж янзалж авах гэж байна гэхэд манай гэрийн хана, хаалгыг авч өгнө гэж хэлсэн. Нөхөр бид хоёр аймгийн төв дээр ирээд шинэ 1 ширхэг хана болон ханатай гэрийн хаалга аваад үнийг нь хэлэхэд над руу хана, хаалганы 800,000 төгрөг шилжүүлсэн. Одоо манай нөхөр бид хоёрын зүгээс *******аас нэхэмжлэх зүйл байхгүй. Гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

гэрч ******* “ Үдээс хойш 16 цагийн орчимд гэртээ ирэхэд манай хажуу айлд 4 дүгээр багийн иргэн ******* өөрийнхөө хар өнгийн Тоёота приус-20 маркийн машинтайгаа Мөнхөө, гэх хоёр залуугийн хамт ирчихсэн байсан. Тэр гурав архи уусан байдалтай согтуу байсан. ******* орж ирээд мэнд ус мэдээд цай уугаад идээ амсчхаад удаагүй, юм ярихгүй байж байгаад “явлаа” гээд гараад явсан. Удалгүй гадаа машин асаад хөдлөх шиг болсон гэнэт гэрийн хаалга мөргөөд *******ы  машиных нь хамар нь гэр рүү ороод ирсэн. Үүдний хаалгыг зүүн урд талын ханыг мөргөөд зогссон. Мөргөчхөөд буцаад хойшоо ухраад цаашаа эргээд явчихсан. ******* машинаасаа бууж ирээгүй, уулзаагүй цаашаа хөдлөөд явсан.Манай эхнэр бид хоёр 2 уулаа харсан. ******* өөрөө жолоон дээрээ суучихсан машинаа бариад явж байсан. Би бодохдоо манайхыг санаатай мөргөсөн зүйл байхгүй гэж бодож байна, нэлээн согтуу байсан болохоор болгоомжгүй байдлаас болж хийсэн үйлдэл байх гэж бодож байна.” гэх,

 

гэрч “ 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн  иргэн Г.Мөнхрагчаа гэх хүнээс “согтуу, машинтай хүн гэрийн хаалга мөргөчхөөд явчихлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Г.Мөнхрагчаа гэх хүнээс болсон асуудлыг лавлаж утсаар асуухад  ******* сумын 4 дүгээр багт оршин суух ******* ******* гэх хүн жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуугаар улсын дугаартай хар өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ******* сумын 1 дүгээр багийн нутаг ” гэх газар оршин суух 5 ханатай монгол гэрийг машинтайгаа хөдлөх явцдаа дайрч гэрийн хаалга болон 1 ширхэг ханийг мөргөж эвдэлсэн болох нь тогтоогдсон. ******* ******* гэх хүн нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон ******* сумын төв дээрх гэртээ ирсэн талаар мэдээлэл авч *******ы гэрт очиход ******* нь гэртээ байсан ба уулзахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байсан. *******ыг сумын цагдаагийн хэсэг дээр авчирч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг асуухад ******* нь “би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодоогүй, машиндаа зүгээр сууж байсан” гэсэн тайлбар хэлж байсан. Би *******ы согтолтын зэргийг шалгахаар түүнд драгер багаж үлээх талаар хэлж шалгах гэтэл ******* нь “драгер багаж үлээхгүй” гэсэн тайлбарыг хэлж, мөн цус болон шээсний шинжилгээ өгөхөөс өөрөө сайн дураараа татгалзаж шалгуулахаас зайлсхийсэн. Миний бие *******д хууль ёсны шаардлага тавьж удаа дараа хэлсэн боловч ******* нь согтуурлын зэргээ огт шалгуулаагүй” гэх,

 

гэрч “ 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэртээ найз С. ()-той цуг байхад найз ******* залгаад “хамтдаа хөдөө явчхаад ирэх үү” гэхээр зөвшөөрч, С. () бид хоёр *******ы улсын дугаартай хар өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* сумаас урагш 10 орчим км-т байх “Дэмбэрэл” гэх газарт байдаг *******ы малыг малладаг айл руу явсан юм. Тухайн айлдр  0.75 литрийн 4 шил архи хувааж ууцгаасан. бага зэрэг уусан. ******* бид хоёр тасраад машиных нь арын суудал дээр 2 уулаа унтчихсан байсан. Түүнээс цааш би юу болсныг санахгүй байна. Маргааш нь С.оос асуухад С., *******ы машиныг бариад ******* сумын 1 дүгээр багийн нутагт байх С.Мөнхсүрэн гэх айл руу очсон байсан. Тэр айлаас ******* нь өөрөө машинаа бариад би хамт хажууд нь суугаад хөдлөхдөө ******* гэрийг нь дайрч мөргөөд тэр чигээрээ сумын төв рүү гэр рүүгээ явсан гэж сонссон. Би тухайн үйл явдлыг санахгүй байна. Маргааш нь би С. болон хүргэн нараас сонсож мэдсэн. Манай хүргэн гэх залууд ******* төрсөн эгч болсон асуудлын талаар хэлсэн байсан. Би хүргэн аас болсон асуудлын талаар анх сонсож мэдсэн. Би өөрөө их уугаад тасарчихсан байсан болохоор тухайн үйл явдлыг санахгүй байна.Тэгээд би болсон асуудлын талаар сонсож мэдээд ******* руу утсаар залгаж асуухад ******* “харин тиймээ, би ******* гэрийг мөргөчихсөн байна лээ, яаж гэртээ ирсэн юм, мэдэхгүй байна” гэж хэлж байсан.” гэх мэдүүлгүүд,

 Арвижих эстимейт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн СГ1/03 дугаартай үнэлгээний дүн 470,000 төгрөг гэх үнэлгээний тайлан, 

 

 Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/714 дугаартай шийтгэврийн хуулбар,

Сүхбаатар аймгийн ******* сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,

 Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн “...Сүхбаатар аймгийн ******* сумын цагдаагийн хэсгийн байранд байх ба хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч нь *******ы регистрийн дугаар, тээврийн хэрэгслийн улсын дугаар болон явсан зам, маршрутыг асууж лавлаж байх бөгөөд *******ы согтуурлын зэргийг шалгах, шалгуулах талаар хууль ёсны шаардлага тавьж байх ба ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байх ба согтуурлын зэргээ шалгуулахгүй, цусны болон шээсний шинжилгээ өгөхгүй " гэсэн тайлбар хэлж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв” гэх тэмдэглэл,

Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын  тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

3. Прокуророос шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоногэж тус тус тодорхойлжээ.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/714 дугаартай шийтгэврийн хуулбараар, тухайн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн нь гэрч мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдоно.

 

   5. Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Цагаан Өндөр” гэх газарт улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож тус сумын 1 дүгээр багийн иргэн ******* 5 ханатай Монгол гэрийг мөргөж, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.

 

7. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу  өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч 5 ханатай Монгол гэрийг мөргөж, эд хөрөнгөд нь 470,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч  “******* нь 800,000 төгрөг өгч хохирлыг бүрэн төлсөн” гэх мэдүүлгээр нотлогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх  хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 минут 14 минутын бичлэг бүхий “ 2530000000016  хэргийн Эд мөрийн баримт ” гэх бичвэртэй цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхрагчаа гомдолгүй, нэхэмжлэхгүй гэсэн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 минут 14 минутын бичлэг бүхий “ 2530000000016  хэргийн Эд мөрийн баримт ” гэх бичвэртэй цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН