Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/00705

 

2017 оны 03 сарын 13 өдөр Дугаар 181/ШШ2017/00705 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,,,

^ Нэхэмжлэгч:, Бага нарангийн 16 Шдугаар гудамж,,,,,

Нэхэмжлэгч: ,,,,,,

Нэхэмжлэгч:,,,,, нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:аид холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 23.750.190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

А Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч Ч.Пүрэвсүрэн, нэхэмжлэгч Л.Нэргүй, О.Хангайхүү, С.Төрболд, Ц.Гантуяа нарын итгэмжпэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, хариуцагч Б.Бадарч, гэрч В.Чулуунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

 

Нэхэмжпэгч Ч.Пүрэвсүрэн

шүүхэд гаргасан нэхэмжпэлийн

ОГ/3 34

шаардлага болон

 
 


ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

шуүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2015 оны 4 дүгээр сард БНХАУ-ын Ченгдү хотод Олон улсын ардын урлагийн тоглолт болох юм байна, уг тоглолтод бүжигчин, хөгжимчин, дуучин нийлсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулж улмаар тэнд бүтэн жил тоглолт хийх талаар яригдаж, хамтарч тоглодог бидний хэдэн хүн Соёл урлагийн их сургууль дээр ирж уулзсан. Ингэхэд хаана ямар ажил хийдгийг нь мэдэхгүй, энэ В.Чулуунчимэг гэх хүн бидэнтэй уулзаж, би удирдаж авч явна, байр, хоол, бусад зардлыг даана, та нар бүтэн жил тоглолт хийж, цалин хөлс #звна гэж хэлсэн. Бид энэ хүнтэй гэрээ байгуулах юм байна гэж бодож байтал Соёл урлагийн их сургуулийн багш Б.Бадарч бидэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу бид БНХАУ-д ажиллаж, хүн тус бүрийн нэг сарын хөлсийг хөлсөөр ажиллах гэрээний Нийтлэг үндэслэлийн 5-д заасны дагуу 4200 юаниар тооцон олгохоор харилцан тохирсон. Бидний хооронд байгуулсан гэрээ 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 01 хүртэл нэг жил үргэлжлэх байсан ба 7 хоногийн нэг өдөр амарч, 6 өдөр, өдөрт 1-2 удаа тоглолт хийх, бусад үед бэлтгэл сургуулалт хийж байхаар тохирсон. 2016 оны 12 дугаар сарыг дуустал ямар нэгэн асуудалгүйгээр цалин хөлсөө авч байсан боловч 2016 оны 1 дүгээр сараас хойш бидний хөлсийг өгөлгүй, арга саам хийдэг болсон. Биднээс гадна Энэтхэг, Египет, Судан зэрэг орны хамтлаг дуучид оролцож байсан ба мөн л тэдний цалинг олгохгүй, улмаар зарим улсын хүмүүс эсэргүүцэл үзүүлж байна гэсэн сураг гарсан. БНХАУ-ын зохион байгуулагч тал гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй, гэнэт л гэрээг зогсоолоо, мөнгө өгөх боломжгүй гэсэн. Урьд өмнө нь ийм асуудал гаргаж байсан, 2,3 сар дутуу байхад тогтлолтыг зогсоож байсан талаар ярьж байсан ба ер нь сурцтай юм билээ. Бид ийм байж болохгүй, гэрээний хугацаагаа дуусгана, мөнгөө авч байж явна гэсэн боловч сүүлдээ байр, хоолны өрөнд ч орж мэдэхээр болсон. Ингээд арга буюу 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нутагтаа буцаж ирсэн. Бидэнд 2016 оны 1 дүгээр сард 1500 юань өгсөн. Б.Бадарч нь удахгүй цалинг чинь өгнө гэдэг байсан боловч сүүлдээ цаанаас мөнгө А орж ирэхгүй байна, өгөх боломжгүй байна, үлдэгдэл хөлсөө та нар авахгүй ч байсан болно гэж хэлэх болсон. Иймд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байсан үлдэгдэл хөлс болох нэг хүний 15.300 юань буюу 4.750.098 төгрөг, нийт 76.500 юань буюу 23.7570.190 төгрөгийг Б.Бадарчаас нэхэмжилж байна гэв.

Нэхэмжпэгч Л.Нэргүй, О.Хангайхүү, Ц.Гантуяа, З.Төрболд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Пүрэвсүрэн, Л.Нэргүй, О.Хангайхүү, С.Төрболд, Ц.Гантуяа нар нь БНХАУ-ын Ченгдү хотод зохиогдох Олон улсын ардын урлагийн тоглолтод оролцох 20 хүний бүрэлдэхүүнд багтаж улмаар 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Бадарчтай нэг жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, 2015 оны 12 дугаар сар дуустал хугацааны ажлын хөлсөө авсан байдаг. Энэ талаар хэн аль нь маргахгүй. Хариуцагч буюу захиалагч тал 2016 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд гэрээний дагуу ажпаар хангаагүй, хөлсөө төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 7 хоногийн нэг өдөр амарч, бусад өдөр, өдөрт 1-2 удаа тоглолт хийхээр тохирсон ба 2016 оны 1 дүгээр сараас ажил доголдож эхэлсэн. Ажлаар хангах, байнга тоглолттой байхаар тохирсон боловч БНХАУ-ын тал энэ үүргээ биелүүлээгүй. Нэгэнт нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан, ажпаар хангахаар үүрэг хүлээсэн бол тэр үүргээ биелүүлэх ёстой. Үнэхээр гэрээний ^ хугацаа үргэлжлэх боломжгүй, тодорхой шалтгаантай байсан бол тэр талаар ▼ мэдэгдэх ёстой. Хөлсөөр ажиллах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т... Гэрээний хугацаа дуусахаас өмнө 10 хоногийн дотор хөлсөөр ажиллагчид гэрээ дуусгавар болох талаар албан ёсоор бичгээр мэдэгдэл өгнө гэж заасны дагуу тэдэнд өмнө нь мэдэгдэл өгч байгаагүй. Иймд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээ 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон гэж үзэж, хөлсөө 2016 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар захиалагч гэрээнд заасан хөлсийг цаг тухайд нь

төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Б.Бадарчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Бадарч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Ч.Пүрэвсүрэн, Л.Нэргүй, О.Хангайхүү, Ц.Гантуяа, З.Төрболд нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол талын захиалагчийн саналын дагуу Б.Бадарч миний бие БНХАУ-ын Ченгдү хотод Монгол Улсын үндэсний ёс заншил, соёл уламжпалыг сурталчлах зорилгоор Олон улсын ардын урлагийн тоглолтод оролцох 20 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулах ажлыг зохион байгуулсан. Энэ хамтлаг нь цаашид Хүннү гэж нэрлэгдсэн бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-д очсон. Олон улсын ардын урлагийн тоглолт зохион байгуулагч БНХАУ-ын захиалагчийн шаардлагын дагуу тодорхой авъяас, чадвар бүхий гишүүдээс бүрдсэн хамтлагийг 2015 оны 01 дүгээр сараас эхлэн бэлтгэж эхэлсэн ба бэлтгэлийн байр, хоол, тоглолтын хувцас, бүжгийн багшийн зардал зэргийг Монгол талын захиалагч болон өөрөөс гаргаж, хамтлагаа БНХАУ-д зохион байгуулагдаж буй Олон улсын ардын урлагийн тоглолтод амжилттай оролцуулахын тулд бидний зүгээс бүхий л нөхцөл боломжоо дайчлан ажиллаж байсан. 2015 оны 5 дугаар сард БНХАУ-д очоод тоглолт эхлээд сарын дараа Хятад талын зохион байгуулагчийн зүгээс тус хамтлагийн 5 хүнийг тоглолт, үзүүлбэрт нөлөө бага, тоглолтын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр татгалзаж буцаах шаардлага тавьсаны дагуу бид зохион байгуулагч нартай ярилцаж, гуйсан ч хүлээн авахгүй байсан тул аргагүй байдалд орж нэг хүнийг нь авч үлдээд, 4 хүнийг нь нэг сар болгоод цалин, мөн нэмэгдэл нэг сарын цалин, замын зардал зэргийг төлж, Монгол Улс руугаа буцаасан. Мөн тухайн үед Олон улсын ардын урлагийн тоглолтод Монгол Улсаас гадна 3 улсын /Энэтхэг, Судан, Египет/ хамтлаг ирж оролцсон байсан бөгөөд дээрх улсуудын хамтлагийг 4- 6 сарын дотор нутаг буцаасан. Бид Монгол Улсаас очсон хамтлагаа бүрэлдэхүүнээр нь гэрээнд заасан хугацаагаар тоглуулах үүднээс БНХАУ-ын зохион байгуулагч, удирдлагуудтай удаа дараа уулзаж, имэйлээр харилцаж тоглолтыг боломжит урт хугацаанд зохион байгуулах талаар өөрсдөөсөө шалтгаалах бүхий л ажпыг хийж байсан. Үүний үр дүнд Монголоос очсон хамтлаг бусад улсын хамтлагуудаас хамгийн удаан тоглолтоо хийсэн. Уг гэрээний дагуу хамтлагийн гишүүд 7 хоногийн нэг өдөр амарч, бусад өдөр өдөрт 1-2 удаа тоглолт хийх, хажуугаар нь бэлтгэл сургуулалт хийх, хүн тус бүрийн нэг сарын хөлсийг хөлсөөр ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу 4200 юаниар тооцож, 800 юанийг бэлнээр гарт нь олгож, 3400 юань буюу түүнтэй тэнцэх хэмжээний монгол мөнгийг Хаан банкны дундын дансанд байршуулж байхаар тохирч, тэр дагуу цалин хөлсөө олгож байсан. Гэтэл Олон улсын ардын урлагийн тоглолтын билет зарагдахгүй, зах зээлгүй болж тоглолтыг хангалттай хүн үзэхгүй. заал дүүргэлт бага, зарим үед бараг хүнгүй шахам тоглолт хийдэг байснаас орлого олох боломжгүй байсан тул сул зогсолт хийж байгаа тухай мэдээ мэдээлэл байнга ирэхээс гадна гэрээгээ цуцлах шаардлага удаа дараа гаргасны дагуу Монголын ардын урлагийн тоглолтыг БНХАУ-ын талаас зогсоосон. Бид Хятадын талтай зөвшилцөж, гэрээний хугацаагаа үргэлжлүүлэх, талаар олон удаа санал солилцож уулзсан боловч ямар ч үр дүнгүй болж 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад ирсэн. Монгол Улсад ирэх онгоцны зардлыг Монголын талын захиалагч. зохион байгуулагч нар гаргасан. Хамтлагийн гишүүдтэй Монголд Улсад ирсэн даруйд буюу 2016 оны 3 дугаар сард Хаан банкинд хадгалуулсан цалинг нь хүн тус бүртэй нь хамт би өөрийн биеэр очиж цалинг нь гаргуулсан бөгөөд мөн Монгол талын захиалагч зохион байгуулагч болон миний бие нь хамтлагийн гишүүдтэй уулзалт хийж нөхцөл байдлаа харилцан ярилцаж, гэрээ дуусгавар болсон тухай, Монгол талын захиалагч тус хамтлагийн гишүүд хүмүүсийн төлөө хэрхэн санаа тавьж ажилласан, ямар хэмжээний зардлыг та нарт буюу хамтлагийн гишүүд дуучин, хөгжимчин, бүжигчдэд зориулж зарцуулсан тухай мэдээлэл өгч гишүүд хүн бүртэй төлбөр мөнгөний өр, авлагагүй байгаа талаар ярилцаж

шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэл гаргаж байгаа нэр бүхий хүмүүс үл ойшоож шүүхэд нэхэмжпэл гаргасанд гомдолтой байна. Монгол талын захиалагч зохион байгуулагч болон миний бие адилхан хохирогч бөгөөд энэ хүмүүсийн адил сүүлийн саруудын цалингаа аваагүй бөгөөд Монгол талын зохион байгуулагч В.Чулуунчимэг тэдний төлөө маш их санаа тавьж, өөрөөсөө их зардал гаргасан. Иймд нэхэмжпэгч нарын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжпэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Пүрэвсүрэн, Л.Нэргүй, О.Хангайхүү, Ц.Гантуяа, З.Төрболд нар нь Б.Бадарчид холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 23.750.190 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч, гэрчийн гаргасан тайлбар мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон В.Чулуунчимэгийн болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд БНХАУ-ын Ченгдү хотод Олон улсын ардын урлагийн тоглолт зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Бээжин хотын Үндэсний театрын 1 дүгээр дэсийн бүжиг дэглээч Өвөр монгол улсын иргэн н.Мөнгөнбулагийн /В.Чулуунчимэгийн найз/ санал болгосноор тусламж дэмжпэгтэйгээр “Нүүдэлчин Монголын уламжлалт урлаг” нийгэмд үйлчилдэг ТББ- ж ын тэргүүн гэх В.Чулуунчимэг Монголын талаас Олон улсын ардын урлагийн тоглолтод оролцох 20 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулах ажпыг зохион байгуулж, улмаар Хятадын талын компанитай гэрээ байгуулсан гэх бөгөөд уг тоглолтод оролцох хамтлагийн 20 гишүүний 5 гишүүн буюу нэхэмжпэл гаргаж буй Ч.Пүрэвсүрэн, Л.Нэргүй, О.Хангайхүү, Ц.Гантуяа, З.Төрболд нар 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Бадарчтай /Соёл урлагийн их сургуулийн багш/ хөлсөөр ажиллах гэрээ байгуулжээ.

Зохигчдын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 01 хүртэл нэг жилийн хугацаагаар үргэлжпэх ба гэрээний Нийтлэг үндэслэлийн 5-д... Хөлсөөр ажиллагчийн сарын үндсэн цалин 4200 юань байхаар тохирч, захиалагч тал цалингийн 20 хувийг тухайн ажиллаж байгаа нутагт бэлнээр төлөх, үлдэгдэл 80 хувийг Монгол Улсын арилжааны банкинд хөлсөөр ажиллагч, захиалагч нарын хамтарсан дансанд байршуулах, гэрээний хугацаа дуусгавар болоход хөлсөөр ажиллагчид дансыг бүрэн шилжүүлэхээр тохирсон байна.

Зохигчид хөлсөөр ажиллах гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2-т зааснаар хуульд нийцүүлэн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзнэ.

М              Нэхэмжлэгч Ч.Пүрэвсүрэн, Л.Нэргүй, О.Хангайхүү, Ц.Гантуяа, З.Төрболд

нар 2015 оны 5 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлсөө авч тэр талаар ямар нэгэн маргаангүй, харин захиалагч тал 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл хугацааны цалин олгоогүй гэж /4сарх 4200 юань/=16.800 юаниас 2016 оны 1.2 сарын цалин хөлсөнд /хүн тус бүрт/ 1500 юань өгснийг хасаж тооцон 15.300 юанийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкны юаны төгрөгт хөрвөх ханш 310.46 төгрөгөөр тооцож

4.750.038 төгрөг, 5 хүний нийт 23.750.190 төгрөг нэхэмжилж, уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч Б.Бадарч нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж үндэслэлээ: БНХАУ-ын Ченгдү хотод зохион байгуулагдаж буй Олон улсын ардын урлагийн тоглолтод Монгол Улсаас гадна Энэтхэг, Судан, Египет улсын хамтлаг дуучид оролцож, БНХАУ-ын талаас тухайн орны оролцогч нарт ажлын ^кхөлсийг төлж байсаи боловч дээрх тоглолтын билет зарагдахгүй, тоглолтыг хангалттай хүн үзэхгүй, заал дүүргэлт бага, зах зээлгүй болж орлого олох боломжгүй болсноос гэрээнд заасан хугацаанаас өмнө БНХАУ-ын талаас гэрээг цуцалж, зогсоосон, харин ч Монгол талын захиалагч очсон хамтлагаа бүрэлдэхүүнээр нь гэрээнд заасан хугацаагаар тоглуулах үүднээс БНХАУ-ын зохион байгуулагч, удирдлагуудтай удаа дараа уулзаж, имэйлээр харилцаж тоглолтыг боломжит урт хугацаанд зохион байгуулах талаар өөрсдөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсны үр дүнд Монголоос очсон хамтлаг бусад улсын хамтлагуудаас хамгийн удаан тоглолт хийсэн, 2015 оны 12 дугаар сар дуустал хугацааны хөлсийг болон 1,2 сард тогтлолт хийгээгүй боловч /хүн тус бүрт/ 1500 юань өгсөн тул дахин хөлс төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Нэхэмжпэгч тал гэрээнд заасан дагуу бид 2015 оны 05 дугаар сарын 01 хүртэл ажиллаж ажпын хөлсөө авах байсан, тоглолтгүй байх, ажилгүй байх нь биднээс шалтгаалах зүйл биш, захиалагч тал ажпаар бүрэн дүүрэн хангах үүрэгтэй боловч тэр үүргээ биелүүлээгүй, гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т... Гэрээний хугацаа дуусахаас өмнө 10 хоногийн дотор хөлсөөр ажиллагчид гэрээ дуусгавар болох талаар албан ёсоор бичгээр мэдэгдэл өгнө гэж заасны дагуу мэдэгдэл өгөөгүй тул Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээ 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болно гэж үзэж, цалин хөлсөө бүрэн нэхэмжилнэ гэж тайлбарлаж байгаа болно.

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т... Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсэний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заажээ.

Зохигчдын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 01 хүртэл үргэлжпэх байсан, нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-т зааснаар ажпын хөлсөө 2016 оны 05 дугаар сарын 01 хүртэл хугацаагаар тооцож авна гэж маргаж байх боловч талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу Олон улсын урлагийн тоглолт нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байсан ба тухайн орны зохион байгуулагчийн зүгээс тогтлолтыг зогсоож цаашид үргэлжпэх боломжгүйгээс уг тоглолтод оролцсон хамтлагийн гишүүд 2016 оны 02 дугаар сарын 28-нд Монгол Улсад буцаж ирсэн нь зохигчдын тайлбар, тэдний гадаад паспортын хуулга зэргээр тогтоогдож байх тул хариуцагчаас 2016 оны 1.2 сарын дутуу олгосон цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 360.1-т заасан хуулийн заалттай нийцнэ гэж үзэж, харин нэхэмжлэгч нарын 2016 оны 4,5 сарын /тоглолт хийгээгүй, эх орондоо ирсэн/ цалин хөлс нэхэмжилсэн ^хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т... Гадаад валютийн ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасан ба нэхэмжпэгч нарын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны юанийн төгрөгт хөрвөх ханш 347.03 төгрөг байсныг дурдах нь зүйтэй.

 

Гэрээнд зааснаар нэг хүний сарын цалин 4200 юань бөгөөд 2 сарын цалин 8400 юанаас захиалагч тал 1.2 сарын урьдчилгаанд 1500 юань төлснийг хасаж тооцон 6900 юань буюу нэхэмжлэгч нар гадаад валютийг шүүхэд нэхэмжпэл гаргах үеийн ханшаар бус 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн /гэрээний хугацаа дууссан өдөр/ Монгол банкны юанийн төгрөгт хөрвөх ханш 310.46 төгрөгөөр тооцож байх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр Щ/вОООх310.461=2.142.114 төгрөг,            /2.142.174x5       хүн/=10.710.870 төгрөгийг

хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,5 сарын цалин хөлс 13.039.320 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Б.Бадарч нь хөлсөөр ажиллагч нарт Монгол талын зохион байгуулагч, захиалагчийн зүгээс маш их зардал гаргасан /байнгын оршин суух виз, бичиг баримт, фото зураг, визний сунгалт, буцах билетний үнэ зэрэг/ тэднээс нэг ч төгрөг буцааж аваагүй гэж тайлбарлаж ба дээрх зардлыг хэрхэн яаж тооцох талаар гэрээнд тодорхой заагаагүйг дурдах нь зүйтэй ба хариуцагч тал эмнэлгийн үзлэгийн 446 юань нэг хүний, /446х5хүн/=2230 юанийг хасаж тооцуулах хүсэлтэй гэх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 4-т.. Хөлсөөр ажиллагчийг БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн даатгалд хамруулах бөгөөд захиалагч тал шимтгэлийг төлнө гэж заасан байх тул эмнэлгийн үзлэгт хамруулсан зардлыг хариуцагчийн төлөх төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг заасныг удирдлага болгон

 

#

Text Box: #ТОГТООХ нь:

 

  1. Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Б.Бадарчаас 10.710.870 төгрөг гаргуулж, Ч.Пүрэвсүрэн, Л.Нэргүй,

О.Хангайхүү, Ц.Гантуяа, З.Төрболд нарт /хүн тус бүрт 2.142.174 төгрөг/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.039.320 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Бадарчаас 186.323 төгрөг гаргуулж, Ч.Пүрэвсүрэн, Л.Нэргүй, О.Хангайхүү, Ц.Гантуяа,

З.Төрболд нарт олгосугай.

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг