Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 112/ШШ2022/0034

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Г.Л-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн ******* сумын *******д  холбогдох тус аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/17 дугаар Г-ын Л-ыг Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулж, урьд гүйцэтгэж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий  захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Л, хариуцагч Д.Ч нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:Г овогтой Л-тай эвлэрч ажилгүй байсан хугацааны цалин, Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажлын байранд томилохоор тохиролцож энэ ондоо багтааж олгохоор тохиролцож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч Г.Л, хариуцагч Д.Ч нар нь харилцан тохиролцож 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Эвлэрлийн гэрээнд: хариуцагчийн зүгээс Г овогтой Л-тай эвлэрч ажилгүй байсан хугацааны цалин, Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажлын байранд томилохоор тохиролцож энэ ондоо багтааж олгохоор харилцан тохиролцож нэхэмжлэгч Г.Л, хариуцагч Д.Ч нар гарын үсэг зурсан байна.

 Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Г.Л-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн ******* сумын *******д холбогдох тус аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/17 дугаар Г-ын Л-ыг Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулж, урьд гүйцэтгэж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах  шаардлага бүхий  захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНСҮРЭН