Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар  2025/ШЦТ/60     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Х.Ууганбат,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр   сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, ******** оны ******** дүгээр сарын ********-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* ******* байр, ******* тоотод оршин суух хаягтай, ******* регистрийн дугаартай,

урьд Сүхбаатар аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

******* овогт .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* ******* дугаар байрнаас тус сумын 2 дугаар багт байрлах Мэргэжлийн боловсролын сургуулийн урд талын авто зам хүртэлх зайд Toyota Prius-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,4 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   - Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2025 оны 01 сарын 28-ны өдөр 15 цагийн үед хуурай ахтайгаа нэг шил архи уусан. 17 цагийн үед эхнэрээ дуудаад гэртээ харьсан. Би гэртээ унтаж байгаад 01 цагийн үед сэрээд айлд утсаа орхисноо санааад утасаа айлаас авах гээд машинаа бариад явсан. Би өмнө машин барьдаггүй байсан. Намайг буудлын  замаар явж байхад цагдаа зогсоосон. Би цусаар шинжилгээ өгөхийг зөвшөөрч шинжилгээ өгсөн. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эрхэлсэн ажилгүй. Манай найз том тэрэг барьдаг, би туслахаар нь заримдаа явдаг.  Эхнэр ажил хийдэг, манайх тогтмол 2,000,000 төгрөгийн орлоготой, миний олж байгаа цалинг нэмбэл 3,000,000 төгрөг болно...гэв.

 

Эрүүгийн 2430000000356 дугаартай хэргээс:

 

  - Яллагдагч *******ийн: 2024 оны 11 дүгээр 28-ны өдөр нэг шил 0.75 литрийн архийг нэг хуурай ахын хамт ууж дуусаад 17 цагийн үед эхнэр Урантуяаг дуудаад гэртээ очсон. Шөнө 00 цаг өнгөрөөгөөд гэрээсээ салхинд гарах гээд гарахдаа машины түлхүүрийг аваад гарсан. Гадаа сууж байгаад машинаа жолоодоод өдөр хамт уусан ахын гэр лүү нь явж байгаад Мэргэжлийн боловсролын сургуулийн урд талын замд цагдаа таарч зогсоож шалгасан. Миний хувьд драгер үлээхээс татгалзаад цуснаас дээж өгөхийг зөвшөөрсөн ингээд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очоод цусны дээжээ өгсөн. Би 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед 0,75 литрийн нэг шил архийг хоёулаа хувааж уусан өөр бол архи нэмж уугаагүй. Би 2024 оны 06 дугаар сард согтууруулах ундаа хэрэглээд машинтайгаа айлын гаднаас хөдлөөд цагдаад баригдаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байсан...гэх (хэргийн 33-35 дугаар хуудас),

 

- Гэрч : 2024 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө замын хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын төв Мэргэжлийн боловсролын сургуулийн урд талын зам дээр явж байсан Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад гэх хүн жолоо бариад ганцаараа явж байсан. Тухайн хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, уг хүн машинаасаа бууж ирээд “ах нь архи уучихсан, бас дээрээс нь эрхээ хасуулчихсан” гэж хэлсэн. Ингээд түүнийг Замын цагдаагийн тасгийн 104 тоот өрөөнд авч ирж драгер багаж үлээлгэх гэхэд үлээхээс татгалзсан, ингээд хуулийн дагуу цуснаас дээж өгөх эсэхийг асуухад цуснаасаа дээж өгье гэсэн учраас биологийн дээж авхуулсан. Тухайн хүнийг жолоодох эрхтэй эсэхийг сангаас харахад 2024 оны 6 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаатай хасуулсан байсан....гэх г (хэргийн 12-13 дугаар хуудас),

 

- Гэрч : 2024 оны 11 дүгээр сарын 28-ны орой 17 цаг өнгөрөөгөөд манай нөхөр нь согтуу над руу ярьсан. Би тухайн үед машинаа унаж байсан болохоор ажлаасаа гараад нөхрийгөө гэр лүү нь хүргэж өгсөн юм. Ажлаа тараад 19 цагийн үед гэртээ буцаж очоод орой хоол ундаа идэцгээчхээд 23 цагийн үед амарцгаахаар хэвтэцгээсэн. Би нэг мэдэхэд унтчихсан байсан. Тэгээд хартал манай нөхөр гараад явчихсан байсан. Багцаагаар цаг 01 өнгөрсөн байсан байх. Заримдаа уусан үедээ гарч агаар амьсгалмаар байна гээд байдаг болохоор гарсан юм байх гэж бодсон. Өглөө 06 цагийн үед манай нөхөр орж ирээд би гадуур машинтай явж байгаад согтуу баригдаад машинаа журамлуулчихлаа гэж хэлсэн. Гэртээ орой ирснээсээ хойш бол архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа бол харагдаагүй. Приус-30 маркийн улсын дугаартай манай нөхөр ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм.” гэх мэдүүлэг ( хэргийн 16-17 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай “ 1. Шинжилгээнд ирүүлсэн "*******" цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн "******* гэсэн хаягтай цуснаас 2,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 20-21 дугаар хуудас),

 

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл ( хэргийн 05 дугаар хуудас),

 

- 24 секундын бичлэг бүхий Сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн 2025.01.02-ны өдрийн тогтоол /хэргийн 10 дугаар хуудас/

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 09 дүгээр хуудас/

 

- Цагдаагийн Ерөнхий газрын 2024.12.02-ны өдрийн Жолоочийн лавлагаа мэдээлэл/хэргийн 51 дүгээр хуудас/,

 

- Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол ( хэргийн 03-04 дүгээр хуудас),

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/433 дугаартай шийтгэврийн хуулбар (хэргийн 45-49 дүгээр хуудас),

 

            - ******* Эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хэргийн 38 дугаар хуудас/

 

            - Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол/хэргийн 40-43 дугаар хуудас/

 

            - ******* иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, автовээрийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн таларх тодорхойлолт /хэргийн 52-56 дугаар хуудас/

 

            -*******ээс торгох шийтгэлийн 200,000 төгрөгийг төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* ******* дугаар байрнаас 2 дугаар багийн Мэргэжлийн боловсролын сургуулийн урд талын авто зам хүртэлх зайд Тояота Приус загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг цусан дахь сдиртийн агууламж 2,4 промиль согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

  шүүгэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн 2024 оны 11 дүгээр 28-ны өдөр нэг шил 0.75 литрийн архийг нэг хуурай ахын хамт уугаад 17 цагийн үед эхнэр Урантуяаг дуудаад гэртээ очсон. Шөнө 00 цагийн үед салхинд гарахдаа машинаа жолоодоод өдөр хамт уусан ахын гэр лүү нь явж байхад Мэргэжлийн боловсролын сургуулийн урд талын замд цагдаа таарч зогсоож шалгасан. Миний хувьд драгер үлээхээс татгалзаад аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очоод цусны дээжээ өгсөн. Би 2024 оны 06 дугаар сард согтууруулах ундаа хэрэглээд машинтайгаа айлын гаднаас хөдлөөд цагдаад баригдаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байсан.” гэх,

гэрч Н.Өвгөндамдингийн: 2024 оны 11 дүгээр сарын 29-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд замын хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэх хугацаандаа ******* сумын төв Мэргэжлийн боловсролын сургуулийн урд талын зам дээр явж байсан Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад гэх хүн жолоо бариад ганцаараа явж байсан. Тухайн хүн машинаасаа бууж ирээд “ах нь архи уучихсан, бас дээрээс нь эрхээ хасуулчихсан” гэж хэлсэн. Ингээд түүнийг Замын цагдаагийн тасгийн 104 тоот өрөөнд авчирч драгер багаж үлээлгэх гэхэд татгалзсан, цуснаасаа дээж өгье гэсэн учраас биологийн дээж авхуулсан. Сангаас шалгахад 2024 оны 6 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаатай хасуулсан байсан ” гэх,

гэрч “ 2024 оны 11 дүгээр сарын 28-ны орой 17 цаг өнгөрөөгөөд манай нөхөр нь согтуу над руу ярьсан ба би ажлаасаа гараад машинаараа нөхрийгөө гэр лүү нь хүргэж өгсөн юм. 23 цагийн үед амарцгаахаар хэвтэцгээсэн, би нэг мэдэхэд унтчихсан байсан. Тэгээд хартал манай нөхөр гараад явчихсан байсан. Өглөө 06 цагийн үед манай нөхөр орж ирээд би гадуур машинтай явж байгаад согтуу баригдаад машинаа журамлуулчихлаа гэж хэлсэн.Приус-30 маркийн улсын дугаартай манай нөхөр ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 01 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн "*******" цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн "******* гэсэн хаягтай цуснаас 2,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,

Сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн 2025.01.02-ны өдрийн тогтоол,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Цагдаагийн Ерөнхий газрын 2024.12.02-ны өдрийн Жолоочийн лавлагаа мэдээлэл,

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/433 дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

  2. Прокуророос шүүгдэгч *******ийн дээрх үйлдлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******ээс хүлээн зөв хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн  үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

5. Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2024.12.02-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/433 дугаар шийтгэврийн хуулбар зэргээр,

тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн түүний цусан дахь спиртийн агууламж 2.6 промиль байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг шинжээчийн 01 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн "*******" цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн "******* гэсэн хаягтай цуснаас 2,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна ” гэх зэргээр нотлогдсон байна.

 

6. Иймд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг  жилийн хугацаагаар хасуулж, уг хугацаа дуусаагүй байх үедээ 2024 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн цсан дахь спиртийн агууламж 2,4 промиль согтолттойгоор Тояота Приус 30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, уг үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

7. Шүүх шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай ” гэх дүгнэлт гаргав.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдсэн хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хоёр сарын хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 24 секундын бичлэг бүхий “******* 24 сек бичлэг 27.10.8” гэх бичвэртэй өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хоёр сарын хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн 24 секундын бичлэг бүхий “******* 24 сек бичлэг 27.10.8” гэх бичвэртэй өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН