2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

  2025        01          07                                   2025/ШЦТ/92     

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхтамир,

Улсын яллагч: Г.Нандин-Эрдэнэ,

Шүүгдэгч: **** нарыг оролцуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2403006510887 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ***** дүгээр сарын ****-ны өдөр ****** төрсөн, халх, ******настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** ажилтан ажилтай, ам бүл ****** хамт **** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй

****, /РД:*********/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч **** нь **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч **** мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

            102 дугаарын дуудлагын лавлагааны хуудас, /хх-05 хуудас/,

            3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт: "...асфальт, шулуун тэгш, нойтон, суурины доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар бороотой, эсрэг хөдөлгөөнтэй, зохицуулагддаггүй, явган хүний гарцтай, гэрэлтүүлэгтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайстай зам байв...” гэх, /хх-6-11 хуудас/,

            Жолоочийг согтуурлыг шалгасан: “...Жолооч ****ыг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй...” гэх тэмдэглэл, /хх-12 хуудас/,

            Хохирогч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...тухайн өдөр би гэр рүүгээ харих гээд явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд хойноос урагшаа зам гарч байхад зүүнээс баруун чиглэлтэй замыг гарч дуусаад баруунаас зүүн чиглэлтэй зам руу ороод 2 дугаар эгнээнд машинд мөргүүлсэн.... Зүүнээс баруун чиглэлтэй замд 1, 2 дугаар эгнээний машин надад зам тавьж өгсөн ба би гарцаар зам гарч байсан учир баруунаас зүүн чиглэлтэй зам руу орохдоо гарцан дээр машин зам тавьж өгнө гэж бодсон. Тухайн үед гадаа бүрэнхий байсан, хав харанхуй байгаагүй, замын гэрэлтүүлэг ажиллаж байсан. Би машинд мөргүүлэх үед /2-р эгнээнд/ 1-р эгнээнд машин байхгүй байсан....” гэх мэдүүлэг, /хх-19-20 хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч, хариуцагч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Уг тээврийн хэрэгслийг би 2024 оны 04-р сард ажлын газрын хүн болох **** зарсан. Уг машин нь миний нэр дээр байдаг боловч **** нь төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул нэрээ шилжүүлээгүй байгаа. Тухайн машиныг би унаж жолооддоггүй Би уг машиныг зарчихсан учир энэ талаар мэдэхгүй байна Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй Би ослын улмаас учирсан хохирлыг барагдуулахгүй. Осол гаргасан хүн нь өөрөө хохирлыг барагдуулна... гэх мэдүүлэг, /хх-23, 26 хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн ослын улмаас хохирсон **** нь 2024 оны 08-р сарын 16-ны өдрөөс 10-р сарын 04-ний өдрүүдэд ГССҮТ болон Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4.336.480 төгрөгийн зардал гарсан болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаагаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.. гэх мэдүүлэг, /хх-30 хуудас/,

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ****** 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10952 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...****ийн биед баруун атгаал ясны ил хугарал, баруун ацетабулын урд багана хэсгээс умдаг яс руу үргэлжилсэн, мөн умдаг ясны дээд салаа симфиз уе дайрсан, баруун суудал яс борооны ар хэсгийн зөрөөтэй хугарал, ууц ясны зүүн латерал массын зөрөөгүй хугарал /Мальгены хугарал/, баруун бугалгад шарх, хэвлий, зүүн өвдөгт зулгаралт, зүүн мөр, өвдөг, шилбэ, баруун түнх, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18, 4.1.25-т зааснаар хохирлын ХҮНД зэрэг тогтоогдлоо...." гэх дүгнэлт, /хх-37-40 хуудас/,

            Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1140752565 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-49-58 хуудас/,

            Э.Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 1655 дугаартай магадалгаа /хх-57-58 хуудас/ зэрэг болно.

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

            Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

            Шүүгдэгч **** нь **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч **** мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь 102 дугаарын дуудлагын лавлагааны хуудас, /хх-05 хуудас/...3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт: "...асфальт, шулуун тэгш, нойтон, суурины доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар бороотой, эсрэг хөдөлгөөнтэй, зохицуулагддаггүй, явган хүний гарцтай, гэрэлтүүлэгтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайстай зам байв...” гэх, /хх-6-11 хуудас/...Жолоочийг согтуурлыг шалгасан: “...Жолооч ****ыг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй...” гэх тэмдэглэл, /хх-12 хуудас/...Хохирогч ****ийн ...тухайн өдөр би гэр рүүгээ харих гээд явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд хойноос урагшаа зам гарч байхад зүүнээс баруун чиглэлтэй замыг гарч дуусаад баруунаас зүүн чиглэлтэй зам руу ороод 2 дугаар эгнээнд машинд мөргүүлсэн.... Зүүнээс баруун чиглэлтэй замд 1, 2 дугаар эгнээний машин надад зам тавьж өгсөн ба би гарцаар зам гарч байсан учир баруунаас зүүн чиглэлтэй зам руу орохдоо гарцан дээр машин зам тавьж өгнө гэж бодсон. Тухайн үед гадаа бүрэнхий байсан, хав харанхуй байгаагүй, замын гэрэлтүүлэг ажиллаж байсан. Би машинд мөргүүлэх үед /2-р эгнээнд/ 1-р эгнээнд машин байхгүй байсан....” гэх мэдүүлэг, /хх-19-20 хуудас/... Иргэний нэхэмжлэгч **** ...Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн ослын улмаас хохирсон **** нь 2024 оны 08-р сарын 16-ны өдрөөс 10-р сарын 04-ний өдрүүдэд ГССҮТ болон Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4.336.480 төгрөгийн зардал гарсан болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаагаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.. гэх мэдүүлэг, /хх-30 хуудас/...Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10952 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...****ийн биед баруун атгаал ясны ил хугарал, баруун ацетабулын урд багана хэсгээс умдаг яс руу үргэлжилсэн, мөн умдаг ясны дээд салаа симфиз уе дайрсан, баруун суудал яс борооны ар хэсгийн зөрөөтэй хугарал, ууц ясны зүүн латерал массын зөрөөгүй хугарал /Мальгены хугарал/, баруун бугалгад шарх, хэвлий, зүүн өвдөгт зулгаралт, зүүн мөр, өвдөг, шилбэ, баруун түнх, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18, 4.1.25-т зааснаар хохирлын ХҮНД зэрэг тогтоогдлоо...." гэх дүгнэлт, /хх-37-40 хуудас/...Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1140752565 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-49-58 хуудас/...Э.Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 1655 дугаартай магадалгаа /хх-57-58 хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн **** холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч **** нь **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч **** мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 4.336.480 төгрөгийг гаргуулах саналтай байна.

            Шүүгдэгч **** нь өөрийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Шүүгдэгч **** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч **** мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх ба үйлдэл хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч ****ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

            Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч **** 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна гэв.

Шүүх шүүгдэгч ****ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөгдсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч **** нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Баянзүрх нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Бусад асуудал: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч  **** нь хохирогч ****д 30.000.000 сая төгрөгийн хохирол төлсөн үүнээс 5.000.000 төгрөгийг бэлэн өгсөн үлдсэнийг 2025 онд төлнө гэж тохиролцож бичгээр үйлдэн нотариатаар баталгаажуулсан байх бөгөөд хохирогч нь өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.

 Иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол буюу хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад гарсан зардал 4.336.480 төгрөгийг шүүгдэгч ****аас  гаргуулан олгуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч **** нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ****ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 зааснаар шүүгдэгч ****ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж  1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

         5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ****ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч ****ад оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****аас 4.336.480 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8. Хохирогч энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй шүүгдэгч **** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

   10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                           Д