Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/32

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

     2025        02         12                                     2025/ШЦТ/32

     

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,

 улсын яллагч Т.Түмэнжаргал,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

 шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402007670468 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ............. иргэн, ......... оны ...........дугаар сарын ........-ны өдөр ............ хотын ............... дүүрэгт төрсөн, ...........настай, ........., .........., .......... боловсролтой, ............. мэргэжилтэй, . ...........дүүргийн .........дүгээр хороо, ............дугаар байрны ..........давхарт үйл ажиллагаа явуулдаг .................интернэт тоглоомын газарт ............. ажилтан, ам бүл ...........,............. ............ .хотын............... дүүргийн ...........дүгээр хороо, ............. тоотод оршин суух хаягтай боловч одоогоор ............ дүүргийн .............дүгээр хороо ................тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ........... овогт ............... (РД:...............),

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч .............. нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах King E-Sport гэх нэртэй цахим тоглоомын төвд хуванцар хар өнгийн хуванцар саванд хийсэн нийт 45 грамм шингэн тосорхог зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Эм Ди Эм Би-4эн-Пинака (MDMB-4en-PINACA)-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, 1 мл-ийн тариуртай шарган өнгийн шингэн тосорхог нийт 0.4 мл хэмжээтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Эм Ди Эм Би-4эн-Пинака (MDMB-4en-PINACA), Эм Ди Эм Би-Инака (MDMB-INACA)--ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар байрны 1 дүгээр орцны 9 тоотод хуванцар сав, гутлын хайрцагт хийсэн нийт 339,2 грамм “өвс” гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-н агууламжтай олсны ургамал буюу хориглосон сэтгэцэд бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн үед гэр рүүгээ орж явтал манай байрны 3 давхарт хаалганы хажуу талын шатны хажууд пүүзний хайрцаг байхаар нь би тухайн пүүзний хайрцагт пүүзээ хийх гээд гэр рүүгээ аваад ортол дотор нь тухайн хураалгасан өвс, цэвэр усны савтай өвс 2 байсан. Тэгээд би гэртээ тухайн өвсийг  хадгалж байсан. Тэгтэл манай найз ******* 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа буугаад манайд ирсэн. Тэр орой нь бид хоёр нөгөө өвсийг хамт хэрэглэсэн. Тэгэхдээ тухайн өвсийг татах зориулалттай савыг нь бэлдсэн. ...Би тэр өдөр гэртээ амарч байгаад өдөр 13 цагийн үед ажил буюу РС тоглоомын газар дээр очсон. Тэгээд ******* гэх найз маань удалгүй манай ажил дээр ирэхээр нь би ******* өвс олсон, хоёулаа манай гэрт очиж хэрэглэе гэж хэлэхэд ******* зөвшөөрөөд бид хоёр манай гэрт очиж хэрэглэсэн. Тэгээд бид хоёр буцаад ажил дээр очоод байж байтал цагдаа нар гэнэт орж ирээд саатуулсан. Би тэр эд зүйлсийг буюу өвснүүдийг мансууруулах өвс гэдгийг хараад таньсан. Би кинон дээрээс тухайн өвсний талаар мэдлэгтэй болсон. Би пүүзний хайрцгийг нь ашиглах зорилгоор, өвсийг нь болохоор сонирхож авсан. Би тэр 1 граммын тариуртай шингэн зүйлийг мөн адил цагдаад саатуулагдахаасаа өмнөх өдөр нь РС тоглоомын газар орж ирж байсан нэг танихгүй залуутай бооцоотой тоглоод хожоод мөнгөнийхөө оронд нь өгч байсан. Би тэр зүйлийг аваад юу болох талаар мэдэж байгаагүй, надад тэр танихгүй залуу сонирхож үз гээд өгч байсан. Тэгээд би тэр зүйлийг аваад өөрийнхөө жижиг цүнх болох пасканд хийсэн байсан. Тэр тариур нь 1 граммын хэмжээтэй байсан бөгөөд дотор нь бол 0,5 граммын шингэн байсан. Би 0,1 граммыг нь тугалган цаасан дээр тавьж байгаад мөнгө ороож байгаад сорж хэрэглэж үзсэн... Би өмнө нь хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж байсан. Өвсийг хараад таньсан. Хар тамхи, мансууруулах бодисны хор уршгийн талаар ойлголттой. Өвсийг тамхи татдаг шиг ороож хэрэглэдэг. Надад сэтгэцэд нөлөөт бодисыг заавал хэрэглэх эрүүл мэндийн шалтгаан байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад нэг удаа боломж олгож хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 96-97, 100-102, 104-105, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Сэжигтэн *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Зүгээр сонирхож хэрэглэсэн. 1-2 удаа тухайн өдрөө хэрэглэсэн. Тухайн өвсийг ямар төрлийн өвс гэж мэдээгүй кинон дээр гараад байдаг болохоор нь хэрэглэж үзсэн. Тухайн өдөр *******гийнд гэгээ тасрах үед уулзах гэж очсон тэгээд шээс хүрээд байхаар нь гэр рүү нь шууд яваад орсон. Тэгтэл ******* ганцаараа зурагт үзээд байж байсан. Тэгээд гэрт ороод тамхилчхаад тагтан дээр нь гартал пүүзний хайрцаг дотор өвс байхаар нь “энэ юу юм” гэтэл “өвс” гэхээр нь “за тэгвэл татаад үзчих үү” гээд хамт татсан. Хамт татахдаа зүгээр татаад байдаг янжуур тамхинд хийж татсан. Тухайн пүүзний өвсний хажууд цоолсон жижиг ундаа юм уу, усны сав байсан, ямар байдалтай байсныг нь санахгүй байна. Худалдаж авсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 110-111),

Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Багануур дүүрэгт РС тоглоомын газар ажиллуулдаг ******* гэх хүний хамаатны дүү гэдэг хүүхэдтэй би найзалдаг. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 2-09 тоотод найзтайгаа хичээлээ хамт хийх гээд ортол ******* гэх ах найз гэдэгтэй тухайн гэрт тунгалаг цаасан дээр баримлын шавар шиг биетэй хар ногоон өнгөтэй эд зүйлийг доороос нь асаагуураар асаагаад, мөнгө хуйлж байгаад утааг нь сороод байсан. Тэгэхээр нь би өөрөөс нь асуусан чинь хар тамхи гэж хэлж байсан. Бас хүний ярьж байгаа зүйл инээдтэй сонсогдоод инээгээд байдаг гэж хэлж байсан. Тэгж байгаад гараад явсан. Тэрнээс хойш 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* гэх ахын РС тоглоомын газар ажилласан. Тэгэхэд өөрийн биед байнга авч явдаг хар өнгийн жижиг цүнхнээс 2 хүүхдэд юуг нь мэдэхгүй юм гаргаж ирээд зарсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Ер нь бол байрныхаа ойр орчмоор байнга хүмүүст зардаг, РС тоглоомын газраа бас зардаг. *******гийн найзууд хэрэглэдэг, хамт ууж иддэг, 1, 2 охидууд хэрэглэдэг гэж ос сонссон. Бас РС тоглоомын газар ажилладаг админ охидуудаа оролддог гэж сонссон” гэсэн мэдүүлэг (хх-ийн 86-88),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6243 дугаартай “1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд "Багануур дүүрэг Бүртгэлийн 1778 гомдол мэдээлэл" гэж хаягласан бор өнгийн цаасан хайрцагт хийж ирүүлсэн хар өнгийн цаасан хайрцагтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, "БНД-ийн ЦХ Мөрдөгч д/ч Э.Баярсайхан ГМ-1778 2024.10.31" гэж хаягласан зиплок ууттай Монгол улсын АТ7252013 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, "БНД-ийн ЦХ Мөрдөгч д/ч Э.Баярсайхан ГМ-1778 2024.10.31" гэж хаягласан зиплок ууттай хуванцар сав, тугалган цаас, цэнхэр өнгийн тагтай хуванцар савтай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн "БНД-ийн ЦХ Мөрдөгч д/ч Э.Баярсайхан ГМ-1778 2024.10.31" гэж хаягласан зиплок ууттай 1 мл-ийн тариуртай шаргал өнгийн шингэн дээж, "БНД-ийн ЦХ Мөрдөгч д/ч Э.Баярсайхан ГМ-1778 2024.10.31" гэж хаягласан зиплок ууттай тугалган цаас тус бүрээс MDMB-4en-PINACA, MDMB-INACА ГЭХ бодисын агууламж илэрсэн. Илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9- Tetrahydrocannabinol/, MDMB-4en-PINACA бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн ІІ жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 124-130),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 6245 дугаартай “...Хар өнгийн хуванцар савлагаатай тосорхог шингэн зүйлээс MDMB-4en-PINACA илэрч байна. Илэрсэн MDMB-4en-PINACA нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн ІІ жагсаалтад багтдаг болно" гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 133-135),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6244 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн "******* Г-1778 2024.10.29" гэж хаягласан хуванцар саванд 30 мл орчим хэмжээтэй шээсний дээж, "******* Г-1778 2024.10.29" гэж хаягласан хуванцар саванд 90 мл орчим хэмжээтэй шээсний дээж тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. "******* Г-1778 2024.10.29" гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн метамфетамин /Methamphetamine/, тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 140-142),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1136 дугаартай “...1. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. ******* нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. 6.******* нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн дүгнэлт (хх-ийн 149-150),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 38-47),

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авсан  тэмдэглэл, зургийн үзүүлэлт (хх-ийн 49-52, 56-62),

Эд мөрийн баримтаар тооцох тухай" 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 988 дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 998 дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1013 дугаартай мөрдөгчийн тогтоолууд (хх-ийн 69, 76, 80),

Шүүгдэгч *******гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “...ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас ЭЕРЭГ илэрсэн..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ий 53-55),

Шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 165-169, 184, 186-189),

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 158) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсангэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 1.Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах King E-Sport гэх нэртэй цахим тоглоомын төвд хуванцар хар өнгийн хуванцар саванд хийсэн нийт 45 грамм шингэн тосорхог зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Эм Ди Эм Би-4эн-Пинака (MDMB-4en-PINACA)-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, 1 мл-ийн тариуртай шарган өнгийн шингэн тосорхог нийт 0.4 мл хэмжээтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Эм Ди Эм Би-4эн-Пинака (MDMB-4en-PINACA), Эм Ди Эм Би-Инака (MDMB-INACA)--ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар байрны 1 дүгээр орцны 9 тоотод хуванцар сав, гутлын хайрцагт хийсэн нийт 339,2 грамм “өвс” гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-н агууламжтай олсны ургамал буюу хориглосон сэтгэцэд бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 -Сэжигтэн *******ын өгсөн “Тухайн өдөр *******гийнд гэгээ тасрах үед уулзах гэж очсон. Тэгээд шээс хүрээд байхаар нь гэр рүү нь шууд яваад орсон. Тэгтэл ******* ганцаараа зурагт үзээд байж байсан. Тэгээд гэрт ороод тамхилчхаад тагтан дээр нь гартал пүүзний хайрцаг дотор өвс байхаар нь энэ юу юм гэтэл өвс гэхээр нь за тэгвэл татаад үзчих үү гээд хамт татсан. Хамт татахдаа зүгээр татаад байдаг янжуур тамхинд хийж татсан. Тухайн пүүзний өвсний хажууд цоолсон жижиг ундаа юм уу, усны сав байсан, ямар байдалтай байсныг нь санахгүй байна. Худалдаж авсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,

-Насанд хүрээгүй гэрч ******* өгсөн “2024 оны 09 дүгээр сарын сүүлээр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 2-09 тоотод найзтайгаа хичээлээ хамт хийх гээд ортол ******* гэх ах найз тай тухайн гэрт тунгалаг цаасан дээр баримлын шавар шиг биетэй хар ногоон өнгөтэй эд зүйлийг доороос нь асаагуураар асаагаад, мөнгө хуйлж байгаад утааг нь сороод байсан. Тэгэхээр нь би өөрөөс нь асуусан чинь хар тамхи гэж хэлж байсан. Бас хүний ярьж байгаа зүйл инээдтэй сонсогдоод инээгээд байдаг гэж хэлж байсан. Тэгэж байгаад гараад явсан. Тэрнээс хойш 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* гэх ахын РС тоглоомын газар ажилласан. Тэгэхэд өөрийн биед байнга авч явдаг хар өнгийн жижиг цүнхнээс 2 хүүхдэд юуг нь мэдэхгүй юм гаргаж ирээд зарсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Ер нь бол байрныхаа ойр орчмоор байнга хүмүүст зардаг, РС тоглоомын газраа бас зардаг. *******ы найзууд хэрэглэдэг, хамт ууж иддэг, 1, 2 охидууд хэрэглэдэг гэж ос сонссон” гэсэн мэдүүлэг,

-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6243 дугаартай дүгнэлт,

-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6245 дугаартай дүгнэлт,

-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6244 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл,

-Хүний биеэс биологийн дээж авсан  тэмдэглэл, зургийн үзүүлэлт,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол учирсан байхыг заавал шаардахгүй.

 “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг хэлнэ.

НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвецид Монгол улс 1999 онд нэгдэн орсон байна.

Уг конвенцийн 1-ийн е-д “сэтгэцэд нөлөөлөх бодис гэж 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлнэ” гэж, мөн конвенцийн 1-ийн г-д “...жагсаалт гэж сэтгэцэд нөлөөлөх бодисын зохих ёсоор дугаарласан жагсаалтыг хэлнэ” гэж заасан.

Сэтгэцэд нөлөөт бодис нь хүний уураг тархи, төв мэдрэлийн тогтолцоонд шууд нөлөөлж, допамины хэмжээг эрс нэмэгдүүлж, адреналиныг ихэсгэж, донтох эмгэг үүсгэдэг хүний биеэ барих чадварыг алдагдуулдаг, тархины эд эсийг үхжүүлж, хэвийн бодох сэтгэх үйл ажиллагааг доголдуулдаг, хэрэглэх тусам донтох үйлчилгээ нь тэлж, бие махбодийг хамрах хүрээ нь өргөжиж сэтгэцийн эмгэг үүсгэх аюултай байдлаар энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж илрэх бөгөөд мөн бусдыг мансууралд уруу татах, бусдад өгч хэрэглүүлэх замаар хэрэглэгчдийн хүрээг тэлж нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зэргээр энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж нь тодорхойлогдоно.

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 6243, 6244, 6245 дугаартай дүгнэлтүүдээр шүүгдэгч *******гаас хураан авсан Эм Ди Эм Би-4эн-Пинака (MDMB-4en-PINACA), Эм Ди Эм Би-Инака (MDMB-INACA)-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болон “дельта 9 тетрагидроканнабинол” нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарч байна.

Шүүгдэгч *******  нь дээрх үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлан үйлдсэн сэдэлт зорилгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт” өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний хүсэж үйлдсэн ...бол санаатай гэмт хэрэгт тооцно“ гэж заасны дагуу шүүгдэгчийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн үзнэ.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон, дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-Tetrahydrocannabinol), мөн Эм Ди Эм Би-4эн-Пинака (MDMB-4en-PINACA)-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисуудыг өөрийн хууль бус хэрэгцээнд ашиглахаар буюу худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ болон орон байрандаа хадгалсан үйл баримт нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсангэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Уг гэмт хэрэгтэй холбогдуулан шүүгдэгчээс хохирол, хор уршиг нэхэмжлээгүй боловч уг гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай, мөн сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулдаг учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон Улсын гэрээ, конвенцид заасан байна.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөөгчөөс “Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хувийн байдлын хувьд 4 настай хүүгийн хамт амьдардаг ганц бие эцэг зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн бага хугацаагаар шийтгэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно. Анх удаа гэдэгт тухайн хүн урьд нь гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай болох нь тогтоогдож байгаагүй, эсхүл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдэгт гэмт этгээд өөрийн үйлдэж буй гэмт хэргийн бодит мөн чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг буруугаар ойлгон төсөөлж үйлдсэнийг ойлгоно.

Шүүгдэгч ******* нь хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үр дагаврын талаар ойлголттой, өмнө нь сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байсан талаар шүүх хуралдаанд мэдүүлж байх тул түүнийг урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, эсхүл нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ болон улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “metronidazole 500” гэсэн бичиглэлтэй шар өнгийн эм мэт зүйл бүтэн 4 ширхэг голоороо хуваагдсан 1 ширхэг нийт 5 ширхэг, “V-Ronto Cool” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай шингэн зүйл 1 ширхэг, “Penguin land” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай 8 мл орчим хэмжээтэй шар өнгийн тосорхог шингэн зүйл 1 ширхэг, “Penguin land” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай 4 мл орчим хэмжээтэй шар өнгийн тосорхог шингэн зүйл 1 ширхэг, “Alchemaster Iceberg Lychee” гэсэн бичиглэлтэй 4 мл орчим хэмжээтэй шар өнгийн тосорхог шингэн зүйл 1 ширхэг, “ForiPrarm” гэсэн бичиглэлтэй төмөр савтай зүйл 1 ширхэг, бор өнгийн цаасан хайрцагтай ногоон өнгийн ургамал мэт зүйл 1 ширхэг, 1 мл-ийн тариуртай шаргал өнгийн шингэн дээж 1 ширхэг, ууттай тариур 9 ширхэг, Улаан өнгийн асаагуур 1 ширхэг, Ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, тариурын хоосон уут 2 ширхэг, AR0456234 серийн дугаартай 100 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AW3780069 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 2 ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон  АТ7252013 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн тагтай хуванцар савтай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 01 (нэг) жил, 01 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 жил, 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “metronidazole 500” гэсэн бичиглэлтэй шар өнгийн эм мэт зүйл бүтэн 4 ширхэг голоороо хуваагдсан 1 ширхэг нийт 5 ширхэг, “V-Ronto Cool” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай шингэн зүйл 1 ширхэг, “Penguin land” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай 8 мл орчим хэмжээтэй шар өнгийн тосорхог шингэн зүйл 1 ширхэг, “Penguin land” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай 4 мл орчим хэмжээтэй шар өнгийн тосорхог шингэн зүйл 1 ширхэг, “Alchemaster Iceberg Lychee” гэсэн бичиглэлтэй 4 мл орчим хэмжээтэй шар өнгийн тосорхог шингэн зүйл 1 ширхэг, “ForiPrarm” гэсэн бичиглэлтэй төмөр савтай зүйл 1 ширхэг, бор өнгийн цаасан хайрцагтай ногоон өнгийн ургамал мэт зүйл 1 ширхэг, 1 мл-ийн тариуртай шаргал өнгийн шингэн дээж 1 ширхэг, ууттай тариур 9 ширхэг, Улаан өнгийн асаагуур 1 ширхэг, Ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, тариурын хоосон уут 2 ширхэг, AR0456234 серийн дугаартай 100 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AW3780069 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 2 ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон  АТ7252013 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн тагтай хуванцар савтай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

       7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ