Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/00806          

 

2017 оны 03 сарын 20                     Дугаар 181/ШШ2017/00806            Улаанбаатар хот

г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжпэгч:*******,*******,*******,*******,*******,*******,*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,,,,,од холбогдох

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч Б.Цэрэнпилийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Халзан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч Б.Цэрэнпил шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Б.Цэрэнпил нь 2015 оны 1 дүгээр сард С.Энхболдын эхнэр н.Уранбилэгээс 5.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээлийн төлбөрөөс

  1. төгрөгийг төлж байсан. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр н.Уранбилэгийн нөхөр болох С.Энхболд нь манай гэрт хоёр залуугийн хамт орж ирээд зээлээ төл, төлөхгүй бол гэрийг чинь зараад мөнгөө олж авна гээд гэрийн доторх эд зүйлсийн зургийг дараад байсан. Тухайн үед манай нөхөр байхгүй, хөдөө ажлаар явж байсан. Тэгээд С.Энхболд нь намайг дагуулан 13 дугаар хороололд байх нотариатын газар очиж гэрээ зарж, зээлээ төлж чадахгүй бол гэрээ хийе гээд 7.500.000 төгрөгийг 8 хоногийн хугацаатай, 106.664 төгрөгний хүүтэй зээлийн гэрээ хийлгэсэн. Тухайн үед би айгаад учрыг нь олоогүй. Нөхөр маань хөдөөнөөс ирж уг гэрээг үзээд болохгүй зүйл хийсэн гэдгийг мэдэж хуулийн зөвлөгөө авсан. Иймд 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр С.Энхболдтой байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Цэрэнпилийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Халзан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цэрэнпил нь 2015 оны 1 дүгээр сард С.Энхболдын эхнэр н.Уранбилэгээс 5.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Тэр хоёр Хятадад хамт наймаа хийж байхдаа Б.Цэрэнпил мөнгөө алдаад

н.Уранбилэгээс 5.000.000 төгрөгийг зээлж авсан байдаг. Тэр хоёрын хооронд зээлийн гэрээ хийгдээгүй, амаар тохирч авсан. н.Уранбилэг АНУ яваад эзгүй байгаа ба түүний нөхөр С.Энхболд 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр н.Уранбилэгийн гэрт нь хоёр залуугийн хамт ирж, эхнэр н.Уранбилэгээс авсан зээлээ төл, төлөхгүй бол гэр орныг чинь зараад мөнгөө олж авна гээд гэрийн доторх эд зүйлсийн зургийг дараад байсан гэдэг. Тухайн үед Б.Цэрэнпилийн нөхөр хөдөө ажлаар явсан ба С.Энхболд түүнийг дагуулан 13 дугаар хороололд байх нотариатын газар очиж өмнөх 5.000.000 төгрөгөн дээр хүү тооцож, 7.500.000 төгрөгийг 8 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийж, мөн мөнгөө төлөхгүй бол алданги төлнө гэж гэрээ байгуулсан байдаг. Тэр үед Б.Цэрэнпил С.Энхболдоос ямар ч мөнгө аваагүй, эхнэр н.Уранбилэгээс нь мөнгө авсан болохоор айгаад, учрыг нь ололгүй гэрээнд гарын үсэг зурсан гэж ярьдаг. н.Уранбилэг одоо ч АНУ-аас ирээгүй байгаа. С.Энхболд Б.Цэрэнпилийн нэхэмжпэлийн хувийг 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхээс гардан авч, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуг өгөх байсан. С.Энхболд түүнээс хойш удалгүй БНСУ явсан ба явахаас өмнө итгэмжпэгдсэн төлөөлөгч надтай уулзсан. Тэгэхдээ би Б.Цэрэнпилтэй гэрээ байгуулсан нь буруу юм билээ, эхнэрийн мөнгийг өгөхгүй болохоор нь түүнтэй гэрээ байгуулсан, эхнэрт төлөх ёстой мөнгөө дансаар цувуулаад өгчих, өөр ямар нэгэн асуудал гаргахгүй гэж хэлсэн. Би энэ тухайгаа шүүхэд бичиж өгөх ёстой , эсвэл надад өгчих гэхэд бичиж үлдээгээд явна гэсэн боловч өгөөгүй байна. Дээрх зээлийн төлбөрөөс Б.Цэрэнпил 2.600.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх мөнгийг удахгүй төлөх байх. С.Энхболд нь Б.Цэрэнпилийн гэрт очиж, гэр орон, эд хогшлийг нь зарж, мөнгөө олж авна гэж эд хөрөнгөнд нь заналхийлсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 60.1-т зааснаар Б.Цэрэнпилийн 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр С.Энхболдтой байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжпэгчийн нэхэмжпэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Б.Цэрэнпил нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр С.Энхболдтой байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, С.Энхболд, Б.Цэрэнпил нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар ирүүлжээ.

Уг зээлийн гэрээгээр С.Энхболд нь Б.Цэрэнпилд 7.600.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 13-наас 2016 оны 08 дугаар сарын 21 хүртэл 8 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон байна.

Нэхэмжлэгч Б.Цэрэнпил нь дээрх зээлийн гэрээ нь С.Энхболд бид хоёрын хооронд бодитоор хийгдээгүй, тэр өдөр С.Энхболд надад 7.600.000 төгрөг өгөөгүй, миний бие С.Энхболдын эхнэр н.Уранбилэгээс урьд нь зээлж авсан 5.000.000 төгрөгийг өгөөүй, н.Уранбилэг АНУ явсан тул мөнгөө төл. төлөхгүй бол гэр орныг чинь зарж мөнгөө гаргуулж авна гэж айлгаж уг гэрээг С.Энхболдоос зээл авсан мэтээр хийлгэсэн гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба С.Энхболд 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б.Цэрэнпилд мөнгө шилжүүлсэн гэх ямар нэгэн баримт ирүүлээгүй байна.

Хариуцагч С.Энхболд 2017 оны 01 дүгээр сарын 02-нд Б.Цэрэнпилийн нэхэмжпэлийн хувийг хүлээн авсан бөгөөд тэрээр 14 хоногийн дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 16-нд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,                 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан

нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу эдгээр эрх үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах үед эрх үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж, үгүйсгэж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зэрэг эрхтэй байх боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т...Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ гэж зааснаар С.Энхболд нь дээрх гэрээг байгуулахгүй бол түүний эд хөрөнгийг зарж мөнгөө олж авна гэж айлгаж, үнэмшүүлсэн байх тул мөн хуулийн 60.1-т зааснаар Б.Цэрэнпил, С.Энхболд нарын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 13- ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

С.Энхболдод холбогдох хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13.30 цагт хэлэлцүүлэхээр хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн бөгөөд ээж н.Уянга нь хүлээн авч гарын үсэг зурсан боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй ба шүүх мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14.00 цагт товлож, мэдэгдэх хуудсыг дахин түүний оршин суух хаягаар хүргүүлэхэд С.Энхболдыг БНСУ-д явсан талаар ээж н.Уянга нь мэдэгдсэн ба нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул шүүх хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэснийг тэмдэглэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Иргэний хуулийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэрэнпил, С.Энхболд нарын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар # зүйлийн 56.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д

зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Энхболдоос 136.550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цэрэнпилд олгосугай.

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.