Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0811

 

 

 

 

 

  

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын шалгалтын байцаагч Д.Б*******д холбогдуулан гаргасан... “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б*******гийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудас “шийдвэрлэх нь” хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичиж өөрчлөлт өөрчлөлт оруулах”-ыг хүссэн шаардлага бүхий Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.А*********ийн дүгнэлтийг хүлээн авч хянаад,

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.А********* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б*******гийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудас “шийдвэрлэх нь” хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичиж өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.А********* нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б*******гийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудас “шийдвэрлэх нь” хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичиж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр илэрхийлж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б*******д холбогдуулан гаргасан ... Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б*******гийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудас “шийдвэрлэх нь” хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичиж өөрчлөлт оруулах-ыг хүссэн шаардлага бүхий Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.А*********ийн дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б*******гийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудас “шийдвэрлэх нь” хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичиж өөрчлөлт оруулахыг хүссэн прокурорын дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б*******г хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                   М.БАТЗОРИГ