Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2019/00238

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2019/00238

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст баг *******тоотод оршин суух, ******* ******* овогт ,******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгт холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2018838 төгрөг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 142/2019/0046/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* миний бие 4-р цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад 2018 оны 03 сарын 18-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдаж Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/шш2018/00471 тоот шийдвэр гарч ажилд эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрт хариуцагч тал гомдол гаргасны дагуу Орхон аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэн хэвээр үлдээсэн. Үүний дараа шийдвэр магадлал хүчин төгөлдөр болоход шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргахаар болж, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө ажилдаа очиход шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулна гээд уг гэрээнд гарын үсэг зуруулсны дараа ажилд эргүүлэн тогтоох тушаалыг өгсөн. Тэгээд өдөр 16 цагт ирж ангиа ав гэхээр нь хэлсэн хугацаанд нь очтол ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн. Яагаад ийм тушаал гаргаж байгааг асуухад чамтай ажиллаж чадахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээд эргээд халж байна, дахиад хэдэн ч удаа халж чадна гээд хөөж гаргасан. Би дахин шүүхэд хандаж 2018 оны 10 дугаар сарын 25-нд шүүх хурал болж намайг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 01-нд ажилдаа эргэн орсон ба энэ хугацаанд намайг элдвээр дуудан загнан харааж, элдвийн нэр хоч өгч түүгээрээ хамт олонтой утас шөрмөсөөр ярихаас гадна, хоорондоо харилцахдаа хүртэл намайг Халтар хулгайч гэж дуудаж байна. 12 сарын цалин бодоход 11 сард ямар ч шалтгаангүйгээр хувийн өс хонзонгоор уг сарын үр дүнгийн урамшууллын 20 хувийг хассан. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-нд ажлаас халагдаж 2018 оны 11 дүгээр сарын 01-нд ажилд эгүүлэн орсон энэ хугацааны хоорондох цалин хөлсийг хариуцагчаас нэхэмжлэн гаргуулмаар байна. Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж хуульчилсан байдаг. Ж.Минж нь хууль зөрчиж намайг ажилгүй байлгаснаас болж би энэ хугацаанд цалин хөлс түүнийг дагалдан ирэх нэмэгдэл урамшуулалгүй болж эдийн засгаараа хохирсон. 2018 оны 09 дүгээр сарын 03-наас 2018 оны 11 дүгээр сарын 01 хүртэлх цалин хөлс болох 1298288 /үндсэн цалин 649144/ илүү цаг 486850 төгрөг, мэргэжлийн зэргийн нэмэгдэл 129828,90 төгрөг, тогтоолын дагуу олгогддог урамшүүлал 103864 нийт 2018838 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 03 сард ажлаасаа халагдсан. 2 шатны шүүх хуралдаанаар намайг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргаад дахин 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гардуулж өгсөн. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажилд томилсон тушаал дээр гарын үсэг зурсан. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагт ангиа хүлээж аваарай гэсэн. Гэтэл анги хүлээж авах гээд ирсэн чинь ажлаас чөлөөлөх тушаал өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх цалин хөлс 3700000 төгрөг нэхэмжилснээс 2400000 төгрөг гаргуулахаар шийдэгдсэн. Тэр мөнгө одоо хүртэл олгогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр явж байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас халагдаад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилд авах тушаал гарсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Орхон аймгийн 4-р цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2018838 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно., 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийн хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож....шийдвэрлэнэ гэж тус тус заасан ба хариуцагчийн төлөөлөгч Ж.Минжид нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардуулан өгч, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хариу тайлбар гаргаж ирүүлэхийг мэдэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, байх ба хариуцагчийн төлөөлөгч Ж.Минж 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг 30 минутын шүүх хуралдааны товыг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудсаар хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.******* нь тус шүүхэд 2018 оны 09 сарын 05-ны өдөр Орхон аймгийн 4-р цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж түүний нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 1031 дүгээр шийдвэрээр Л.*******ыг 4 дүгээр цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2405741 төгрөгийг Орхон аймгийн 4-р цэцэрлэгээс гаргуулан Л.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1373167 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.******* нь Орхон аймгийн 4-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 45 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1031 дугаар шийдвэрээр Л.*******ыг Орхон аймаг 4-р цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ба нэхэмжлэгч Л.*******ыг Орхон аймгийн 4-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 62 тоот тушаалаар Орхон аймгийн 4-р цэцэрлэгийн багшийн ажилд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эгүүлэн томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 сарын 30-ны өдөр байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй, ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин, илүү цаг, мэргэжлийн зэргийн нэмэгдэл зэргийг тооцож гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн.

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 62 тоот тушаалаар Л.*******ыг багшийн үүрэгт ажилд нь эгүүлэн томилж түүний албан тушаалын үндсэн цалинг 649144 төгрөгөөр тогтоож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалин дээр илүү цагийн нэмэгдэл, зэргийн нэмэгдэл, үр дүнгийн нэмэгдэл олгохоор заасан байна. Иймд түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн цалин 649144 төгрөг, орон нутгийн 8 хувийн нэмэгдэл 51932 төгрөг, мэргэжлийн зэргийн 10 хувийн нэмэгдэл 64914, илүү цагийн нэмэгдэл 243429 төгрөг, нийт нэг сард авах ёстой байсан цалин 1009419 төгрөгийг Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 62 тоот тушаал, нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан 2018 оны 4-р улирлын багш ажиллагсдын үр дүнгийн үнэлгээ зэрэг баримтыг үндэслэн тооцож Орхон аймгийн 4-р цэцэрлэгээс гаргуулж нэхэмжлэгч Л.*******ад олгож, дээрх цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч Орхон аймгийн 4-р цэцэрлэгт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 48000 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн 4-р цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2018838 /хоёр сая арван найман мянга найман зуун гучин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******ад олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48000 /дөчин найман мянга/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн 4-р цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 48000 /дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******ад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ