2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

 

 2025         01          14                                  2025/ШЦТ/163

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч Э.Хилчинбаатар,

хохирогч ****,

шүүгдэгч **** түүний өмгөөлөгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2406058082976 дугаартай хэргийг 2025 оны 01 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *****оны **** дугаар сарын ******-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ******, ****, *****, ******, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-***** **** хамт ********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 781 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1087 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж, Өршөөлийн тухай хуулиар өршөөлд хамрагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1057 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,

 

**** /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч **** нь **** гадна ****тэй “согтуу битгий машин бариад бай” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод, зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дух, зовхи, хамар хүзүү, зулгаралт, зовхи, дух, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “**** намайг согтуу машин барьсан гэж хэлсэн. Би тэр үед гэрээсээ гарч ирсэн. Харин хохирогч **** өөрөө согтуу байсан. Тухайн өдөр би ажлаасаа ирээд хүүхдүүддээ бантан хийж өгөөд байж байсан. Манай танил ах **** утсаар залгаад машин янзлаад өгчих гэсэн. Тэгээд **** ах манай гэрийн гадаа ирээд намайг утсаар дуудсан. Намайг гэрээс гарч очиход **** “тагнаа **** нааш ир” гэж дуудсан. Тэгэхээр нь би “чи ямар золбин гөлөг дуудаж байгаа юу” гэж хэлсэн гэв.

Хохирогч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр танил казак ах ирээд машин пижигнээд байна гэж хэлсэн. Тэр ах “өчигдөр орой архи уусан шартаад байна” гээд ирэхдээ 200 граммын архи авч ирсэн. Тэгээд машин яагаад пижигнээд байгаа юм бол гээд сонсоод байж байтал **** хар машинтай давхиад байсан. Тэгэхээр нь би ****ыг “битгий машинтай давхиад бай, болохгүй, хүн амьтан дайрчихвал яах юм” гэж хэлэхэд **** машинаасаа бууж ирээд миний сууж байсан машины хаалгыг онгойлгоод “чи мэддэг юм уу” гээд намайг цохисон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

-хохирогч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хашааныхаа үүдэнд гадаа гудамжинд нэг тээврийн хэрэгслийн мотор янзлах санаатай үзээд зогсож байсан. ...манай гэрийн өөдөөс харсан хашаанд амьдардаг зүс таних **** гэх 30- 35 насны залуу гудамжинд тээврийн хэрэгсэл дотор үл таних хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан. Тэгээд тээврийн хэрэгслээ хөдөлгөөд хашааны урдуур хойгуур давхиад байхаар нь би ****т хандаж чи согтуу битгий машин бариад байгаач хүн амьтан дайрчихвал яах юм гэж хэлсэн. Тэгсэн **** сууж байсан машин дотроосоо бууж ирээд миний янзлах гээд дотор нь сууж байсан машины хаалгыг онгойлгоод та мэддэг юм уу гэж хэлээд миний зүүн нүд хэсэгт гараараа 2-3 удаа угсруулаад цохисон. Тэр үед би биеэ хамгаалж түүнийг холдуулах гээд гараараа нүүр лүү нь түлхсэн чинь ****ын нүдний шил нь миний урд машин дотор унасан. Тэгтэл чи миний брэндийн нүдний шилийг унагаадаг хэн бэ гэж агсраад, хоёр нүдийг чинь ухаж хаяна гээд над руу дайраад миний нүд рүү хуруугаа хийгээд, миний нүүрийг самардаад байсан. Тэр үед манай хашаан дотор авто машин засаж байсан **** гэх хоёр залуу гүйж гарч ирээд ****ыг арай гэж салгах үед би цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь зугтаагаад явсан...”

“...Би зодуулсан өдрөө буюу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түргэн тусламжийн үйлчилгээ авсан. Түргэн тусламжийн эмч нар намайг үзчихээд шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн. Үүний дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж толгойны зураг авхуулсан. Толгойны зураг авхуулахад 150,000 төгрөг эмнэлэгт тушаасан, баримт нь байгаа. Үүний дараа амбулаторийн тусламж үйлчилгээ 2 удаа авсан. Мөн гэрээр эм тариа хэрэглэсэн бөгөөд түүнд 100,000 орчим төгрөг зарцуулсан баримт нь байхгүй хаягдсан байсан. Би сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох хүсэлтэй байна...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 10, 13 дугаар хуудаснууд/,

- гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр **** ах гэрийнхээ үүдэнд нэг найзын хамт 200 граммын шилтэй архи авчихсан уугаад эхэлж байсан. Тэр үед би **** ах болон түүний найз хоёртой юм ярьж байгаад **** ахын гэрт орж цай уучхаад гарч ирсэн. Тэгтэл хашааны гадна хүмүүс орилолдоод байхаар нь гараад очсон чинь **** ахын сууж байсан тээврийн хэрэгсэл дотор зүс таних **** гэх залуу орчихсон **** ахыг заамдчихсан суудал руу нь шахсан байдалтай нүүр хэсэгт нь гараараа цохиж байсан. Тухайн үед хэдэн удаа цохисон гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд би гүйж очоод салгах гэсэн чинь **** надад дийлдэхгүй байсан ба надтай нийлээд тэнд байсан 2 залуу ирж түүнийг салгасан. Тэгээд **** ах сууж байсан тээврийн хэрэгсэл дотроосоо бууж ирсэн ба нүүр ам аймар болчихсон. Хамраас нь цус гарсан аль нүд нь билээ сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг нүд нь хавдаж тагларсан байсан. Тэгээд цагдаа дуудлаа шүү гэсэн **** гэх хүн цуг байсан хүнийхээ машинд суугаад зугтаад явсан. ...**** тэр үед согтуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

-гэрч Г.****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр би танил дүү болох ****ыг гэрээс нь очиж аваад, бид хоёр ****ын ажил руу явж миний машиныг засах ёстой байсан. Тэгээд би ****ын гэрийн гадаа очиж түүний утас руу залгаж ирчихлээ гэж дуудчихаад хүлээж байхад **** удалгүй гэрээсээ гарч ирсэн бөгөөд тэр үед эсрэг талын хашааны үүдэнд зогсож байсан улаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй нэг залуу ****ыг дуудсан. Тухайн үед **** тэр хүн дээр очсон. Би машиндаа сууж байсан учир тэр хоёрын хооронд ямар яриа болсныг мэдэхгүй байна. Гэнэт **** тэр машинтай хүнтэй зодолдсон. Тэр үед тал талаас хүмүүс гарч ирээд тэр хоёрыг салгасан. Зодоон болох үед хэн нь хэнийгээ хэдэн удаа хаана цохисныг би хараагүй. Ямар ч байсан зууралцаад зодолдоод байсныг нь тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд би гүйж очиж ****ыг салгаж аваад машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч **** 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10882 дугаартай “...1. 2. ****ийн биед зүүн нүдний ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод, зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дух, зовхи, хамар, хүзүү, зулгаралт, зовхи, дух, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23- 24 дүгээр хуудас/,

Яллагдагч ****ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг/хх-ийн 44-46 дугаар хуудас/,

 Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар “****ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлийг тогтоов гэх маягт/хх-ийн 110 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч **** нь **** гадна ****тэй “согтуу битгий машин бариад бай” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод, зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дух, зовхи, хамар хүзүү, зулгаралт, зовхи, дух, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Тэгтэл хашааны гадна хүмүүс орилолдоод байхаар нь гараад очсон чинь **** ахын сууж байсан тээврийн хэрэгсэл дотор зүс таних **** гэх залуу орчихсон **** ахыг заамдчихсан суудал руу нь шахсан байдалтай нүүр хэсэгт нь гараараа цохиж байсан...Тэгээд **** ах сууж байсан тээврийн хэрэгсэл дотроосоо бууж ирсэн ба нүүр ам аймар болчихсон. Хамраас нь цус гарсан аль нүд нь билээ сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг нүд нь хавдаж тагларсан байсан. Тэгээд цагдаа дуудлаа шүү гэсэн **** гэх хүн цуг байсан хүнийхээ машинд суугаад зугтаад явсан. ...**** тэр үед согтуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...гэнэт **** тэр машинтай хүнтэй зодолдсон. Тэр үед тал талаас хүмүүс гарч ирээд тэр хоёрыг салгасан. Зодоон болох үед хэн нь хэнийгээ хэдэн удаа хаана цохисныг би хараагүй. Ямар ч байсан зууралцаад зодолдоод байсныг нь тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд би гүйж очиж ****ыг салгаж аваад машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч **** 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10882 дугаартай “...1. 2. ****ийн биед зүүн нүдний ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод, зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дух, зовхи, хамар, хүзүү, зулгаралт, зовхи, дух, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, тайлбар, хохирогчийн мэдүүлэг, зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч **** нь 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр ********тэй “согтуу битгий машин бариад бай” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дах, зовхи, хамар, хүзүү зулгаралт, зовхи, дух, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн шууд санаатай буюу хохирогчид миний хууль бус үйлдлийн улмаас хохирол учирна гэдгийг ойлгож, ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн. Гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогддог. Иймд шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирлын тухайд хохирогч нь 150.000 төгрөгөөр мрай харуулсан байдаг бөгөөд баримтаар гаргаж өгсөн байдаг. Уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогч **** нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 214.682 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн тоот дансанд тушаалгах саналтай байна. Сэтгэцэд учирсан хохирлын 2-р зэрэглэл тогтоогдсон байгаа бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг гаргуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч **** гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Гэм буруугийн хувьд маргахгүй. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл зөрүүтэй байдаг. ****ын өөрийнх нь тайлбарлаж  байгаагаар гуншаа, эрхтний гажигтай байдлаар доромжлоод байсан учир би уурлаж, биеэ барьж чадаагүй цочирдсон гэдэг зүйлийг хэлдэг. Гэхдээ анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа биш. Биеэ барих, ухамсарлах, хүний биед халдахгүй байх, эргэцүүлэн бодох ёстой байсан. Хохирлын тухайд уг нь бага мөнгө, өмгөөлөгчийг хараад байх шаардлагагүй. Өчигдөр зөвлөгөө авсан бол хохирлыг төлчхөөд орж ирэх байсан. Сэтгэцэд учирсан хохирлын 2-р зэрэглэл тогтоогдсон байгаа. Улсын яллагчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоох саналыг гаргаж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн тайлбарлаж байгаагаар сэтгэцэд учирсан хохирлын 2-р зэрэглэл тогтоогдсон ч гэсэн одоогоор хагалгааны зардал гарсан, түүнээс биш сэтгэл санааны хувьд айхтар, гүнзгий хямрал авсан зүйл байхгүй гэсэн тайлбарыг хэлж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоож өгнө үү гэдэг саналыг шүүхэд гаргаж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байгаа. ****ын хувьд тогтвортой орлоготой, нийгмийн даатгал төлдөг, оршин суугаа хаяг тодорхой байгаа гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч **** нь хохирогч ****ийн эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч **** нь хохирогч ****ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч ****ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч гэм буруугийн асуудалд маргаагүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч ****ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирол төлбөр төлсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн. Шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Өмнө нь хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял нийгэмшүүлээгүй байна гэж үзэж байна. Ийм учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 150.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд  шүүгдэгч нь хохирол төлбөрийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч ****т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.          

Шүүгдэгчийн өмгөөлөгч **** эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Улсын яллагчаас 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шалтгаант холбоо болон 4 хүүхдээ асран хамгаалдаг эцэг хүний хувьд харьцангуй өндөр хугацааны ял болох байх. Иймд өмгөөлөгчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэдэг саналыг гаргаж байна. Шүүгдэгч хэлэхдээ миний гуншаа, эрхтний гажгаар далимдуулан хэл амаар доромжлоод байсан учир уурласан гэж тайлбарласан. Гэтэл хохирогч хэлэхдээ би тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож давхиад байхаар нь шаардлага тавьсан гэдэг. Энэ байдал нотлон тогтоогдсон зүйл байдаггүй. Магадгүй согогтой байдлаар нь далимдуулж хэл амаар доромжилсон байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн байна гэж харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар  хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болно гэж заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Би зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөн ял гэж үзэхгүй байна. Хохирлыг төлөхийн тулд орлоготой, ажил хөдөлмөр эрхэлж байж төлөх боломж бүрдэнэ. Хохирогчид учирсан гэм хорын хохирлыг төлүүлэх нь эрүүгийн хуулийн зорилт мөн. Өнөөдрийн байдлаар энэ хүнд ял шийтгэл эдлүүлэхээс гадна хохирогчийн эрх ашгийг хамгаалах нь зүйтэй. Нийтэд тустай ажил хийлгэх ял багадаа 4 сар байдаг. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн шинж, хэрэг гарах шалтгаан нөхцөл, учирсан хор уршиг, хохирогчийн санаа бодлоо илэрхийлж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү. Энэ ялыг оногдуулснаар хүүхдийн эрх хөндөгдөхгүй  гэв.

 

 Шүүх шүүгдэгч ****ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ төрлийн гмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн ч засрал хүмүүжлийг ололгүй ахин гэмт хэрэг үйлдэж байгаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөгдсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч **** нь гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч **** баримтаар нэхэмжилсэн 150.000 төгрөгийг шүүгдэгч нь төлсөн байх тул шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 214.682 төгрөг гарсан тухай лавлагааг хэрэгт хавсаргасан байх ба хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоогдоогүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй байгаа тул энэ тогтоолоор эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шийдэх боломжгүй гэж үзлээ.

Хохирогч ****ийн сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогч үүнийг хүлээн зөвшөөрсөн болно. Шүүх нөхөн төлөх төлбөрийг гаргуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирогчид учирсан хохирлын хэлбэр хэмжээ, сэтгэлийн хямрал гомдол арилаагүй байгаа байдал зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 660.000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4.620.000 төгрөг шүүгдэгч ****аас гаргуулан хохирогчид  олгуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч ****ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.            

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ****аас гэм хорын хохиролд 4.620.000 төгрөгийг гаргуулан хохирогч ******* ****эд /РД:********/-д олгосугай.

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

            8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэ