| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2025/185/э |
| Дугаар | 2025/ШЦТ/175 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ө.МӨНХНАВЧ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/175
2025 01 14 2025/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
шүүгдэгч ****
шүүгдэгч ****
шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт **** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402 00286 0235 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ***-ний өдөр ****й аймагт төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ****, ам бүл *****, ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
**** /РД:****/,
2. Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *****, ам бүл ****, ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
**** /РД:******/,
3. Монгол Улсын иргэн, **** оны ***** дүгээр сарын *****-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, *****, *******, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
**** /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч **** нь ****, ********, зөрчилд холбогдогч **** нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6 “албаны эрх мэдэл 5уюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д “зориулалтын тусгай хэрэгслээр шалгах”, 69 дүгээр зүйлийн 69.1.7 “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох”, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.8 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашиглах аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бегөөд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт аливаа нелөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэх, 2.1.10 “цагдаагийн албан хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, Албан тушаалын тодорхойлолтын 2 дахь хэсэг “замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн жолоочид захиргааны хариуцлага ногдуулах, журамлагдсан тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг бүртгэлд цаг тухайд нь оруулах” гэж заасныг тус тус зөрчиж, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд **** **** нь **** улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцад зохицуулагч **** зогсоож тандагч багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байхад ****Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч буюу ерөнхий эргүүл **** өгсөн хууль бус чиглэлийн дагуу согтуурлын хэмжээ тогтоогч драйгер багажаар **** согтолтын зэргийг шалгаж тогтоох, зөрчлийн тоо бүртгэлд оруулах албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй түүнийг шалгалгүй явуулж, **** давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч **** нь ****Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах байхдаа **** ****, зөрчилд холбогдогч **** нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох", 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д “зориулалтын тусгай рэгслээр шалгах”, 69 дүгээр зүйлийн 69.1.7 “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг лгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох”, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.8 “албаны эрх мэдэл буюу албан шаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашиглах аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд лбан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт аливаа нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага албан шатанд мэдэгдэх, 2.1.10 “цагдаагийн албан хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, Албан тушаалын тодорхойлолтын 3.6 дахь хэсэг “Авлига хүнд суртлаас ангид байж хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, шударга ёсыг эрхэмлэн “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг чанд мөрдөж, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтоосон хугацаанд үнэн зөв мэдүүлэх, явцуу эрх ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага, албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах”, 3.7 “Авлигын сэжигтэй тохиолдол бүрийг холбогдох албан тушаалтан, байгууллагад мэдээлэх” гэж заасныг тус тус зөрчиж, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн танил ****ээс нөхөр **** зөрчлийн эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахгүй, зөрчлийн арга хэмжээ авхуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс хүссэн хууль бус хүсэлтийн дагуу **** нутагт албан үүргээ гүйцэтгэж байсан **** ажилтай ****тай өөрийн **** дугаартай утаснаас холбогдон ярьж “наана чинь Тоёота кроун байгаа юм уу, наад машинаа явуул” гэсэн хууль бус чиглэлийг өгсөний улмаас **** нь **** согтолтын зэргийг шалгаж тогтоох, зөрчлийн тоо бүртгэлд оруулах албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж **** давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч **** нь ********, **** **** нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн нөхөр **** зөрчлийн эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахгүй, зөрчлийн арга хэмжээ авхуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс ****ын **** дугаар луу **** гэсэн дугаараас залгаж нөхөр **** шалгуулахгүй байх хууль бус хүсэлт тавьж, улмаар эрх бүхий албан тушаалтнаас **** согтолтын зэргийг шалгаж тогтоох, зөрчлийн тоо бүртгэлд оруулах албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж **** давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: **** нь манай албаны зохицуулагч хийдэг. **** нь Ерөнхий яриад байна чи холбогдоорой гэсэн. Цагдаагийн албаны дарга нар бичгээр болон амаар үүрэг өгдөг. Тухайн өдөр ерөнхий явуул гэж хэлсэн учир би явуулсан. Тухайн өдрийн өглөөнөөс 09 цагаас орой 22 цаг хүртэл аюулгүй байдал, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. **** драйгераар шалгаагүйн харагдах байдлаар согтуу гэж харагдаагүй. Ерөнхий явуул гэхээр нь явуулахдаа согтуу байна уу, эрүүл байна уу гэдгийг харж байсан гэв.
Шүүгдэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай нөхөр өглөө ирнэ гэж хэлчхээд ирэхгүй байсан. Бид хоёр бүх ажлаа төлөвлөсөн байсан. Төлөвлөсөн хугацаандаа ирэхгүй байхаар нь нөхөртэйгөө утсаар ярихад “цагдаа зогсоосон байна” гэж хэлсэн. Манай нөхөр өмнө нь цагдаа дээр асуудалтай байсан. Би тухайн үед жирэмсэн байсан тул бас юу болсон юм бол гээд маш их стресстсэн. Нөхөр санаа зоволтгүй гээд утсаа салгасан. Надаас юм нуугаад байгаа юм болов уу гээд айдастай байсан тул ангийнхаа хүүхэд рүү буюу **** руу залгаад “юу болсон талаар тодруулаад өгөөч, би санаа зовоод байна” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр гандан дээр болж байгаа хурал руу оччихоод цаашаа эмнэлэг явах ёстой байсан. Би тэр үед үнэхээр сандарч байсан. Тэрнээс хойш ****той дахиж яриагүй. **** ч над руу яриагүй. Сүүлд зун Авлигатай Тэмцэх Газраас мэдүүлэг авна гэхээр нь ямар асуудлаар юм бол гэж асуухад тэр асуудал байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн” “Дараагийн багаж нь Alcotest-7510 загварын, ARFA0056 гэсэн дугаартай “Drager” гэсэн нэршилтэй хөрөнгийн багаж байв. Тус багажийг Стандарт, хэмжил зүйн газраас 2023.08.22-ны өдрөөс 2024.2.22-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай баталгаажуулалтын 0638 дугаартай гэрчилгээ олгосон, ашиглалтын хугацаа дууссан байв. Уг багажийг асааж “эцсийн тест харах” гэсэн цэс рүү ороход хамгийн сүүлд 2024.02.28-ны өдөр согтуурал шалгасан мэдээлэл бүртгэгдсэн байв. Үргэлжлүүлэн согтуурал шалгасан багажийн бүртгэлийн дэвтэрт үзлэгийг хийсэн А4 хэмжээтэй гадна талдаа слайд нуруутай хавтастай “Драйгерын бүртгэл” гэсэн хаягжилттай дэвтэр байв. ...Дэвтэрт хийсэн үзлэгээр 2024.04.20-ны өдөр согтуурал шалгасан тухай бүртгэлгүй байв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, драйгерын бүртгэл /1хх-ийн 4-11 дэх тал/,
- 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...12:34:37 цагт тухайн тээврийн хэрэгслийг цагдаагийн албан хаагч зогсоож шалгав. Үүний дараа наад талд зогсож буй алба хаагч тухайн хар өнгийн машин руу очив. 12:35:23 цагт зогсоон шалгаж буй хар өнгийн машинаас жолооч бууж ирэв... 12:47:10 цагт жолооч цагдаагийн алба хаагчийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын суудалд суугаад машин хөдөлж цайз тал руу буюу “Зэвсэгт хүчний жанжин штабын Тээврийн хяналтын алба”-ны чиглэл рүү явж камерын үзэгдэх хэсгээс гарав...12:55:30 цагт цагаан өнгийн цагдаагийн унаж байгаа машин буцаж ирээд хар өнгийн машины ард зогсов...” гэх тэмдэглэл /1хх-ийн 14-15 дахь тал/,
- Шүүгдэгч **** гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 9 цагаас оройн 21 цаг хүртэлх хугацаанд албаны зохицуулагч, цагдаагийн дэслэгч ****ийн хамт **** нутаг дэвсгэр Офицерын тойргийн зүүн талд үүрэг гүйцэтгэсэн. **** нь тухайн үед надтай анх удаа гарсан, ...Үүрэг гүйцэтгэж байхад 12 цаг 50 минутын орчимд “World Mongolia Hotel” зочид буудлын замын урд талд зогсож байхад дэслэгч **** хар өнгийн /дугаарыг нь санахгүй байна гэх/ Сүхбаатар аймгийн дугаартай Тоёота кроун-210 загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан... Тэгсэн чинь дэслэгч **** нь “энэ кроунтай жолоочийг тандагч багажаар үлээлгэсэн чинь улаан асаж байна, уусан байна” гээд над дээр аваад ирсэн. Би жолоочийн согтуурлыг шалгахаар драйгер багаж үлээлгэхээр албаны байр луу авч явсан. Жолоочийг би өөрийнхөө хувийн **** Тоёота стима загварын машиндаа суулгаад хойшоо хөдлөөд явж байсан чинь богино долгионы станцаар “А-9 байна утсаар ороод ир” гэж хэлсэн. А-9 гэдэг нь тухайн өдрийн Тээврийн цагдаагийн албаны ерөнхий эргүүлийг хэлдэг юм. Ингээд би ерөнхий эргүүлийн **** гэсэн дугаар луу өөрийнхөө **** дугаараас 13 цаг 01 минутад залгахад ерөнхий эргүүл ахлах дэслэгч **** нь утсыг авч “наана чинь тоёота кроун байгаа юм уу” гэхээр нь би “байна” гэдгийг хэлэхэд “наад машинаа явуул” гэсэн үүргийг өгсөн. Тэгэхээр нь би “ойлголоо” гэж хэлээд буцаж эргээд жолоочийг машин дээр нь авчирсан. Тэгсэн эхнэр нь гэх эмэгтэй ирээд машиныг бариад явсан. Тухайн үед жолооч машиндаа ганцаараа явж байсан... Тандагч багажаар үлээлгэж шалгахад улаан ассан. Улаан асна гэдэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэсэн үг, тиймээс драйгер багажаар шалгаж хэдэн хувийн согтолттой байгааг нь гаргаж ирдэг юм. Жолоочийг би машиныхаа бүр хойно суулгасан байсан учир архи согтууруулах ундаа надад үнэртээгүй. Тухайн үед хар нүдний шил зүүчихсэн байсан учир царайг нь анзаарч хараагүй. Дэслэгч **** жолоочийг анх шалгачхаад намайг дуудаад “улаан аслаа” гэхээр нь би тандагч багажаар дахин үлээлгэхэд бас л улаан ассан. Тэгээд жолоочийг авч явж шалгана машинд суу гэхэд жолооч “байж бай утсаар яръя” гэхээр нь би машин руу шууд суулгасан. Намайг очиж дахин шалгаад суулгахаас өмнө жолооч хэн нэгэнтэй утсаар ярьчихсан байсан юм билээ. ...Энэ хоёр хоорондоо ямар харилцаа холбоотойг мэдэхгүй байна. Намайг утсаар залга гэхээр нь залгасан чинь “наана чинь хар кроун байгаа байгаа юм уу, наадахаа явуулчих” гэж л хэлсэн. Би тэгэхээр нь явуулсан. ...Миний албаны чиг үүрэг нь ийм зөрчил илрүүлбэл драйгер багаж үлээлгэж шалгаад согтууруулах ундаа хэрэглэсэн бол тэмдэглэл үйлдээд унаж явсан машиныг журмын хашаанд ачуулна. Үүний дараа согтуурлыг шалгасан материалыг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн жижүүрт аваачиж өгөөд тухайн зөрчлийг хоногийн мэдээнд оруулах ёстой. Маргааш тухайн жолоочид томилогдсон байцаагч арга хэмжээ авдаг. Тухайн үед ерөнхий эргүүл явуул гэсэн үүрэг өгсөн учраас дээр хэлсэн ажил үүргээ гүйцэтгэлгүй шууд явуулчихсан юм. ...Тухайн үед надад явуулах үүрэг өгсөн ахлах дэслэгч **** нь “Улаанбаатар хотын хэмжээний замын хөдөлгөөнд хяналт тавьж байгаа алба хаагчдыг бүгдийг хариуцаж байгаа албан тушаалтан байсан. ...**** өөр зөрчлийг шалгаж амжаагүй, тандагч багаж үлээлгэхэд улаан асахад нь л аваад хөдөлсөн. Ажлаа зохих ёсоор хийлгүй жолоочийг явуулсныхаа хариуд хэн нэгнээс шан харамж аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 32-35 дахь тал/,
- Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******** 2024.04.17-ны өдрөөс 04.29-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод ажилласан. Ингэхдээ хотын замд хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд буюу 2024.04.20-ны өдөр байх ахлах ахлагч **** хамт Офицерын тойргийн орчимд замын хөдөлгөөнд хяналт тавьж ажилласан. Цагийг нарийн санахгүй байна, багцаагаар 13 цагийн орчимд байх Улаанхуаран чиглэлээс хотын төв рүү хap өнгийн Тоёота кроун загварын Сүхбаатар аймгийн улсын дугаартай автомашин явж байхаар нь дохиж зогсоогоод шалгасан. Зогсооход машиныг 30 гаран насны эрэгтэй хүн жолоодож ганцаараа явж явсан. Тухайн үед машины жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж тандагч багажаар үлээлгэж байсан учир тухайн жолоочийг ч гэсэн үлээлгэхэд улаан гэрэл ассан. Улаан асна гэдэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж үзнэ. Тухайн үед надад жолооч болон тээврийн хэрэгслийг шалгах төхөөрөмж байгаагүй, ****т байсан учир түүнийг дуудсан, тэр бас ойрхон машин шалгаад зогсож байсан. ****ыг ирэхээр нь би “энэ архи уусан юм шиг байна, та шалгаад үзээч” гээд түүнд жолоочийг хүлээлгэж өгчхөөд би өөр машин шалгахаар тэр хоёроос холдсон. Тэгээд **** цагдаа жолоочийн машиныг түгжээд өөрийн хувийн машиндаа суулгаад цааш аваад явсан, бодвол согтуурлыг нь шалгах гэж явсан байх, тэгсэн 5-10 минут болсон уу, үгүй юу буцаад хүрч ирсэн. Би тэр үед тэр хоёроос 200-300 метр орчим зайтай зогсож байсан учир зайнаас харсан. Тэгсэн удалгүй саатуулсан машиныг нэг эмэгтэй хүн ирээд жолоочийг суулгаад аваад явсан. Тэгэхээр нь би **** цагдаа дээр очиж “яасан юу болсон бэ” гэхэд тэрээр “нэг дарга залгаад гуйгаад байхаар нь эрүүл жолооч дуудаад хүлээлгэж өгөөд явуулчихлаа” гэж хэлсэн. Надад гуйсан гэх нэг хүний нэр хэлсэн санагдаад байна, би одоо нэрийг нь санахгүй байна. Тухайн үед ийм л асуудал болсон. ...Жолоочийг харахад гуйвж дайвах хэмжээний согтуу харагдаагүй, нүдээр харахад зүгээр харагдсан. Миний бодлоор урд өдөр нь архи уугаад тэр нь гүйцэт гараагүй явсан гэмээр л ажиглагдсан. Ямар ч байсан тандагч багажаар шалгахад улаан гэрэл ассан. Би жолоочийн бичиг баримтыг шалгаагүй учир нэрийг нь мэдээгүй. ...****т цааш яаж шалгах ёстой юм тэрийг хийлгүүлэхээр л жолоочийг өгсөн. Би тэр үед томилогдоод удаагүй байсан, дагалдангаар ажиллаж байсан учир зарим процессыг сайн мэдэхгүй байсан. Жолоочийг хаана аваачиж шалгах ёстой зэргийг мэдэхгүй байсан л даа. ...****тай хэн яриад яагаад явуулсныг би мэдэхгүй байна. Над руу бол хэн нэгэн утсаар эсхүл бусад байдлаар ярьж хууль бус үүрэг чиглэл өгөөгүй. ...Тухайн жолооч суудлын хамгаалах бүс хэрэглээгүй харагдсан. Өөр зөрчил гаргасан үгүйг бол мэдэхгүй, надад шалгах төхөөрөмж тухайн үед байгаагүй учир тэр хүн жолоо барих эрхтэй байсан уу, машин нь оношилгоонд орсон байсан уу, даатгалтай байсан уу гэдгийг мэдэх боломж байгаагүй. ...Би жолоочийг багажаар үлээлгээд улаан асахаар нь шууд машиныг унтраалгаад ****ыг дуудсан. Жолоочийг утсаар ярьж байхад **** машин шалгаад зогсож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-39 дэх тал/,
- Гэрч Н.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би амарч байсан юм. Үдээс өмнө байх, өдрийг нь санахгүй байна, манай цэргийн он жав, одоо **** **** албаныхаа **** дугаарын утсаар над руу залгаад Офицер танай хариуцсан пост мөн үү, өнөөдөр хэн гарч байгаа юм бол оо, миний нэг таньдаг хүн согтуу баригдсан юм байна, явуулчих гэж хэлээд өгчих...” гэхээр нь “би та нарын дунд орж ярих нь шал дэмий байх, чи танихгүй биш өөрсдөө холбогдчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь **** “...баригдсан үгүйг чи асуугаад өгчих...” гэхээр нь би тухайн өдөр Офицерын тойрогт үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч **** **** дугаар луу өөрийн **** дугаараас залгаж “нэг согтуу жолооч байгаа юм уу, надаас хүн асуугаад байна” гэхэд “байгаа” гэж хариулахаар нь “эргээд холбогдъё” гээд утсаа салгаад **** “байна гэнэ ээ” гэдгийг хэлсэн. Тэгсэн **** “утсыг нь өгөөч” гэхээр нь би **** гap утсыг түүнд өгөөд бидний дундах яриа дууссан. Өөр яриа болоогүй, бид хоёртой дахин утсаар холбогдоогүй. Тухайн үед хэн гэж нэртэй согтуу жолооч, ямар машинтай баригдсан талаар би мэдэхгүй, тухайн жолооч ****той ямар холбоотой болохыг ч мэдэхгүй, энэ тухай дэлгэрэнгүй надад **** хэлээгүй таньдаг хүн л гэж хэлсэн. Тухайн баригдсан жолоочийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэхгүй. Харин сүүлд **** надад “чиний асуусан он жавын чинь хүнийг явуулснаас болж би асуудалд орчихлоо, АТГ-аас энэ талаар асууж байна” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46 дахь тал/,
- Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 19-ний орой өөрийн найз **** нартай **** байрлах “World Mongolia” зочид буудалд 19 цагийн орчим орсон. Тухайн буудалд 1 ортой өрөөнд ороод Сэнгүр нэртэй пивоноос 2-3 лаазыг уугаад юм ярьж байгаад амарцгаасан. Буудлаас өглөө 9 цагийн үед гараад эхнэртэйгээ буудлын үүдэнд уулзаад Төв Ганданд ном хурж байгаа гээд өдөржингөө тэнд байсан. Тэр үед манай эхнэрийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан... Буудлын үүднээс хөдлөөд 10 метр орчим явахад 2 цагдаагийн алба хаагч зогсоогоод бичиг баримт шалгаад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгана гээд төв рүүгээ авч явна гэхээр нь би гуйгаад эхнэр яаруулаад байна би ууж идсэн зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Тэр үед над руу эхнэр залгаад “чи яав” гэсэн тэр үед нь “би цагдаа зогсоочихсон байна одоо ингээд очлоо очих гэсэн драгер үлээлгэнэ төв рүүгээ авч явна гээд байна чи байж бай” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд цагдаагаас нь гуйгаад би архи дарс уусан юм байхгүй. 2 найзтайгаа энэ буудалд 2-3 пиво уугаад хоносон эхнэр яаруулаад байна явуулчих гэсэн чинь шалгана гэж байж байгаад яв яв гээд явуулсан. ...Би согтуурал шалгах тандагч багаж үлээсэн тэгээд би архи уусан хэмжээ гарч байгаа юм уу гэсэн чинь энэ дээр хэмжээ гардаггүй юм аа төв дээр очиж үлээлгэнэ гэж байсан. Би тандагч багаж нь хэрхэн ажилладаг талаар мэдэхгүй учраас асуухад л төв рүүгээ авч явна гээд байсан. ...Тухайн үед манай эхнэр хоёр найзтайгаа хоносон пиво уусан талаар мэдэж байгаа өглөө нь цагдаа зогсоосон байна гэж хэлэхэд манай эхнэр намайг согтуу явж байгаад баригдчихлаа гэж бодсон байх...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-56 дахь тал/,
- Үүрэн холбооны оператораас ирүүлсэн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 60-62 дахь тал/,
- Юнителийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 12-01/4019 дугаартай албан бичиг дугааруудын орсон гарсан дуудлагын лавлагаа /1хх-ийн 64-70 дахь тал/,
- Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 13в/3929 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус албаны 2024 оны 04 дүгээр сарын ерөнхий эргүүлийн хуваарь /1хх-ийн 172-173 дахь тал/,
- Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 83 дугаартай албан бичгээр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/971 дугаартай ****ыг Цэргийн техникийн хөдөлгөөний хяналт, зохицуулалт, хамгаалалтын тасагт цагдаа, зохицуулагч-жолоочоор ажилласан тушаалын хуулбар, Зэвсэгт хүчний авто техникийн хяналтын албаны зохицуулагч-цагдаагийн ажлын байрны тодорхойлолт, Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны алба хаагчдын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Бямба гаригт ажиллах хуваарь /1хх-ийн 175-179 дэх тал/,
- Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5б/4363 дугаартай албан бичиг, ****ыг ажилд томилсон тушаалууд, албан тушаалтын тодорхойлолт /1хх-ийн 193-201 дэх тал/,
- Яллагдагч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр Тээврийн цагдаагийн албаны ерөнхий эргүүлтэй байсан. Гэхдээ ****тай станцаар харьцаагүй, **** утасны дугаарыг хүнээс аваад ****тай утсаар ярьж болсон асуудлыг тодруулсан... Ерөнхий эргүүлд 1-2 дүүргийн чиглэл зааж өгдөг, хариуцсан чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын дүрэмт хувцас дүрмийн дагуу өмссөн эсэх, илрүүлсэн зөрчилдөө арга хэмжээ авсан уу, энгэрийн камерын бичлэг хийж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Тухайн өдөр бол би Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй. Ер нь бол ерөнхий эргүүл нь томилгоот өдрөө бүх дүүргийн алба хаагчдад хяналт тавих боломжгүй, тиймээс ерөнхий эргүүлийн гарах нэг өдөрт 3 дүүрэг хариуцуулдаг, маргаашийн ерөнхий эргүүлд нөгөө үлдсэн дүүргүүдийг хариуцуулж хяналт тавих маягаар ажилладаг...” гэх мэдүүлэг /2хх-ийн 27-30 дахь тал/,
- Энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 120-122 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 471 дугаартай захирамжийн хуулбар /2хх-ийн 73-75 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 468 дугаартай захирамжийн хуулбар /2хх-ийн 82-84 дэх тал/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 472 дугаартай захирамжийн хуулбар /2хх-ийн 90-91 дэх тал/,
- **** эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 143 дахь тал/,
- ****ын эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 159 дэх тал/,
-****ийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 167 дахь тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч **** нь ****, ********, зөрчилд холбогдогч **** нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6 “албаны эрх мэдэл 5уюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д “зориулалтын тусгай хэрэгслээр шалгах”, 69 дүгээр зүйлийн 69.1.7 “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох”, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.8 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашиглах аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бегөөд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт аливаа нелөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэх, 2.1.10 “цагдаагийн албан хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, Албан тушаалын тодорхойлолтын 2 дахь хэсэг “замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн жолоочид захиргааны хариуцлага ногдуулах, журамлагдсан тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг бүртгэлд цаг тухайд нь оруулах” гэж заасныг тус тус зөрчиж, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд **** **** нь **** улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцад зохицуулагч **** зогсоож тандагч багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байхад ****Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч буюу ерөнхий эргүүл **** өгсөн хууль бус чиглэлийн дагуу согтуурлын хэмжээ тогтоогч драйгер багажаар **** согтолтын зэргийг шалгаж тогтоох, зөрчлийн тоо бүртгэлд оруулах албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй түүнийг шалгалгүй явуулж, **** давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
шүүгдэгч **** нь ****Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах байхдаа **** ****, зөрчилд холбогдогч **** нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох", 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д “зориулалтын тусгай рэгслээр шалгах”, 69 дүгээр зүйлийн 69.1.7 “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг лгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох”, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.8 “албаны эрх мэдэл буюу албан шаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашиглах аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд лбан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт аливаа нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага албан шатанд мэдэгдэх, 2.1.10 “цагдаагийн албан хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, Албан тушаалын тодорхойлолтын 3.6 дахь хэсэг “Авлига хүнд суртлаас ангид байж хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, шударга ёсыг эрхэмлэн “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг чанд мөрдөж, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтоосон хугацаанд үнэн зөв мэдүүлэх, явцуу эрх ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага, албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах”, 3.7 “Авлигын сэжигтэй тохиолдол бүрийг холбогдох албан тушаалтан, байгууллагад мэдээлэх” гэж заасныг тус тус зөрчиж, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн танил ****ээс нөхөр **** зөрчлийн эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахгүй, зөрчлийн арга хэмжээ авхуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс хүссэн хууль бус хүсэлтийн дагуу **** нутагт албан үүргээ гүйцэтгэж байсан **** ажилтай ****тай өөрийн **** дугаартай утаснаас холбогдон ярьж “наана чинь Тоёота кроун байгаа юм уу, наад машинаа явуул” гэсэн хууль бус чиглэлийг өгсөний улмаас **** нь **** согтолтын зэргийг шалгаж тогтоох, зөрчлийн тоо бүртгэлд оруулах албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж **** давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,
шүүгдэгч **** нь ********, **** **** нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн нөхөр **** зөрчлийн эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахгүй, зөрчлийн арга хэмжээ авхуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс ****ын **** дугаар луу **** гэсэн дугаараас залгаж нөхөр **** шалгуулахгүй байх хууль бус хүсэлт тавьж, улмаар эрх бүхий албан тушаалтнаас **** согтолтын зэргийг шалгаж тогтоох, зөрчлийн тоо бүртгэлд оруулах албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж **** давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн”...Дэвтэрт хийсэн үзлэгээр 2024.04.20-ны өдөр согтуурал шалгасан тухай бүртгэлгүй байв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, драйгерын бүртгэл, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...12:34:37 цагт тухайн тээврийн хэрэгслийг цагдаагийн албан хаагч зогсоож шалгав. Үүний дараа наад талд зогсож буй алба хаагч тухайн хар өнгийн машин руу очив. 12:35:23 цагт зогсоон шалгаж буй хар өнгийн машинаас жолооч бууж ирэв... 12:47:10 цагт жолооч цагдаагийн алба хаагчийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын суудалд суугаад машин хөдөлж цайз тал руу буюу “Зэвсэгт хүчний жанжин штабын Тээврийн хяналтын алба”-ны чиглэл рүү явж камерын үзэгдэх хэсгээс гарав...12:55:30 цагт цагаан өнгийн цагдаагийн унаж байгаа машин буцаж ирээд хар өнгийн машины ард зогсов...” гэх тэмдэглэл...гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Буудлын үүднээс хөдлөөд 10 метр орчим явахад 2 цагдаагийн алба хаагч зогсоогоод бичиг баримт шалгаад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгана гээд төв рүүгээ авч явна гэхээр нь би гуйгаад эхнэр яаруулаад байна би ууж идсэн зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Тэр үед над руу эхнэр залгаад “чи яав” гэсэн тэр үед нь “би цагдаа зогсоочихсон байна одоо ингээд очлоо очих гэсэн драгер үлээлгэнэ төв рүүгээ авч явна гээд байна чи байж бай” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд цагдаагаас нь гуйгаад би архи дарс уусан юм байхгүй. 2 найзтайгаа энэ буудалд 2-3 пиво уугаад хоносон эхнэр яаруулаад байна явуулчих гэсэн чинь шалгана гэж байж байгаад яв яв гээд явуулсан... гэх мэдүүлэг, үүрэн холбооны оператораас ирүүлсэн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, юнителийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 12-01/4019 дугаартай албан бичиг дугааруудын орсон гарсан дуудлагын лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 13в/3929 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус албаны 2024 оны 04 дүгээр сарын ерөнхий эргүүлийн хуваарь, Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 83 дугаартай албан бичгээр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/971 дугаартай ****ыг Цэргийн техникийн хөдөлгөөний хяналт, зохицуулалт, хамгаалалтын тасагт цагдаа, зохицуулагч-жолоочоор ажилласан тушаалын хуулбар, Зэвсэгт хүчний авто техникийн хяналтын албаны зохицуулагч-цагдаагийн ажлын байрны тодорхойлолт, Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны алба хаагчдын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Бямба гаригт ажиллах хуваарь, Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5б/4363 дугаартай албан бичиг, ****ыг ажилд томилсон тушаалууд, албан тушаалтын тодорхойлолт, шүүгдэгч гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****, ****, **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно гэв.
Шүүгдэгч **** өмгөөлөгч **** гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Нэгдүгээрт хууль зүйн хүрээнд, хоёрдугаарт нотлох баримтын хүрээнд, гуравдугаарт онолын хүрээнд гэсэн агуулгаар дүгнэлтээ тайлбарлая. Нэгдүгээрт нотлох баримтын хүрээнд ярих юм бол улсын яллагчийн шинжлэн судлаад байгаа, гэм буруутай гэж үзээд байгаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бол нэгдүгээрт миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход учир дутагдалтай байгаа гэж миний хувьд үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шүүхийн өмнө нотлох үүргийг улсын яллагч хүлээдэг. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн асуудлыг хөдөлбөргүй эргэлзээгүй тогтоох хуулийн зохицуулалттай. Энэ хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэгдүгээрт, гэмт буруугийн асуудал хөдөлбөргүй эргэлзээгүй тогтоогдохгүй байна гэдэг агуулгатай дүгнэлтийг гаргаж байна. Яагаад хөдөлбөргүй эргэлзээгүй тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа вэ гэхээр улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдаж байгаа баримтууд нь гэм буруугийн асуудлыг эргэлзээгүй хөдөлбөргүй тогтоосон баримт биш байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хуульч нар бид нотлох баримтыг онолын хувьд шууд нотлох баримт, шууд бус нотлох баримт гэж ангилдаг. Яллах дүгнэлтийн гэдэг юм уу, шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлд орж байгаа баримтууд нь нэгдүгээрт, шууд нотлох баримт байх ёстой. Өөрөөр хэлбэл шууд бус нотлох баримтад тулгуурлаж гэм буруугийн асуудлыг онолын хувьд дүгнэлт хийх боломж байхгүй. Шууд бус нотлох баримт гэж юуг хэлж байгаа вэ гэхээр нотлох баримт мөн үү гэвэл мөн. Гэхдээ нотолгооны ач холбогдол нь харьцангуй муу. Ийм төрлийн баримтыг шууд бус нотлох баримт гэж авч үздэг. Шууд нотлох баримт гэдэг нь нотолгооны ач холбогдол нь өндөр. Өөрөөр хэлбэл гэм буруугийн дүгнэлт хийх боломжтой баримтыг шууд нотлох баримт гэж авч үздэг. ****ын гэм буруугийн асуудлыг яг ямар төрлийн шууд нотлох баримтад тулгуурлаж гэм буруутай гэж үзэж байгаа вэ гэдэг асуудал өөрөө тодорхойгүй байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад яллах дүгнэлтэд дурдагдсан баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал тогтоогдож байна гэж улсын яллагч томьёолоод байгаа юм. Жишээлбэл эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал тогтоогдож байна гэсэн. Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлээр ****ын яг ямар гэм буруугийн асуудал тогтоогдож байгаа вэ? Өөрөөр хэлбэл **** руу ярьсан, **** руу яриад хууль бус үүрэг чиглэл өгсөн гэдэг үйл баримт яг энэ үзлэгийн тэмдэглэлээсээ юм уу, яг юунаас нь харагдаж байгаа вэ? Тандагч багажаар үлээлгээд драйгераар үлээлгээгүй гэдэгтэй маргаагүй. Угаасаа тандагчаар үлээлгэсэн, драйгераар үлээлгээгүй. Тэгэхээр шүүгдэгч нарын гэм буруугийн яг аль асуудал эндээс харагдаж байгаа вэ? Энэ яг юуг нотолж байгаа баримт вэ гэдэг нь тодорхойгүй. Тэгсэн мөртөө энэ баримтаар шүүгдэгч нарын гэм буруу тогтоогдож байна гээд яллах дүгнэлтийн хавсралтад оруулж ирсэн. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Энэ бол бас л шууд бус нотлох баримт. Өөрөөр хэлбэл жолооч, замын цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан **** хоёр цаашаа явж байгаад буцаж ирээд тухайн тээврийн хэрэгслийг өгөөд явуулчихсан үйл баримттай хэн ч маргахгүй байгаа. Тийм үйл процесс болсон. Буцаж ирээд машиныг өгч явуулсан асуудал байгаа. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс жишээлбэл **** гэж хүн **** руу юу гэж ярьсан нь тогтоогдох юм уу? Эсхүл **** гэж хүн **** руу юу гэж ярьсан нь тогтоогдох юм уу? Өөрөөр хэлбэл яг энэ маргахгүй байгаа, зөвшөөрч байгаа үйл баримтаас хууль бусаар нэгэндээ үүрэг чиглэл өгсөн, тэрийг нь нөгөө хүн нь биелүүлсэн, эсхүл хууль бус санал, хүсэлт тавьсан гэдэг энэ 2 яг маргалдаад байгаа үйл баримтын яг аль хэсэг нь үзлэгийн тэмдэглэлээс харагдах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Тэгэхээр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нь шууд бус нотлох баримт юм. Хамгийн гол асуудал нь юу вэ? гэхээр үүрэн харилцааны оператораас ирүүлсэн дуудлага мэдээллийн жагсаалтаас хоорондоо утсаар ярьсан буюу хууль бус үүрэг чиглэл өгч нэгэнтэйгээ ярьсан нь тогтоогдлоо гээд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг яллах талын үндэслэл боллоо гээд баяжуулаад, тайлбарлаад, яриад байгаа. Утсаар ярьсан гэдэгтэй өнөөдөр хэн ч маргахгүй байгаа. **** ч **** руу ярьсан. **** ч **** ч ярьсан. ****, **** хоёр ч хоорондоо ярьсан. Харин ярихдаа юу ярьсан бэ? Хууль бус юм ярьсан уу, эсхүл зүгээр тодруулаад нэгнээсээ мэдээлэл авцгаасан уу гэдэг нь өнөөдрийн энэ маргааны гэм буруугийн асуудлын гол зүйл байгаа. Гэтэл ярьсан гэдэгтэйгээ маргахгүй, холбогдсон гэдэгтэйгээ маргахгүй байхад зүгээр утасны билл авчхаад эд нар нэгэндээ хууль бус үүрэг чиглэл өгсөн байна гэдэг байдлаар энэ баримтыг байгаа байдлыг нь гуйвуулаад яллах талын эш үндэс болгоод тайлбарлаад байгаа юм. Нотлох баримтаас харах юм бол тэдэн минут, тэдэн секунд ярьсан гэдэг үйл баримт харагдаж байгаа болохоос биш, яг юу ярьсан, юуны тухай ярилцсан гэдэг агуулга биллээс харагдахгүй байгаа. Тэгтэл өнөөдөр энийг хоорондоо хууль бус үүрэг чиглэл өгсөн гэж баяжуулж тайлбарлаад байгаа. Мөн ****, **** хоёрын гэрчийн мэдүүлэг яригдаж байгаа. ****, **** 2 нь ****, ****, **** нарыг хоорондоо утсаар ярихад яг хажууд нь байсан гэрчүүд биш. Энийг онолын хувьд болон хууль зүйн хувьд юу гэж томьёолж байгаа юм бэ гэхээр маргаан бүхий үйл баримттай хамааралгүй гэрчүүд буюу шууд бус үйл баримтыг мэдэж байгаа гэрчүүд болж томьёологдоод байгаа. Өөрөөр хэлбэл ****ыг **** руу залгаж ярихад нь **** хажууд нь байгаагүй, эсхүл **** **** хоёр хоорондоо ярихад нь **** хажууд нь байгаагүй. Энэ гурвыг юу гэж ярьсан, юуны тухай ярилцсан, ямар үүрэг чиглэл өгсөн, эсхүл процесс, тодруулаад байгаа энэ үйл баримттай ямар ч хамааралгүй гэрчүүд юм. **** руу **** залгаад нөхцөл байдлыг тодруулаад ****ыг таньдаг эсэхийг нь лавлаад утасны дугаарыг нь өгсөн нь үнэн. Тэгээд **** руу яриад **** дугаарыг авч нөхцөл байдлыг давхар тодруулсан нь шууд **** руу үүрэг чиглэл өгсөн гэдэг шууд үйл баримтыг зааж байгаа юм биш. Магадгүй **** хажууд хамт үүрэг гүйцэтгээд хамт нэг дор зогсож байхад нь ярьсан бол энэ өөр асуудал. Гэтэл яг өнөөдөр бүх зүйлийг яллах талын буюу гэм буруутай өнцгөөс нь тайлбарлаж хамаатуулаад байгаа байдлыг нь гуйвуулаад байна. Бусдаар бол ****, ****, **** 3 хоорондоо утсаар ярьсан, хэн хэндээ үүрэг чиглэл өгсөн гэдгийг мэдэх энэ үйл баримттай хамааралтай гэрчүүд биш. Гэрчийн мэдүүлэг мөн үү гэвэл мөн. Нотлох баримт мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ гэрчийн мэдүүлэг юуг нотолж байгаа вэ гэхээр ярьсан юм байна, дугаарыг нь авсан байна. **** тухайн үед үүрэг гүйцэтгээд явж байсан бөгөөд тэр машиныг зүгээр явуулсан гэдэг үйл баримтыг мэдэх гэрч. Гэхдээ тэр машиныг өгч явуулаагүй, машиныг шалгасан, эсхүл тандагчаар шалгахад улаан асаагүй гэж маргаагүй. Гэрч нарын мэдүүлж байгаа үйл баримтыг зөвшөөрч байгаа. Өнөөдөр маргааны зүйл, гэм буруугийн асуудал хэзээ явагдаж байгаа юм бэ гэхээр хууль бус үүрэг өгсөн үү, үгүй юу, хууль бус санал, хүсэлт тавьсан уу, үгүй юу тэрний дагуу **** энэ хүнд яг юу яриад, яг ямар үүрэг чиглэл өгчхөв гэдэг нь өнөөдөр гэм буруугийн маргаан гэж үзээд байгаа юм. **** **** руу юу гэж ярьсантай холбогдуулаад, хууль бус үүрэг чиглэл өгсөнтэй холбогдуулаад ямар баримт байгаа вэ гэдэг дээр бид дүгнэлт хийж үзэх шаардлагатай болж байгаа байх. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт энэ хэрэгт **** гэрчээр өгсөн мэдүүлэг авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл **** над руу холбогдсон, машиныг явуул гэдэг үүрэг чиглэл өгсний дагуу би явуулсан гэдэг зүйлийг ярьж байгаа. Нэгдүгээрт "...Би холбогдсон, тодруулсан. Эхнэр нь ийм ийм асуудалтай юм байна. Эхнэрт нь машиныг өгөөд явуулчих боломж бололцоо байгаа юу гэж би асуусан. Надад байгаа ч гэж хэлээгүй, байхгүй ч гэж хэлээгүй, тэгье ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй, ингээд утас тасарсан. Тэгээд би тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй. Авлигатай Тэмцэх Газраас намайг ийм асуудлаар шалгаж байгаа юм байна гэдгийг нь би анх мэдсэн..." гэдэг ийм агуулгатай хэлээд байгаа. Хууль бус үүрэг чиглэл өгсөн гэдэг асуудал хуульд зааснаар хөдөлбөргүй эргэлзээгүй тогтоогдож байна уу, үгүй юу гэдэг дээр тулгуурлаад дүгнэлт хийх болж байгаа. Тэгвэл **** мэдүүлэг жишээлбэл **** ****т юу гэж ярьсантай холбогдуулаад, эсхүл хууль бус үүрэг чиглэл өгсөнтэй холбогдуулаад өөр яг ингэж ярьсан юм байна, ийм ийм яриа болсон юм байна, энэ нь яг ийм баримтаар тогтоогдлоо гэдэг яг ямар баримт байгаа юм бэ? Баримт байх байхдаа шууд ямар баримт байгаа юм бэ гэдэг ийм асуудал энд яригдах ёстой. **** мэдүүлгийг аваад **** мэдүүлгээс өөр ****, **** хоёрын хооронд юу гэж ярьсан нь тодорхойгүй үйл баримт үүсэж байгаа. Тэгэхээр **** мэдүүлэгт тулгуурлаад нэгдүгээрт гэм буруугийн дүгнэлтийг хийх боломж байна уу, байхгүй юу гэдэг дээр асуудал гарч ирнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бол мэдүүлэг дангаараа яллах, эсхүл гэм буруугийн дүгнэлт хийх үндэслэл болохгүй гэдэг агуулгатай хуульд хуульчилсан. **** мэдүүлэгт дурдагдаж байгаа, эсхүл **** яг над руу ингэж ярьсан гэдгийг өөр үйл баримтаар тогтоосон баримт энэ хэрэгт байгаа юу? **** мэдүүлэгт дурдагдаад байгаа, **** ярьж байгаагаар **** ингэж ярьсан юм байна гэдгийг өөр ямар баримтаар дүгнэж болох вэ? Хэрэгт яг ямар баримт байгаа вэ? Ямар бичлэг байгаа вэ? Эсхүл ямар гэрч байгаа вэ? Эсхүл ямар нотлох баримт байгаа вэ? Хууль бус үүрэг чиглэл өгсөнтэй нь холбоотой ямар ч баримт энэ хэрэгт байхгүй. Нэгдүгээрт, **** мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар, өөр эх сурвалжаар тогтоогдож байгаа, өөр эх сурвалжаар давхар нотлогдож байгаа нотлох баримт биш. Хоёрдугаарт, **** мэдүүлэг тогтворгүй байгаа. Би сая асуултаар асуусан. Нэгдүгээрт, станцаар над руу залгасан гэдэг асуудал ярьж байна. Үнэхээр станцаар ****, **** хоёрын хоорондоо ярьсан яриаг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаад өгөөч гээд 3 шатны прокурор дээр хүсэлт гаргасан боловч шалгаагүй. Хоёрдугаарт, **** мэдүүлэг дээр "би түрүүлээд залгасан юм аа" гэдэг зүйл дурдагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүнээс утсыг нь аваад залгасан үйл баримт тогтоогддог. Гуравдугаарт, "намайг ирээд шалгадаг учраас би ер нь зөвшөөрсөн юм аа" гэдэг агуулгатай юм дурдагддаг. Яг үнэндээ бол ****т шууд хяналт шалгалт явуулах эрх бүхий субъект нь өөр дүүргийн ахлах хамаарагдахгүй гэдэг үйл баримт тогтоогдож байна. Тэгэхээр мэдүүлгийн хувьд хэд хэдэн тогтворгүй зүйлүүд анзаарагддаг. Гуравдугаарт, **** мэдүүлгийг үнэлэхгүй байх ямар шалтгаан байгаа вэ гэхээр **** мэдүүлэг дээр хяналт шалгалт явуулахгүй байх, драйгераар үлээлгэхгүй байх, эсхүл хяналт шалгалт явуулах ёстой, би чадахгүй гэхэд нь ямар нэгэн байдлаар сүрдүүлсэн, дарамталсан, эсхүл ямар ч хяналт шалгалт явуулахгүйгээр **** явуул гэдэг ийм үүрэг чиглэл өгсөн болохоор явуулсан гэж өөрийнх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн бичгийн мэдүүлэг дунд нь ийм үйл баримт байхгүй. Би сая асуултаар асуусан. Яг юу гэсэн үүрэг чиглэл өгсөн юм бэ гэхээр "явуулчих гэхээр нь би явуулчихсан" гэсэн. Харин "явуулчих" гэдгийг нь машиныг нь гэж ойлгосон юм уу, өөрийг нь гэж ойлгосон юм уу, хяналт шалгалт хийхгүй гэж ойлгосон юм уу, яг юу гэж ойлгосныг мэдэхгүй байна. Ямар ч байсан манай ерөнхий а9 ярьсан, явуулчих гэхээр нь би явуулсан гэсэн. Тэгэхээр яг юу гэж ойлгоод энэ хүнийг явуулсан нь тодорхойгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад жишээлбэл **** гэж хүн яг тан руу яг юу гэж хууль бус үүрэг чиглэл өгсөн юм бэ гэдгийг асуултаар тодруулсан. Өөр бусад ажиллагаа хийсэн үйл баримт байхгүй. Хууль бус үүрэг чиглэл өгсөнтэй холбогдолтой үйл баримт биш мөртлөө, хууль бус үүрэг чиглэл өгсөн үйл баримтад хамааралгүй ерөнхий баримтууд үзүүлээд тэрийгээ ерөнхий байдлаар "ярьсан байна, машиныг нь явуулсан байна" гэдэг байдлаар тогтоогдчихоод байгаа. Тийм учраас нотлох баримтын хувьд юу гэж байгаа юм бэ? гэхээр хуульд зааснаар гэм буруугийн асуудал хөдөлбөргүй эргэлзээгүй тогтоогдохгүй байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар юу гэж байгаа юм бэ гэхээр хэрвээ гэм буруугийн асуудлыг боломжит бүх түвшинд нь шалгаад өөрөөр хэлбэл байх бүх ажиллагааг явуулаад үнэхээр гэм буруугийн асуудал эргэлзээгүй тогтоогдохгүй бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэдэг хуулийн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалт юу гэж байгаа юм вэ гэхээр улсын яллагч энэ хүний буруутай, буруугүй эсхүл тэрнээс үл хамаараад гэм буруугүйг нь нотлох чиг үүрэгтэй. Энэ ажиллагааг явуулах чиг үүрэгтэй хүн мөрдөгч. Энэ хэргийг өнөөдрийн байгаа түвшинд дүгнэлт хийгээд үзэхэд үнэхээр эргэлзээгүй байж чадахгүй бол энэ хүнд ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэдэг байдлаар тусгасан хуулийн зохицуулалт юм. Тэгэхээр эргэлзээгүй буюу хөдөлбөргүй тогтоогдоно гэдэг агуулгатай байдал дээр дахиад нэг зүйлийг ярих шаардлагатай. Жишээлбэл **** яг юу гэж ярьсан, эсхүл тодруулсан уу, гуйсан уу, хууль бус үүрэг чиглэл өгсөн юм уу гэдэг нь өнөөдрийн байдлаар эргэлзээгүй байж чадахгүй байгаа. Ингэж ярьсан юм байна, ийм үүрэг чиглэл өгсөн байна, энэ хүнд ингэж нөлөөлсөн байна гэдэг баримт байхгүй. Өмгөөлөгч нь учраас ямар нэгэн байдлаар бодит байдлыг гуйвуулаад байгаа юм биш. **** холбогдоод "ийм машин байгаа юу" гээд бодит байдал дээр тодруулсан байвал яах вэ? Эсхүл "...хяналт шалгалтын ажиллагаагаа явуулдгаараа явуул. Эхнэрт нь машиныг нь өгөөд явуулах тийм боломж бололцоо байгаа юу..."гэдэг байдлаар үнэхээр бодит байдал дээрээ тэгж асуусан бол яах вэ? Яг ингэж асуугаагүй, эсхүл "тэгвэл чи наадхаа ямар ч байсан явуулчих драйгер битгий үлээлгэ, драйгер битгий оруул, эсхүл чамайг нэг удаа туслахгүй бол дараа нь ямар нэгэн байдлаар ингэнэ шүү, тэгнэ шүү" гэдэг байдлаар нөлөөлсөн үйл баримт тогтоогдохгүй. Бодит байдал дээрээ тийм байвал яах вэ гэдэг үйл баримт бас тогтоогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл эргэлзээтэй. Хуульд юу гэж байгаа вэ гэхээр эргэлзээгүй хөдөлбөргүй тогтооно гэж байгаа. Баримтын хүрээнд бол ийм байна. Тийм учраас 2008 оноос авхуулаад өнөөдрийг хүртэл миний үйлчлүүлэгч төрийн албанд хууль хэрэгжүүлэх ийм субъектийн хувьд бол 18 дахь жилдээ тасралтгүй Монгол Улсын цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр ажиллаад одоо 2 жилийн дараа тэтгэвэртээ гарах нөхцөл байдал үүсэж байгаа. Би өмгөөлөгчийн хувьд ****ыг гэм буруутай гэдэг юм уу, эсхүл хяналт шалгалтын явцын үр дүнд ийм байхад энэ хүнийг ингээд алдах ямар ч боломж байхгүй. **** анхнаасаа туслалцаа авах гэж ирэхдээ ийм байдлаа илэрхийлээд ирсэн. Миний хувьд ч гэсэн дотоод итгэл үнэмшил тийм байсан. Ямар нэгэн байдлаар энэ хүнтэй хамтарч өөр бусад байдлыг гуйвуулъя гэдэг санаа байгаагүй. Ялт ч үгүй л яг юу гэж яригдсан, гуйсан юм уу, ярилцсан юм уу, тодруулсан юм уу гэдэг нь тодорхойгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энийг тодруулаагүй. Ийм байдалтай явагдсан. Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол гэдэг бол маш их эрхэм зүйл. Энэ дээр ийм хөнгөн хандаж болохгүй. Өөрөөр хэлбэл ийм эргэлзээтэй түвшинд гэм буруугийн асуудлыг хэлэлцэж болохгүй. Өнөөдөр утсаар ярьсан асуудал яригдаж байгаа боловч 17 жил цагдаагийн байгууллагад ажилласан нэр хүнд, 17 жил цагдаагийн байгууллагад үр хүүхдээ хаяад өдөр, шөнөгүй зүтгэсэн хүч хөдөлмөр, 17 жилийн хүч хөдөлмөр энэ хүний асуудалд яригдаж байгаа. Тийм учраас хуульд зааснаар бол эргэлзээгүй байдлаар ажиллагаа явагдаагүй. Хуульд зааснаар прокурор яллах болон цагаатгах талын нотлох баримтыг аль алийг нь бэхжүүлж цуглуулах үүрэгтэй. Энэ үед хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч байдаг юм байна. Энэ хүнийг гэрчээр асуулгаж өгөөч гээд 3 шатны прокурор Мөнхнавч прокуророос авхуулаад Улсын ерөнхий прокурор хүртэл хүсэлтээ гаргаад явсан. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хамт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нарын хэн, хэн албан үүрэг гүйцэтгэж байсан гэдгийг нь тодруулаад өгөөч. Тэгээд хамт үүрэг гүйцэтгэж байсан яг энэ процесс болох утсаар ярих үед Энхтайван гэх албан хаагч хажууд нь хамт байсан юм байна. Энэ хүнийг гэрчээр асуугаад өгөөч гээд би хүсэлтээ гаргахад энийг хүлээж аваагүй. Мөн надад хүлээж авахгүй байх, энэ хүнийг гэрчээр асуухгүй байх үндэслэлээ надад тайлбарлаж, хариу өгөөгүй. Хуульд зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж байгаа. Өнөөдөр ****ийг, ****ыг гэрчээр асуусан байгаа. ****тай хамт үүрэг гүйцэтгэж байсан ****ийг асуусан. **** утасны дугаарыг ярьж авсан ****ыг гэрчээр асуусан. Тэгвэл **** би тэгээгүй, би ингэж ярьсан гэдгээ нотлох гээд аргаа барсан. Шүүгдэгч гэм буруугаа өөрөө нотлох үүрэг хүлээхгүй. Гэхдээ хамт үүрэг гүйцэтгэж байсан манай албан хаагч намайг утсаар ярих үед байсан, энэ хүнийг асуугаад өгөөч гээд хүсэлтээ гаргахаар яагаад асууж болдоггүй юм. Хуульд зааснаар гэм буруугийн асуудал эргэлзээтэй, нотлох баримтын хүрээнд хангалттай тогтоогдохгүй байгаа учраас миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч **** өмгөөлөгч **** гэм буруутай эсэх дүгнэлттэй: Миний хувьд **** өмгөөлөгчтэй санал нэг байна. Шүүгдэгч нарын мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байдаг. Тэгэхээр ****ын хувьд тээврийн хэрэгслийг өгөөд явуулчих боломж бололцоо байгаа юу гэдэг байдлаар шүүгдэгч ****тай холбогдож ярьсан талаараа мэдүүлдэг. **** болохоор би аль алийг нь өгөөд явуулчих гэж ойлгосон гэдэг агуулгаар ярьдаг. Тээврийн хэрэгслийг зөөж ашиглах тухай журам гэж байгаа. Тэр журам дээр хэрвээ ямар нэгэн байдлаар согтуу жолоочийг шалгаж байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх тухай журамд заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч ирсэн тохиолдолд бэхжүүлж хүлээлгэх бүрэн боломжтой. Энийг заавал журмын хашаанд хийх, ачилга дуудаж ачиж бэхжүүлэх хөтлөх ёсгүй. Энэ үйлдлийг хууль бус гэж үзээд байх шиг байна. **** эрүүл, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, жолоодох эрхийн үнэмлэхтэй жолооч ирсэн тохиолдолд энэ хүнд хүлээлгээд өгч байгаа үйлдэл нь хууль бус биш. Ингэж хүлээлгэж өгч болно. Харин цаашаагаа тэр **** шалгах, шалгахгүй асуудал цагдаад үлдэж байгаа. **** магадгүй шалгаагүй явуулсан асуудал нь хууль зөрчсөн байж болох юм. Гэхдээ хууль зөрчсөн зөрчил болон гэмт хэрэг биш юм болов уу даа гэж бодоод байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь өөрөө албаны үйл ажиллагааны эсрэг үйлдэл хийсэн байх ёстой. Нэг бол өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хийсэн байх ёстой. Гэтэл яг энэ сэдэл зорилго нь хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр мэдээж жирэмсэн эмэгтэй хүн хүрээд ирлээ. Тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөх талаар 2 албан хаагч харьцсан талаар үйл баримт тогтоогдоод байна. Тэгэхээр энэ нь өөрөө бүрэн тогтоогдохгүй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Магадгүй албан хаагч нарын хууль зөрчсөн, журам зөрчсөн үйлдэл байгаа бол байгууллагын дотоод журмаараа арга хэмжээ авах, сахилгын шийтгэл оногдуулах, Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах боломжтой юм болов уу гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч ****ын өмгөөлөгч **** гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Агаарын юм шиг юм яриад байх юм. Би одоо ойлгохгүй байгаа юм уу? Яагаад байгаа юм. Яагаад гэвэл **** үүрэгт ажлаа хийгээд явж байсан уу, явж байсан. Явж байсан үйл ажиллагаа дээрээс нь тэс хөндлөнгийн хүн орж ирээд үг хэлээд байсан уу, байсан. А9 гэдэг юм чинь юу вэ гэхээр удирдан зохион байгуулах тэр өдөрт чиглүүлэх ёстой хүмүүс. Үнэхээр зөрчил гаргах юм бол ирж хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл тийм эрх бүхий албан тушаалтан нь өөрөө өөр газар ажиллаж байгаа ч гэсэн бусад албан хаагчаар дамжуулан ярьсан нь нотлох баримтын зүйлүүд дээр бол нотлогдож байгаа. **** нь **** болон ****ийн нөхрийг танихгүй. ****ыг ч танихгүй. Гэтэл а9 гэдэг зүйл чинь юу вэ гэхээр дотоод холбоо гэдэг юмаар хэрэглээд а9 мөн үү, биш үү гэдэг юм яригдаж байгаа. Тэгээд энүүгээр ярьж болох уу, болохгүй юу гэж ярилцсаны үндсэн дээрээс бусад албан хаагчаар дамжуулан утсыг нь авч ярьсан байгаа. Гэтэл энд ерөөсөө албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд машиныг явуул гэсэн ч бай, хүнийг явуул гэсэн ч бай чиглэлийн үйл ажиллагааны гол тэр өдөр гарч байсан хүн нь хэн бэ гэхээр **** буюу А9 гэдэг ийм албан тушаалтан тухайн үед зөрчил гаргаагүй ажиллаж байсан хүнийг зөрчил гаргуулах гэж ирсэн юм шиг харагдаад байгаа. Гэтэл зөвхөн өөрийн хүнийг уснаас гаргахын тулд өөрөө биедээ ус хүргээгүй юм шиг ийм юмаар ярьж байгаа болбол энэ бас арай биш юм аа. Та нар бүгдээрээ хуульч нар гэж ярьж байсан. Тэгэхэд би нээрээ хуульч нар юм чинь гэж бодогдож байсан. Гэтэл харин хуульч биш хүн нь **** байж таараад байгаа. Шал өөр төрлийн машин техникийн төмөртэй холбоотой юм төгссөн. Гэтэл сая шүүгчээс асуусан асуулт бусад юман дээр өөрөө үүрэг албан тушаалтай юмыг хийх ёстой юу гээд нэг нэгээр нь асуухаар хариулаад байгаа мөртөө нийтэд нь асуухаар ойлгохгүй ч байгаа юм шиг ийм асуудал яригдаад байна. Тэгтэл өөрөө асууж байсан асуулт дотроо өөрөө үйл ажиллагаагаа чиглүүлээд явж байсан хүн мөн үү мөн. Тэр өдөр шинэ хүнийг дагалдуулсан уу, дагалдуулсан. Гэтэл үнэхээр улаан өнгөтэй тандагч гэдэг юм ассан уу, энэ дахиад цаашаа шалгах ёстой юу гэдгийг тухайн нутаг дэвсгэрээсээ гараад шалгах ёстой газар луугаа яваад орж амжаагүй наана нь залгасан уу, залгасан. Гэтэл өөрөө сайн дураараа энэ ажлыг өөрөө энэ хүмүүсийг таньдаг мэтээр хийчихсэн юм шиг ингэж ярьж байгаа бол энэ бол арай биш юм аа. Үнэхээр ёс зүйгүй байна. Өнөөдөр албан тушаалаа буруу хийсэн үү, буруу хийсэн байж болно. Үнэхээр энэ хүн өөрөө зөрчил гаргаад, өөрөө таньдаг болоод, өөрөө энэ хүмүүсийг гуйгаад хэлж байсан бол энэ хүмүүсээс "за би танихгүй ч гэсэн одоо тусалъя даа, чи жирэмсэн юм байна" гэж байсан бол өөр хэрэг. Гэтэл танихгүй. Танил холбоо нь хаана байна вэ гэхээр **** гэдэг хүнтэй нэг сургуульд сурч байсан. Дахиад нэг танил холбооных нь хүн хэн байна вэ гэхээр дахиад хамт ажиллаж байсан, тэр өдөр гараагүй мөртлөө тэр хүн нь холбогдож утсыг нь аваад байна шүү дээ. Хэрвээ ийм асуудал **** гаргачихсан байсан бол өнөөдөр гомдлын дагуу шууд **** ирж шалгах ёстой хүн мөн байсан уу гэхээр мөн гэдгээ өөрөө хэлсэн. Гэтэл нотлох баримтын 1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал дээр юу гэж хэлсэн байна гэхээр наадах чинь драйгераар шалгасан уу, ассан уу, яасан бүгдийг нь л хэлсэн мөртлөө би зөвхөн наадах чинь ямар учиртай зүйл юм бэ гээд ерөнхий байдлаар асуусан. Бүгдээрээ л ажил хийж байгаа шүү дээ. Бүгдээрээ хэчнээн жил ажилласан ажил албан үүргийн тушаалын дагуу байгаа. Гэтэл **** ганцаараа 17, 18 жил ажиллаад нөгөөх нь ажилгүй юм шиг зогсоод байна. Тэгэхээр энэ дээр юу яригдаж байна вэ гэхээр бүхий л зүйлүүд ****ын яриагүй юмыг ярьсан гээд, үүрэгт ажлаа хийгээгүй **** буруутай үйл ажиллагаанаас болж энд холбогдож орж ирж байгаа юм шиг юм ярьж байгаа бол арай биш юм аа. Тийм учраас ямар ч байсан өмнөх байр сууриас хандаж үнэхээр нотлох баримтын дагуу үнэхээр хэн хэнтэй холбогдож орж ирсний дагуу тэрийг бас үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгч ****ийн өмгөөлөгч **** гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Миний хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд ****ийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьтай оролцож байгаа. Прокуророос миний үйлчлүүлэгчийг нөхөр Төгөлдөрийн согтуурлын зэргийг тогтоолгохгүй байх, үйлдлийг таслан зогсоож, давуу байдал бий болгож бусадтай нэгдэж үйлдсэн гэж үзэж байгаа. Хатгагч гэдэг нь хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхсэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулсан этгээдийг хэлдэг. Эрүүгийн хуульд хатгагчийн тухай тодорхойлолтод энэ үйл ажиллагааг хэрхэн, ямар аргаар хэрэгжүүлэхийг заагаагүй. Харилцан яриа хатгагчийн тодорхойлолтод чухал нөлөөтэй. Хатгагч нь хүний хийхийг хүсээгүй үйлдлийг хүний хүсэл зоригоос гадуур хийхийг албадан хийлгэдэг. Ердийн арга үр дүнд хүрэхгүй. Тийм учраас ятган сэнхрүүлсэн, заналхийлсэн, зоригжуулсан, өдөөн түлхсэн, бусад аргаар шаналгасан, хөлсөлсөн, эсхүл хэрэгт зориуд түлхсэн хүчтэй үйлдэл байдаг. ****ийн хувьд ****той утсаар яриад ямар нэгэн зоригжуулсан, заналхийлсэн үг, өгүүлбэр байхгүй. **** анхнаасаа мэдүүлэг өгөхдөө машинаа хайж байсан гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн мэдүүлэгтээ машинаа хайж байсан гэдгээ мэдүүлсэн. Энэ нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн **** гэрчийн мэдүүлгээр нотлогддог. **** нь тухайн мэдүүлэгтээ “...**** утсаар залгаад наана чинь тоёота кровн машин байна уу гэхээр нь би байна гэж хэлсэн. Наад машинаа явуул гэхэд нь би ойлголоо гэсэн. Эхнэр нь ирээд машиныг унаад явсан...” гэдэг. Эндээс харахаар машин л яригдаж байгаа. **** нь кровн машины өмчлөгч. ****ын гэрчийн мэдүүлэг дээр “машинаа ав”, “машиныг явуул” гэсэн байгаа. **** нь нөхрийнхөө согтуурлын зэргийг битгий шалгуулаач гэсэн үйл баримт байхгүй байгаа. Иймд ****т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж өгсөн.
“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тодорхойлсон.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг”, 3.1.7-д “ашгийн төлөө үйл ажиллагаа” гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг” ойлгоно гэжээ.
Мөн уг гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.
Иймд шүүгдэгч ****ыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч ****ийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт... ****ийн хувьд ****той утсаар яриад ямар нэгэн зоригжуулсан, заналхийлсэн үг, өгүүлбэр байхгүй. **** анхнаасаа мэдүүлэг өгөхдөө машинаа хайж байсан гэдгээ тогтвортой мэдүүлдэг. **** нь кровн машины өмчлөгч. ****ын гэрчийн мэдүүлэг дээр “машинаа ав”, “машиныг явуул” гэсэн байгаа. **** нь нөхрийнхөө согтуурлын зэргийг битгий шалгуулаач гэсэн үйл баримт байхгүй байгаа. Иймд ****т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэж,
Шүүгдэгч **** өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт... Тэгэхээр ****ын хувьд тээврийн хэрэгслийг өгөөд явуулчих боломж бололцоо байгаа юу гэдэг байдлаар шүүгдэгч ****тай холбогдож ярьсан талаараа мэдүүлдэг..... "...Би холбогдсон, тодруулсан. Эхнэр нь ийм ийм асуудалтай юм байна. Эхнэрт нь машиныг өгөөд явуулчих боломж бололцоо байгаа юу гэж би асуусан. Надад байгаа ч гэж хэлээгүй, байхгүй ч гэж хэлээгүй, тэгье ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй, ингээд утас тасарсан. Тэгээд би тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй гэж мэдүүлээд байгаа. **** яг юу гэж ярьсан, эсхүл тодруулсан уу, гуйсан уу, хууль бус үүрэг чиглэл өгсөн юм уу гэдэг нь өнөөдрийн байдлаар эргэлзээгүй байж чадахгүй байгаа. Ингэж ярьсан юм байна, ийм үүрэг чиглэл өгсөн байна, энэ хүнд ингэж нөлөөлсөн байна гэдэг баримт байхгүй. Хуульд зааснаар гэм буруугийн асуудал эргэлзээтэй, нотлох баримтын хүрээнд хангалттай тогтоогдохгүй байгаа учраас миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэх боловч
тухайн үед шүүгдэгч **** нөхөртэйгөө утсаар ярихад “цагдаа зогсоосон байна” гэж хэлсэн. Манай нөхөр өмнө нь цагдаа дээр асуудалтай байсан. ...Надаас юм нуугаад байгаа юм болов уу гээд айдастай байсан тул ангийнхаа хүүхэд рүү буюу **** руу залгаад “юу болсон талаар тодруулаад өгөөч, би санаа зовоод байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч **** ...**** үүрэг гүйцэтгэдэг учраас таньдаг найз руу гаа залгаад “...ийм дугаартай машин зогсоосон юм шиг байна, чи тодруулаад өгөөч...” гэж асуусан. Манай найз 5 минутын ойролцоо над руу буцааж залгаад “Тандагч дээр улаан ассан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм биш үү” гэдэг байдлаар над руу хэлсэн. Гэж мэдүүлж буй мэдүүлэг,
Гэрч Н.****... **** **** албаныхаа **** дугаарын утсаар над руу залгаад Офицер танай хариуцсан пост мөн үү, өнөөдөр хэн гарч байгаа юм бол оо, миний нэг таньдаг хүн согтуу баригдсан юм байна, явуулчих гэж хэлээд өгчих...” гэхээр нь “би та нарын дунд орж ярих нь шал дэмий байх, чи танихгүй биш өөрсдөө холбогдчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь **** “...баригдсан үгүйг чи асуугаад өгчих...” гэхээр нь би тухайн өдөр Офицерын тойрогт үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч **** **** дугаар луу өөрийн **** дугаараас залгаж “нэг согтуу жолооч байгаа юм уу, надаас хүн асуугаад байна” гэхэд “байгаа” гэж хариулахаар нь “эргээд холбогдъё” гээд утсаа салгаад **** “байна гэнэ ээ” гэдгийг хэлсэн. Гэх мэдүүлэг
шүүгдэгч ****.... Тэгээд би драгер багаж үлээлгэхээр Офицерын тойргоос хойшоо Цайз руу өгссөн. Тэр үед манай ажлын дэслэгч **** над руу утсаар ярьсан. **** над руу залгаад наана чинь нэг согтуу байгаа юм уу гэж асуугаад А-9 буюу Тээврийн цагдаагийн ерөнхий эргүүл залгаад байна гэж байсан. Чи нэг залгаад яриадах гэж хэлсэн. Надтай ерөнхий эргүүл **** байна. Наадахаа явуулчих гэсэн. Тэгээд би тэр жолоочийг явуулсан.гэх мэдүүлэг
Гэрч ****ийн: тухайн жолоочийг ч гэсэн үлээлгэхэд улаан гэрэл ассан. Улаан асна гэдэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж үзнэ. ...Тэгээд **** цагдаа жолоочийн машиныг түгжээд өөрийн хувийн машиндаа суулгаад цааш аваад явсан, бодвол согтуурлыг нь шалгах гэж явсан байх, тэгсэн 5-10 минут болсон уу үгүй юу буцаад хүрч ирсэн. ... тэрээр ”нэг дарга залгаад гуйгаад байхаар нь эрүүл жолооч дуудаад хүлээлгэж өгөөд явуулчихлаа" гэж хэлсэн. Гэх мэдүүлгүүд хоорондоо холбоотой, бие биенээсээ уялдаж үүссэн үйл баримтыг хоорондоо зөрүүгүйгээр гэрчилсэн, эргэлзээ төрүүлэхүйц ойлгомжгүй өгүүлэмж агуулаагүй, тодруулбал шүүгдэгч **** нөхөр **** согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдуулахгүйн тулд **** руу ярьж **** ****оор дамжуулж ****тай холбогдож согтуурлын зэргийг шалгалгүй явуулсан үйл баримтыг гэрчилж байх бөгөөд энэхүү нөхцөлд жолоочийг бус зөвхөн тээврийн хэрэгсэлийг эрүүл жолоочид өгөөд явуулах асуудал яригдсан эсэх нь тогтоогдохгүй энэ талаар нотолсон баримт байхгүй тул шүүх хууль ёсны нотлох баримтуудыг үнэн зөвд үнэлэн шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ****, ****, **** нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч ****од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна. Хязгаарлах бүсийг шүүгдэгч нарын оршин суугаа дүүрэг, сумаар тогтоох саналтай байна гэв. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидинүүдийг хэрэгт хавсарган хадгалах саналтай байна гэв.
Шүүгдэгч **** өмгөөлөгч **** эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял шийтгэлийг хамгийн багаар оногдуулж өгнө үү. Улсын яллагчийн зүгээс хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж байгаа боловч миний зүгээс хөнгөрүүлэх нөхцөл байгаа гэж үзэж байна. 17 жил төрийн байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү. Улс эх орны манлайлагчийн түвшинд байгаагүй ч гэсэн эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж бусдын аюулгүй байдал, эрх, ашиг сонирхлыг хамгаалж ирсэн. Эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байх ёстой. Улсын яллагчийн зүгээс урт хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нэмэгдэл ялыг хамгийн бага хугацаагаар оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. ****од ял шийтгэл хүлээх нөхцөл байдал үүссэнээр давхар ажлаасаа чөлөөлөгдөх нөхцөл байдал үүснэ. Миний үйлчлүүлэгчийн хувийн амьдрал, үр хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэж өгнө үү. Цаашдаа хувь хүнийхээ хувьд засаршгүй эвдэрсэн ёс зүйтэй хүмүүс биш учир нэг удаа боломж олгож ял шийтгэлийг хамгийн багаар оногдуулж өгнө үү. Олон улсын төрийн бус байгууллагын судалгаагаар ял шийтгэл эдэлж байгаа хүмүүсийн хүүхдүүд стресс, деппрессээр өвчлөх магадлал их байдаг гэж гарсан байна. Өмгөөлөгч нарын хувьд шийдвэр гаргах субъект биш. Миний хэлж байгаа зүйлд авах гээхийн ухаанаар хандах байх гэж үзэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг хуульд заасан хамгийн бага хугацаагаар оногдуулж, хязгаарлалтыг Улаанбаатар хотоос гарахгүй байхаар тогтоож өгнө үү. Цаашдаа дахин зөрчил гаргахгүй байх талаас нь үйлчлүүлэгчтэйгээ ярилцана гэв.
Шүүгдэгч **** өмгөөлөгч **** эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү. Нэгдүгээрт, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал харагдаж байна. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж өгнө үү гэв.
Шүүгдэгч ****ын өмгөөлөгч **** эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг хамгийн багаар оногдуулж, хязгаарлалтыг Улаанбаатар хотоос гарахгүй байхаар тогтоож өгнө үү гэв.
Шүүгдэгч ****ийн өмгөөлөгч **** эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сүхбаатар аймаг бол захын аймаг. Сайн чанартай эмнэлэг байхгүй гэдэг нь ойлгомжтой. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэнсэх арга хэмжээ авч өгнө үү гэв.
Шүүх шүүгдэгч ****, ****, **** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, хэмжээ, санаа зорилго, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын хувийн байдал, зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолох нь зүйтэй.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч ****, ****, **** нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, өөр битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч ****, ****, **** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ****, ****, **** нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****ыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн хамтран оролцож гүйцэтгэж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
****ыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн хамтран оролцож зохион байгуулж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
****ийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн хамтран оролцож гэмт хэргийн хатгагчаар оролцож бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар ****, ****, **** нарыг шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ****, ****, **** нарыг шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч ****, ****, **** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ****, ****, **** нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган хадгалсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.АЮУШЖАВ