| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0068/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/181 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/181
2025 01 15 2025/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Н.Энхтулга,
хохирогч, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Н.Болортуул,
хохирогч, шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** овогт М-ын Аод, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** овогт А-ийн Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409 01491 0820 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, ***** их сургуульд багш ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ****** хороо, зүүн тасган **** гудамжны ***** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******** хороо, ******** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
******* овогт А-ийн Б /регистрийн дугаар: *******/,
Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, сэтгүүлч, сэтгэл зүйч мэргэлжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн, ***** хороо, ****** хороолол, ****** тоотод оршин суух хаягтай,
Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/642 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан,
******* овогт М-ын А /регистрийн дугаар: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн ****** хороонд байрлах ***** төвийн үүдэнд автомашины зогсоолоос болж хохирогч М.Атой маргалдаж улмаар харилцан зодолдож биед уруулын дотор салст, баруун гарын дунд хуруунд язарсан шарх, баруун эгмэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч М.А нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ***** төвийн үүдэнд автомашины зогсоолоос болж хохирогч А.Бтэй маргалдаж улмаар харилцан зодолдож биед хоншоорын түүшин ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, /21-р шүд/ уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч А.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учуулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2409 01491 0820 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Бий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-11-р хуудас/,
Хохирогч М.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Хохирогч М.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 98-р хуудас/,
Гэрч Б.Н-мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/,
Гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 111-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6008 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5997 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 105-106-р хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-85-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Н.Энхтулга шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...А.Б нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн ***** хороонд байрлах Х төвийн үүдэнд автомашины зогсоолоос болж хохирогч М.Атой маргалдаж улмаар харилцан зодолдож биед уруулын дотор салст, баруун гарын дунд хуруунд язарсан шарх, баруун эгмэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Н.М.А нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн ***** хороонд байрлах ***** төвийн үүдэнд автомашины зогсоолоос болж хохирогч А.Бтэй маргалдаж улмаар харилцан зодолдож биед хоншоорын түүшин ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, /21-р шүд/ уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндвэтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Шүүгдэгч А.Б: “...Миний бие 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Х төвийн урд болсон процессийн талаар мэдүүлэг өгье. Тус төвийн урд хэсэгт тээврийн хэрэгслээ байршуулах зай байхгүй байсан учраас түр урд нь тавиад төв рүү ороод ирэх хооронд М.А гэх залуутай таарсан. Би “түр ороод юм асуучихаад гараад ирье” гэж хэлсэн бөгөөд намайг “чамд тайлбар хэрэгтэй юм уу хурдан зайл” гэж хэлэхэд би “намайг яагаад хараалын үгээр харааж байгаа юм бэ” гэж хэлсэн. Намайг М.А миний машины цонхны цаанаас үйдлээр ямар нэгэн юм хэлсэн бөгөөд маргаан үүсч хоорондоо хэрэглдэж байгаад М.А миний тээврийн хэрэгслийн цонхоор 3 удаа хүчтэй цохисон. Би зөрүүлээд нэг удаа чихнийх нь тэр хавьд цохисон байж болзошгүй юм. Тухайн үед байсан хүмүүс салгаад аваад явсан. Би зодуулчихаад зүгээр явмааргүй байсан учраас Х төв рүү ороод харахад М.А байсан. М.Аын нэрийг асуухад намайг дагуулаад гарч дахин зодож, миний шүдийг хугалсан. Би тухайн үед шууд л цагдаагийн газарт хандсан бол дахиж гэмтэл авахгүй байх байсан. Энэ үйл явдлаас болж миний үүдэн шүд хугарсан тул холбогдох эмчилгээг хийлгээд явж байгаа...” гэх тайлбар,
Шүүгдэгч М.А: “Тухайн өдөр бараа манай дэлгүүр рүү орж ирж байсан бөгөөд эхлээд ачаа буулгах гэж байгаа талаар тайлбарлаж хэлсэн. Намайг зүгээр байж байхад чи гарах гээд байгаа юм уу гэж хойноос хатгаад байсан учраас хараалын үгээр доромжилсон. Би “холдоод өгөөч ээ” гэж хэлсэн бөгөөд над руу түлхүүртэй гараараа далайсан. Машинаасаа бууж ирээд маргалдаж байгаад салаад дэлгүүртээ ороод байж байхад араас ороод ирж хүмүүсийг ажил хийлгэхгүй байсан учраас аваад гарсан. Энэ хүн түрүүлээд хойноос цохиж эхлэсэн бөгөөд цагдаа нар ч гэсэн Э.Бийг үзүүртэй зүйл бариад явж байсныг нь харсан “ гэх тайлбар, дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Бий өмгөөлөгч Н.Болортуул гэм буруугийн талаар “...Э.Бд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа нь харагдаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан, эрүүл мэндэд нь нөлөөлөх цаашид гарах эмчилгээний зардал бол арай өөр утгатай. Тийм ч болохоороо цагдаагаас бичиг авч тус эмнэлэгээс тооцооллын баримт гаргаж өгсөн. Иймд шүүгдэгч М.Аоос 6.848.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бд олгож өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч А.Б, М.А нар нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн ***** хороонд байрлах Х төвийн үүдэнд автомашины зогсоолоос болж хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож, А.Бий биед хүндэвтэр, М.Аын биед хөнгөн хохирол учирсан болох нь:
Хохирогч А.Бий “...Х төвийн урд өөрийн автомашиныг байрлуулчхаад машинаасаа буугаад Х төв рүү орох гэтэл нэг танихгүй залуу ирээд “чи наанаасаа гар” гээд хэлэхээр нь “чи машинаа гаргах гэж байгаа юм уу хэр удах вэ” гэтэл “чамд бүгдийг нь тайлбарлах ёстой юм уу пизда минь” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь “би чамаас асуулт асууж байгаа юм биш үү чи гарах юм уу” гээд хэлсэн чинь зүгээр байгаарай ална шүү пизда минь гэж хэлээд цааш машин руугаа явсан юм... миний жолооч талын хаалган дээр гүйж ирээд хаалга онгойлгоод намайг толгойгоороо мөргөх гээд дайраад байсан ба цаанаас нь нэг эмэгтэй жолооч машинаа гаргах гээд зогсож байгаад машинаасаа бууж ирээд тухайн залууг салгах гээд татсан чинь буцаад шууд намайг гурван удаа гараараа миний шүд уруул орчимд цохиод авсан юм. Тэгээд намайг цохихоор нь би зөрүүлээд нэг удаа гараараа чих орчимд нь цохиод зууралдаж автал тэнд байсан баахан залуучууд гарч ирээд салгасан юм. Тэгээд би машиндаа буцаж суугаад машинаа ухраагаад гарах хооронд уруулаас цус гараад шүд хөдөлсөн байсан ба машинаа буцааж байрлуулчхаад Х төв рүү ороод намайг цохиж зодсон залууг хайтал тухайн газрын худалдагчийн хажууд зогсож байсан ба тэнд байсан хүмүүсээс энэ залуу танай худалдагч юм уу гээд хэлтэл тухайн залуу намайг хувцаснаас татаад чирч гулдчаад аваад гарсан ба байшингийн хойд талд гараад чи намайг цохиод ийм болгочихлоо ш дээ гээд хэлтэл дахиад зайгаа авч ухраад хоёулаа зодолдъё гээд гараараа 2 удаа нүүр орчимд цохиод би газарт унасан ба тэр үед намайг хөлөөрөө дэвсэх гэж оролдоод тэнд дахиад хүмүүс ирж бид хоёрыг салгасан тухайн үед миний уруул амнаас цус маш их гарч байсан учраас шүлсээ хаяад утсаараа нүүрээ хартал уруул маань сэтэрсэн доод талын гурван шүд маань мэдээгүй болсон байсан юм... би нэг удаа чихний дээд хэсэгт нь гараараа цохисон юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Аын “... Х төв нэртэй барилгын материалын дэлгүүрт бараа материал буулгахаар явж байсан юм. Тухайн үед Х төвийн гадаа нь машин орох боломжгүй тээврийн хэрэгслүүдийг байрлуулсан байхаар нь хурдан бараагаа буулгахын тулд Х төвийн гадаа зогссон байсан хүмүүст барааг нь зөөж өгөөд тусалж байсан. Тэгээд байж байтал надтай маргалдсан залуу улаан өнгийн Эстима маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд Х төвийн гадна автомашины зогсоолыг хааж зогсоод машинаасаа буугаад ирэхээр нь би... Машинаа холдуулаад өгөөч ээ, бид нар бараа буулгах гээд байна... гэж 2-3 удаа хэлж гуйсан, тэгээд байж байсан чинь тэр улаан өнгийн Эстима маркийн жолооч болох надтай маргалддаг залуу нь миний араас дагаад явж байхдаа. Чи гарах гээд байгаа юм уу гэж хэлээд намайг хуруугаараа хатгаад байхаар нь би чамаас 2-3 удаа гуйлаа, чи ямар юм ойлгодоггүй пизда вэ гэж хэлсэн чинь тэр залуу чи намайг пизда гэлээ гээд гөжүүдлээд машиндаа очоод суучихсан, тэгээд би хүлээж байсан бөгөөд тэр залуу машин дотроо утсаа оролдоод суугаад байсан, зогсоолоос машинууд гарах гээд хүлээгээд байхаар нь би тэр машины жолоочийн эсрэг урд хаалганы орчимд очоод “чи яасан юм ойлгодоггүй юм бэ, холдуулаад өгөөч ээ” гэж хэлсэн, тэр залуу жолоочийн суудал дээрээ сууж байхдаа над руу гараараа далайгаад байсан, тэр үед гартаа машины түлхүүрүүдийг барьсан байсан ба би тэгэхээр нь машиныг нь тойроод жолоочийн талын урд хаалганы хэсэгт очсон. Тэгсэн чинь тэр залуу баруун гартаа хутга шиг зүйл барьчихсан байсан ба зүүн гартаа 3-4 см урттай соёог салаавчлаад барьсан байхаар нь би “чи хутга барьж яах гэж байгаа юм” гэсэн чинь гартаа барьсан байсан хутгаа машиныхаа гол хэсэгт шидсэн, бид хоёр маргалдаж эхэлсэн ба бид хоёр зууралдаж, ноцолдож байгаад тэр залуу машинаасаа гараад ирсэн байсан ба тэр хавьд байсан хүмүүс бид хоёрыг салгасан, тэгээд би тэндээс холдоод Х төвийн үүдний хэсэгт зогсож байхад тэр залуу араас орж ирээд баруун гараараа намайг цохих гэж далайхаар нь би тэр залууг тэвэрч түлхээд, гаръя аа гэж хэлээд гарсан. Тэгээд Х төвөөс гараад тэр залуугийн урд талд нь алхаад явж байгаад Х төвийн баруун урд булан хэсэгт ирэхэд тэр залуу миний араас ирээд гараараа миний толгойны ар дагз хэсэгт нэг удаа цохиход нь би эргэж хараад тэр залуу цааш нь түлхэж унагаасан, тэгээд араас нь очиход тэр залуу миний нүүр хэсэгт цохих гэхэд нь би бултаад зөрүүлээд би баруун гараараа тэр залуугийн уруулын хэсэгт нэг удаа цохисон, тэгээд тэр залуу газар унангуут нь би “...за больё оо хөгшөөн...” гэж хэлээд тэр залууг араас тэвэрч аваад босгосон...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Н-ын “... гэнэт А үл таних ягаан өнгийн срочикон цамцтай залуутай зогсоолоос болоод маргалдаж эхэлсэн. Тэгээд тэд хоорондоо заамдалцаад хоёулаа бие биеэ цохисон байдалтай байхаар нь очиж салгасан. Тэгээд Б машинаа байрлуулаад бууж ирээд хоёулаа хамт булан эргээд хамт явсан. Тэгээд би араас нь зодолдоод байхаар нь очиход Б гэх хүний уруулаас цус гарсан байдалтай, харин Аын хувцас нь урагдсан юм шиг дорвойсон байдалтай байсан. Тэгээд л цагдаа дуудаж цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Д-ын “... Би хэзээ гэдгийг нь санахгүй байна. 5 дугаар сард байхаа би 100 айлд ачаа ачих гээд л зогсож байсан гэтэл Х төвийн хойд хэсгээр нөгөө нэрийг нь мэдэхгүй залуу урд нь гараад араас нь А.Б гээд байгаа ягаан өнгийн сорочкин цамцтай залуу нар хэрэлдээд явж байсан. Яг юунаас болоод маргалдсан талаар мэдэхгүй, тэгээд би энэ 2 яг зодолдох нь дээ гэж хараад явж байтал Х төвийн үүд хэсгээс ертөнцийн зүүн талаар нь тойрч А нь эргээд харахад нөгөө залуу шууд нүүрэн тус газар нь гараараа цохиж, тэгээд А зөрүүлж цохиод тэгээд зодолдож байгаад А.Б халтираад уначихсан, яг энэ үеэр би очиж Аыг зүс таньж мэддэг юм болохоороо одоо чи боль явж ажлаа хий гээд дагуулж яваад байшин тойруулаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6008 дугаартай “...А.Бий биед хоншоорын түүшин ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, /21-р шүд/ уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5997 дугаартай “...М.Аын биед уруулын дотор салст, баруун гарын дунд хуруунд язарсан шарх, баруун эгмэнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч А.Б нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Х төвийн үүдэнд автомашины зогсоолоос болж хохирогч М.Атой маргалдаж улмаар харилцан зодолдож биед уруулын дотор салст, баруун гарын дунд хуруунд язарсан шарх, баруун эгмэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.А нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн ***** хороонд байрлах Х төвийн үүдэнд автомашины зогсоолоос болж хохирогч А.Бтэй маргалдаж улмаар харилцан зодолдож биед хоншоорын түүшин ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, /21-р шүд/ уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
Тодруулбал, М.А, А.Б нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу бусдыг цохих үйлдэл хийх нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл, сүйтгэл үүсэж болохыг урьдчилан ухамсарлан ойлгож мэдсэн, мэдсээр байж тэд үйлдлээ хэрэгжүүлсэн байна.
Тэдний үйлдлийн улмаас М.Аын биед хөнгөн зэргийн буюу “уруулын дотор салст, баруун гарын дунд хуруунд язарсан шарх, баруун эгмэнд цус хуралт” бүхий гэмтэл, А.Бий биед хүндэвтэр зэргийн буюу “биед хоншоорын түүшин ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, /21-р шүд/ уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, хүзүүнд цус хуралт” бүхий гэмтэл учирсан болох нь тэдний хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Г.Д, Б.Н нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.
Өөрөөр хэлбэл үйл баримтыг гэрчилсэн гэрч нар шүүгдэгч нарыг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч нар харилцан зодолдсон гэх цаг хугацаанд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гарган, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрсдийн учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон байна.
Иймд М.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан,
А.Бий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч А.Б нь сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй ба тэрээр баримтаар 1,338,850 төгрөгийг, Басхүү имплант клиник шүдний эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №199 дугаартай баримтыг үндэслэн 5,510,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус гаргав.
Басхүү имплант клиник шүдний эмнэлгийн баримтад “А.Бий 21-р шүдний үрэвслийг эмчлэх зорилгоор сувгийн эмчилгээ хийж ажиглана. Сувгийн эмчилгээ ажилтай болвол сувгийн цайруулах хийж өнгийг сэргээнэ. Хэрэв сувгийн эмчилгээ үр дүнгүй байвал 21-р шүдийг авч ормонд хиймэл яс нөхөж имплант суулгана” гэсэн байх тул 5,510,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзсэн болно.
Харин шүүгдэгч М.А нь хохирол нэхэмжлээгүй ба тэрээр хохирогч А.Бий нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрч төлсөн тул шүүгдэгч М.А, А.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч М.А нь цаашид энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Бээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Мөн улсын яллагчаас хохирогч А.Бий Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 49,920 төгрөгийг тус санд олгуулахаар гаргасан нэхэмжлэл бүхий баримтыг хавтаст хэргийн 65 дугаар хуудаст бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч М.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох, шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял тус тус оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.А нь эрүүгийн хариуцлагын талаар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оноож өгнө үү...” гэх,
Шүүгдэгч А.Б нь эрүүгийн хариуцлагын талаар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оноож өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг,
Шүүгдэгч А.Бий өмгөөлөгч Н.Болортуул эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эхнэр хүүхдээ тэжээн тэтгэж байгаа зэргийг харгалзаж 500.000 нэгжээр тогтоож өгнө үү. М.Аын тухайд сайн дураараа хохирол, төлбөр төлсөн, бие биеэсээ уучлалт гуйсан тул 800 нэгжээр торгох ял шийтгэж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан М.А, А.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтт тус тус заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон оногдуулах нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт М-ын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт А-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг зургаан зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А, А.Б нарт оногдуулсан торгох ялыг тус тус гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 4 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч М.А нь хохирогч А.Бий нэхэмжлэлийг төлсөн ба хохирогч М.А цаашид энэ гэмт хэргийн улмаас хийлгэсэн эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч А.Бээс нэхэмжлэх, мөн Эрүүл мэндийн даатгалын сан нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Аоос нэхэмжлэх эрхэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР