2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/187

 

 

 

 

 

 

 

 

 2025         01          16                                  2025/ШЦТ/187

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч П.Отгонбаатар,

хохирогч ,

шүүгдэгч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  холбогдох эрүүгийн 2409020602124 дугаартай хэргийг 2025 оны 01 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ****** оны ****дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 аав, ээж, дүүгийн хамт ******* тоотод оршин суух хаягтай хэрэг хариуцах чадвартай, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны 2023/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 

 /РД:********/

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч  нь  хорооны нутаг дэвсгэрт байрлах  орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч тэй маргалдаж улмаар нүүрэн газар тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: танил. Тухайн өдөр намайг 2 найзтайгаа пабд сууж байхад ***** хоёр ирсэн. Тэгээд жоохон сууж байгаад манай хоёр найз явахад ***** чамайг алчихъя гээд над руу дайраад байсан. Намайг зүгээр сууж байхад ***** над руу хүрч ирээд намайг 2 удаа цохисон. Тэгээд *****ийг гарч явснаас хойш бараг 10 минутын дараа гарахад ***** яваагүй байсан бөгөөд над руу чулуу шидсэн. Би чулуунаас нь бултсан. Тэгээд дахиад чулуу шидэх гэж байхаар нь сандарсандаа 1 удаа л цохисон байх. Би өөрийн гэм буруугаа хүлээж байгаа гэв.

Хохирогч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний санаж байгаагаар би ***** 1 удаа цохичхоод баарнаас гарсан. Чулуу шидээгүй. Би цагдаад мэдүүлэг өгөхдөө та нар камерын бичлэгийг шүүж үзээрэй, тэнд камер байсан гэж хэлсэн. Гэвч камерын бичлэгийг шүүж үзээгүй байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч гийн эрүүл мэндийн даатгалаар 346,620 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 9 тал/,

 

Хохирогч ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...сууж байсан чинь ***** намайг хэл амаар өдөөд тэгээд би ***** нэг удаа түлхээд нүүр рүү нь нэг удаа цохиод гараад явсан. Тэгсэн чинь ***** араас пивоны шил барьж гарч ирээд шилээр нүүр рүү цохисон. Тэгээд шил нь хагарсан, хагарсан шил нь нүүрэнд зоогдоод цус алдаад ухаан алдаад би гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Миний биед дух, баруун хөмсөгт зүсэгдсэн шархтай оёдол тавиулсан, баруун нүдний хана хугараад цөмөрсөн, хамар гэмтсэн байна. Энэ гэмтлийг зөвхөн ***** учруулсан. Тухайн үед би согтсон байсан. Гацуурхан пабад дотор ямар ч зодоон болоогүй маргаан болсон. Харин гадаа нь гараад ***** намайг пивоны шилээр нүүр рүү аймар хүчтэй цохисон. Тэрнээс хойш болсон зүйлийг би санахгүй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 12, 14 тал/

 

Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...***** урд алхаж байгаад надаас түрүүлж очиж ***** дээр очоод цохиод авсан. ***** хариу үйлдэл үзүүлж амжаагүй байхад би шууд дундуур нь орж салгасан. Гадаа гараад би зогсоол дээр байсан өөрийн машинаа асаагаад дуудлагын жолооч дуудсан. Тэр хооронд ***** орилж байсан харсан чинь гартаа чулуу барьчихсан байсан тэгээд би гүйгээд очиж байхад ***** ууж байсан шилтэй пивоо бариад зогсож байсан, *****ын урд талд нь найз охин нь хориод зогсож байсныг ***** түлхэж холдуулаад *****ийг пивоныхоо шилээр цохиод доош тонгойход нь 1 удаа өшиглөж харагдсан. Тэгээд би очоод болиулаад шууд Дөлгөөнөөг түлхэж унагаагаад найз охинд нь наадхаа аваад яв зайл гэж хэлсэн. *****ий нүүр хэсгээс цус гараад байсан учраас дуудлагын жолоочтой хамт өөрийнхөө машинаар ТБД андууд хүртэл явсан тэр хүртэл явахад *****гийн нүүр хэсгээс цус их хэмжээгээр гараад байсан болохоор Андууд дээр зогсоод 103 түргэн тусламж дуудсан тэгээд эмч ирж үзээд шууд гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэр гэмтлийг ***** пивоны шилээр *****гийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиж учруулсан. ***** цохиулаад тонгойход ***** өшиглөж байсан, гэхдээ хэвлий хэсэгт 1 удаа өшиглөж байгаа харагдсан. ***** чулуугаараа ямар нэг үйлдэл үзүүлж амжаагүй *****ийг орилж байхыг би сонсоод харсан. ***** нь найз охиноо түлхэж холдуулаад түүнийг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би бол бараг л уугаагүй, эрүүл суудалдаа суужил байсан, тэгэхэд ***** 00-ын өрөөнөөс гарч ирсэн үү яасан хаанаас ч юм гэнэт гарч ирээд ***** шууд гараараа цохиод авсан. Тэгсэн ***** цохиулчхаад урдаас нь босоод ирэхээр нь би түүнд хандаж аргадаад хэлэхэд буцаад суудалдаа суучихсан. ***** дахиад орилоод чарлаад дайраад байсан. ***** хариу цохиогүй барьцалдаж авсан, тэгэхэд тухайн пабын хүн биднийг больцгоо гээд салгасан. ***** бас дундуур ороод боль гэж салгасан. Тухайн үед ***** шууд гараад явчихсан, дотор *****, ***** бид 3 үлдсэн. Ойролцоогоор 5 орчим минутын дараагаар бид 3 гарсан, тэгэхэд ***** гадаа зогсож байсан. ***** хажуудаа аймар том том чулуу тавьчихсан, гартаа бас чулуу барьчихсан байж байсан. Тухайн үед би *****г боль боль гэж хэлчхээд тэнд нь орхиод алхсан, тэгээд эргээд хартал ***** гартаа барьж байсан пивоны шилээрээ *****г цохичихсон байсан. ***** цохиулчхаад чулуугаа бариад бид гурвыг хөөгөөд гүйгээд байсан, араас чулуугаа шидээд байсан. Тэгээд байж байснаа гэнэт орилоод хүмүүсээ авраарай эд нар намайг алах гээд байна гээд газар мөлхөж хэвтээд байсан...” /хх-ийн 19тал/

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ***** 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7377 дугаартай “...ий биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн бай боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын ^.4Л-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ***** 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1109 дугаартай “...ий биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хамрын зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохигдох үед, баруун дээд доод зовхины цус хуралт, баруун хөмсөгний шарх духны зулгарал зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүртээ мохоо зүйлийн нэг удаагүй үйлчлэлээр цохигдох үед үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт

Шинжээч эмч ***** “...гийн бие учирсан эдгээр гэмтлүүд нь нүүрнийхээ өөр өөр хэсэгт учирсан гэмтэл боловч гадаргуу томтой зүйлээр нэг удаа дамнуулаад цохиход эдгээр гэмтлүүд 1 удаагийн цохигдож үед үүсэх боломжтой. Гадаргуу томтой зүйлд пивоны шил байж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн “...Цогтгэрэлийн *****гийн сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэлийг тогтоов...” гэх маягтын загвар /хх-ийн 43 тал/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч  нь  орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч тэй маргалдаж улмаар нүүрэн газар тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь:

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ***** 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1109 дугаартай “...ий биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хамрын зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохигдох үед, баруун дээд доод зовхины цус хуралт, баруун хөмсөгний шарх духны зулгарал зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүртээ мохоо зүйлийн нэг удаагүй үйлчлэлээр цохигдох үед үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт,

Шинжээч эмч ***** “...***** биед учирсан эдгээр гэмтлүүд нь нүүрнийхээ өөр өөр хэсэгт учирсан гэмтэл боловч гадаргуу томтой зүйлээр нэг удаа дамнуулаад цохиход эдгээр гэмтлүүд 1 удаагийн цохигдож үед үүсэх боломжтой. Гадаргуу томтой зүйлд пивоны шил байж болно...” гэх мэдүүлэг, тайлбар, хохирогчийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч нь хохирогч тэй маргалдаж улмаар нүүрэн газар тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.  нь хохирогч гийн нүүрэн тус газар нь пивоны шилээр цохисон үйлдлийн  улмаас гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  нь гийн биед халдсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.  нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж буюу түүний үйлдлийн улмаас хохирол хор уршиг учрахыг мэдсээр байж хүсэж үйлдсэн байна. Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс 350.250 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулах саналтай байна

 

Шүүгдэгч  нь өөрийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч  хохирогч ы эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч  нь хохирогч ы эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч гэм буруугийн асуудалд маргаагүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Сэтгэцэд учирсан хохирлын тухайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.300.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулах саналтай байна. Хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээ авсан 346.620 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх саналтай байна гэв.

Шүүх шүүгдэгч ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөөгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан. Хохирогч  нь баримтаар нэхэмжилсэн 351.250 төгрөгийг шүүгдэгч аас нь гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 346.620 төгрөг гарсан тухай лавлагааг хэрэгт хавсаргасан байх ба хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоогоогүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул энэ тогтоолоор эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шийдэх боломжгүй гэж үзлээ.

 

Хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг гаргахдаа бодит байдал, хохирогчид олгогдох хэмжээ, олгох эсэх нөхцөл байдлыг харгалзаж байгаад шийдвэрлэнэ.  Хохирогч  16 хоногийн дараа ажилдаа явж амьдралын хэвийн хэвшилд орсон байх тул сэтгэцийн хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзээд сэтгэцэд учирсан хор уршгийг хэлэлцэхгүй орхив.

 

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч  нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ыг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ыг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.            

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 497.1, 510 дугаар зүйлийн 510.1  дахь хэсэгт зааснаар  351.250 төгрөгийг гаргуулан хохирогч ***** тоот хаягт оршин суух, ***** ***** /РД:*****/-д олгосугай.

 

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

            8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                                

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.АЮУШЖАВ