Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/106

 

 

 

 

 

   2021            01            21                                        2021/ДШМ/106                                                                                             

 

 

Д.Ш-, Т.Т, Б.Б- нарт                                                                                    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

            прокурор Н.Анхбаяр,

            шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

            шүүгдэгч Д.Ш-гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг,  

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 947 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, шүүгдэгч Д.Ш-гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Ш-, Т.Т, Б.Б- нарт холбогдох 1741000350042 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Д-ийн Ш-, Дархан-Уул аймагт 2000 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын, 0 дүгээр баг, 00 дугаар хорооллын 0 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй. /регистрийн дугаар: 00000000/

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсэн,

2. С овгийн Т-ийн Т, Дархан-Уул аймагт 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 00 дугаар хорооллын 0 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

3. Б овгийн Б-ы Б, Дархан-Уул аймагт 1997 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 0 дугаар баг, 00 дугаар хорооллын 00 дүгээр 00 айлын орон сууцны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/      

Д.Ш-, Т.Т, Б.Б- нар нь бүлэглэн:

1. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ш.Т-ын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч түүний нэрийн өмнөөс Б.З-аас 3,000,000 төгрөгийг,

2. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ц.С-ын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч түүний нэрийн өмнөөс Б.Б, Р.А нараас тус бүр 1,000,000 төгрөгийг,

3. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Л.Г-ын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч түүний нэрийн өмнөөс А.Г-аас 3,000,000 төгрөгийг,

4. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Л.А-гийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч түүний нэрийн өмнөөс Сэс 1,000,000 төгрөгийг,

5. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Д.Д-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч түүний нэрийн өмнөөс С.О-иас 2,400,000 төгрөгийг,

6. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Д.Б-гийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс А.М-аас 2,000,000 төгрөгийг,

7. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр М.Н-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс З.Б-гийн 150,000 төгрөгийг тус тус зээлж байгаа мэтээр хуурч шилжүүлэн авсан,

Д.Ш-, Т.Т нар бүлэглэн:       

1. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А.Б-нийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.Б-аас 400,000 төгрөгийг,

2. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр А.Б- фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Г.Б-ээс 600,000 төгрөгийг,

3. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр А.Б-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.А-ээс 200,000 төгрөгийг,

4. 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр П.Б-ын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Т.М-гээс 400,000 төгрөгийг,

5. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Ц-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.С, Б.Э нараас тус бүр 100,000 төгрөг, О.А-ээс 200,000 төгрөгийг,

6. 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр О.Б-гийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.А-гаас 200,000 төгрөгийг,

7. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д.Б-ын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Ш.Б-ээс 100,000 төгрөгийг,

8. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Ж-гийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Т.Х-ээс 3,000,000 төгрөгийг,

9. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Я.С-ын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Г-оос 2,000,000 төгрөгийг,

10. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ц.Э-гийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.Д-гээс 500,000 төгрөгийг,

11. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Л.А-ын фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.Л-гээс 3,000,000 төгрөгийг,

12. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр М.Э-ын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.А-гээс 2,000,000 төгрөгийг,

13. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г.Н-гийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Ц.П-аас 2,000,000 төгрөгийг тус тус зээлж байгаа мэтээр хуурч шилжүүлэн авсан,

Д.Ш- нь ганцаараа:

1. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Л.И-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.Г-гаас 300,000 төгрөгийг,

2. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Г.П-гийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.Б-гаас 500,000 төгрөгийг,

            3. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр М.Х-ын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс О.М-аас 600,000 төгрөгийг,

            4. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д.Б-ы фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Э-аас 500,000 төгрөгийг,

5. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ж.Ц-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.У-аас 1,000,000 төгрөгийг, Ж.Ширчингээс 500,000 төгрөгийг,

6. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ж.Ц-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс М.Б-аас 1,000,000 төгрөгийг,

7. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А.М-ы фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Н.Б-аас 1,000,000 төгрөгийг,

8. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Д.Б-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Г-ээс 1,300,000 төгрөгийг, Б.А-аас 2,000,000 төгрөгийг,

9. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Л.Б-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Х.А-аас 2,500,000 төгрөгийг,

10. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэн Т.А-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Л.Т-өөс 2,000,000 төгрөгийг,

11. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Т.А-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Н.Э-аас  500,000 төгрөгийг,

12. 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр О.Б-гийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Ш-ээс 3,000,000 төгрөгийг,

13. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Л.Г-гийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Т.Х-гээс 2,000,000 төгрөгийг,

14. 2019 оны 09 дүгээр сарын 01-ний Ж.О-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Б-гаас 100,000 төгрөгийг,

15. 2019 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Д.Б-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Ч.А-аас хоёр удаагийн үйлдлээр нийт 5,000,000 төгрөгийг

16. 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Д.Б-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс С.А-гаас 1,000,000 төгрөгийг,

17. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Б.Б-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.Н 400,000 төгрөгийг,

18. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Д.Х-ын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Т-аас 80,000 төгрөгийг,

19. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ч.Б-ын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Т-оос 100,000 төгрөгийг,

20. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Н.П-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Н.М-гаас 740,000 төгрөгийг,

21. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ж-ын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Х.О-ээс 1,000,000 төгрөгийг, П.Г-гээс 2.000.000 төгрөгийг,

22. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чулуунбатын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Ц.Н-ээс 500,000 төгрөгийг,

23. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр З.Цээсүрэнгийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс О.Г-ээс 200,000 төгрөг, 3.М-аас 1,000,000 төгрөгийг,

24. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Я.Б-гийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Л.Ө-аас 400,000 төгрөгийг,

25. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ц.С-ын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Р.А-гаас 1,000,000 төгрөгийг тус тус зээлж байгаа мэтээр хуурч шилжүүлэн авсан,

Т.Т ганцаараа:

            1. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Х.Б-ийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Б-аас 150,000 төгрөгийг,

2. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр О.Ж-ы фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Х.Төгсжаргалаас 100,000 төгрөгийг,

3. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Оюунгэрэлийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Л.Бүжинлхамаас 100,000 төгрөгийг,

4. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Дэчинжалбын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.Уранбилэг, Бямбасайхан, Өсөхжаргал нараас 170,000 төгрөгийг,

5.  2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Э.Баасандоржийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс З.Золбаяраас 250,000 төгрөгийг,

6. 2018 оны 09 сарын 27-ны өдөр Ц.Батсүхийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс О.Хулангаас 100,000 төгрөгийг,

7. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Цолмонгийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Л.Сайнхүүгээс 500,000 төгрөгийг,

8. 2018 оны 10 дугаар сарын 24-26 өдрийн хооронд Б.Ганболдын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Алтантогосоос гурван удаагийн үйлдлээр 1,700,000 төгрөгийг,

9. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр М.Эрдэнэчулууны фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Э.Баярмаагаас 400,000 төгрөгийг,

10. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Т.Хашбаатарын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Г.Шинэбаяраас 500,000 төгрөгийг,

11. 2018 оны 11 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Ш.Нэмэхжаргалын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Сиэмби ХХК-ийнх нь нягтлан бодогч Д.Нарангэрэлээс хоёр удаагийн үйлдлээр 1,000,000 төгрөгийг,

12. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Чулуунбаатарын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Дэмбэрэлсүрэнгээс 300,000 төгрөгийг,

13. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ш.Норовсамбуугийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.Баярсайханаас 1,500,000 төгрөгийг, Д.Даваадоржоос 1,300,000 төгрөгийг, Н.Анхтуяагаас 500,000 төгрөгийг,

14. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Ш.Норовсамбуугийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Энхбатаас 750,000 төгрөгийг,

15. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Н.Халиунаагийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс П.Амарбаясгалангаас 475,000 төгрөгийг,

16. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ш.Насандуламын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Э.Ням-Осор, С.Оюунцэцэг нараас тус бүр 200,000 төгрөгийг,

17. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр С.Энхтуяагийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.Мөнхтүвшингээс 750,000 төгрөгийг,

18. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр С.Энхтуяагийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч түүний нэрийн өмнөөс Б.Энхбаяраас 300,000 төгрөгийг,

19. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр О.Алтанцэцэгийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.Тунгалагаас 300,000 төгрөгийг,

20. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ж.Чулуунбаярын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Сарантуяагаас 300,000 төгрөгийг,

21. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сарантуяагийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс А.Мөнхцэцэгээс 500,000 төгрөгийг,

22. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр П.Сүхбаатарын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Сангажаваас 800,000 төгрөгийг,

23. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Н.Баясгалангийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Г.Ганжидаас 500,000 төгрөгийг,

24. 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д.Пагмадулам фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Д.Баярмагнайгаас 1,000,000 төгрөгийг,

25. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Тунгалаг фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Г.Өлзийжаргалаас 150,000 төгрөгийг,

26. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Болормаагийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Б.Оюун-Эрдэнээс 100,000 төгрөгийг, Ц.Баасанжаваас 150,000 төгрөгийг тус тус зээлж байгаа мэтээр хуурч шилжүүлэн авсан,

            Б.Б- ганцаараа:  

            1. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Г.Мөнхжаргалын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс  Ж.Баттулгаас 1,800,000 төгрөгийг,

            2. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Түвшинтөгсийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс Ш.Энхтуяагаас 900,000 төгрөгийг,

            3. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ю.Лянхуацэцэгийн фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс С.Сод-Одоос 800,000 төгрөгийг тус тус зээлж байгаа мэтээр хуурч шилжүүлэн авсанаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Ш-, Т.Т, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Т.Т, Д.Ш-, Б.Б- нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Д.Ш-г 8 жил хорих ялаар, Т.Тулгыг 6 жил хорих ялаар, Б.Б-ийг 5 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгож, түүнд 1 жил хорих ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан 8 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил хорих ялаар тогтоож, шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-гийн цагдан хоригдсон 375 хоног, шүүгдэгч Т.Тулгын цагдан хоригдсон 359 хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-гээс нийт 38,747,369 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Б.Золзаяад 1,000,000 төгрөг, хохирогч Б.Баярнэмхэд 333,334 төгрөг, Р.Алтантуяад 333,334 төгрөг, хохирогч А.Ганбатад 1,000,000 төгрөг, хохирогч М.Наранбилэгт 333,334 төгрөг, хохирогч С.Очирдарьд 800,000 төгрөг, хохирогч А.Мягмарт 666,667 төгрөг, хохирогч З.Болормаад 50,000 төгрөг, хохирогч Б.Батсайханд 200,000 төгрөг, хохирогч Г.Бат-Эрдэнэд 300,000 төгрөг, хохирогч Б.Алтансүхэд 100,000 төгрөг, хохирогч Т.Мэндээд 200,000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэбатад 50,000 төгрөг, хохирогч Б.Сарантуяад 50,000 төгрөг, хохирогч О.Ариунчимэгт 100,000 төгрөг, хохирогч Б.Ариунаад 100,000 төгрөг, хохирогч Ш.Батдэлгэрт 50,000 төгрөг, хохирогч Т.Хоролсүрэнд 1,500,000 төгрөг, хохирогч Д.Ганзоригт 1,000,000 төгрөг, хохирогч М.Эрдэнэбатад 250,000 төгрөг, хохирогч Б.Лхагвасүрэнд 810,700 төгрөг, хохирогч Ц.Пагмад 1,000,000 төгрөг, хохирогч Б.Гантулгад 300,000 төгрөг, хохирогч О.Мөнхбаярт 600,000 төгрөг, хохирогч Н.Уянгад 500,000 төгрөг, хохирогч Б.Ундрахбаярт 1,000,000 төгрөг, хохирогч Ж.Ширчинд 500,000 төгрөг, хохирогч М.Баярсайханд 1,000,000 төгрөг, хохирогч Н.Баярсайханд 1,000,000 төгрөг, хохирогч Х.Амаржаргалд 2,500,000 төгрөг, хохирогч Л.Төгөлдөрт 2,000,000 төгрөг, хохирогч Н.Энхтуяад 500,000 төгрөг, хохирогч Г.Наранцэцэгт 3,000,000 төгрөг, хохирогч Т.Хоролсүрэнд 2,000,000 төгрөг, хохирогч Д.Баярмаад 300,000 төгрөг, хохирогч Ч.Амгаланбаатарт 5,000,000 төгрөг, хохирогч С.Ариунаад 1,000,000 төгрөг, хохирогч Б.Насанжаргалд 400,000 төгрөг, хохирогч Д.Туулд 80,000 төгрөг, хохирогч Б.Сарангэрэлд 1,000,000 төгрөг, хохирогч Н.Мөнхзаяад 740,000 төгрөг, хохирогч Х.Одгэрэлд 2,000,000 төгрөг, хохирогч Ц.Нарангэрэлд 500,000 төгрөг, хохирогч О.Гандэлгэрт 200,000 төгрөг, хохирогч З.Мөнхтулгад 1,000,000 төгрөг, хохирогч Л.Өлзийбаярт 400,000 төгрөг, хохирогч Р.Алтантуяад 1,000,000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Т.Тас нийт 25,272,369 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Б.Золзаяад 1,000,000 төгрөг, хохирогч Б.Баярнэмхэд 333,334 төгрөг, хохирогч Р.Алтантуяад 333,334 төгрөг, хохирогч А.Ганбатад 1,000,000 төгрөг, хохирогч М.Наранбилэгт 333,334 төгрөг, хохирогч С.Очирдарьд 800,000 төгрөг, хохирогч А.Мягмарт 666,667 төгрөг, хохирогч З.Болормаад 50,000 төгрөг, хохирогч Б.Батсайханд 200,000 төгрөг, хохирогч Г.Бат-Эрдэнэд 300,000 төгрөг, хохирогч Б.Алтансүхэд 100,000 төгрөг, хохирогч Т.Мэндээд 200,000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэбатад 50,000 төгрөг, хохирогч Б.Сарантуяад 50,000 төгрөг, хохирогч О.Ариунчимэгт 100,000 төгрөг, хохирогч Б.Ариунаад 100,000 төгрөг, хохирогч Ш.Батдэлгэрт 50,000 төгрөг, хохирогч Т.Хоролсүрэнд 1,500,000 төгрөг, хохирогч Д.Ганзоригт 1,000,000 төгрөг, хохирогч М.Эрдэнэбатад 250,000 төгрөг, хохирогч Б.Лхагвасүрэнд 810,700 төгрөг, хохирогч Ц.Пагмад 1,000,000 төгрөг, хохирогч Д.Байгальмаад 150,000 төгрөг, хохирогч Х.Төгсжаргалд 100,000 төгрөг, хохирогч Л.Бүжинлхамд 100,000 төгрөг, хохирогч Б.Уранбилэгт 50,000 төгрөг, хохирогч Д.Дэнчинжалбад 170,000 төгрөг, хохирогч З.Золбаярт 250,000 төгрөг, хохирогч О.Хуланд 100,000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Сайнхүүд 500,000 төгрөг, хохирогч Д.Алтантогосд 1,700,000 төгрөг, хохирогч Э.Баярмаад 400,000 төгрөг, хохирогч Г.Шинэбаярт 500,000 төгрөг, хохирогч Д.Нарангэрэлд 1,000,000 төгрөг, хохирогч Д.Дэмбэрэлсүрэнд 300,000 төгрөг, хохирогч Б.Баярсайханд 1,500,000 төгрөг, хохирогч Д.Даваадоржид 1,300,000 төгрөг, хохирогч Н.Анхтуяад 500,000 төгрөг, хохирогч Д.Энхбатад 750,000 төгрөг, хохирогч П.Амарбаясгаланд 475,000 төгрөг, хохирогч Э.Ням-Осорт 200,000 төгрөг, хохирогч С.Оюунцэцэгт 200,000 төгрөг, хохирогч Б.Мөнхтүвшинд 750,000 төгрөг, хохирогч Б.Энхбаярт 300,000 төгрөг, хохирогч Б.Тунгалагт 300,000 төгрөг, хохирогч Д.Сарантуяад 300,000 төгрөг, хохирогч А.Мөнхцэцэгт 500,000 төгрөг, хохирогч Д.Сангажавт 800,000 төгрөг, хохирогч Г.Ганжидад 500,000 төгрөг, хохирогч Д.Баярмагнайд 1,000,000 төгрөг, хохирогч Г.Өлзийжаргалд 150,000 төгрөг, хохирогч Б.Оюун-Эрдэнэд 100,000 төгрөг, хохирогч Ц.Баасанжавд 150,000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Б.Б-гээс нийт 4,516,669 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Б.Золзаяад 1,000,000 төгрөг, хохирогч Б.Баярнэмэхэд 333,334 төгрөг, Р.Алтантуяад 333,334 төгрөг, хохирогч А.Ганбатад 1,000,000 төгрөг, хохирогч М.Наранбилэгт 333,334 төгрөг, хохирогч С.Очирдарьд 800,000 төгрөг, хохирогч А.Мягмарт 666,667 төгрөг, хохирогч З.Болормаад 50,000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдолдоо: “... Эцэг маань “Уналт, таталт эпилепси” өвчний оношоор 80 хувь хөдөлмөрийн чадвараа алдан групп тогтоолгож, олон жил хэвтэрт байгаа. Миний охин Энх-Учрал 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрөхдөө архаг бүтэлт, хүчилтөрөгчийн хүнд хэлбэрийн дутмагшилд орж, эх барих эмчийн буруутай үйл ажиллагааны улмаас тархины усжилт, хөдөлгөөний хоцрогдол, саажилттай болсон. Байнгын мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг. Эхнэр Оюунцэцэг нь одоо гэртээ нялх хүүхэд болон өвчтэй аавыг минь сахиж байгаа. Би хэргээ хүлээн цагдаа, прокурор, шүүхийн ажиллагаанд ямар нэг саад учруулаагүй, хохирлоо барагдуулж, хохирогчидтой уулзаж, уучлалт гуйсан. Энэ тухай баримтаа шүүхэд өгсөн. Урьд ял шийтгэл эдэлж байсангүй. Иймд ар гэрийн байдлыг минь харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ. 

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б- үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Цаашид хэрэгт холбогдохгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Т.Т, Д.Ш- нартай хамт явж байхдаа хэрхэн мөнгө олдог байсныг тухайн үед мэдээгүй, мэдэх боломжгүй байсан ба сүүлд нь мэдэж дангаараа гурван үйлдэл хийсэн байдаг. Түүнчлэн Б.Б- нь хэрэгт холбогдох үедээ Дархан зочид буудалд зочин угтагчаар ажилладаг байсан тухай нотлох баримт хэрэгт авагдсан тул гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхгүй байна. Мөн тэрээр сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчтэй аавыгаа асардаг, охин нь төрөх үедээ эмч нарын  алдаанаас болсон. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Ш-гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугийн талаар маргахгүй. Харин шүүгдэгч Д.Ш-д оногдуулсан хорих ялыг багасгах боломжтой гэж гомдол гаргаж байна. Д.Ш- нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөрдөн байцаалтаас эхлэн хэргийн бодит байдлыг нуулгүй бүх үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлсэн, цаашид залуу хүний хувьд засрал хүмүүжлийг олж дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг 5 жил хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. Түүний ар гэрийн зүгээс 38,747,369 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа болно” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай байдал нь хангалттай тогтоогдсон гэж үзсэн. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хор хохирол, хэргийн үйл баримтад тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар санал гаргаж байна. Үүнд прокуророос тусгайлан гаргах санал байхгүй. Шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх байх гэж бодож байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Ш-, Т.Т, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Д.Ш-, Т.Т, Б.Б- нар нь цахим мэдээллийн сүлжээнд байршсан бусдын хамгаалагдсан мэдээллийг хууль бусаар олж авч, нэвтрэн тухайн хэрэглэгчтэй хамаарал бүхий хүмүүсийг хуурч, төөрөгдүүлэх замаар мөнгө шилжүүлэн авсан хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байна.

Тодруулбал, шүүгдэгч Д.Ш-, Т.Т, Б.Б- нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд 7 иргэний facebook хаягт хууль бусаар нэвтэрч, тэдний хамаарал бүхий 8 иргэнээс нийт 13,550,000 төгрөг, шүүгдэгч Д.Ш-, Т.Т нар бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд 11 иргэний facebook хаягт хууль бусаар нэвтэрч, тэдний хамаарал бүхий 15 иргэнээс нийт 14,700,000 төгрөг, шүүгдэгч Д.Ш- ганцаараа 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд 21 иргэний facebook хаягт хууль бусаар нэвтэрч, тэдний хамаарал бүхий 28 иргэнээс нийт 32,220,000 төгрөг, шүүгдэгч Т.Т ганцаараа 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд 24 иргэний facebook хаягт хууль бусаар нэвтэрч, тэдний хамаарал бүхий 32 иргэнээс нийт 15,045,000 төгрөг, шүүгдэгч Б.Б- ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 3 иргэний facebook хаягт хууль бусаар нэвтэрч, тэдний хамаарал бүхий 3 иргэнээс 3,500,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Ш.Түвшинжаргал, Ц.Золзаяа, Б.Баярнэмэх, Ц.Сүхбаатар, Р.Алтантуяа, Ц.Сүхбаатар, А.Ганбат, Л.Ганболд, М.Наранбилэг, Л.Амарсанаа, Д.Далай, С.Очирдарь, Д.Баяраа, А.Мягмар, З.Болормаа, Б.Батсайхан, Г.Бат-Эрдэнэ, А.Баяр-Эрдэнэ, Б.Алтансүх, Т.Мэндээ, П.Батбаяр, Б.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэбат, Б.Сарантуяа, О.Ариунчимэг, Б.Ариунаа, Ш.Батдэлгэр, Ц.Жигдэн, Т.Хоролсүрэн, Я.Санжмятав, Д.Ганзориг, М.Эрдэнэбат, Ц.Эрдэнэцэцэг, Б.Лхагвасүрэн, Л.Амаржаргал, Д.Адъяасүрэн, М.Энхбат, Ц.Пагма, Г.Нямхүү, Б.Гантулга, Л.Ишдорж, Б.Болормаа, М.Хашбаатар, О.Мөнхбаяр, Н.Уянга, Ж.Цогт-Эрдэнэ, Б.Ундрахбаяр, Ж.Ширчин, М.Баярсайхан, Н.Баярсайхан, Д.Бамбарууш, Д.Ганпүрэв, Б.Амарзаяа, Х.Амаржаргал, Л.Төгөлдөр, Т.Алтансүх, Н.Энхтуяа, Т.Алтансүх, Г.Наранцэцэг, Л.Ганхуяг, Т.Хоролсүрэн, Д.Баярмаа, Ч.Амгаланбаатар, С.Ариунаа, Б.Насанжаргал, Д.Хүрэлбат, Д.Туул, Б.Сарангэрэл, Н.Мөнхзаяа, Х.Одгэрэл, П.Ганхүү, Ц.Нарангэрэл, О.Гандэлгэр, З.Мөнхтулга, Л.Өлзийбаяр, Р.Алтантуяа, Д.Байгальмаа, Х.Баянмөнх, О.Жаргалсайхан, Х.Төгсжаргал, Л.Бүжинлхам, Б.Уранбилэг, Д.Дэчинжалба, З.Золбаяр, О.Хулан, Л.Сайнхүү, Д.Алтантогос, Э.Баярмаа, Г.Шинэбаяр, Д.Нарангэрэл, Д.Дэмбэрэлсүрэн, Б.Баярсайхан, Д.Даваадорж, Н.Анхтуяа, Д.Энхбат, П.Амарбаясгалан, С.Насандулам, Э.Ням-Осор, С.Оюунцэцэг, Б.Мөнхтүвшин, Б.Энхбаяр, Б.Тунгалаг, А.Мөнхцэцэг, Д.Сангажав, Г.Ганжид, Д.Баярмагнай, Г.Өлзийжаргал, Б.Оюун-Эрдэнэ, Д.Сарантуяа, Ц.Баасанжав, Ж.Баттулга, Г.Мөнхжаргал, Ш.Энхтуяа, Б.Түвшинтөгс, С.Сод-Од нарын “Facebook-н мэдээлэл нь алдагдсан” талаар болон “Facebook-н танилаас нь мөнгө зээлдүүлэх хүсэлт ирүүлснийг үндэслэн дурьдсан дансаар нь бэлэн мөнгө шилжүүлсэн” тухай мэдүүлгүүд /1-р хх 67-68, 73, 3-р хх 9, 20-21, 90-91, 141, 148-149, 220-221, 213-215, 4-р хх 14, 19, 57, 61, 98, 145, 151, 215-216, 221, 225-230, 5-р хх 28-29, 34-35, 84, 90, 94, 161-163, 172, 237-238, 6-р хх 22, 26-29, 63, 67, 107, 111, 162-165,167, 234, 7-р хх 07-08, 13, 61-62, 66, 144, 148, 191-192, 198, 237, 240, 8-р хх 30, 34, 102, 106, 144, 148, 167, 181-182, 206, 9-р хх 14-15,  63, 110-113, 117, 121, 206-207, 10-р хх 12, 68, 72, 75, 165, 219-220, 11-р 11-12, 46, 166, 82-83, 129, 221, 205,  12-р хх 16, 18, 21, 13-р хх 221, 14-р хх 45, 101-102, 228, 15-р хх 9-10, 73-74, 143, 192, 16-р хх 67, 221-222, 227,17-р хх 47, 134, 168-169, 207, 213, 18-р хх 28-29, 33-34, 106-109, 142-143, 181-182, 19-р хх 34-35, 58-59, 65-66, 102-103, 20-р хх 49-50, 102-103,  21-р хх 59-60, 168, 242, 22-р хх 20, 43, 79, 139/

гэрч Ж.Чулуунбаяр, Б.Амартүвшин, Б.Энхмаа, О.Ариунболор, О.Чингүүнжав, Д.Хоролмаа, Б.Нарангэрэл, Н.Оюунчимэг, А.Төмөрбаатар, Б.Мөнгөнтуяа, Ц.Уранбилэг, О.Байгальмаа, В.Оюунчимэг, Т.Түвшинбат, П.Тэргэл, Б.Дуламсүрэн, Э.Нямхүү, Ө.Цэрэндулам, С.Цэрэнбалжир, Д.Нямаа, Л.Ойдов, Б.Бат-Орших, Э.Номин, Ө.Билгүүн, Л.Бат-Эрдэнэ, М.Дагвасүрэн, А.Батзориг, Ш.Энхжаргал, О.Болормаа, Ж.Оюунтунгалаг, Д.Болормаа, Д.Болор-Эрдэнэ, Ч.Батболор, З.Цээдорж, Г.Нямдаваа, Н.Баярцэнгэл, Я.Байгалмаа, Т.Лхагважав, П.Тэргэл, Ц.Оюунгэрэл, М.Дагвасүрэн, Т.Түвшинбат, М.Давгасүрэн, Э.Баасандорж, М.Булган, М.Эрдэнэчулуун, М.Дарханбаяр, Л.Батсайхан, Б.Ган-Эрдэнэ, Б.Чулуунбаатар, Б.Гар-Эрдэнэ, Б.Номин, Н.Халиун, Т.Далайцэрэн, О.Ганмэнд, О.Алтанцэцэг, С.Сүхбаатар, Н.Баясгалан, Б.Тунгалаг, Б.Болормаа, Ш.Бадарч, О.Ариунболор, Ю.Лянхуацэцэг, М.Төвөө нарын эзэмшдэг дансаараа мөнгө шилжүүлэн авсан талаар, шүүгдэгч нарт банкны цахим картаа ашиглуулсан талаар, facebook-н найзаас нь мөнгө зээлэх хүсэлт ирүүлсэн талаар өгсөн мэдүүлгүүд /1-р хх  75-76, 81, 3-р хх 32, 98, 226, 4-р хх 61, 99-100, 157, 233-235 157, 5-р хх 37, 39-40, 103, 181, 186, 6-р хх 15-16, 69, 71-72, 113, 117, 172, 7-р хх 18, 67-68, 201-202, 8-р хх 42-43, 108, 150, 215, 217, 9-р хх 21, 68, 69, 128, 10-р хх 13, 19-20, 166, 11-р хх 41, 85-89,  124, 167, 14-р хх 46, 230, 15-р хх 13, 82, 149, 194, 197, 16-р хх 210, 239-240, 17-р хх 53, 18-р хх 111-112, 150-151, 192-195, 20-р хх 51, 102-103, 21-р хх 63, 170-171, 245,  22-р хх 45-46/,

Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкнуудын дансны хуулга /2-р хх 169, 4-р хх 11, 52, 133-138, 202-209, 5-р хх 18, 77-78, 174-175, 142, 229-230, 6-р хх 15-16, 99-101, 180-185, 243-244, 7-р хх 29, 83-84, 93, 137, 216, 234, 8-р хх 56, 160, 186, 230, 235, 9-р хх 36, 78, 143, 145, 149, 213, 10-р хх 3, 59, 66, 88, 187-190, 11-р хх 17, 39, 99-100, 149, 150, 228-229, 230, 231, 12-р хх 35, 40-41, 42, 225, 228, 14-р хх 49, 79, 88, 229, 15-р хх 14, 18, 52-59, 67-68, 154, 164, 200, 16-р хх 78, 79, 17-р хх 76, 197, 21-р хх 54, 87, 164, 175, 233, 22-р хх 50, 89, 92, 145/,  

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх 210-211, 7-р хх 135-136, 10-р хх 58, 21-р хх 55, 227-228, 22-р хх 88/, банкны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7-р хх 186-188, 8-р хх 168, 12-р хх 09-13, 16-р хх 81-82, 17-р хх 119-126/, таньж олуулах ажиллагааны явуулсан тэмдэглэл /18-р хх 174-176/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /2-р хх 173/,

шүүгдэгч Д.Ш-, Т.Т, Б.Б- нарын хэрхэн бусдын цахим мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, тухайн эзэмшигчийн нэрээр залилах гэмт хэрэг үйлдсэнээ мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.

Шүүгдэгч Д.Ш-, Т.Т, Б.Б- нар facebook-д гар утасны дугаараар хайлт хийн хохирогчдыг тодорхойлж, гар утасны дугаараар нь кодыг тайлах замаар хамгаалагдсан мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, тэдний нэрийн өмнөөс найзаар бүртгэгдсэн иргэдэд зээл хүссэн зурвас илээн хуурч мөнгө шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байх боловч шүүгдэгч нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэгт тооны хувьд гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийг хамааруулахын зэрэгцээ, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж олсон орлогоор амьдарч, үүнийг амьдрах арга, хэлбэрээ болсон шинжийг ойлгодог боловч энэхүү хүндрүүлэх зүйлчлэлийг өсвөр насны хүнд хэрэглэх боломжгүй байна.   

Учир нь, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална” гэж, мөн зүйлийн 25.5 дахь хэсэгт “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” гэх мэт хүүхдийг хүмүүжүүлэхэд эцэг, эхийн хүлээх үүргийг тусгажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар хүүхдийг асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргийг эцэг, эх болон төрд хариуцуулсан учир хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт гэмт хэргийн орлогыг амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх зүйлчлэлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Ш- нь 2000 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, залилах гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 1 сар 15 хоногтой, хамгийн сүүлийн үйлдлийг хийхдээ 19 нас 5 сар 1 хоногтой. Шүүгдэгч Т.Т нь 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, залилах гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 5 сар 27 хоногтой, хамгийн сүүлийн үйлдлийг хийхдээ 19 нас 9 сар 13 хоногтой байжээ. /2-р хх 86, 103/ Үүнээс үзэхэд, шүүгдэгч Д.Ш-, Т.Т нар өсвөр насандаа тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж болохоор байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б- нь ганцаараа болон бүлэглэсэн нийт 10 удаагийн үйлдэлтэй залилах гэмт хэрэг үйлдсэн байх ба үйлдлийн оролцоо, сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, хэмжээ зэргээс үзэхэд байнга үйлдэж, амьдралтын эх үүсвэр болгосон шинжийг хангахгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Ш-, Т.Т, Б.Б- нарыг залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцон, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын харгалзан шүүгдэгч Д.Ш-д 4 жил хорих ял, шүүгдэгч Т.Тд 3 жил хорих ял, шүүгдэгч Б.Б-д 2 жил хорих ял оногдуулахаар тогтов.

Мөн шүүгдэгч Д.Ш- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 506 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн учир анхан шатны шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул уг ялыг нэмж нэгтгэх журмыг баримтлах нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул энэ талаар өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нар нь бусдын хамгаалагдсан цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх аргаар залилах гэмт хэрэг үйлдсэн нь нийлмэл гэмт хэргийн шинжтэй байхад мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд цахим гэмт хэргийн талаар зохих ажиллагаа хийгдээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29ий өдрийн 947 дугаартай шийтгэх тогтоох хэсэгт “Шүүгдэгч Д.Ш-, Т.Т, Б.Б- нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыгШүүгдэгч Т.Т, Д.Ш-, Б.Б- нарыг цахим хэрэгсэл ашиглан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ш-г 4 жил хорих ялаар, шүүгдэгч Т.Тулгыг 3 жил хорих ялаар, шүүгдэгч Б.Б-г 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Ш-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн заалтыг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ял дээр нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоосугай” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ш-, Т.Т, Б.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б- болон шүүгдэгч Д.Ш-гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын “... ял хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ         

 

ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН