2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/238  

 

 

 

 

 

 

2025          01           21                                   2025/ШЦТ/238  

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч Ш.Анужин /Нийслэлийн прокурор/,

шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох эрүүгийн 2402007040419 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ****дүгээр сарын ****-ны өдөр ****** суманд төрсөн, *****, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг ажилтай, ам бүл **** хамт Нийслэлийн ****** тоотод байнга оршин суух хаягийн бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

***** (РД:*****

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч ***** нь ***** Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 154,1 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж олж авсан,

Улмаар тус хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух *****тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2024 оны 11 сараас эхэлж хэрэглэсэн. Би “Битгий сонс” гэдэг подкастаас сонсож мэдсэн. Энэ нь Монголд ургадаг аутизм, саажилттай хүн хэрэглэвэл сайн байдаг гэсэн. Жоохон сэтгэл санаагаар унаад, гэр бүлтэй байхад эхнэр охин хоёроо алдсан. Миний биеийн байдал муудсан гэв.

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ***** тоотод хориглосон, сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан байж болзошгүй байна” гэх тэмдэглэл (1хх-ийн 3-р хуудас),

*****тоотод нэгжлэг хийсэн талаарх 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...***** нь өвс, газ, аяга байгаа гэв. ...Уг хашаанд явж ороход хойд хэсэгтээ нэг давхар улаан өнгийн тоосгоор барьсан, хүрэн өнгийн дээвэртэй урагшаа харсан хоёр цонх бүхий байшинтай, зүүн урд хэсэгт бие засах зориулалт бүхий хэсэгтэй байв. Оролцогч ***** нь “энд өвс, аяга, газ байгаа” гээд байшингийн үүдний хэсгийн хувцасны шүүгээнээс цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл, саарал өнгийн шаазан аяга, хоёр ширхэг улаан өнгийн ахуйн хий агуулах зориулалт бүхий бортого хэлбэртэй төмөр сав зэргийг 1, 2, 3 гэж дугаарлан “Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах уут” гэсэн хаяг бүхий зориулалтын уутанд хийж, гэрэл зургаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэх тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 8-12-р хуудас),

Хүний биед (*****) үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...Биологийн дээж авахын өмнө *****т хандан “биологийн дээж буюу шээс өгөхөд татгалзах зүйл байна уу” гэж асуухад “миний хувьд татгалзах зүйл байхгүй, би мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхээ шалгуулахад бэлэн” гэснээр ажиллагааг эхлэв.

...Ажиллагааны явцад ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас илэрч байсныг тэмдэглэлд тусгаж, “*****, 2024.10.16, РД.М096040319” гэж хаягласан биологийн дээж буюу шээсийг хаяглаж, битүүмжлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 13-18-р хуудас),

“Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн санал, “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 340 дугаартай прокурорын тогтоол (1хх-ийн 4-7-р хуудас),

“Эд мөрийн баримтаар тооцох тухай” 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 24-26-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний химийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5833 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл болон шаазан аяганаас Тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн ахуйн хэрэглээний хийнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. ...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 154,1 грамм байсан ба 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав...” гэсэн дүгнэлт, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 34-37-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний химийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5834 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Зоригтбаатарын Жавхланбаатар (М096040319)” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 47-49-р хуудас),

 

***** сэжигтнээр өгсөн “...Би уржигдар буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн уед өөрийн сайн найз Жавхланбаатарын хамт түүний гэр болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелын Цэлмэг гэх нэртэй гудамжинд өвс хэрэглэсэн. Тэр өвсийг Жавхланбаатар надад гаргаж өгөөд бид хоёр цуг хэрэглэсэн. Тухайн өвсийг Жавхланбаатар хаанаас олж авсан талаар нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 54-р хуудас),

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1056 дугаартай “...***** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ***** нь хэрэг үйлдэгдэх 2024.10.16-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ***** нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ***** нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт (1хх-ийн 99-100-р хуудас) зэрэг болно.

 

             Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

           Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

          Шүүгдэгч ***** нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 154,1 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж олж авсан, улмаар тус хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь: Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ***** тоотод хориглосон, сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан байж болзошгүй байна” гэх тэмдэглэл...*****тоотод нэгжлэг хийсэн талаарх 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...***** нь өвс, газ, аяга байгаа гэв. ... Оролцогч ***** нь “энд өвс, аяга, газ байгаа” гээд байшингийн үүдний хэсгийн хувцасны шүүгээнээс цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл, саарал өнгийн шаазан аяга, хоёр ширхэг улаан өнгийн ахуйн хий агуулах зориулалт бүхий бортого хэлбэртэй төмөр сав зэргийг 1, 2, 3 гэж дугаарлан “Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах уут” гэсэн хаяг бүхий зориулалтын уутанд хийж, гэрэл зургаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэх тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд...Хүний биед (*****) үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай ...“*****, 2024.10.16, РД.М096040319” гэж хаягласан биологийн дээж буюу шээсийг хаяглаж, битүүмжлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд... “Эд мөрийн баримтаар тооцох тухай” 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл ...Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний химийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5833 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл болон шаазан аяганаас Тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтана...” гэсэн дүгнэлт, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 34-37-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний химийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5834 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Зоригтбаатарын Жавхланбаатар (М096040319)” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн...Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1056 дугаартай “...***** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ***** нь хэрэг үйлдэгдэх 2024.10.16-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна...” гэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 хэсгээр зүйлчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан *****т холбогдох эрүүгийн хэрэгт дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ***** нь 2024 оны 10 дугаар сарын 12-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын 2 дугаар жагсаалтад багтсан delta-9-tetrahydro-каннабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 154.1 грамм цэвэр жинтэй хориглосон бодисыг худалдах зорилгогүйгээр түүж, олж авсан улмаар тус бодисын 2024 оны 10 дугаар сарын 16-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрөө боловсруулж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох хавтаст хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул шүүгдэгч *****ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***** гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. ***** нь сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж бүхий өвсийг бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэв.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.  

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний химийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5833 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл болон шаазан аяганаас Тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн ахуйн хэрэглээний хийнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. ...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 154,1 грамм байсан ба 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав...” гэсэн дүгнэлт, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний химийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5834 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Зоригтбаатарын Жавхланбаатар (М096040319)” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарч байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг олж авах, хадгалахыг хориглодог.

 “Хууль бусаар олж авах” гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.

Шүүгдэгч ***** нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 154,1 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж олж авсан,

Улмаар тус хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ***** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, нийгмийн хор аюулын хэмжээ, хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээ, төрөл, хор хөнөөл зэргийг харгалзан үзэж Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид 2024 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай өвс гэх бодис, цагаан өнгийн шаазан аяга 2 ширхэг, улаан өнгийн ахуйн хий агуулах зорилготой бортого хэлбэртэй төмөр сав зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***** нь эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв тогтвортой мэдүүлж байсан. Мөн сайн дураараа тухайн өвс гэх бодисыг алба хаагчдад гаргаж өгсөн. Шүүх шинжилгээний дүгнэлтээр байнга хэрэглэдэг хамааралтай болсон гэх зүйл байхгүй. Цаашид энэ зүйлийг хэрэглэхгүй байж чадна гэдгээ илэрхийлж байгаа. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч нь өөрийн саажилтад хэрэгтэй гэх үндэслэлээр хэрэглэсэн байдаг. Мөн энэ бодисыг тухайн өвчинд хэрэгтэй зөвшөөрөх нь зүйтэй гэж Болдсайхан гэх эмч, мөн Ама гэх хүн олон нийтийн хэрэгслээр бичээд байдаг. Саажилтын өвчинд сайн нөлөөлөөд байгаа тухай битгий сонс гэсэн подкастаас сонсож мэдээд, хайж, олон хэрэглэсэн тухайгаа хэлсэн. Миний үйлчлүүлэгч 80 гарсан эмээтэйгээ хамт амьдардаг. Түүнчлэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж оршин суугаа дүүргээс нь гарахгүй байхаар буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-т заасан үндэслэлээр албадлагын арга хэмжээг авч өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч *****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал:

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн өрөөнд хадгалагдаж байгаа “цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл, саарал өнгийн шаазан аяга, хоёр ширхэг улаан өнгийн ахуйн хий агуулах зориулалт бүхий бортого хэлбэртэй төмөр сав” зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

           Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***** цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *****ыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, хориглосон хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3.3-д заасан оршин суух газар өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн өрөөнд хадгалагдаж байгаа “цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл, саарал өнгийн шаазан аяга, хоёр ширхэг улаан өнгийн ахуйн хий агуулах зориулалт бүхий бортого хэлбэртэй төмөр сав” зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮУШЖАВ