2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар  2025/ШЦТ/243

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         01         21                                   2025/ШЦТ/243

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх ***** Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч Д.Энхбаяр,

шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох эрүүгийн 2406023123972 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын *****-ны өдөр, ***** төрсөн, *****, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

***** /РД:******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч ***** нь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ***** тоотод тухайн үед үүссэн маргаанаас шалтгаалж, хохирогч ***** хутгалж биед нь баруун шууны зүсэгдсэн шарх, 3,4,5-р хурууны тэнийлгэгч булчин, шөрмөсний тасрал, баруун гуяны хатгагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны  04 сарын 09-ний өглөөний 08 цаг өнгөрч байх үед  ***** намайг сэрээсэн. ***** мөнгө байна уу гэхээр нь өөрийнхөө илүү утсыг  найзад нь  зараад мөнгийг ***** данс руу хийлгээд утас авахаар ирсэн ***** найзтай  дэлгүүр явж архи пиво авч ирсэн. Тэдний гэрт ***** гэх хүмүүс байгаагүй, гэрчээр татагдсан *****, *****, мөн миний бие   байсан. Гаднаас гэрчээр татагдсан ***** орж ирээд  *****г аваад явснаас хойш маргаан үүсэж эхэлсэн. Энэ нь үдээс хойш болсон хэрэг. Маргаан эхэлсэн тул би явахаар шийдэхэд ***** явуулахгүй байсан ба миний утсыг аваад нуучихсан. Намайг уурлаад цааш хараад хэвтчихсэн байх үед араас үзүүртэй зүйлээр хатгаад байхаар нь эргээд хартал хутга барьчихсан байсан. Үүдэнд очоод явах гээд гутлаа өмсчхөөд *****аас зөндөө гуйсан, сүүлдээ айсандаа би ***** түлхчихсэн. Түшлэгтэй сандал дээр унасан. Тэр үед хутгыг булаалдсаны улмаас хохирогч шархадсан болохоос би санаатайгаар тэр хүнийг хутгалаагүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /ХХ-н 09 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /ХХ-н 11-15 дугаар хуудас/

Хохирогч О.***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр ***** тоот гэртээ байж байхад над руу ***** ***** гэдэг дугаараасаа залгаад хаана байгаа юм би яваад очъё гэхээр нь тэг тэг гээд манай гэрт ***** ирсэн. Тухайн өдрөө ***** бид хоёр манай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо • Консулын 2 дугаар гудамжны 56 тоот гэрт хоёулаа хоносон. Маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай найз ***** гэж хоёр эмэгтэй ирээд бид нар хамт 4 ширхэг 2.4 литрийн том пиво аваад *****, ***** бид гурав хувааж уусан. Тэгээд манай хашаан дотор гэр бариад манай ***** гэж найзын амьдардаг юм тэднийх ***** хоёрыг таньдаг болохоор гэр лүүгээ ороод ир гээд дуудаад тэр хоёр манай гэрээс гараад явсан. Тэр үед манай гэрт ***** бид хоёр үлдээд би баруун гуя хэсэг дээрээ тавиад сууж байтал намайг ***** давраад байгаарай гэж хэлээд ширээн дээр байсан шар модон иштэй хутга барьж аваад миний баруун гарын шуу хэсэг рүү хутгалаад, баруун гуя хэсэг рүү нэвт давхар хутгалчихсан. Тэгэхээр нь би гэрээс гараад *****гийн гэр лүү ороод ***** намайг хутгалчихлаа эмнэлэг дуудаарай гэж хэлээд эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Харин ***** гэрээсээ гартал ***** нь намайг хутгалсан хутгаа хашаан дээгүүр шидэж байсан гэж надад хэлсэн ... намайг хутгалсан *****гээс нэхэмжилж байгаа ямар нэгэн эмчилгээний зардал байхгүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээний зардал гэж ***** нь 1.000.000 төгрөг өгсөн надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /ХХ-н 21 дүгээр хуудас/

Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...***** нэг эмэгтэйтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд ***** намайг хоол хийж идье гэхээр нь би гэрээсээ мах, бор модон иштэй хутга оруулж өгөхөд ***** тэр эмэгтэйтэй маргалдаад хамт байсан эмэгтэй нь чамайг ална гээд заналхийлээд байхаар нь би эмэгтэй хүн байж юу яриад байгаа юм бэ гэхэд ***** нь согтчихоод олон юм ярьж байгаа юм зүгээр гэхээр нь би гараад гэртээ орсон. Гэртээ ороод байж байтал 10 минут орчмын дараа ***** манай гэрийн үүдэнд ирээд намайг нөгөө эмэгтэй хутгалчихлаа туслаарай гэхээр нь гараад хартал *****ын баруун гарын шуу, баруун гуя хоёроос нь цус гарсан байдалтай хутгалуулсан байсан...” гэх мэдүүлэг, /ХХ-н 26 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ***** нь ********/-ийг хөл хэсэгт нь хутгалж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн улмаас О.***** нь 2024 оны 04 дүгээр  09-ны өдрөөс 14-ний хооронд нийт 3,604,000 төгрөгийн үйлчилгээнүүд авсан байх ба Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,604,000 төгрөг гарсныг яллагдагч ***** гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг, /ХХ-н 29-30 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 8004 дугаартай “...О.*****ын биед баруун шууны зүсэгдсэн шарх, 3,4,5-р хурууны тэнийлгэгч булчин, шөрмөсний тасрал, баруун гуяны хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /ХХ-н 33-35 дугаар хуудас/,

Хохирогч О.*****ын өвчний түүх /хх-ийн 40-64/,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн талаар лавлагаа /хх-ийн 67/

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон шаргал иш бүхий хутга зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ***** нь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ***** тоотод тухайн үед үүссэн маргаанаас шалтгаалж, ***** хутгалж биед нь баруун шууны зүсэгдсэн шарх, 3,4,5-р хурууны тэнийлгэгч булчин, шөрмөсний тасрал, баруун гуяны хатгагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 8004 дугаартай “...О.*****ын биед баруун шууны зүсэгдсэн шарх, 3,4,5-р хурууны тэнийлгэгч булчин, шөрмөсний тасрал, баруун гуяны хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, эд мөрийн баримт болох хутга зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн *****д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ***** архи ууж согтуурсан үедээ хохирогч *****ын биед халдсан санаатай хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч *****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид баримтаар 1.200.000 /нэг сая, хоёр зуун мянга/ төгрөг төлсөн байна. Хохирогч нь нэмж хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчээс 3.821.820 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***** гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Тухайн гэмт хэргийг шүүгдэгч ***** үйлдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Хохирогч *****ын мэдүүлэг болон гэрч ***** мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байгаа. Тухайн үед ***** нь  *****г хашаа давуулаад хутга шидэж байсан гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон. Тухайн үед гэрч ***** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ухаан санаа эрүүл байсан эсэх нь эргэлзээтэй. Хохирогч нь гэмтлийн эмнэлгээс боолт хийлгэж гарч яваад 5 хоногийн дараа Цэргийн төв эмнэлэгт дахин очсон. Энэ 5 хоногийн хугацаанд болсон үйл явдал, үйл баримтыг тодруулаагүй. Хэргийн газраас ирүүлсэн цус хохирогчийн цус эсвэл шүүгдэгчийн цус гэдгийг тодруулсан шинжилгээний дүгнэлт гаргуулаагүй. Шүүгдэгчийн бие дээр ямар нэгэн цусны толбо байсан эсэх мөн шүүгдэгч хохирогч хоёр ноцолдож байх явцдаа хохирогчийг хутгалсан бол шүүгдэгчийн бие дээр цус үсрэх, байх боломжтой байсан. Эдгээрийг тус бүр шинжилж тогтоосон баримт байхгүй. Хэрэг явдал болох үед тэнд байсан хүмүүсийг согтолтын зэргийг тогтоох шаардлагатай. Түргэний эмч нар согтолтын зэргийн  тухай тэмдэглэсэн зүйл байхгүй. Шүүгдэгч нь санаатай эсвэл шууд бус санаатай, болгоомжгүй үйлдсэн талаар  баримт байхгүй байна. Шүүгдэгч нь хохирогчийн гэрт хоносон. Анхнаасаа хохирогчийг хохироох санаа сэдэл байгаагүй. Шүүгдэгч *****ийг гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй учир шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү. Шүүгдэгч шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ чи надтай унтчих тэгвэл би гомдол саналгүй гэх зэргээр сүрдүүлж, шүүгдэгчтэй унтсан учир хохирол нэхэмжлээгүй байна. Шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг тогтоосон баримт байхгүй тул цагаатгаж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч ***** хохирогч О.*****ын эрүүл мэндэд халдаж түүнийг хутгалсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч ***** нь хохирогч О.*****ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *****гийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт .... гэрч ***** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Хохирогч нь гэмтлийн эмнэлгээс боолт хийлгэж гарч яваад 5 хоногийн дараа Цэргийн төв эмнэлэгт дахин очсон. Энэ 5 хоногийн хугацаанд болсон үйл явдал, үйл баримтыг тодруулаагүй. Хэргийн газраас ирүүлсэн цус хохирогчийн цус эсвэл шүүгдэгчийн цус гэдгийг тодруулсан шинжилгээний дүгнэлт гаргуулаагүй.... Шүүгдэгч *****ийг гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй учир шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү.... гэж мэтгэлцэж байвч хэрэгт авагдсан тухайн цаг үед хамт байсан гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Тэгээд ***** намайг хоол хийж идье гэхээр нь би гэрээсээ мах, бор модон иштэй хутга оруулж өгөхөд ***** тэр эмэгтэйтэй маргалдаад хамт байсан эмэгтэй нь чамайг ална гээд заналхийлээд байхаар нь би эмэгтэй хүн байж юу яриад байгаа юм бэ гэхэд ***** нь согтчихоод олон юм ярьж байгаа юм зүгээр гэхээр нь би гараад гэртээ орсон. ... ***** манай гэрийн үүдэнд ирээд намайг нөгөө эмэгтэй хутгалчихлаа туслаарай гэхээр нь гараад хартал *****ын баруун гарын шуу, баруун гуя хоёроос нь цус гарсан байдалтай хутгалуулсан байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Тэр үед манай гэрт ***** бид хоёр үлдээд би баруун гараа гуя хэсэг дээрээ тавиад сууж байтал намайг ***** давраад байгаарай гэж хэлээд ширээн дээр байсан шар модон иштэй хутга барьж аваад миний баруун гарын шуу хэсэг рүү хутгалаад, баруун гуя хэсэг рүү нэвт давхар хутгалчихсан. Тэгэхээр нь би гэрээс гараад *****гийн гэр лүү ороод ***** намайг хутгалчихлаа эмнэлэг дуудаарай гэж хэлээд эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Гэх мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд ... Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Консулын 02 дугаар гудамжны 56 тоотод 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэн О.***** нь хамтран амьдрагчдаа хутгалуулсан гэх мэдээллийг хүлээн авахад ... модон хашаатай газар байх ба цементэн гэрийн буурь байх ба гэрийн буурины баруун талд шороон дээр нийт урт нь 26.5 см, ажлын хэсгийн урт нь 15.2 см, ажлын хэсгийн дундаж өргөн 2.9 см, ажлын хэсгийн мөрний зузаан 2 мм хэмжээтэй хутга байсныг криминалистикийн мэргэжилтэн А гэж дугаарлав... Өрөөний урд хэсэгт цонх, угаалтуур, шүүгээ, газраар гудас дэвсэн гудсан дээр хөнжил гудас, хувцас эд зүйл эмх цэгцгүй, ундуй, сундуй байдалтай байх ба газраар зассан орны хойд хэсэгт өрөөний голд бор шаргал өнгийн модон ширээ, ширээний дээр дотор нь хоолны агууламжтай аяга таваг зэрэг эд зүйл эмх цэгцгүй байдалтай байна... Ширээний баруун талд газар дэвссэн хивс болон цагаан өнгийн өрөөсөн пүүз нь цус мэт хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг криминалистикийн мэргэжилтэн 0,9 хувийн уусмалаар хөвөн бамбарт шингээн 1 гэж дугаарлан дээж авч шинжилгээнд хүргүүлэв... 90302815 дугаараас О.*****аас гаргасан Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Консулын 2-56 тоотод 2024.04.09 өдөр гэртээ хамтран амьдрагчдаа хутгалуулж гэмтсэн гэх гэмт хэргийн талаарх харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасан гомдол мэдээлэл... эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн... ***** регистрийн дугаартай Оюунчимэг овогтой ***** та ЭМД-аар тусламж үйлчилгээг авсан байна, өвчтөний түүх дэх .... мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас... яаралтай журмаар баруун гарын дунд 1/3-ийн хутгалагдсан шарх болон баруун гуяны хутгалагдсан шархыг шалгах, гэмтсэн бүтцийг сэргээх, бохирлогдсон шархыг угаах мэс засал хийе гэх тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудаар тухайн өдөр гэрч ***** ***** ***** нарыг хоол хийе гэхээр нь мах хутга оруулж өгсөн нь,  түүгээр холбогдогч нар хоол хийж идсэн байсан нь, хамт сууж байхаасаа хохирогч шүүгдэгч нар  маргаж эхэлсэн байдал, ***** ***** хутгаар гэмтээж хохирогч ***** ***** нараас тусламж эрж тэд утсаараа дуудлага өгсөн байдал, ***** хутгыг хашаа давуулж шидэж байсан нь, хэргийн газрын үзлэгээр хутгыг олж илрүүлсэн байршлыг тэмдэглэсэн тэмдэглэл, тухайн үед хохирогчоос л цус гарсан байсан байдал, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн талаарх давлагаа дээрх хохирогчийн эмнэлгийн тусламж авсан хугацаа, тодруулбал хохирогч гэмтсэн өдрөө эмнэлгийн тусламж авч боолт хийлгэсэн ч 5 хоногийн дараа шарх нь бохирдож ахин эмчлүүлсэн байдал нь нотлогдож өмгөөлөгчийн дээрх үндэслэлүүд няцаагдаж байна. Дээрх хууль ёсны дагуу цуглуулагдаж бэхжигдсэн баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ***** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө  төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч *****ийг Эрүүлийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн  хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***** эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байгаа. Шүүгдэгч шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтэй хэрэв гэм буруутай гэж үзвэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэж мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг үндэслэж торгох ял оногдуулж өгнө үү.  Шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй, мөн өдөр тутмын өөрийн амьдралын хэрэгцээгээ хангах шаардлагатай тул тухайн хүний зөв байдлыг харгалзан үзэж  нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлнэ үү гэв.

Шүүх шүүгдэгч *****г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж,

 

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч О.*****т эмчилгээний зардалд 1.200.000 төгрөгийг өгсөн, хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас  хохирогч О.*****д үзлэг эмчилгээ,  мэс засал, нөхөн сэргээх үйлчилгээтэй холоотойгоор 3.821.820 төгрөгийн хөнгөлөлт, нөхөн төлбөр олгосон байх тул шүүгдэгч *****гээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч *****г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *****д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *****г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****гээс 3.821.820 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

6. Хохирогч О.***** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Энэ хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэ

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮУШЖАВ