Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2016/00821

 

2017 оны 03 сарын 22 өдөр Дугаар 101/ШШ2016/00821                   Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... булаг баг, 0 дүгээр хороолол, 0 дугаар байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, 00000000 тоот регистрийн дугаартай А овогт С.Э-ын нэхэмжпэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн  дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах А ТӨҮГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 13.200.000 төгрөг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч С.Э-ын итгэмжпэгдсэн төлөөлөгч И.А, хариуцагч А-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Э, Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагадаа: Миний бие ... аймаг дахь А-ийн салбарын даргаар ажиллаж байгаад А-ийн даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/567 тоот тушаалаар ажпаасаа үндэслэлгүй халагдсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 180 тоот шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. А төв нь дээд шатны шүүхүүдэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. Иймд миний бие 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэлх 12 сарын цалин

  1. төгрөг нэхэмжилж байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Э-ын итгэмжпэгдсэн төлөөлөгч И.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э-ийг ... аймаг дахь А-ийн салбарын даргаар ажиллаж байхад нь тус төвийн даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/567 тоот тушаалаар ажпаас нь халсныг тэрээр үндэслэлгүй гэж шүүхэд хандаж, Сүхбаатар дүүргийн иргэний

х

хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 180 тоот шийдвэрээр урьдхи ажилд нь эгүүлэн тогтоосон. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шийдвэрийг хэвээр үлдсэн. Улмаар А-төв нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С.Э-ыг урьдхи ажилд нь томилсон. Иймд 2016 •эны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэлх 12 сарын цалин /сарын цалин 2.200.000 төгрөг/-өөр тооцож 13.200.000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь өмнөх шүүх хуралд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлбэл нэмэгдүүлсэн хувийг хариуцагчид гардуулна, шүүх хуралдаан хойшлогдоно гэхээр нь хурлаа хийлгэхийн тулд 2.200.000 төгрөгийн хэмжээнд шийдүүлье гэсэн юм. Дараа нь нэхэмжлэх эрхтэй гэж бодсон, иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч А-төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Д.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.Э-ыг урьдхи ажилд нь эгүүлэн тогтоож, цалин олговорт

  1. төгрөгийг гаргуулж нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч тал эрхийнхээ дагуу дээд шатны шүүхүүдэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах болон хяналтын шүүхийн шийдвэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болмогц С.Э-ыг ... аймгийн А төвийн даргаар томилсон. С.Э нь анхан шатны шүүх хурал дээр ажилгүй байсан хугацааны цалингаа 2.200.000 төгрөгөөр нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй, шүүгч тэр талаар асууж байсан. Мөн Улсын Дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжпэлийн шаардлагаа нэмж өөрчлөөгүй болно. Иймд С.Э-ын 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл хугацааны цалинг ахин гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин шүүхийн шийдвэрээс хойш түүнийг ажилд томилсон хугацааны 6 сарын цалин нэхэмжлэх эрхтэй боловч манай байгуулагын санхүү хүндрэлтэй байгааг харгалзан 3 сарын цалин олговор олгох боломжтой тул бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч С.Э А ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 13.200.000 төгрөг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.

С.Э нь ... аймгийн А-ийн даргаар ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/567 тоот тушаалаар ажпаасаа халагдсан байх бөгөөд уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж Сүхбаатар 4* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж 180 дугаар шийдвэрээр С.Э-ыг ... аймгийн А-ийн даргын ажил албан тушаалаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.200.000 төгрөгийг А ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч С.Э-од олгож, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл

мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид уүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний #хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны 180 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1452 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1287 дугаар тогтоолоор тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т.. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж заажээ.

Хариуцагч А ТӨҮГ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж С.Э-ыг 2016 оны 12 дугаар сарын 23-наас ... аймгийн А-ын албан тушаалд томилсон нь тус төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/798 тоот “Ажилд эгүүлэн тогтоох” тухай тушаалаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т...Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно гэж зааснаар С.Э ажилгүй байсан хугацааны цалин олговор нэхэмжлэх эрхтэй.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч С.Э-ын сарын дундаж цалин хөлс нь 1.100.000 төгрөг болох нь А ТӨҮГ-ын албан тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдсон ба Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу түүний дундаж цалин хөлсийг тодорхойлсны үндсэн дээр С.Эрдэнэцогтод ажилгүй байсан хугацааны /ажпаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 8 сар/ цалин хөлстэй тэнцэх олговорт 2.200.000 төгрөг /Зсарын дундаж 1.068.833 төгх8сар/=8.550.666 төгрөг болж байгаа ч нэхэмжпэлийн шаардлагын хүрээнд

  1. төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговор
  1. төгрөгийг А ТӨҮГ-аас гаргуулж нэхэмжпэгч С.Э-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгч С.Э 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 06 дугаар сарын 23-ныг хүртэл хугацааны цалин олговрыг дахин нэхэмжпэх эрхгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... бол дахин нотлохгүй гэж зааснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны

шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаар шийдвэрээр түүний дундаж цалин хөлсийг тодорхойлсны үндсэн дээр 3 сарын дундаж 1.068.833 төгрөг байх тул 2016 оны 06 дугаар сарын 23-ноос түүнийг ажилд эгүүлэн тогтоосон 2016 оны 12 дугаар сарын 23 хүртэл 6 сарын цалин олговор /1,068.833х6сар/=6.412.999 төгрөгийг А ТӨҮГ-аас гаргуулж, С.Э-д олгож, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ф бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож, нэхэмжпэлийн шаардлагаас 6.787.002 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 .Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар А ТӨҮГ-аас 6.412.999 төгрөгийг гаргуулж, С.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.787.002 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч С.Э улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, А ТӨҮГ-аас 117.557 төгрөгийг гаргуулж. улсын орлогод оруулсугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч А ТӨҮГ-т үүрэг болгосугай.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай