| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2025/055/э |
| Дугаар | 2025/ШЦТ/413 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Б.ӨНӨБАТ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/413
2025 02 06 2025/ШЦТ/413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч Б.Өнөбат,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн 2309012462071 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ***** оны **** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын дотоод засал чимэглэлийн мэргэжилтэй, ам бүл ********/, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/1152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн
*** РД: /***/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч *** нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бас-1" нэртэй машины угаалгын газраас хохирогч *** нарын "I phone XR", "samsung 59" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 935.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн найз *** гар утсаар оролдож байхдаа түүний "Монпэй" хаягаас түүнд хэлэлгүйгээр шунахай сэдлээр, шууд санаатайгаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар 560.000 төгрөг өөрийн танил *** данс руу шилжүүлж улмаар *** бэлнээр 560.000 төгрөг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2023 оны 12 дугаар сарын 30-ны өдӨр Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нью Кар Ваш" угаалгын газраас хохирогч *** эзэмшлийн Самсунг А043 загварын гар утас, куртик, өмд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 340,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү төвд дотор хохирогч *** нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: Гэм буруу дээр маргах зүйл байхгүй гэв. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *** нарт хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би өөрийн дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бас-1" нэртэй машин угаалгын газар ажилладаг бөгөөд манай дүүгийн найз гэх *** гэх залуу ирж манай угаалгын газар хэдэн хоног ажилласан ба өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 20:00 цаг өнгөрч байхад миний болон дүүгийн нийт 2 ширхэг гар утсыг хулгайлаад явсан байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12/
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би өөрийн ахын хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бас-1" нэртэй машин угаалгын газар ажилладаг бөгөөд миний хуучны танил *** нь хэсэг хугацаанд манай угаалгын газар ажилласан ба өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 20:00 цаг өнгөрч байхад манай ах болон бид хоёрын гал тогооны өрөөнд цэнэглээд үлдээсэн 2 ширхэг гар утас алга болсон байсан тэгээд хяналтын камер шүүж үзэхэд *** гар утас аваад гараад гүйж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан..." гэх мэдүүлэг, /хх- ийн16-17/,
"Дамно" ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 33-34/,
Хохирогч *** хохирол учруулсан үйлдлийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 12 цаг өнгөрөөгөөд аавдаа хоол хүргэж өгчхөөд 12 цаг өнгөрөөгөөд гараад явтал миний ард дээгүүрээ нүцгэн, согтуу байдалтай хүн миний ард явж байхыг харсан. Гэхдээ өдрийн цаг байсан учир санаа зоволгүй гэрийнхээ 2 дугаар орц руу ороход миний араас тэр хүн орсон ба би шатаар дээшээ явж байгаад 3 давхарт явж байхад тэр хүн миний урд гарсан ба над руу хараад, аавыг чинь хэн гэдэг юм бэ? гэж асуугаад өөдөөс нь хартал, над руу тохойгоороо нүүр хэсэг рүү цохиод, би хойшоогоо унасан. Тэгээд би унахад, миний зүүн гараас татсан ба тэгэхээр нь би утас барьж байсан баруун гараараа гар луу нь цохитол зугтаагаад явсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 83-85/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06- ны өдрийн 11084 дугаартай "... *** биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /хх-ийн 97-98/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /хх-ийн 111-116/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-йин 107-110/,
Хохирогч *** хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үдээс хойш манай гэрт уулзаад 17 дугаар гудамжны дээд байдаг сагсны шийдэнд сагс тоглосон. Тухайн үед миний гар утсаар фейсбүүк орж байсан. Тэгээд 11 цагийн миний утсыг өгөөд найзтай цуг машинтай яваад өгсөн.Гэр лүүгээ ороод миний "Монпэй" хаягаас 580.000 төгрөг зээл аван *** гэсэн "Хаан" банкны данс руу шөнийн 23 цаг 13 минутад шилжүүлж авсан байсан. Тухайн дансны эзэнтэй нь би холбогдсон тэр хүн нь найзаасаа мөнгө зээлээд би өөрийнхөө дансандаа 580.000 төгрөг хийлгэсэн гэсэн. Тэгэхээр нь би миний "Монпэй" хаягаас мөнгө авсан найз руугаа залгаад асуусан тэгсэн манай найз харин тиймээ муухай юм болчихлоо удаахгүй буцааж өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш гурван хоногийн дараа уулзсан уулзаад хэзээ өгөх юм гэж асуусан чинь 08 дугаар сарын 02-ны өдөр өгнө гэж хэлээд би 8 дугаар сарын 02-ны өдөр мөнгөө асуухад 8 дугаар сарын 04-ний өдөр өгье 2 хоног хойшлуулчих гэж гуйсан. Одоо тэрнээс хойш миний мөнгийг өгөхгүй алга болсон утас нь холбогдохгүй байгаа..." гэх мэдүүлэг, /1хх-ийн 159-160/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 07 дугаар сарын 24-ний орой 23 цаг 12 минутад найз *** нь өөрийн "batbayr bayraa" гэх фейсбүүк хаягаар над руу чат бичээд карт чинь байвал данс руу чинь 560.000 төгрөг хийгээд авах гэсэн юм гэхээр нь би надад карт байхгүй харин данс руу хийгээд би бэлэн орлогоос өгье гэж чат бичсэн. Тэгээд шөнийн 00 цаг дөхүүлээд "Приус 30" загварын автомашинтай ирсэн би дугаарыг нь санахгүй байна. Тэгээд надаас ирээд 560.000 төгрөг бэлнээр аваад манай найз хойшоо ухарч байгаад машин мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд мөгийг нь өгөөд буцаад хүрээд ирье гэж надад хэлээд буцаж ирээгүй би маргааш өглөө нь буухаас өмнө данснаасаа 580.000 төгрөг гаргаж орлого руугаа хийсэн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр миний данс руу 560.000 төгрөг хийгээд аваад явсны дараа ***ын фейсбүүк хаягаас Батболд гэх найз нь залгаад надад хэлэхдээ *** нь миний "Монпэй" данснаас 560.000 төгрөг аваад чам руу шилжүүлсэн байна чи яаж гаргаж өгсөн бэ гэж асууж байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 162/,
*** эзэмшлийн "Хаан” банкны *** дугаартай дансны хуулга, /хх-ийн 163-164/,
Хохирогч *** хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Баянбүрдийн тойргийн хажууд үйл ажиллагаа явуулах "New car wash" угаалгын газарт угаагч хийдэг ба 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тухайн газарт байрлаж ажиллаж байгаа юм. Би ***, *** гэх ажилчдын хамтаар байрлаж байгаа ба 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн шөнийн 04 цагт унтсан юм. Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг орчимд угаалгын газарт машин угаалгахаар ирэх үед бид сэрсэн ба өөрийн эд зүйлийг шалгахад миний гар утас болон куртик, өмд байгаагүй ба ажилтан болох *** гар утас болон 200,000 гаруй төгрөг байгаагүй. *** 200,000 төгрөг алдсан байсан юм. Бид ажилтан болох ***ыг тухайн үед сэжиглэж байсан тул угаалгын газрын хяналтын камерын бичлэгийг үзэхэд миний хувцсыг өмсөөд, бусад ажилтнуудын хувцасны халаасыг ухаж эд зүйл хулгайлж байгаа нь бичигдсэн байгаа юм... Хар өнгийн Самсунг А04 Эс загварын гар утас, хар өнгийн богино куртик, хар өнгийн жинсэн өмд байсан юм... *** гэгч нь манай угаалгын газрын нэг ээлжийн зохион байгуулагч ба өнөөдөр ээлжтэй байсан. *** гэгч нь 1 сар гаруй хугацаанд ажиллаж байгаа ба шөнө 04-06 цагийн хооронд угаалгын газарт ирэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн юм...*** гэгч нь гар утасгүй байсан ба бидний утсыг ашиглаж фейсбүүк орж байсан юм. Ажилтан болох Зангарын гар утсанд фейсбүүк хаягаа оруулсан ба фейсбүүк чатаар найзтайгаа харилцах үедээ энд 2 ширхэг гар утас бэлэн мөнгө байна гэх мэт зүйл бичсэн байсан юм..." гэх мэдүүлэг, /хх-ийн 205-206/,
"Дамно" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 213-222/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч *** нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бас-1" нэртэй машины угаалгын газраас хохирогч *** нарын "I phone XR", "samsung 59" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 935.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн найз *** гар утсаар оролдож байхдаа түүний "Монпэй" хаягаас түүнд хэлэлгүйгээр шунахай сэдлээр, шууд санаатайгаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар 560.000 төгрөг өөрийн танил *** данс руу шилжүүлж улмаар *** бэлнээр 560.000 төгрөг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2023 оны 12 дугаар сарын 30-ны өдӨр Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нью Кар Ваш" угаалгын газраас хохирогч *** эзэмшлийн Самсунг А043 загварын гар утас, куртик, өмд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 340,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү төвд дотор хохирогч *** нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч *** "... *** гэх залуу ирж манай угаалгын газар хэдэн хоног ажилласан ба өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 20:00 цаг өнгөрч байхад миний болон дүүгийн нийт 2 ширхэг гар утсыг хулгайлаад явсан байна..." гэх мэдүүлэг, хохирогч ***...2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 20:00 цаг өнгөрч байхад манай ах болон бид хоёрын гал тогооны өрөөнд цэнэглээд үлдээсэн 2 ширхэг гар утас алга болсон байсан тэгээд хяналтын камер шүүж үзэхэд *** гар утас аваад гараад гүйж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан..." гэх мэдүүлэг, "Дамно" ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайланд iphone xr загварын утас 715.000 төгрөг, Samsung Galaxy s9 загварын утас 220.000 төгрөг гэсэн дүгнэлт, Насанд хүрээгүй хохирогч ***... аавыг чинь хэн гэдэг юм бэ? Гэж асуугаад өөдөөс нь хартал, над руу тохойгоороо нүүр хэсэг рүү цохиод, би хойшоогоо унасан. Тэгээд би унахад, миний зүүн гараас татсан ба тэгэхээр нь би утас барьж байсан баруун гараараа гар луу нь цохитол зугтаагаад явсан..." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11084 дугаартай "... *** биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч *** "...Тэгэхээр нь би миний "Монпэй" хаягаас мөнгө авсан найз руугаа залгаад асуусан тэгсэн манай найз харин тиймээ муухай юм болчихлоо удаахгүй буцааж өгнө гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч *** "... 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр миний данс руу 560.000 төгрөг хийгээд аваад явсны дараа ***ын фейсбүүк хаягаас Батболд гэх найз нь залгаад надад хэлэхдээ *** нь миний "Монпэй" данснаас 560.000 төгрөг аваад чам руу шилжүүлсэн байна чи яаж гаргаж өгсөн бэ гэж асууж байсан..." гэх мэдүүлэг, *** эзэмшлийн "Хаан” банкны *** дугаартай дансны хуулга, Хохирогч *** ...*** гэгч нь гар утасгүй байсан ба бидний утсыг ашиглаж фейсбүүк орж байсан юм... Ажилтан болох Зангарын гар утсанд фейсбүүк хаягаа оруулсан ба фейсбүүк чатаар найзтайгаа харилцах үедээ энд 2 ширхэг гар утас бэлэн мөнгө байна гэх мэт зүйл бичсэн байсан юм..." гэх мэдүүлэг, "Дамно" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэх мэдүүлгүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Ганбаатарын *** нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бас-1" нэртэй машины угаалгын газраас хохирогч *** нарын "I Phone XR", "Samsung 59" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 935,000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн найз *** гар утсаар оролдож байхдаа түүний "Монпэй" хаягаас түүнд хэлэлгүйгээр шунахай сэдлээр, шууд санаатайгаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар 560.000 төгрөг өөрийн танил *** данс руу шилжүүлж улмаар *** бэлнээр 560.000 төгрөг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нью Кар Ваш" угаалгын газраас хохирогч *** эзэмшлийн Самсунг A04S загварын гар утас, куртик, өмд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 340,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү төв дотор хохирогч *** нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч *** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар 696.990 төгрөгийг нэхэмжилсэн байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Хохирогч Э.Төрбатад 715,000 төгрөгийн, Э.Саранбаярт 220,000 төгрөгийн, *** 560,000 төгрөгийн, Б. Нурсолтанд 340,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч *** гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч *** нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бас-1" нэртэй машины угаалгын газраас хохирогч *** нарын "I phone XR", "samsung 59" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 935.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн найз *** гар утсаар оролдож байхдаа түүний "Монпэй" хаягаас түүнд хэлэлгүйгээр шунахай сэдлээр, шууд санаатайгаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар 560.000 төгрөг өөрийн танил *** данс руу шилжүүлж улмаар *** бэлнээр 560.000 төгрөг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2023 оны 12 дугаар сарын 30-ны өдӨр Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нью Кар Ваш" угаалгын газраас хохирогч *** эзэмшлийн Самсунг А043 загварын гар утас, куртик, өмд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 340,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү төвд дотор хохирогч *** нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч *** нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй.
Шүүгдэгч *** нь хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Мөн хохирогч *** эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна
Иймээс шүүгдэгч ***ыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 заасны дагуу хөнгөн ялыг хүндэд багтааж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж нийт эдлэх ялыг 3 жил 3 сараар тогтоох саналтай байна. Цагдан хоригдсон 83 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалах саналтай байна гэв.
Шүүгдэгч *** эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Гэм буруутай үйлдэл хийсэндээ харамсаж байна гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүх шүүгдэгч ***т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал хохирогч нарын хохирол төлбөрийг төлөөгүй байгаа зэргийг харгалзан эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч *** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч *** 220.000 төгрөг, *** 560.000 төгрөг, *** 340.000 төгрөгийг,
*** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч баримтаар 696.990 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ***аас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 83 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч ***т нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас нийт 2.531.990 төгрөгийг гаргуулан хохирогч *** 696.990 төгрөг ****** 715.000 төгрөг ****** 220.000 төгрөг ****** *** 340.000 төгрөг **** тус тус олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэл
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ