| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0928/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/222 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/222
2025 01 20 2025/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,
улсын яллагч Б.Мандалмаа,
шүүгдэгч П.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвдавгийн П.Хд холбогдох эрүүгийн 2411008951684 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Х нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай караокений орчим хохирогч Т.Стой гар утас авах зорилгоор уулзаж түүний эзэмшлийн Ай фоне 14 про загварын гар утсыг худалдан авахаар болж улмаар гар утасны төлбөрийг интернэт банкаар шилжүүлсэн гэж "гүйлгээ амжилттай" гэсэн хуурамч баримтыг үзүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ай фоне 14 про загварын гар утсыг нь өөртөө шилжүүлэн авч 2,375,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Х нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2411008951684 дугаартай хэргээс:
-Хохирогч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед Теди гар утас худалдааны төв дээр ирж өөрийн ашиглаж байсан Ай фоне 14 про загварын гар утсыг зарах санаатай гадаа зогсдог ченж нарт үзүүлсэн боловч тухайн хүмүүс нилээд доогуур үнэ хэлээд байхаар нь өөрийн фэйсбүүкэд зар байршуулахаар болж гар утас худалдаа гэсэн фэйсбүүк группэд өөрийн Хгэх фэйсбүүк хаягнаас гар утас зарах талаар постыг 13 цагийн үед оруулсан. Тэгээд удалгүй байж байтал миний нэр зар дээр байршуулсан ...................... дугаарын утас руу ...................... дугаарын утаснаас эрэгтэй хүн залгаад таны гар утсыг сонирхож байна, очиж үзээд таалагдвал авая гэсэн. Тэгээд би Теди гар утас худалдааны төвийн ойрбайсан учир тэр хүнийг хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 14 цаг 50 минутын орчимд би өөрийн машинтайгаа Тэнгисийн замын хойд талын Скай нэртэй караокений ойролцоох авто зогсоол дээр байж байтал тэр залуу над руу залгаад ирж уулзсан. Тухайн үед тэр залуу 18-20 орчим насны эмэгтэй хүнтэй хамт явж байсан ба тэр эмэгтэйд гар утас авч өгч байгаа гэж ярьж байсан. Миний гар утсыг оролдож үзэж байгаад 1900 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож би тухайн хүнд өөрийн гар утасны кодыг тайлж өгсөн. Тэгээд тэр өөрийнхөө гар утас нь дээр гүйлгээ хийж байгаа мэт байж байснаа над руу гар утаснаасаа гүйлгээ амжилттай гэх бичиг хальт харуулаад шилжүүчихсэн шүү гэж хэлээд цааш алхаад явсан. Тэгээд би гар утсаа харахад надад орлого орж ирсэн зүйл байгаагүй ба тухайн эрэгтэй, эмэгтэй хүний явсан чиглэл рүү хайж гүйгээд олоогүй. Би тухайн үед хөдөө явах гээд нилээд яаруу анзаараагүй байж байгаад бусдад залилуулчихсан...миний гар утас Ай фоне 14 про загварын гар утас байсан... миний гар утас тод ягаан өнгөтэй 256 гб багтаамжтай..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13-14-р хуудас/,
-Гэрч Н.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... тухайн ...................... дугаар нь манай аав .Сын нэр дээр байдаг дугаар байгаа юм. 2024 оны 03 дугаар сард би тухайн дугаарыг ашиглаж байсан. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний танил дүү П.Х нь фэйсбүүк зарын дагуу гар утас худалдаж авна гээд нэг хүнтэй утсаар яриад гар утас худалдаж авахаар ярьсан. Тухайн үед манай найз охин Э.Н түүнтэй хамт явсан ба удалгүй Н над руу залгаад хаана байгааг асуусан. Тэгээд би 50 дугаар сургуулийн ойролцоо явж байсан учир байгаа газраа хэлээд бид нар 50 дугаар сургуулийн ойролцоо уулзсан. Тухайн үед Хас-Эрдэний авсан гар утсыг харахад Ай фоне 14 про загварын гар утас байсан ба хэдэн төгрөгөөр авсан талаар асуухад П.Х надад тодорхой зүйл хэлээгүй. Тэгээд П.Х дэлгүүр орчихоод ирье гээд Н бид хоёрыг гудамжинд үлдээсэн ба эргэж ирэлгүй алга болсон. Миний хувьд дээрх асуудалд ямар нэгэн оролцоогүй. ...манай аавын ...................... дугаарын утсыг 2024 оны 03 дугаар сарынм 20-ны өдөр П.Х гэх танил дүү маань хэрэглэсэн..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16-р хуудас/,
-Дамно ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №ЧД1-24-441 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-24-р хуудас/,
-Мобиком корпораци ХХК-с 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн 4/3303 дугаартай албан бичиг түүний хавсралт /хх-ийн 31-37-р хуудас/,
-Яллагдагч П.Хийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 38, 40-60/ шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Хд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Х нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай караокений орчим хохирогч Т.Стой гар утас авах зорилгоор уулзаж түүний эзэмшлийн Ай фоне 14 про загварын гар утсыг худалдан авахаар болж улмаар гар утасны төлбөрийгинтернэт банкаар шилжүүлсэн гэж "гүйлгээ амжилттай" гэсэн хуурамч баримтыг үзүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зориудаар бий болгон Ай фоне 14 про загварын гар утсыг нь өөртөө шилжүүлэн авч зохиомол байдлыг 2,375,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед Теди гар утас худалдааны төв дээр ирж өөрийн ашиглаж байсан Ай фоне 14 про загварын гар утсыг зарах санаатай гадаа зогсдог ченж нарт үзүүлсэн боловч тухайн хүмүүс нилээд доогуур үнэ хэлээд байхаар нь өөрийн фэйсбүүкэд зар байршуулахаар болж гар утас худалдаа гэсэн фэйсбүүк группэд өөрийн Хгэх фэйсбүүк хаягнаас гар утас зарах талаар постыг 13 цагийн үед оруулсан. Тэгээд удалгүй байж байтал миний нэр зар дээр байршуулсан ...................... дугаарын утас руу ...................... дугаарын утаснаас эрэгтэй хүн залгаад таны гар утсыг сонирхож байна, очиж үзээд таалагдвал авая гэсэн. Тэгээд би Теди гар утас худалдааны төвийн ойрбайсан учир тэр хүнийг хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 14 цаг 50 минутын орчимд би өөрийн машинтайгаа Тэнгисийн замын хойд талын Скай нэртэй караокений ойролцоох авто зогсоол дээр байж байтал тэр залуу над руу залгаад ирж уулзсан. Тухайн үед тэр залуу 18-20 орчим насны эмэгтэй хүнтэй хамт явж байсан ба тэр эмэгтэйд гар утас авч өгч байгаа гэж ярьж байсан. Миний гар утсыг оролдож үзэж байгаад 1900 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож би тухайн хүнд өөрийн гар утасны кодыг тайлж өгсөн. Тэгээд тэр өөрийнхөө гар утас нь дээр гүйлгээ хийж байгаа мэт байж байснаа над руу гар утаснаасаа гүйлгээ амжилттай гэх бичиг хальт харуулаад шилжүүчихсэн шүү гэж хэлээд цааш алхаад явсан. Тэгээд би гар утсаа харахад надад орлого орж ирсэн зүйл байгаагүй ба тухайн эрэгтэй, эмэгтэй хүний явсан чиглэл рүү хайж гүйгээд олоогүй. Би тухайн үед хөдөө явах гээд нилээд яаруу анзаараагүй байж байгаад бусдад залилуулчихсан...миний гар утас Ай фоне 14 про загварын гар утас байсан... миний гар утас тод ягаан өнгөтэй 256 гб багтаамжтай..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч Н.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... тухайн ...................... дугаар нь манай аав Н-ын нэр дээр байдаг дугаар байгаа юм. 2024 оны 03 дугаар сард би тухайн дугаарыг ашиглаж байсан. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний танил дүү П.Х нь фэйсбүүк зарын дагуу гар утас худалдаж авна гээд нэг хүнтэй утсаар яриад гар утас худалдаж авахаар ярьсан. Тухайн үед манай найз охин Э.Н түүнтэй хамт явсан ба удалгүй Н над руу залгаад хаана байгааг асуусан. Тэгээд би 50 дугаар сургуулийн ойролцоо явж байсан учир байгаа газраа хэлээд бид нар 50 дугаар сургуулийн ойролцоо уулзсан. Тухайн үед Хас-Эрдэний авсан гар утсыг харахад Ай фоне 14 про загварын гар утас байсан ба хэдэн төгрөгөөр авсан талаар асуухад П.Х надад тодорхой зүйл хэлээгүй. Тэгээд П.Х дэлгүүр орчихоод ирье гээд Н бид хоёрыг гудамжинд үлдээсэн ба эргэж ирэлгүй алга болсон. Миний хувьд дээрх асуудалд ямар нэгэн оролцоогүй...манай аавын ...................... дугаарын утсыг 2024 оны 03 дугаар сарынм 20-ны өдөр П.Х гэх танил дүү маань хэрэглэсэн..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16-р хуудас/,
Дамно ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №ЧД1-24-441 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 21-24-р хуудас/,
Мобиком корпораци ХХК-с 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн 4/3303 дугаартай албан бичиг түүний хавсралт /хх-ийн 31-37-р хуудас/,
Шүүгдэгчийн П.Хийн дансны дэлгэрэнгүй хуулга болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Хийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Т.Сид учирсан хохирол, үр дагавар нь хоорондоо шууд шалтгаант холбоотой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурах эсхүл баримт бичиг эд зүйл цахим хэрэгсэл ашиглан эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар авахын зэрэгцээ буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.
Шүүгдэгч П.Х нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай караокений орчим хохирогч Т.Стой гар утас авах зорилгоор уулзаж түүний эзэмшлийн Ай фоне 14 про загварын гар утсыг худалдан авахаар болж улмаар гар утасны төлбөрийг интернэт банкаар шилжүүлсэн гэж "гүйлгээ амжилттай" гэсэн хуурамч баримтыг үзүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ай фоне 14 про загварын гар утсыг нь өөртөө шилжүүлэн авч 2,375,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч П.Хийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Сид 2.375.000 төгрөгийн хохирол учиржээ. Шүүгдэгч П.Х нь хохирогч Т.Сийн 2.375.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа гэсэн тул учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Т.Сид олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ:“...шүүгдэгчид 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч хохирол төлөөгүй тул 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэжээ.
Шүүгдэгчээс “эгчийнхээ хүүхдийг байнга хардаг тул нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлхэд хүндрэлтэй байна” гэжээ.
Шүүгдэгч П.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, түүний одоо оршин суугаа хаяг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэх нь үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдавгийн П.Х /РД:УЛ02311911/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хийг эмнэлгийн яаралтай тусламж авах, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, төрийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч П.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хэс 2,375,000 /хоёр сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.С-д олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР